Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Similar documents
Аудитын код: САГ-2018/9/СТА-ТӨҮГ

2018 оны II улирлын тайлан

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

Төв банкны үйл ажиллагаа

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ТӨЛБӨРИЙН КАРТ ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ

BATBAYAR AND PARTNERS LLP

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

Үнэт цаас гаргалт (IPO) Хувьцааны Анхдагч ба Хоёрдогч зах зээл

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

Project E-News. Volunteer E-News

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

Хүний эрхийн боловсрол

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

2011 оны хичээлийн жилийн тайлан

ЧИНГИС БОНД, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛОН ТҮҮГЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

Harvard Business Essentials цувралын тухай

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

TENGER RESEARCH CENTER

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

Цахим сургалтын чанарын өөрийн үнэлгээний маягт

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

3

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

БДБ-ЫН 10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ-12 сар

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Нэр томъёоны тайлбар:

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

Миний бие даах чадвартай болох арга зам

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

Бөхөн хамгаалах холбооноос эрхлэн гаргав БӨХӨНГИЙН МЭДЭЭ. Бөхөнгийн экологи ба хамгааллын талаар мэдээлэл солилцох 6 хэл дээрх хэвлэл

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

Transcription:

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН 1 Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар харилцана уу: Санхүүгийн Аудитын Газрын дарга Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг Утас: 261663 Аудитын менежер: Я.Самбууням Утас: 260512 Цахим хаяг: sambuunyamya@audit.gov.mn Аудитор: Ж.Болормаа Утас: 260512 Цахим хаяг:bolormaa@audit.gov.mn Аудитынтайлан Хавсралт 1: Агуулга Хавсралт 2: Аудитын гэрчилгээ Хавсралт 3: Менежментийн захидал Хавсралт 4: Аудит хийсэн санхүүгийн тайлан Стандарт дүгнэлт Аудит ХХК Утас70111721 Цахим хаяг:sd_audit@eahoo.com Үндэсний аудитын газар Байршил: Чингэлтэй дүүрэг Цахим хуудас: www.audit.mn 1

АГУУЛГА 2 Аудитын тайлан... 3 2.1 Оршил... 3 2.2 Аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага... 3 2.3 Аудитын явцад мөрдсөн бодлого, журам, аргазүй, шалгуур үзүүлэлт... 4 2.4 Байгууллагын зорилго, үйлажиллагаа, хууль, эрх зүйн орчин... 4 2.5 Нягтлан бодох бүртгэлийн бодлого, үйл ажиллагаа болон дотоод хяналттай холбоотой хүчин зүйлсийн үнэлгээ... 5 2.6 Төлөвлөлтийн шатанд тодорхойлсон эрсдэл, түүнийг үнэлсэн байдал... 5 2.7 Материаллаг байдлын суурь сонгосон үндэслэл, тайлбар... 6 2.8 Аудитын явцад хэрэгжүүлсэн горим сорил, түүний үр дүн... 6 2.9 Аудитын явцад илрүүлсэн алдаа, зөрчилтэй асуудал, гаргасан шийдэл... 7 2.9.1 Авлагыг тооцоо нийлж, баталгаажуулаагүй талаар... 7 2.9.2 Авлагын ангилалын талаар... 8 2.9.3 Төсөвт төвлөрүүлэх өглөгийг буруу нэрээр тайлагнасан тухай... 8 2.9.4 Хандивын хөрөнгийн бүртгэл, тайланд тусгах талаар... 8 2.9.5 Төрийн өмчийн байрны ашиглалтын талаар... 9 2.10 Дараагийн аудитаар авч үзэх буюу анхаарал татахуйц бусад чухал асуудал... 9 2.11 Төсвийн гүйцэтгэлийн талаарх тайлбар, тодруулга... 10 2.12 Шилэн дансны мэдээлэл... 10 2.13 Өмнөх зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх тайлбар, тодруулга... 10 2.14 Саналдүгнэлтийн хэлбэр, үндэслэл... 10 3 Менежментийн захидал... 13 3.1 Авлагыг тооцоо нийлж, баталгаажуулаагүй талаар... 14 3.2 Авлагын ангилалын талаар... 15 3.3 Хандивын хөрөнгийн бүртгэл, тайланд тусгах талаар... 16 3.4 Төрийн өмчийн байрны ашиглалтын талаар... 17 4 Аудит хийсэн санхүүгийн тайлан... 18 4.1 Аудит хийсэн санхүүгийн байдлын тайлан... 18 4.2 Аудит хийсэн орлогын дэлгэрэнгүй тайлан... 20 4.3 Аудит хийсэн өмчийн өөрчлөлтийн тайлан... 20 4.4 Аудит хийсэн мөнгөн гүйлгээний тайлан... 22 2

2 АУДИТЫН ТАЙЛАН 2.1 ОРШИЛ Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн тайландхийсэн аудитын дүн, дүгнэлтийг танилцуулж байна. Энэхүү тайланд үйлчлүүлэгчийн санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын системд хийсэн үнэлгээний тойм, аудитын явцад илрүүлсэн гол зүйлс, гаргасаншийдлүүд, анхаарал хандуулахуйц залруулаагүй материаллаг биш алдаа зөрчлийн талаарх тайлбар, тодруулга зэрэгаудитын үр дүнгийн талаарх тайлбар, тодруулга,аудитын санал дүгнэлтийн хэлбэр, үндэслэлийн талаар тус тус хураангуйлан тэмдэглэв. Аудитын дүнд үндэслэсэн үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэл, тайлагнал, дотоод хяналтын системийг боловсронгуй болгох зөвлөмжүүдийг Менежментийн захидалд тусгасанболно. Дараагийн заалтад аудит хийсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлагдсан ангилал, үзүүлэлтээр бэлтгэж оруулав. 2.2 Аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага Бид Төрийн аудитын тухай хуулийн 15.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8.9.8 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тус газрын 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон жилийн эцсийн санхүүгийн тайланд санхүүгийн тайлангийн аудит хийлээ. Аудитыгтөлөвлөлтийн шатанд боловсруулсан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явуулав. Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын2016 онысанхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, түүнд нийцүүлэн гаргасан төр, төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх нь энэхүү аудитын зорилт байв. Тус газрын удирдлагасанхүүгийн тайлангаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,төсвийн тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандарт, түүнд нийцүүлэн баталсан төсвийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, журмын дагуу үнэн зөв, бодитой бэлтгэх үүрэгтэй. Харин тухайн санхүүгийн тайланг дээрх хууль болон бодлого, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн эсэхэд санал дүгнэлт өгөх нь Төрийн аудитын байгууллагын үүрэг юм. Аудитыг 2017 оны 2 дүгээр сарын 25-наас 2017 оны 3 дугаар сарын 10 ны хооронд хийж, аудитын тайланг 2017 оны 3 дугаар сарын 15-нд эцэслэн 3

