3

Similar documents
Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Project E-News. Volunteer E-News

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

Төв банкны үйл ажиллагаа

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

TENGER RESEARCH CENTER

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

ART public UB 2017 Land Art Mongolia

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Harvard Business Essentials цувралын тухай

Дэлхийд тэргүүлэгч. технологи, инженерингийн

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

2011 оны хичээлийн жилийн тайлан

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

BATBAYAR AND PARTNERS LLP

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Хүний эрхийн боловсрол

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

A:1# Мишээл экспо ESM Жолооч: Даваа

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

Үнэт цаас гаргалт (IPO) Хувьцааны Анхдагч ба Хоёрдогч зах зээл

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

Миний бие даах чадвартай болох арга зам

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

2018 оны II улирлын тайлан

ЧИНГИС БОНД, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛОН ТҮҮГЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь БИЕ ДААСАН БАЙДАЛ

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

Цахим сургалтын чанарын өөрийн үнэлгээний маягт

Инновацийг нэвтрүүлж, эрдэм судлалыг дээдэлсэн цахим сургууль болно Дотор нүүрт

Хувьцаат компаниудын нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн тухай судалгаа

ХҮЧТЭЙ ЛАЗЕРЫН ОРНООР УСТӨРӨГЧИЙН АТОМЫГ ӨДӨӨХ БА ИОНЧЛОХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

Transcription:

ЖИЛИЙН ТАЙЛАН 2014

2

www.dsmongolia.org 3

2014 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 2014 12 залуу бизнес санаагаа бодит бизнес болголоо Бизнесийн сайн дурын менторын хөтөлбөрийг амжилттай эхлүүлээ 2014 оны 2 сараас эхэлсэн уг менторын хөтөлбөр нь залуусын бизнесийг дэмжих санаачлагын хүрээнд шинээр бизнесээ эхлүүлж байгаа залууст бизнесийн мэдлэг, туршлагаа сайн дурын үндсэн дээр хуваалцах менторуудыг бэлтгэх, тэднийг залуу бизнес эрхлэгчидтэй холбох зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд 786 залуу бизнесийг сургалтанд хамрагдан, нийт 150 залуу бизнесийг өргөжүүлэн сайжруулж, 12 залуу өөрсдийн бизнес санаагаа бизнес болгон амжилттай төлөвлөж, бизнесийн хөнгөлттэй зээлд хамрагдаж чадлаа. Бизнес холбоодыг чадавхжуулах төсөл Дорнод болон Хөвсгөл аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн салбар танхим, мөн Хөвсгөл аймгийн Аялал Жуучлалын Холбоо гэсэн байгууллагуудад стратеги төлөвлөгөөг 3 жилээр боловсруулан зөвлөхөөр ажилласан. 1-Р САР 2-Р САР 3-Р САР 4-Р САР 5-Р САР 6-Р САР 7-Р САР Хөдөлмөрийн зах зээлийн боловсронгуй болгох механизмыг Нийгэм ээлтэй бизнесийн форумыг монголд анх удаагаа зохион байгуулагдлаа Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын элчин сайдын яам, The Institute for Social Innovation, USA, Startup Weekend Mongolia байгууллагуудтай хамтран монголдоо анхлан Нийгэмд ээлтэй бизнесийн форумыг 2014 оны 2 сард амжилттай зохион байгууллаа. Туршилтын төсөл-2 408 ажил хайгч, 41 ажил олгогч, 34 хөдөлмөрийн бирж оролцсон 4

Залуусын бизнесийг дэмжих санаачлага 2200 залууст хүрч ажиллаж, 800 гаруй залуусыг хөтөлбөртөө хамруулж, KIVA зээлийн хүрээнд бизнес санаа дээрээ зээл авах боломжоор хангаж, 12 шинэ бизнест 96 сая төгрөгний санхүүжилтийг амжилттай босгож, 70 бизнесийн сайн дурын зөвлөхүүдийг бэлтгэн, 50 залуу бизнесийг ментортой болгож, 60,000 цагийн үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөөг өгч ажилласан. Монгол улсад энтрепренёрын хөгжлийн талаар анхлан ярилцлаа Олон улсын хэмжээнд хүчээ авсан энтрепренёрлог сэтгэлгээ, чиг хандлагыг бий болгох, энэ чиглэлээр залуусыг хөгжүүлэх үүднээс монголд анх удаагаа МУИС ын Бизнесийн Сургууль, Хөгжлийн Шийдэл ТББ, Startup Mongolia ТББ болон Хаан банк хамтран Монголын Энтрепренёршип чуулган 2014 үйл ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгууллаа. 8-Р САР 9-Р САР 10-Р САР 11-Р САР 12-Р САР 13 000 BIZGUIDE.MN сайт хэрэглэгчдийн тоо 13,000 -д хүрэв. Тэмээг текникийн аргаар ноослох төсөл Өмнөговь аймгийн хоёр тэмээчин машинаар тэмээ ноослох аргыг Австрали улсад суралцан ноос нийлүүлэх салбарт шинэ бизнес эхлүүллээ. Экспортыг дэмжих худалдааны сайт Ноосон Хөнжил ХХК-ы экспортын боломжийг нэмэгдүүлэх, вэб сайт хийх, олон улсын худалдааны вэб сайтуудад бүртгүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэв. www.dsmongolia.org 5

