Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

Similar documents
Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь БИЕ ДААСАН БАЙДАЛ

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

Ёс суртахуунтай байх зориг

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

БИЕ ДААХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Project E-News. Volunteer E-News

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Harvard Business Essentials цувралын тухай

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Миний бие даах чадвартай болох арга зам

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

Төв банкны үйл ажиллагаа

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

ЭРЧИМ МЭДЭЭ. ЭРЧИМ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ Ногоон талбай -н нээлт ДЦС-4 ТӨХК. ДЦС-4 ТӨХК-ний сар тутмын сонин. 09 (19) 2012 оны 9-р сар

BATBAYAR AND PARTNERS LLP

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

TENGER RESEARCH CENTER

ЧИНГИС БОНД, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛОН ТҮҮГЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

ART public UB 2017 Land Art Mongolia

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

Бөхөн хамгаалах холбооноос эрхлэн гаргав БӨХӨНГИЙН МЭДЭЭ. Бөхөнгийн экологи ба хамгааллын талаар мэдээлэл солилцох 6 хэл дээрх хэвлэл

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

Зам тээврийн судалгаа. БОНХАЖЯ-ны чадавхи бэхжүүлэх: Өмнийн Говийн биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

3

Аудитын код: САГ-2018/9/СТА-ТӨҮГ

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН БАРТААТ ЗАМЫН ЗУНЫ АЯЛЛЫН ЖУРАМ

Edmonds Community College АНУ Вашингтон муж Сиатл хотоос ойр

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

Үнэт цаас гаргалт (IPO) Хувьцааны Анхдагч ба Хоёрдогч зах зээл

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

Хүний эрхийн боловсрол

Европын Тойрон Аялал. Франц, Бельги, Голланд, Герман, Швейцарь, Итали. 12 өдөр 11 шөнийн аяллын хөтөлбөр

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

БДБ-ЫН 10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ-12 сар

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

Хүүхдэд зориулсан Библи танилцуулж байна. Дөчин жил

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

A:1# Мишээл экспо ESM Жолооч: Даваа

Î.Îòãîíöýöýã, À. îéæàìö, Á.Îäãýðýë, (2013) ÕÀÀ-í Øèíæëýõ óõààí ñýòã ë ¹10 (01):

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГААНЫ АНГИЙН 2012 ОНД ХИЙСЭН МАЛТЛАГА СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮН

Transcription:

Төмөр замын ТЭЗҮ-ийг ингэж хийдэггүй юм 2013.07.1 7 2011 оны 4 сарын 18 өдөр эхлээд мөн оны 8 сарын 11 өдөр хэсэг нөхдүүд манай шинэ төмөр замын ТЭЗҮ хийж өгсөн билээ. Хийж өгсний дараа бид тухайн үед 5,650 сая доллар шилжүүлээд, хүүнд нь жилд 750 мянган доллар төлж ирлээ. Үүнийхээ төлөө МТЗ ТӨХК нь хэдэн зүтгүүрээ барьцаанд тавьж, ямар ва нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр зөвлөх баг гэгчтэй шууд гэрээ хийж энэ мөнгийг шилжүүлсэн. Тэр зөвлөх багт нь McKinsey and Co, Liberty Partners LLC, Pillsbury Winthrop Shaw Pittman LLP болон BNP Paribas гээд дэлхийд нэртэй гадаадын 3 компани, Монголын нэг компани гээд 4 нэр багтдаг. 2011 оны 1 сард замын трасс тогтоох, геологи, геодезийн ажлаа эхлүүлсэн учир ингэж яарах болсон байлгүй дээ. Гэхдээ бид ийм их мөнгө төлөөд юүтэй хоцров? Үндсэндээ баахан нууцлалын заалтуудтай гэрээ байгуулж, хэн ч хэзээ ч ашиглаж болохгүй бөгөөд ямар ч аргачлалгүй ТЭЗҮ-тэй үлдлээ. ТЭЗҮ хийлгэх гэж байгуулсан гэрээ болон ТЭЗҮ-ийн тухай мэргэжлийн байгууллагууд дүгнэлт хийж байгаа. Тэд дүгнэлтүүд хийгдсэний дараа их хувиудыг интернетэд тавих болно. 1. Амжилттай тархи угаалт Таван Толгойгоос зүүн тийшээ төмөр зам барих хэрэгтэй гэдэг санааг 2 хялбархан зүйлээр бидний тархийг угаасан. Эхнийх нь бол нэг зах зээлийн хараат байдлаас гарах, нөгөө нь бол түүхий эдээ боловсруулж экспортлох гэсэн санаанууд байлаа. Нэг зах зээлийн хараат байдлаас гарах санаа нь бол Трансмонголын төмөр зам буюу манай босоо тэнхлэгд хүрмэгц шийдэгдэж болно. Гэхдээ бид 1800 км бариад Дорнод аймаг хүрээд зөвхөн Хятадын зах зээлээс хараат бус байдалд хэрхэн орох вэ гэдэг санааг тэр ТЭЗҮ-ээс олж харья: 6. Ачаа тээвэрлэлтийн урсгал Дээр дурьдсаны дагуу 2020 гэхэд МТЗ-ын сүлжээгээр тээвэрлэх нүүрсний хэмжээ ойролцоогоор жилд 66 сая тонн байхаар тооцоолсон. Эдгээр нь дараахь замналаар хэсэгчилсэн сүлжээгээр хуваарилагдана: -Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл -Жилд ~24.7 сая тонн Таван толгойгоос Сайншанд хүртэл -Жилд ~15.7 сая тонн Сайншандаас Хөөт хүртэл