баталгаажуулж, үйлчлүүлэгчийн удирдлагад хүргүүлэхээр төлөвлөн, хариуцаж хэрэгжүүлэв. Мэдээл технологийн үндэсний парк ТӨААТҮГ нь 2016 оныжилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2017 оны 2 дугаарсарын 06-нд Стандарт дүгнэлт аудит ХХК-д 1/032 дугаар албан бичгээр ирүүлсэн байна. 2.3 Аудитын явцад мөрдсөн бодлого, журам, арга зүй, шалгуур үзүүлэлт Аудитын явцад Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Санхүүгийн аудитын журам, гарын авлагад дурдсан аудитыг төлөвлөх, гүйцэтгэх, тайлагнах үе шатны ажлыг гүйцэтгэж баримтжуулан Санхүүгийн тайлангийн аудитын удирдлагын системд оруулсан бөгөөд аудитад баримталсан бодлого, стандарт, зарчим, үйл явцын талаарх мэдээллийг аудитын санал дүгнэлтэд тодорхойлсон болно. Аудитын үйл явц, үр дүнг Аудитын олон улсын стандартын дагуу шат шатны чанарын хяналт хийж баталгаажуулсан болно. Аудит хийхэд Төсвийн тухай, Төрийн аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хүрээнд Аудитын олон улсын стандарт, Санхүүгийн аудитын удирдамж Аудитын дээд байгууллагуудын олон улсын стандарт 1000 1810, нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад зарчмуудад тулгуурлав. 2.4 БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН Бид Аудитын олонулсын стандартад зааснаар үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагаа, гадаад дотоод орчны талаар төлөвлөсөн бодлого, журмын дагуу шаардлагатай гэж үзсэн хэмжээнд судалж, тэдгээрийн үр дүнг аудитад ашигласан. Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ынталаарх ерөнхий мэдээллийг аудитыг төлөвлөх үе шатанд шинэчлэн баримтжуулж, ТАБ-СТА-Б-2.1 маягтаар баталгаажуулсан болно. Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ынудирдлага дараах хууль болон СТОУС, НББОУС, түүнд нийцүүлэн баталсан Нягтлан бодох бүртгэлийн бодлого, журмын хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж байна. Үүнд: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль Шилэн дансны тухай хууль Тайлант хугацаанд дээрх бодлого, журамд томоохоншинэчлэлт, өөрчлөлт гарсан эсэх талаар дараах заалтад тэмдэглэв. 4

2.5 НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООД ХЯНАЛТТАЙ ХОЛБООТОЙ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ҮНЭЛГЭЭ Бид санхүүгийн нэгтгэсэн тайланд материаллаг алдаа байхгүй гэдгийг нягтлах үүднээс үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, үйл ажиллагаа болон дотоод хяналтыг шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр дахин хянасан. Энэ нь материаллаг алдаа гарахаас хамгаалах ѐстой гол бодлого, хяналтуудыг тодруулах, судлах зорилготой юм. Тус газрын одоо мөрдөж байгаа Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг Сангийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын шинэчлэлт, холбогдох стандарт, хууль тогтоомжтой нийцэж байгаа боловч 2016 оноос шинэчлэгдэн мөрдөж байгаа зарим стандарт, хууль эрхийн актын нэмэлт өөрчлөлтийг уг бодлогод тусгаж баталгаажуулах шаардлагатай. Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГсанхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа мэдээллийн технологи, бүртгэл мэдээллийн системийн үйл ажиллагаатай танилцан түүний нарийн төвөгтэй байдлыг үнэлэхэд энгийн буюу мэдээллийн технологийн мэргэжилтэн аудитад татан оролцуулах шаардлагагүй гэж үзлээ. Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ынсанхүүгийнтайлан, тодруулга, төсвийн гүйцэтгэлийн тайлан бэлтгэх, ажил гүйлгээг бүртгэх, хянахүйл ажиллагаанд санхүүгийн DIAMOND програм хангамж ашиглажээ. 2.6 ТӨЛӨВЛӨЛТИЙН ШАТАНД ТОДОРХОЙЛСОН ЭРСДЭЛ, ТҮҮНИЙГ ҮНЭЛСЭН БАЙДАЛ Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ынбэлтгэсэн санхүүгийн тайлан, тодруулга материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд санхүүгийн тайлан, тодруулгатай холбоотой уламжлалт болон хяналтын эрсдэлийг илрүүлэх, үнэлэх үе шатны ажлын талаар товч толилуулъя. Аудитыг төлөвлөх үе шатанд байгууллага, түүний гадаад, дотоод орчны талаарх цуглуулсан мэдээлэл, ойлголтод үндэслэн эрсдэлийн үнэлгээний горим хэрэгжүүлэн 14 эрсдэлтэй асуудал тодорхойлон, тэдгээрийг ТАБ-СТА-Б-2.6 маягтад нэгтгэж, баримтжуулав. Дээрх эрсдэлтэй асуудал тус бүрийг дахин нарийвчлан үнэлэхэд 5 асуудал эрсдэл өндөр,4 асуудал эрсдэл дунд,5 асуудал эрсдэл бага гэсэн үр дүн гарлаа. Эрсдэлийн ерөнхий үнэлгээг ТАБ-СТА-Б-4.3 маягтад нэгтгэн баримтжуулсан бөгөөд нийт эрсдэлийн үнэлгээний түвшин 18байна. Эрсдэлийн үнэлгээний дүнд үндэслэн эрсдэл өндөр буюу зайлшгүй шалгах эрсдэлтэй 5 асуудлыг аудитын чиглэл тус бүрээр нэгтгэж, тэдгээрийг сорих, шалгах аудитын горим сорил, шалгуур үзүүлэлт, нотлох зүйл цуглуулах арга замыг холбогдох маягтаар баримтжуулан баталгаажуулсан болно. 5