Бизнесийн сайн дурын менторын хөтөлбөрийг амжилттай эхлүүлээ Хөгжлийн Шийдэл ТББ нь Их Британи Умард Ирландын Вант Улсын Youth Business International залуусын бизнесийн дэмжих олон улсын санаачлагатай хамтран 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн Youth Business Mongolia хөтөлбөрийн хүрээнд өөрийн орондоо анх удаагаа бизнесийн сайн дурын МЕНТОР ын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ. 2014 оны 2 сараас эхэлсэн уг менторын хөтөлбөр нь залуусын бизнесийг дэмжих санаачлагын хүрээнд шинээр бизнесээ эхлүүлж байгаа залууст бизнесийн мэдлэг, туршлагаа сайн дурын үндсэн дээр хуваалцах менторуудыг бэлтгэх, тэднийг залуу бизнес эрхлэгчидтэй холбох зорилготой. МЕНТОР-ын хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн Шийдэл ТББ нь Лондон дахь Youth Business International олон улсын байгууллагын менторын багтай хамтран ажиллаж, ментор бэлтгэх олон улсын жишиг бүхий сургалтын хөтөлбөр, цаашид харилцан туршлага солилцох ажиллах төлөвлөгөө гарган ажиллаа. Уг төлөвлөгөөний хүрээнд манай улсад тус олон улсын байгууллагын менторын багийн мэргэжилтнүүд ирж, сайн дурын менторуудын хөрс -ийг бэлтгэхэд гар бие оролцон, туршлагаа хуваалцлаа. Хөгжлийн Шийдэл ТББ ын гүйцэтгэх захирал Э. Бат-Орших YBI байгууллагын менторын менежер Хон Айн Лий, менторын сургагч багш Жон Калл нарын хамт, Улаанбаатар хот, 2014 12 залуу бизнес санаагаа бодит бизнес болголоо Хөгжлийн Шийдэл ТББ ын 2013 оноос эхлүүлсэн Youth Business Mongolia Залуусын Бизнесийг Дэмжих санаачлага хөтөлбөр нь 2014 онд нийт 2200 залууст хүрч ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд 786 залуу бизнесийг сургалтанд хамрагдан, нийт 150 залуу бизнесийг өргөжүүлэн сайжруулж, 12 залуу өөрсдийн бизнес санаагаа бизнес болгон амжилттай төлөвлөж, бизнесийн хөнгөлттэй зээлд хамрагдаж чадлаа. Э. Пүрэвдорж, NICE BIKE дугуйн клубын үүсгэн байгуулагч, Youth Business Mongolia хөтөлбөрийн залуу бизнес эрхлэг Залуу бизнесүүдийг хөгжүүлэх, тэндэнд боломж олгох зорилгоор Youth Business Mongolia хөтөлбөр Хас банктай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсанаар залууст шинээр бизнесээ эхлүүлэхэд хөнгөлттэй нөхцөл бүхий KIVA бичил зээлд хамрагдах боломжтой болсон. Эхний ээлжинд хөтөлбөрт хамрагдсан 12 залуу өөрсдийн бизнес санаагаа KIVA зээлээр амжилттай бизнес болголоо. Хөгжлийн Шийдэл ТББ нь олон улсын Энтрепренёрын уулзалт семинарт амжилттай оролцлоо Youth Business International олон улсын залуус бизнесийн санаачлагаас зохион байгуулсан Entrepreneur international training workshop 2014 семинарт Хөгжлийн Шийдэл ТББ ын 2 зөвлөх оролцож, олон улсад Энтрепренёруудыг хэрхэн хөгжүүлж байгаа бодит жишээнүүд болон сургалтын шинэлэг арга барилуудтай танилцлаа. 2014 оны 10 сард Лондон хотноо зохион байгуулагдсан энэ удаагийн семинар Израйл, Бразил, Уганда, Польш, Швед гэхчлэн 12 орны бизнес сургалтын мэргэжилтнүүдийг хамарсан. Энэ семинарт оролцсон мэргэжилтнүүд 5 өдрийн турш өөрсдийн орны бизнесийн сургалт тэр дундаа энтрепренёрын чиглэлийн сургалтуудад хэрэглэж байгаа арга барил, туршлагуудаасаа хуваалцлаа. Семинарт олон улсын ILO s Start & Improve Your Business прогараммын сургалтуудын 2014 оны шинэчлэгдсэн агуулга, UNCTAD-ын Empretec программ, Их Британы энтрепренёр чиглэлийн сургалтын байгууллага, Туркийн Özyeğin University сургуулийн Fit Startup Factory хөтөлбөр зэрэг байгууллагын сургалтын сургагч багш нар өөрсдийн сургалтынхаа агуулга, нөлөөлөл, үр дүнг танилцууллаа. Энэ семинарын хүрээнд хийгдсэн судалгаа, шинэчлэлүүдийг 2015 оноос Хөгжлийн Шийдэл ТББ өөрийн бизнесийн чиглэлийн сургалтуудад нэврүүлэхээр ажиллаж байна. 6

Нийгэм ээлтэй бизнесийн форумыг монголд анх удаагаа зохион байгуулагдлаа Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын элчин сайдын яам, The Institute for Social Innovation, USA, Startup Weekend Mongolia байгууллагуудтай хамтран монголдоо анхлан Нийгэмд ээлтэй бизнесийн форумыг 2014 оны 2 сард амжилттай зохион байгууллаа. Нийгэмд ээлтэйгээр орлогоо нэмэгдүүлцгээе! уриан дор зохион байгуулагдсан форум 100 гаруй залуучууд, бизнес эрхлэгчдийг хамарсан бөгөөд нийгэмд ээлтэй бизнесийн талаарх зөв ойлголтыг хүргэх, Монгол улсад энэ төрлийн бизнесийг амжилттай эрхлэж байгаа бодит туршлагаас хуваалцах, манай оронд буй бизнесийг шинэ боломжуудыг талаар хуваалцах, шинээр бизнес эрхлэхээр зорьж байгаа залууст энэхүү тогтвортой, үнэ цэнэтэй бизнесийн хандлагыг таниулах зорилготой байлаа. Монгол улсад энтрепренёрын хөгжлийн талаар анхлан ярилцлаа Манай орны хувьд хэдийгээр залуусын бизнесийн идэвх, санаачлага өндөр байгаа ч тогтвортой, ирээдүйтэй, өрсөлдөх чадвар өндөртэй байх тал дээр анхаарах зүйлүүд байсаар байна. Тэгвэл олон улсын хэмжээнд хүчээ авсан энтрепренёрлог сэтгэлгээ, чиг хандлагыг бий болгох, энэ чиглэлээр залуусыг хөгжүүлэх үүднээс монголд анх удаагаа МУИС ын Бизнесийн Сургууль, Хөгжлийн Шийдэл ТББ, Startup Mongolia ТББ болон Хаан банк хамтран Монголын Энтрепренёршип чуулган 2014 үйл ажиллагааг өндөр хэмжээнд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганаар Энтрепренёр гэдэг үгийг цаана орших үнэ цэнийг ойлгох, мөн олон улсад энтрепренёршипийн хөгжил ямар түвшинд хөгжиж байгаа талаар суурь мэдээллүүдтэй танилцах байсан. Чуулганд олон улсын 6 илтгэгч, дотоодын 10 гаруй илтгэгчид энэ чиглэлээр өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлаа танилцуулсан. Баялаг бүтээгчид, тогтвортой бизнесийн талаар сэдвүүд хөндөгдөж байгаа энэ цаг үед нийт 300 гаруй оролцогчдыг хамарсан нэхүү чуулганы ач холбогдолын хувьд цагаа олсон чуулган болж чадсан. www.dsmongolia.org 7

Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийлээ Youth Business International залуусын бизнесийг дэмжих олон улсын санаалагат Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 оноос нэгдэн өөрийн орондоо залуусын бизнесийг дэмжих чиглэлээр ажиллаж эхэлсэн. Youth Business Mongolia залууст чиглэсэн энэхүү санаачлага нь хэрэгжиж эхэлснээр 4 чухал ач холбогдол бүхий үр дүнг бий болгож байгаа юм. Нэгт залууст бизнесээ эхлүүлэх боломжийг нээх, Хоёрт ажлын байрыг бодитоор нэмэгдүүлэх, Гуравт Бизнесийн сайн дурын зөвлөхүүд/ментор/ соёлыг монголдоо бий болгох, Дөрөвт Энтрепренёршипийг хөгжүүлэх юм. 2014 оны 6 сард хөтөлбөр албан ёсоор нээлтээ хийж, цаашид залууст чиглэсэн бизнесийг санаачлага бүрийг дэмжих, тэдний бизнесийг дууж хоолой болж ажиллахаа мэдэгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд хөтөлбөрөөс гарсан залуу бизнес эрхлэгчид чухал зочид байсан бөгөөд хүрэлцэн ирсэн зочидод залуус юу хийж чаддагаа харуулж, өөрсдийн бизнесээ танилцуулсан. Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдын нэг МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал, доктор Ч.Лодойравсал хөтөлбөрийн талаар хэлэхдээ Би эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа багийнханг бага ярьж, ихийг бүтээгдэг залуус байна гэж хэлмээр байна. Хөтөлбөрийн хувьд манай оронд өндөр ач холбогдолтой гэдэг утгаараа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон Хөгжлийн Шийдэл ТББ ынханд талархах хэрэгтэй. Та бүхний ажилд амжилт хүсье Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Лондон хотоос зорин ирсэн YBI олон улсын санаачлагын мониторингийн, сургалтын мэргэжилтэн Лаура Рана дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж байгаа залуусын бизнесийг дэмжих санаачлага монгол улсад ч амжилттай хэрэгжиж эхэлсэнд баяртай байгаагаа хэлж байлаа. Мөн тэрээр монгол залуусын бизнесийг идэвх асар өндөр байгааг тодоор тэмдэглэж байлаа. Хөгжлийн Шийдэл ТББ ын хэрэгжүүлж байгаа энэхүү залууст чиглэсэн, цаашлаад ирээдүйн манай орны эдийн засагт ч чухал ач холбогдолтой энэхүү санаачлагыг анхлан өөрийн орондоо хэрэгжүүлж эхэлсэнд баяр хүргэмээр байна. Манай банкны хувьд ч бичил зээлээр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажилласаар ирсэн. Энэ утгаараа бид Youth Business Mongolia хөтөлбөрийн үйл ажиллагаанд нэгдэж, залууст зориулсан хөнгөлттэй нөхцөл бүхий зээлийг гаргаад байна. Энэхүү зээлээр олон залуус бизнесээ амжилттай эхлүүлж, өөрсдийн мөрөөдлөө биелүүлж, амьдралаа өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрт банк санхүүгийн байгууллагаас анхлан нэгдэж, залуучуудад бизнесийн гараагаа эхлүүлэх санхүүгийн шийдэл болж байгаа ХАС БАНК-ны Иргэдийн Банк эрхэлсэн захирал Б.Дэлгэржаргал хэлэхдээ Хөгжлийг Шийдэл ТББ ын зөвлөх үйлчилгээ шилдэгээр шалгарлаа EBRD/ Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлдэг (ЕСБХБ)-аас хэрэгжүүлдэг Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ (БЗҮ) Хөтөлбөр нь Зүүн Европ, Дундад болон Төв Азийн нийт 22 оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. 2009 оноос эхлээд Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Хөтөлбөр нь Монгол Улсад хэрэгжиж эхлээд байгаа. Уг хөтөлбөрийн 2014 оны Шилдэг Зөвлөх Үйлчилгээ -ээр Хөгжлийн Шийдэл ТББ ын эх орны үйлдвэрийн ноосон хөнжилийн экспортын боломжийг нэмэгдүүлэх зөвлөгөө шалгарлаа. Тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь Жижиг, Дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд (ЖДҮ) бизнесийн зөвлөгөө авахад нь туслах явдал юм. Уг хөтөлбөрийн хүрээнд маркетинг, санхүүгийн удирдлага, чанарын удирдлагын тогтолцоо, удирдлагын мэдээллийн систем, технологи сайжруулалт, стратеги төлөвлөлт болон тухайн бизнест үйл ажиллагаагаа сайжруулахад нь зайлшгүй шаардлагатай зөвлөх үйлчилгээний туслалцааг хөнгөлттэй хэлбэрээр авах боломжтой байдаг. Хөтөлбөрийн үр дүнд бизнесийн зөвлөх үйлчилгээг жижиг дунд бизнесүүдтэй холбосноор бизнесийн өрсөлдөх чадвар сайжирч, өнөөгийн санхүүгийн хямралыг амжилттай даван туулах нөхцөл бүрдэх ба улмаар мэргэжлийн зөвлөх туслалцаа үзүүлэх замаар ЖДҮ-ийн цаашдын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжтой юм. 8

БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ 2014 ОНЫ БАЙДЛААР: 3437 харилцагчид бизнесийн зөвлөх үйчилгээг амжилттай үзүүлсэн. Бизнесийн зөөвлөх үйлчилгээ үзүүлсэн тоо, салбар нэгж www.dsmongolia.org 9

Тогтвортой Бичил Уурхай төсөл Санхүүжүүлэгч: Швейцарийн Хөгжлийн агентлаги 2013 ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 15 Төрийн бус байгууллага 700 гаруй гишүүд хамрагдсан. ТӨСЛИЙН ХАМАРСАН ХҮРЭЭ Баянхонгор аймаг Говь-Алтай аймаг Архангай аймаг ТӨСЛИЙН ҮР ШИМ Орон нутагтаа тогтвортой ажлын байраар хангагдсан Бичил уурхайн талаар орон нутагт хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүнд өссөн. БИЗНЕС ЗӨВЛӨГӨӨ, СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ ТББ-ын менежмент ТББ-ын гишүүнчлэлийн төлбөр Зээлийн боловсрол Төсөл хөтөлбөрүүдрүү хэрхэн хандах Шинэ бизнес хэрхэн эхлэх 2014 Тухайн орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж эхэлсэн. Төрөөс явуулж буй нийгмийн халамж, нийгмийн даатгал, эрүүлд мэндийн даатгал үйлчилгээнд хамрагдах боломжтой болсон. Р.Түмэндэмбэрэл Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр хоблооны ажилтан. Сэтгэгдэл: Манай дээвэр холбоо нь Монголын нийт 2000 гаруй гишүүд бүхий 35 ТББ-ыг гишүүнээр нэгтгэсэн бичил уурхайчдад өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм. Манай байгууллага Хөгжлийн Шийдэл ТББ-аас Тогтвортой Бичил Уурхай төсөлтэй хийсэн гэрээний дагуу 2014 онд өөрийн байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах зөвлөмж, санхүүгийн зөвлөгөө, санхүүгийн бодлогын бичиг баримт боловсруулах, стратеги төлөвлөгөө боловсруулах, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнтэй холбогдох төсөв боловсруулах ажилд туслах зэрэг зөвлөгөө сургалтыг авч хамтран ажилласан. Монгол улсын хэмжээнд 30 мянга гаруй бичил уурхайчид хөдөө орон нутагт гар аргаар олборлолт хийж байна. Энэхүү иргэдийн нийгмийн байдал, хууль эрх зүйн орчин тулгамдсан олон асуудлыг дагуулж байна. Эдгээр асуудлыг шийдэх зорилгоор Швейцарийн Хөгжлийн агентлагийн Тогтвортой Бичил Уурхай төсөл хэрэгжиж эдгээр иргэдийг ТББ болон нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулах замаар хариуцлагатай бичил уурхай болгохоор зорин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд уг төсөлд Хөгжлийн Шийдэл ТББ нь дараах 2 чиглэлээр 3 жилийн хугацаанд зөвлөх байгууллагаар сонгогдон ажилласан. 10