2.7 МАТЕРИАЛЛАГ БАЙДЛЫН СУУРЬ СОНГОСОН ҮНДЭСЛЭЛ, ТАЙЛБАР Аудитыг төлөвлөх болон гүйцэтгэх үеийн материаллаг байдлыг Аудитын олон улсын стандарт 320-ын дагуу тодорхойлсон бөгөөд материаллаг байдлын суурь үзүүлэлтээр санхүүгийн үр дүнгийн тайлангийн нийт зардлыг сонгов. Санхүүгийн үр дүнгийн тайлангийн нийт зардлыг материаллаг байдлын суурь үзүүлэлтээр сонгосон ньтөсвийн байгууллагын хувьд материаллаг байдлын суурийг төсвийн зардлаар тооцох нь оновчтой гэж үзсэнтэй холбоотой юм. Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын2016 онысанхүүгийн үр дүнгийн тайлангийн нийт зардал 1,536.8 сая төгрөг бөгөөд түүний 2 хувь болох 30.7 сая төгрөгөөр материаллаг байдлыг тодорхойлж, баталгаажууллаа. Материаллаг байдлыг суурь үзүүлэлтээс тооцох хувийг 2 хувиар тооцсон нь өмнөх аудитуудаар зөрчилгүй санал дүгнэлт авч байсан, санхүү, бүртгэлийн ажилтнууд харьцангуй тогтвор сууришилтай ажиллаж байгаа бөгөөд эрсдэл бага гэж үнэлсэнтэй холбоотой юм. 2.8 АУДИТЫН ЯВЦАД ХЭРЭГЖҮҮЛСЭН ГОРИМ СОРИЛ, ТҮҮНИЙ ҮР ДҮН Аудитыг төлөвлөх шатанд тогтоосон эрсдэлтус бүрд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн горим сорилын хэрэгжилт, гол үр дүнгийн талаар дор нэгтгэн тэмдэглэв. Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэн гаргахад баримталсан бодлого, зарчмуудыг үнэлж, төлөвлөсөн ѐсоор аудитын 4 чиглэлээр 5 эрсдэлтэй асуудалд 5 горим, сорил хэрэгжүүлж, түүний үр дүнг баримтжуулав. /ТАБ-СТА-В-3.1/ Дээрх горим сорилыг хэрэгжүүлэн тэдгээрийн гол үр дүн, нөхцөл байдлыг үнэлэхэд хэрэгжүүлсэн нийт горим сорилын 2 асуудлыг алдаа, зөрчилтэйд тооцож, нарийвчилсан горим сорил хэрэгжүүлэв. /ТАБ-СТА-В-4.1/ Харин аудитыг төлөвлөх шатанд эрсдэлтэй гэж тооцсон боловч, аудитын горим сорил хэрэгжүүлэх явцад алдаа зөрчилгүй нь тогтоогдсон асуудлыг ТАБ-СТА-В-4.2 маягтаар нэгтгэж, баримтжуулав. Санхүүгийн тайлан, тодруулга дах залруулаагүй буруу илэрхийлэл буюу алдаа зөрчилтэй асуудалд дүн шинжилгээ хийж, алдаа зөрчлийг дараах байдлаар ангилав. 6

Буруу илэрхийлэл буюу алдаа зөрчлийг ангилсан байдал Залруулаагүй буруу илэрхийлэл буюу алдаа зөрчилтэй асуудлын нэгтгэл 1 Зөвлөмж болгосон асуудал 4 185.6 2 Төлбөрийнакттогтоосон 3 Албан шаардлага өгсөн 4 Сахилгын шийтгэл ногдуулахаар шилжүүлсэн 5 Хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлсэн Дүн 4 185.6 (Сая.төгрөгөөр) Тоо Дүн Тайлбар Дээрх зөрчилтэй асуудлын дэлгэрэнгүй жагсаалтыг ТАБ-СТА-В-4.6.1-5 маягтад нэгтгэн баримтжуулав. 2.9 АУДИТЫН ЯВЦАД ИЛРҮҮЛСЭНАЛДАА, ЗӨРЧИЛТЭЙ АСУУДАЛ, ГАРГАСАН ШИЙДЭЛ Зөвлөмж болгохоор шийдвэрлэсэн буруу илэрхийлэл буюу алдаа зөрчилтэй асуудлыг энэ тайлангийн 3 дугаар бүлгийн Менежементийн захидалд холбогдох зөвлөмжийн хамт оруулав. 2.9.1 Авлагыг тооцоо нийлж, баталгаажуулаагүй талаар Тус газар 2016 оны жилийн эцсийн байдлаар 52 харилцагчтай холбоотой 133,878.8 мянган төгрөгийн дансны авлага, 24 харилцагчтай холбоотой 7,047.9 мянган төгрөгийн бусад авлага, нийт 140,926.7 мянган төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байна. Дээрх авлагын 59 хувь буюу 83,343.8 мянган төгрөгийн 72 харилцагчтай холбоотой авлагыг тооцоо нийлж, баталгаажуулаагүй байна. Энэ нь тайлант хугацааны эцэст тооцоо үүссэн харилцагч тус бүрээр тооцоо нийлж, баталгаажуулах албан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.5-д заасан ерөнхий нягтлан бодогчийн хүлээх үүрэг болох дансны өглөг, авлага ба төлбөр тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах, 20.2.6-д эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах гэсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой байна. Шийдвэрлэсэн нь: Авлагын үлдэгдлийг харилцагч тус бүрээр тооцоо нийлж баталгаажуулах зөвлөмж өгөхөөр шийдвэрлэв. 7