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл Хөдөлмөрийн зах зээлийн механизмыг боловсронгуй болгох туршилтын төсөл Хөгжлийн Шийдэл ТББ нь Азийн хөгжлийн банк (ADB), Японы ядуурлыг бууруулах сан (JFPR) гийн санхүүжилтээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны захиалгаар Хөдөлмөрийн зах зээлийн механизмыг боловсронгуй болгох туршилтын төсөл-2-ыг хагас жилийн хугацаанд БЗД-н 11,4,27-р хороонуудад хэрэгжүүллээ.энэхүү туршилтын төслийн хүрээнд ажил хайгч иргэд болон ажил олгогчид, хөдөлмөрийн биржүүдтэй хийсэн газар дээрх уулзалт, нөхцөл байдлын судалгаа, Фокус бүлгийн уулзалтуудын үр дүнд суурилан ажил хайх, ажилд орох болон зуучлах үйл явцыг илүү үр дүнтэй болгох шинэлэг арга барилыг оролцогч талуудад заан сургахаас гадна бодлогын бичиг баримт боловсруулахад шаадлагатай зөвлөмжүүдийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. ТӨСӨЛД хамрагдсан: Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 оноос эхлэн Хөдөлмөрийн албан ёсны биржийг эхлүүлж, ажлын байранд зуучлах үйлчилгээг сургалт, зөвлөгөөтэй хослуулсан аргачлалаар ажил хайгч болон ажил олгогч нарт чиглэсэн Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг амжилттай явуулж байна. 2014 онд хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг тоон үзүүлэлтээр авч харвал: 2694 ажлын байр 279 ажил хайгч бүртгэж 2013 2014 133 эмзэг бүлгийн ажил хайж байгаа иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, болон ганцаарчилсан зөвлөгөөг өгcөн. 10 удаагийн бүлгийн зөвлөгөө өгч ажилласан. www.dsmongolia.org 11

Холбоодыг чадавхжуулах төсөл Санхүүжүүлэгч: Европын Холбоо, Европын Сэргээн босголт хөгжлийн банк Энэхүү ажлын нэг хэсэг болох Дорнод Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний үр дүнд: Орлого 44% өссөн Үйлдвэрийн танхимын захирал 2013 2014 Шинээр гишүүнээр элсэх байгууллагуудын тоо 27 хувиар нэмэгдсэн. Гишүүдийн татвар төлөлт 46 хувиар өссөн. Шинээр 3 төрлийн үйлчилгээ, сургалтыг дотоодын нөөц бололцоог ашиглах нэвтрүүлсэн. Сэтгэгдэл: Дорнод Худалдаа Аж Үйлдвэрийн танхим нь Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн салбар танхим нэгж хэлбэрээр өөрсдийн гишүүдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, өмгөөллийн үйлчилгээ нэвтрүүлэх зорилгоор 140 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Миний хувьд танхимын үйл ажиллагааны гадаад харилцаа тал руу нэлээдгүй идэвхтэй ажиллаж байна. Ялангуяа Дорнод аймгийн газарзүйн онцлогт тохируулан хөрш зэргэлдээ БНХАУ болон ОХУ-ын төр засгийн удирдлага, бизнесийн байгууллагууд, тахимуудтай хамтран ажиллах, гишүүдийнхээ бизнесийн үйл ажиллагааг холбох, төр засгийн шийдвэрүүдийг чиглүүлэх зэргээр ажиллаж байна. Э. Адъяа Дорнод Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын захирал 2014 оны 4-р сараас эхлэн хэрэгжсэн Бизнес холбоодыг чадавхжуулах төслийг хөгжлийн Шийдэл ТББ амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд Дорнод болон Хөвсгөл аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн салбар танхим, мөн Хөвсгөл аймгийн Аялал Жуучлалын Холбоо гэсэн байгууллагуудад стратеги төлөвлөгөөг боловсруулах, Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ментор болон Coaching- ээр ажилласнаас гадна тус холбоодын дарга, удирдах зөвлөлийн гишүүд болон ажилчдыг чадавхжуулах сургалт зөвлөгөөг өгсөн. 12

СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ 2014 ОНЫ БАЙДЛААР: Байгууллагын сургалтын хувьд 149 Цагийн байгууллагын сургалтыг өгсөн. 760 Удирдлага, ажилтан, албан хаагчдыг хамарсан 26 Байгууллагыг хамарсан 2013 2014 СУРГАЛТАНД хамрагдсан: Нутгийн брэнд Миний сонголт уриатай орон нутгийн үйлдвэрлэгчийн хувьд энэхүү сургалт орон нутагтаа анхдагч байсан төдийгүй манай хамт олныг идэвхжүүлж өгч чадсан гайхалтай сургалт болсон. Ажилчдын ажилдаа хандах хандлага нэмэгдэж, харилцагчийн үйлчилгээ сайжирч, ажлын бүтээмж нэмэгдсэн нь энэхүү сургалтын үр дүн билээ. Цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. Дорнод аймаг БД ХХК-ны менежер: Г.Ууганцэцэг Байгууллагын сургалт авснаар байгууллагад гарсан эерэг өөрчлөлтүүд: Харилцагчийн үйлчилгээ сайжирсан Ажлын бүтээмж нэмэгдсэн Ажилтны ажилдаа хандах хандлага сайжирч ажлаа гэх сэтгэл нэмэгдсэн. Баг хамт олны харилцаа хамтын ажиллагаа сайжирсан. Байгууллагын дотоод уур амьсгал, соёл сайжирсан гэх мэт өөрчлөлтүүд харилцагч байгууллагууд гардаг юм. www.dsmongolia.org 13