2.9.2 Авлагын ангилалын талаар Нийт авлага 2016 онд 24.6 Хувь буюу 27,8 сая төгрөгөөр өсч, 140.9 сая төгрөгт хүрсэн бөгөөд энэхүү авлагын 92 хувь буюу 102,3 сая төгрөгийн авлага өмнөх онуудад үүссэн байна. Эдгээр авлагыг барагдуулах талаарх ажиллаж байгаа боловч зохих үр дүнд хүрээгүй, авлагыг насжилт болон төлөгдөх, найдвартай эсэхээр нь ангилан тодруулаагүй байна. Өмнөх аудитаар эдгээр авлагыг ангилж, барагдуулах зөвлөмж өгсөн боловч зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Энэ нь хөрөнгө, авлага, өр төлбөрийг батлагдсан ангилалын дагуу үнэн зөв ангилах батламж мэдэгдэлтэй зөрчилдөж байна. Шийдвэрлэсэн нь: Санхүүгийн тайланд тусгасан авлагыг батлагдсан журам зааврын дагуу зохих ангилалаар үнэн зөв ангилах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв. 2.9.3 Төсөвт төвлөрүүлэх өглөгийг буруу нэрээр тайлагнасан тухай Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ 2016 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар төрийн өмчийн байрны түрээсийн орлогын төсөвт төвлөрүүлэх ѐстой 70,283.6 мянган төгрөгийн өглөгийг санхүүгийн байдлын тайланд тайлант хугацааны эцэст Хүүний өглөг нэрээр буруу илэрхийлснээс гадна холбогдох байгууллагатай тооцоо нийлж, баталгаажуулаагүй байна. Энэ нь авлага өглөгийг тооцоо нийлж баталгаажуулах тухай дээрх хуулийн заалт болон 2016 оны жилийн санхүүгийн тайлангийн бодит байдлын тухай мэдэгдэлтэй нийцэхгүй байна. Шийдвэрлэсэн нь: Төсөвт төвлөрүүлэх өглөгийг аудитын явцад залруулж, санхүүгийн тайланд тусгав. 2.9.4 Хандивын хөрөнгийн бүртгэл, тайланд тусгах талаар Тус газар 2016 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллогоор 2002 онд КОИКА, 2014 онд САММИТ ХХК-иудаас хандиваар ирсэн 20 төрлийн 70 ширхэг тоног төхөөрөмжүүдийг бүртгэж коджуулсан боловч хөрөнгийг үнэлж, бүртгэл, тайланд тусгааүй байна. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д үндсэн хөрөнгөд гарсан хөдөлгөөн, өөрчлөлтийг нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлд тусгасан байх, техник, технологийн баримт бичгийг гүйцэд бүрдүүлсэн байх 73 дугаар зүйлийн 73.2-д Байгууллагын нягтлан бодогч нь үндсэн хөрөнгө, бараа материал, үнэ бүхий зүйлийн тооллогоор бэлэн байсан үлдэгдэл, гарсан зөрүүг тооллогын акт материал батлагдсанаас хойш 5 хоногийн дотор нягтлан бодох бүртгэлд тусгаж дансны үлдэгдлийг тулган шалгана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 8

Шийдвэрлэсэн нь: Хандиваар ирсэн өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдийг зохих журмын үнэлж, бүртгэл, тайланд тусгах зөвлөмж өгөх 2.9.5 Төрийн өмчийн байрны ашиглалтын талаар Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ өөрийн эзэмшлийн байрны 4914.35 ам.метр талбайг 46 аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд түрээсээр ашиглуулах гэрээ байгуулж, 2016 онд 604.3 сая төгрөгийн түрээсийн орлого олсон боловч зохих хувийг төсөвт төвлөрүүлээгүй байна. Энэ нь 2016 онд төрийн өмчийг түрээслүүлэх түрээсийн гуравласан гэрээ байгуулагдаагүйтэй холбоотой байна. Түрээсийн орлогын тодорхой хувийг төсөвт төлөрүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна. Уг төлбөр тухайн эд хөрөнгийг худалдан авах үнийн төлбөрт үл хамаарна. гэсэн заалт, Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тушаалаар баталсан Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын 1.4-д "Төрийн өмчит хуулийн этгээд нь төрийн өмчийн эд хөрөнгийг бусад байгууллага иргэдэд ашиглуулах, түрээслүүлэхдээ Төрийн өмчийн хорооноос баталсан холбогдох журам зааврыг баримтлана" гэсэн заалтыг зөрчиж байна. Шийдвэрлэсэн нь: Төрийн өмчийн байрны түрээсийн орлогын тодорхой хувийг төсөвт төвлөрүүлэх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэв. 2.10 ДАРААГИЙН АУДИТААР АВЧ ҮЗЭХ БУЮУ АНХААРАЛ ТАТАХУЙЦ БУСАД ЧУХАЛ АСУУДАЛ Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ өөрийн байрны 4914.35 ам.метр талбайг үйлчилгээний зориуулалтаар 46 аж ахуйн нэгж,байгууллага, хувь хүнд түрээсээр ашиглуулахгэрээ байгуулж, авлага, өр төлбөрийг барагдуулах ажлыг гүйцэтгэдэг байна. Тус газрын чиг үүрэг, үйл ажиллагаанд түрээсийн энэхүү үйлчилгээ шаардлагатай эсэхийг судалж, тогтоох, энэ байрны ашиглалтыг сайжруулах үр ашигтай бодлого шийдвэр гаргах асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар анхааралдаа авах нь зүйтэй юм. Тухайлбал энэ байгууллагын үндсэн чиг үүрэг, зорилгод хамаарал багатай энэхүү нүсэр ажилд хүч, нөөцөө зарцуулдаг боловч үр дүн багатай, өр авлага он удаан жилээр сунжирч, төсөвт төвлөрүүлэх хөрөнгийг удаан хугацаагаар саатуулсан зэрэг энэ байгууллагын санхүүгийн байдал, үр дүн мөнгөн гүйлгээнд сөргөөр нөлөөлсөн үйл ажиллагаа байна. 9

2.11 ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЛААРХ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсөв захирагч нь энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй. Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудитаар батлагдсан төсвийн гүйцэтгэлийг зохих журмын дагуу зохион байгуулж, үнэн зөв, тайлагнасан эсэхэд үнэлэлт өгөхийг зорьдог. Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ 2016 онд санхүү, төсвийн хувьд төрийн аль нэг байгууллагад хамааралгүй, хяналтгүй явж ирсэн байна. Тухайлбал энэ байгууллагын үйл ажиллагааны болон удирдлагын зардлын хэмжээг төрийн аль нэг байгууллагаас баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьсан газар алга байна. Тус газар төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьд дээрх асуудалтай холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөж ажиллах ѐстой. 2.12 ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан тухай бүр ил тод мэдээлж байх үүрэгтэй. Тус байгууллагын Шилэн дансны хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг төлөвлөсөн хэмжээнд хянаж, баримтжуулсан болно. 2.13 ӨМНӨХ ЗӨВЛӨМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА Өмнөх санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн 3зөвлөмжийг хэрэгжүүлж ажилласан байна. Энэхүү зөвлөмжийн биелэлтийг талаарх мэдээллийг ажлын баримт материалд хадгалсан бөгөөд гүйцэтгэлийг аудитын явцад дахин нягталсан болно. 2.14 САНАЛ ДҮГНЭЛТИЙН ХЭЛБЭР, ҮНДЭСЛЭЛ Бид Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, тодруулгад аудит хийж, баталгаажуулахажлыг Аудитын олон улсын стандартын дагуу, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэсэн. Аудитын явцад илэрсэн залруулаагүй буруу илэрхийлэл буюу алдаа зөрчлийн байдлаас үзэхэд материаллаг хэмжээний авлага, өр төлбөрийн үлдэгдлийг харилцагч тус бүрээр тооцоо нийлж, баталгаажуулаагүй, хөрөнгө эх үүсвэрийн ангилалыг холбогдох стандартын дагуу хийгээгүй, төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хандиваар ирсэн хөрөнгийг бүртгэл, тайланд тусгаагүй нь материаллаг дүнтэй байна. 10

Дээрх алдаа зөрчлийг эс тооцвол Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон бусад илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажилгүйлгээнүүдээхолбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу үнэн зөв, шударгаилэрхийлсэн байна гэж үзэж Хязгаарлалттай санал дүгнэлт гаргалаа. Эдгээр буруу илэрхийлэл буюу алдаа, зөрчлийн дүнматериаллаг байдлын түвшингээс их байгаа тул аудитын санал дүгнэлтийг хязгаарлах үндэслэл боллоо. Аудитын санал дүгнэлтийг энэ тайлангийн 1 дүгээр хэсэгт үзүүлэв. 11

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААТҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН Менежментийн захидал Тэргүүлэх ач холбогдол 1 зүйлс: Асуудал 1 Авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй талаар Асуудал 2 Авлагын ангиллын талаар Асуудал 3 Хандивын хөрөнгийн бүртгэл тайланд тусгах талаар Асуудал 4 Төрийн өмчийн байрны ашиглалтын талаар 12

3 МЕНЕЖМЕНТИЙН ЗАХИДАЛ Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн аудит бүрийн төгсгөлд аудитаар илрүүлсэн зүйлсийг нэгтгэсэн менежментийн захидлыг үйлчлүүлэгч, түүний удирдлагад зориулж бэлтгэдэг бөгөөд түүнд санхүү, нягтлан бодох бүртгэл, тайлагналийн бодлого, үйл ажиллагаа, дотоод хяналтыг сайжруулах зөвлөмжийг тусгадаг. Энэхүү менежментийн захидлын агуулга Аудитын олон улсын стандарт болон аудитын дүн, дүгнэлтээс урган гарсан болно.санхүүгийнтайлан, бусад илчлэл тодруулгын талаар санал дүгнэлт гаргахад бидний бодлого, горим зориулагдсан. Энэ нь Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ-ын нягтлан бодох бүртгэлийн бодлого, горимыг зөвхөн аудитыг үр нөлөөтэй гүйцэтгэхэд шаардагдах цар хүрээнд дахин хянасан бөгөөд оршиж буй бүх сул талыг гаргаж ирэх боломжгүй юм. Тиймээс аудитын тайланд тусгасан зөвлөмж нь аудит хийх үеийн нөхцөл байдлын талаарх бидний үнэлэлт, дүгнэлтийг илэрхийлж байгаа болно. Харин эдгээр зөвлөмжийг та бидний хамтын ажиллагааны байр сууринаас гаргасан бөгөөд аудитаар өгсөн зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлэх нь танай үүрэг хариуцлага юм. Аудитын явцад бидэнтэй хамтран ажилласанхолбогдох ажилтнуудад талархал илэрхийлье. Менежментийн захидалд дурдсан цаашид санхүүгийн тайланд шууд бөгөөд материаллаг хэмжээгээр нөлөөлж болзошгүй тул анхаарвал зохих асуудлыг тэргүүлэх ач холбогдолтойгоос нь эхлэн эрэмбэлэн үзүүлэв. 13

3.1 АВЛАГЫГ ТООЦОО НИЙЛЖ, БАТАЛГААЖУУЛААГҮЙ ТАЛААР Илрүүлэлт Тус газар 2016 оны жилийн эцсийн байдлаар 52 харилцагчтай холбоотой 133,878.8 мянган төгрөгийн дансны авлага, 24 харилцагчтай холбоотой 7,047.9 мянган төгрөгийн бусад авлага, нийт 140,926.7 мянган төгрөгийн үлдэгдэлтэй гарсан байна. Зөвлөмж Тайлант хугацааны эцэс дэх авлага, өр төлбөрийн үлдэгдлийг харилцагч тус бүрээр тооцоо нийлж, баталгаажуулах Дээрх авлагын 59 хувь буюу 83,343.8 мянган төгрөгийн 72 харилцагчтай холбоотой авлагыг тооцоо нийлж, баталгаажуулаагүй байна. Энэ нь тайлант хугацааны эцэст тооцоо үүссэн харилцагч тус бүрээр тооцоо нийлж, баталгаажуулах албан үүргээ биелүүлээгүйтэй холбоотой бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.5-д заасан ерөнхий нягтлан бодогчийн хүлээх үүрэг болох дансны өглөг, авлага ба төлбөр тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах, 20.2.6-д эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах гэсэн албан үүргээ хангалтгүй биелүүлсэнтэй холбоотой байна. Эрсдэл Үнэн зөв байдал - Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд тусгасан ажил гүйлгээ, үлдэгдэл нь тооцооллын алдаагүй, зөв хураангуйлж бүртгэсэн болон түүнийг зохицуулж буй хууль тогтоомжуудтай нийцэж байх батламж мэдэгдэл зөрчигдөх Төсвийн захирагчийнхариу Зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлнэ Оршин байх -Санхүүгийн тайлангийн дуусгавар болсон өдөр хөрөнгө /авлага/, өр төлбөр тухайн аж ахуйн нэгж, байгууллагад бодитой оршин байхбатламж мэдэгдэл зөрчигдөх 14