БИЗНЕС ХОЛБОЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ 2014 ОНЫ БАЙДЛААР: Жижиг дунд үйлдвэрлэгч, бүлэг хоршоо хэлбэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэдэд нийт 97,9 тэрбум төгрөгний борлуулалытыг амжилттай хийж өгсөн. 93 93 компани бидэнтэй холбогдож 67 нь ямар нэгэн байдлаар хамтран ажиллаж үйлчилгээ авсан 52 удаагийн үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон 2013 2014 1350 харилцагчийн бүтээгдэхүүний борлуулалтыг хийсэн Хөгжлийн Шийдэл ТББ-н Бизнес Холболтын үйлчилгээнд ээжийхээ байгуулсан Бат-Учиг ХХК-н өвлөн аваад 2005 онд анх харилцагчаар бүртгүүлэн ажиллаж эхэлсэн.дөнгөж хөл дээрээ босож байсан тэр үеийг санахад одоогийн нөхцөл байдал маань илүү сайжран үйл ажиллагаа маань тогтворжиж ирлээ. Энэ бүх хугацаанд Холболтын үйлчилгээний давуу боломжуудыг ашиглан өөрийн бизнест шинэчлэл хийж байсан ба сургалт, зөвөлгөө уулзалт зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн. Мөн холбогдсон компаниудын хүсэлтээр хөдөө орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд өөрийн мэдлэг чадвараасаа хуваалцан 2 удаагийн захиалгат сургалтыг амжилттай хийсэн.санхүү бүртгэлийн хувьд зөвлөхүүдийн тусламж дэмжлэгийг байнга авч ажилладаг. Нэг сэтгэлээр ямагт зөвлөж хамтран ажилладаг танай хамт олонд баярласнаа илэрхийлж байна. Бат-Учиг ХХК-н Захирал Батсүхийн Энхмаа Нийт 1350 харилцагч бизнес холболтын үйлчилгээг аваад байна. 65% өрх толгойлсон эмэгтэйчүүд 2013 2014 30% жижиг дунд бизнес эрхлэгчид 5% Залуу бизнес эрхлэгчид Нийт бүтээгдэхүүний: 75% Ажлын хувцас/уул уурхайн ажилтны ба салбарын онцлог бүхий ажлын хувцаснууд / 10% Гар урлалын бүтээгдэхүүн/эсгий эдлэл, уран бичмэл, казак брэндын цүнх эдлэлүүд / 2013 2014 15% Модон эдлэл /төрөл бүрийн тавилга болон монгол гэрийн тавилгууд/ 14

ЗАЛУУСЫН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САНААЧЛАГА ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮНД: 2014 оны байдлаар нийт 2200 залууст хүрч ажиллаж, 800 гаруй залуусыг хөтөлбөртөө хамруулж, KIVA зээлийн хүрээнд бизнес санаа дээрээ зээл авах боломжоор хангаж, 12 шинэ бизнест 72 сая төгрөгний санхүүжилтийг амжилттай босгож, 70 бизнесийн сайн дурын зөвлөхүүдийг бэлтгэн, 50 залуу бизнесийг ментортой болгож, 76,000 цагийн үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөөг өгч ажилласан. www.dsmongolia.org 15

Залуусын Бизнесийг Дэмжих Санаалчлага буюу Youth Business Mongolia хөтөлбөр нь Их Британи Умард Ирладын вант улсаас эхтэй Лондон хотноо төвтэй Youth Business International байгууллагын санаачлагаар хэрэгждэг олон улсын санаачлага бөгөөд одоогийн байдлаар 43 гишүүн орнуудыг өөртөө нэгтгэсэн үр дүнтэй, шинэлэг санаалчлага юм. ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХӨТӨЛБӨР ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛСЭН БЭ? Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 оны 4 сард энэхүү олон улсын санаачлагын 43 дахь албан ёсны гишүүн болсон. ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ? Энэхүү санаачлага монголд хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэх сонирхолтой ч бизнесийн мэдлэг, туршлага тутмаг мөн энэхүү шалтгаанаас болоод бизнесийн санхүүжилтэнд хамрагдах боломжгүй байгаа мянга мянган залуусыг хөгжүүлэх, ирээдүйн баялаг бүтээгчдийг бий болгох зорилго бүхий цогц хөтөлбөр юм. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИСНЭЭР 1. Залууст бизнесээ илүү ухаалаг амжилттай эрхлэх боломж бий болно 2. Ажлын байр нэмэгдэнэ 3. Сайн дурын бизнес зөвлөхийн/ ментор/ харилцаа бий болно Youth Business Mongolia хөтөлбөрт хамрагдсанаар санхүү, бизнесийн олон зүйл мэдэж авлаа. Хамгийн гол нь өөрийнхөө давуу, сул талыг нээж мэдлээ. Мөн өөрт байгаа нөөц бололцоог олж мэдсэн нь хамгийн олзуурхууштай байна. Б. Бүрэнбат Цахим хуудас: www.ybmongolia.org Э-Мэйл: info@ybmongolia.org Утас: +(976) 7722-4006 Фэйсбүүүк хуудас: www.facebook.com/youthbusinessmongolia 16

МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Bizguide.mn - Бизнес мэдлэгийн үнэ төлбөргүйгээр хүртээмжтэй түгээх үйлчилгээ 2012 оноос эхлэн Хөгжлийн Шийдэл ТББ ээс хэрэгжүүлж эхэлсэн бизнес мэдээллийг хүртээмжтэй түгээх санаачлагын хүрээнд бий болсон BIGUIDE.MN сайт нь 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, нийт 1 сая гаран хандалттай сайт болон өргөжөөд байна. Bizguide.mn сайтаас нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ Бизнес мэдээллийг мэйлээр түгээх үйлчилгээ Веб сайт хийх зөвлөгөө, үйлчилгээ QR кодын зөвлөгөө www.dsmongolia.org 17

WWW.BIZGUIDE.MN бизнес мэдээллийн онлайн сан Бизнес эрхлэж байгаа болон эрхлэхээр төлөвлөж байгаа иргэдэд зориулсан бизнес мэдлэг, мэдээллийн онлайн нээлттэй, үнэ төлбөргүй сан. Хөгжлийн Шийдэл ТББ ын санаачлагаар 2012 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бизнес мэдээллийн нээлттэй сангийн төсөл. USAID олон улсын байгууллагын BPI төслийн хүрээнд 2013 оноос албан ёсоор олон нийтэд хүрч эхэлсэн. 3,000 9,500 90,255 1,083,060 Мэдээллийн сан Бүртгэгдсэн гишүүдийн тоо Сайтын сарын дундаж хандалтын тоо Сайтын нийт хандалтын тоо 2013 2014 Цахим хуудас: http://www.bizguide.mn Фэйсбүүк: https://www.facebook.com/bizguide.mn WWW.ZUVLUH.MN Бизнесийг зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн портал Бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлэгч байгууллага, зөвлөхүүдийг онлайнаар холбох, мэдээ мэдээлэл, туршлага суралцах, солилцох замаар илүү бүтээмжтэй, амжилттай ажиллах болон ажил үйлчилгээгээ сурталчилах боломжуудыг багтаасан сайт. 70 Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага 517 Зөвлөхүүд 880 Туршлага солилцсон мэдээ, мэдээлэл 2013 2014 Бидний хувьд хөдөө орон нутагт зөвлөх үйлчилгээг үзүүлдэг ба шаардлагатай сургалт, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломж хомс байдаг. Харин Зөвлөх.мн сайтын зохион байгуулдаг онлайн сургалт нь бидний цаг завыг хөнгөвчилж шаардлагатай мэдээллийг хүссэн газраасаа авах боломжийг бүрдүүлж байна. Үндэсний хэмжээнд бизнесийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, зөвлөх багш нартай мэдээлэл солилцон байгууллагаа болон өөрийгөө хөгжүүлэх, олж авсан мэдлэгээ бизнес эрхлэгчдэд хүргэх боломжийг олгож байгаа зөвлөх.мн сайтын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Д. Давааням, орон нутгийн бизнесийн зөвлөх Цахим хуудас: http://www.zuvluh.mn 18

ХАМТРАН АЖИЛЛАГСАД Бид та бүхэнтэй хамтран ажилласандаа баяртай байна. 20

ХОЛБОО БАРИХ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 32 байр 19 тоот Утас: (976) 7722-4006 (976) 7722-4007 Факс: (976) 7722-4001 Э-Мэйл: contact@dsmongolia.org Вэб сайт: www.dsmongolia.org Танд бизнес байгаа юу / Бидэнд шийдэл байна. ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