3.2 АВЛАГЫН АНГИЛАЛЫН ТАЛААР Илрүүлэлт Нийт авлага 2016 онд 24.6 Хувь буюу 27,8 сая төгрөгөөр өсч, 140.9 сая төгрөгт хүрсэн бөгөөд энэхүү авлагын 92 хувь буюу 102,3 сая төгрөгийн авлага өмнөх онуудад үүссэн байна. Эдгээр авлагыг барагдуулах талаарх ажиллаж байгаа боловч зохих үр дүнд хүрээгүй, авлагыг насжилт болон төлөгдөх, найдвартай эсэхээр нь ангилан тодруулаагүй байна. Өмнөх аудитаар эдгээр авлагыг ангилж, барагдуулах зөвлөмж өгсөн боловч зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй байна. Зөвлөмж Санхүүгийн тайланд тусгасан авлагыг батлагдсан журам зааврын дагуу авлагын насжилт, шинж байдлын харгалзан зохих ангилалаар үнэн зөв ангилан баталгаажуулж, 2017 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайланд тусгах. Энэ нь хөрөнгө, авлага, өр төлбөрийг батлагдсан ангилалын дагуу үнэн зөв ангилах батламж мэдэгдэлтэй зөрчилдөж байна. Эрсдэл Толилуулга ба тодруулга- Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг зөв ангилж, тодруулж, тайлагнасан байхбатламж мэдэгдэл зөрчигдөх Төсвийн захирагчийнхариу Зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлнэ 15

3.3 ХАНДИВЫН ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТАЙЛАНД ТУСГАХ ТАЛААР Илрүүлэлт Тус газар 2016 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллогоор 2002 онд КОИКА, 2014 онд САММИТ ХХК-иудаас хандиваар ирсэн 20 төрлийн 70 ширхэг тоног төхөөрөмжүүдийг бүртгэж коджуулсан боловч хөрөнгийг үнэлж, бүртгэл, тайланд тусгааүй байна. Зөвлөмж Хандиваар ирсэн өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдийг зохих журмын үнэлж, баталгаажуулан, 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан, бүртгэлд тусгах Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д үндсэн хөрөнгөд гарсан хөдөлгөөн, өөрчлөлтийг нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлд тусгасан байх, техник, технологийн баримт бичгийг гүйцэд бүрдүүлсэн байх 73 дугаар зүйлийн 73.2-д Байгууллагын нягтлан бодогч нь үндсэн хөрөнгө, бараа материал, үнэ бүхий зүйлийн тооллогоор бэлэн байсан үлдэгдэл, гарсан зөрүүг тооллогын акт материал батлагдсанаас хойш 5 хоногийн дотор нягтлан бодох бүртгэлд тусгаж дансны үлдэгдлийг тулган шалгана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Эрсдэл Иж бүрэн байх- Аж ахуйн нэгж, байгууллага тайлант хугацаанд гарсан бүх ажил гүйлгээ, үлдэгдэл буюу үйл явдал, нөхцөл байдлуудаас бүртгээгүй, нэмж тодруулаагүй, орхигдуулсан зүйлсгүй байхбайх батламж мэдэгдэл зөрчигдөх Төсвийн захирагчийнхариу Зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлнэ Толилуулга ба тодруулга- Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг зөв ангилж, тодруулж, тайлагнасан байхбатламж мэдэгдэл зөрчигдөх 16

3.4 ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙРНЫ АШИГЛАЛТЫН ТАЛААР Илрүүлэлт Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ өөрийн эзэмшлийн байрны 4914.35 ам.метр талбайг 46 аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд түрээсээр ашиглуулах гэрээ байгуулж, 2016 онд 604.3 сая төгрөгийн түрээсийн орлого олсон боловч зохих хувийг төсөвт төвлөрүүлээгүй байна. Энэ нь 2016 онд төрийн өмчийг түрээслүүлэх түрээсийн гуравласан гэрээ байгуулагдаагүйтэй холбоотой байна. Зөвлөмж Төрийн өмчийн байрны ашиглалт, түрээсийн үйл ажиллагааг хэрхэн ямар хууль эрхийн хүрээнд гүйцэтгэх, түрээсийн орлогын тодорхой хувийг төсөвт төвлөрүүлэх эсэх асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албан ѐсоор тавьж холбогдох шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах Түрээсийн орлогын тодорхой хувийг төсөвт төлөрүүлээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Төрийн өмчийн түрээсийн төлбөрийг улсын төсөвт оруулна. Уг төлбөр тухайн эд хөрөнгийг худалдан авах үнийн төлбөрт үл хамаарна. гэсэн заалт, Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тушаалаар баталсан Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын 1.4-д "Төрийн өмчит хуулийн этгээд нь төрийн өмчийн эд хөрөнгийг бусад байгууллага иргэдэд ашиглуулах, түрээслүүлэхдээ Төрийн өмчийн хорооноос баталсан холбогдох журам зааврыг баримтлана" гэсэн заалтыг зөрчиж байна. Эрсдэл Үнэн зөв байдал - Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд тусгасан ажил гүйлгээ, үлдэгдэл нь тооцооллын алдаагүй, зөв хураангуйлж бүртгэсэн болон түүнийг зохицуулж буй хууль тогтоомжуудтай нийцэж байх батламж мэдэгдэл зөрчигдөх Төсвийн захирагчийнхариу Зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлнэ 17

4 АУДИТ ХИЙСЭН САНХҮҮГИЙН ТАЙЛАН 4.1 АУДИТ ХИЙСЭН САНХҮҮГИЙН БАЙДЛЫН ТАЙЛАН Мөрийн дугаар Тайлант хугацаа: 2016-12-31-нээр дуусвар болсон санхүүгийн тайлан ҮЗҮҮЛЭЛТ 2015-12-31 2016-12-31 1 ХӨРӨНГӨ 1.1 Эргэлтийн хөрөнгө 1.1.1 Мөнгө,түүнтэй адилтгах хөрөнгө 78,260,799.38 8,523,436.14 1.1.2 Дансны авлага 101,584,700.85 133,878,794.25 1.1.3 Татвар, НДШ ийн авлага 1.00 1.1.4 Бусад авлага 11,470,233.26 7,047,886.50 1.1.5 Бусад санхүүгийн хөрөнгө 1.1.6 Бараа материал 32,141,761.23 33,624,147.95 1.1.7 Урьдчилж төлсөн зардал/тооцоо 1,267,000.00 7,573,498.67 1.1.8 Бусад эргэлтийн хөрөнгө 1.1.9 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө) 1.1.10 Дуусаагүй барилга 1.1.11 Эргэлтийн хөрөнгийн дүн 224,724,495.72 190,647,763.51 1.2 Эргэлтийн бус хөрөнгө 1.2.1 Үндсэн хөрөнгө 3,162,194,711.75 2,365,814,284.18 1.2.2 Биет бус хөрөнгө 1.2.3 Биологийн хөрөнгө 1.2.4 Урт хугацаат хөрөнгө оруулалт 1.2.5 Хайгуул ба үнэлгээний хөрөнгө 1.2.6 Хойшлогдсон татварын хөрөнгө 1.2.7 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө 1.2.8 Бусад эргэлтийн бус хөрөнгө 1.2.9 Дуусаагүй барилга 1.2.10 Эргэлтийн бус хөрөнгийн дүн 3,162,194,711.75 2,365,814,284.18 1.3 НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН 3,386,919,207.47 2,556,462,047.69 2 ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ 2.1 Өр төлбөр 2.1.1 Богино хугацаат өр төлбөр 2.1.1.1 Дансны өглөг 54,831,900.00 38,200,500.00 2.1.1.2 Цалингийн өглөг 2.1.1.3 Татварын өр 74,273,099.03 164,129,623.32 2.1.1.4 НДШ-ийн өглөг 6,923,691.95 2.1.1.5 Банкны богино хугацаат зээл 2.1.1.6 Хүүний өглөг 70,283,626.58 70,283,626.58 2.1.1.7 Ногдол ашгийн өглөг 2.1.1.8 Урьдчилж орсон орлого 1,478,309,664.80 791,822,893.84 2.1.1.9 Нөөц /өр төлбөр/ 18

2.1.1.10 Бусад богино хугацаат өр төлбөр 3,286,821.94 4,654,258.31 Борлуулах зорилгоор эзэмшиж буй 2.1.1.11 эргэлтийн бус хөрөнгө (борлуулах бүлэг хөрөнгө) - нд хамаарах өр төлбөр 2.1.1.12 Бусад өглөг 2.1.1.13 Богино хугацаат өр төлбөрийн дүн 1,680,985,112.35 1,076,014,594.00 2.1.2 Урт хугацаат өр төлбөр. 2.1.2.1 Урт хугацаат зээл 6,549,043.75 5,986,296.39 2.1.2.2 Нөөц /өр төлбөр/ 2.1.2.3 Хойшлогдсон татварын өр 2.1.2.4 Бусад урт хугацаат өр төлбөр 2.1.2.5 2.1.2.6 Урт хугацаат өр төлбөрийн дүн 6,549,043.75 5,986,296.39 2.2 Өр төлбөрийн нийт дүн 1,687,534,156.10 1,082,000,890.39 2.3 Эздийн өмч 2.3.1 - төрийн 1,021,630,200.00 1,021,630,200.00 2.3.2 - хувийн 2.3.3 - хувьцаат 2.3.4 Халаасны хувьцаа 2.3.5 Нэмж төлөгдсөн капитал 2.3.6 Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл 1,630,275,892.90 1,583,463,801.58 2.3.7 Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц 2.3.8 Эздийн өмчийн бусад хэсэг 140,492,041.26 116,214,381.42 2.3.9 Хуримтлагдсан ашиг 2.3.10 Тайлант үеийн ашиг (1,093,013,082.79) (1,246,847,225.70) Өмнөх үеийн 2.3.11 Эздийн өмчийн дүн 1,699,385,051.37 1,474,461,157.30 2.4 ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧИЙН ДҮН 3,386,919,207.47 2,556,462,047.69 19

4.2 АУДИТ ХИЙСЭН ОРЛОГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН Мөрийн дугаар Тайлант хугацаа: 2016-12-31-нээр дуусвар болсон санхүүгийн тайлан ҮЗҮҮЛЭЛТ 2015-12-31 2016-12-31 1 Борлуулалтын орлого (цэвэр) 690,360,891.23 604,335,716.70 2 Борлуулалтын өртөг 3 Нийт ашиг ( алдагдал) 690,360,891.23 604,335,716.70 4 Түрээсийн орлого 5 Хүүний орлого 1,366,305.31 661,097.30 6 Ногдол ашгийн орлого 7 Эрхийн шимтгэлийн орлого 8 Бусад орлого 114,400,595.51 776,168,749.18 9 Борлуулалт, маркетингийн зардал 781,715,779.60 65,742,170.21 10 Ерөнхий ба удирдлагын зардал 112,347,630.51 1,438,405,682. 28 11 Санхүүгийн зардал 12 Бусад зардал 43,663,454.62 32,592,407.33 13 Гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз) 544,054.15 1,806,663.46 14 Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз (гарз) (4,159,216.20) 15 Биет бус хөрөнгө данснаас хассаны олз (гарз) 16 Хөрөнгө оруулалт борлуулснаас үүссэн олз (гарз) 17 Бусад ашиг ( алдагдал) 18 Татвар төлөхийн өмнөх ашиг ( алдагдал) (135,214,234.73) (153,768,033.1 7) 19 Орлогын татварын зардал 136,586.30 66,109.73 20 Татварын дараах ашиг (алдагдал) (135,350,821.03) 21 Зогсоосон үйл ажиллагааны татварын дараах ашиг (алдагдал) 22 Тайлант үеийн цэвэр ашиг ( алдагдал) (135,350,821.03) 23 Бусад дэлгэрэнгүй орлого Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдлийн зөрүү Гадаад валютын хөрвүүлэлтийн зөрүү Бусад олз (гарз) 24 Орлогын нийт дүн (135,350,821.03) 25 Нэгж хувьцаанд ногдох суурь ашиг (алдагдал) (153,834,142.9 0) (153,834,142.9 0) (153,834,142.9 0) 20

Өмч Халаасны хувьцаа Нэмж төлөгдсөн капитал Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл Гадаад валютын хөрвүүлэлтийн нөөц Эздийн өмчийн бусад хэсэг Хуримтлагдсан ашиг 4.3 АУДИТ ХИЙСЭН ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН ҮЗҮҮЛЭЛТ Нийт дүн 1 2014 оны 12-р сарын 31-ний үлдэгдэл 1,021,630,200.00 1,677,087,984.00 164,769,701.10 (954,614,145.90) 1,908,873,739.20 2 3 НББ-ийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, алдааны залруулга Залруулсан үлдэгдэл 1,021,630,200.00-1,677,087,984.00 164,769,701.10 (954,614,145.90) 1,908,873,739.20 4 Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) (138,398,936.90) (138,398,936.90) 5 6 7 Бусад дэлгэрэнгүй орлого (24,277,659.84) (24,277,659.84) Өмчид гарсан өөрчлөлт Зарласан ногдол ашиг 8 Дахин үнэлгээний нэмэгдлийн хэрэгжсэн дүн (46,812,091.32) (46,812,091.32) 9 10 11 2015 оны 12 -р сарын 31 -ний үлдэгдэл НББ-ийн бодлогын өөрчлөлтийн нөлөө, алдааны залруулга 1,021,630,200.00-1,630,275,892.68-140,492,041.26 (1,093,013,082.80) 1,699,385,051.14 Залруулсан үлдэгдэл 1,021,630,200.00-1,630,275,892.68 140,492,041.26 (1,093,013,082.80) 1,699,385,051.14-12 Тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал) (153,834,142.90) (153,834,142.90) 13 14 15 Бусад дэлгэрэнгүй орлого (24,277,659.84) (24,277,659.84) Өмчид гарсан өөрчлөлт - Зарласан ногдол ашиг 16 Дахин үнэлгээний нэмэгдлийн хэрэгжсэн дүн (46,812,091.32) (46,812,091.32) 17 2016 оны 12 -р сарын 31 -ний үлдэгдэл 1,021,630,200.00 - (46,812,091.32) 116,214,381.42 (1,246,847,225.70) 1,474,461,157.08

4.4 АУДИТ ХИЙСЭН МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН Тайлант хугацаа: 2016-12-31-нээр дуусвар болсон санхүүгийн тайлан Мөрийн дугаар ҮЗҮҮЛЭЛТ 2015-12-31 2016-12-31 1 Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ 1.1 Мөнгөн орлогын дүн (+) 924,703,612.39 701,353,499.16 Бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсний орлого 876,596,051.87 659,772,365.31 Эрхийн шимтгэл, хураамж, төлбөрийн орлого Даатгалын нөхвөрөөс хүлээн авсан мөнгө 2,538,260.00 Буцаан авсан албан татвар 4,566,786.00 Татаас, санхүүжилтийн орлого Бусад мөнгөн орлого 43,540,774.52 39,042,873.85 1.2 Мөнгөн зарлагын дүн (-) 957,379,375.35 771,751,959.71 Ажиллагчдад төлсөн 352,776,152.02 306,100,762.19 Нийгмийн даатгалын байгууллагад төлсөн 93,470,785.40 76,470,835.90 Бараа материал худалдан авахад төлсөн 30,146,541.17 11,554,310.00 Ашиглалтын зардалд төлсөн 179,786,086.03 211,280,496.52 Түлш шатахуун, тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөн 8,321,433.64 3,214,772.73 Хүүний төлбөрт төлсөн Татварын байгууллагад төлсөн 94,999,944.82 28,890,570.26 Даатгалын төлбөрт төлсөн 89,100.00 Бусад мөнгөн зарлага 197,789,332.27 134,240,212.11 1.3 Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн (32,675,762.96) (70,398,460.55) 2 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ 2.1 Мөнгөн орлогын дүн (+) 1,366,305.31 661,097.30 Үндсэн хөрөнгө борлуулсны орлого Биет бус хөрөнгө борлуулсны орлого Хөрөнгө оруулалт борлуулсны орлого Бусад урт хугацаат хөрөнгө борлуулсны орлого Бусдад олгосон зээл мөнгөн урьдчилгааны буцаан төлөлт Хүлээн авсан хүүний орлого 1,366,305.31 661,097.30 бусад мөнгөн орлого 2.2 Мөнгөн зарлагын дүн (-) 3,498,000.00 - Үндсэн хөрөнгө олж эзэмшихэд төлсөн 3,498,000.00 Биет бус хөрөнгө олж эзэмшихэд төлсөн Хөрөнгө оруулалт олж эзэмшихэд төлсөн Хүүний орлого Бусдад олгосон зээл урьдчилгаа 2.3 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн (2,131,694.69) 661,097.30 3 Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ 3.1 Мөнгөн орлогын дүн (+) - - Зээл авсан, өрийн үнэт цаас гаргаснаас хүлээн авсан Хувьцаа болон өмчийн бусад үнэт цаас гаргаснаас хүлээн авсан 2

Ханшын зөрүү 3.2 Мөнгөн зарлагын дүн (-) - - Зээл, өрийн үнэт цаасны төлбөрт төлсөн мөнгө Санхүүгийн түрээсийн өглөгт төлсөн Төлсөн ногдол ашиг Ханшын зөрүү 3.3 Санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн - - Вальютын ханшыын зөрүү 4 Бүх цэвэр мөнгөн гүйлгээ (34,807,457.66) (69,737,363.24) 5 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл 113,068,257.04 78,260,799.38 6 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл 78,260,799.38 8,523,436.14 3