-Жилд ~15.2 сая тонн Хөөтөөс Нөмрөг хүртэл -Жилд ~0.5 сая тонн Хөөтөөс Чойбалсан хүртэл. Дараахь зурагт 2020 оны байдлаар МТЗ-ын сүлжээний ачаа тээвэрлэлтийн урсгалыг замнал болон бүтээгдхүүний төрлөөр харуулав. Энэ зургаас харахад Хөөт-чойбалсан-Эрээнцав чиглэлд зөвхөн 0,5 сая тонн коксжих нүүрс тээвэрлэхээр тооцолсон байна. Сайншанд-Сүхбаатар(хот)-Наушки чиглэлд 1,5 сая тонн коксжих нүүрс тээвэрлэнэ гэж байдаг. Трансмонголын төмөр замын ачаа тэвээрлэлтийн урсгал нь тэнцвэрээ аль хэдийн алдсан. Ихэнхи ачаа нь Замын-Үүд- Улаанбаатарын чиглэлд тээвэрлэгддэг. Сүүлийн хориод жилд Улаанбаатар хотоос хойд чиглэлд явдаг ачаа гэж бараг байхгүй болсон. Сүүлийн үед Болд Төмөр Ерөө Гол компани нь Сэлэнгээс төмрийн хүдэр зөөж байгаа. Иймд Сайншандаас хойд чиглэлд 1,5 сая битгий хэл 10 сая тонн ачаа ч тээвэрлэх бололцоо байгаа. Тэгээд зөвхөн 0,5 сая тонн нүүрс зөөх гэж энэ урт замыг барих хэрэгтэй гэж үү? Бас нөгөө Сайншандын боловсруулах төвөөс гарах нэмүүн өртөг шингэсэн бараа нь хаана байна? 0,7 сая зэсийн катод гэж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Нөгөө их төмрийн хүдрээ боловсруулаад гаргасан бүтээгдхүүн нь хаана байна? Нөгөө их кокс нь бас хаана байна?

Сайншанд гэдэг өртөөнд хүрсэн бараа аль хэдийн нэг зах зээлээс хамааралгүй болно. Тэгж байхад ахиж 1000 гаруй км төмөр зам барьж зөвхөн 0,5 сая тонн бүтээгдхүүн хойд чиглэлд гаргах гэж үү? Энэ чинь хагас сая тонны геополитик мөн үү? Энэхэн зүйлийг анхааран харахад ямар ч байсан манай зөвлөх баг Сайншандын Аж үйлдвэрийн Парк гэдэг концепциийг ойлгоогүй юм уу, эсвэл бас нэг ичих нүүртэй хүмүүс юм шиг байна даа. 2. ТЭЗҮ-ийн том илбэ Би өмнө нь энэхүү ТЭЗҮ-ийн гол зорилго бол хэвтээ тэнхлэгийн төмөр барих хэрэгтэй, нэг км зам нь 2,5-2,8 сая доллар болно гэдэг хоёрхон зүйлийг нотлох гэж бичигдсэн баримт гэж удаа дараа хэлж байсан. За тэгвэл эхний зорилгод хүрэх гэж ямар илбэ хэрэглэв? Маш хялбарханыг. Та 2 мухлаг, нэг супермаркет барих гэж төлөвлөж байна гэж бодъё. 2 мухлаг нь байршил сайтай, маш их өгөөж өгнө гэдгийг та мэдэж байна. Харин нөгөө супермаркет нь маш их асуудалтай. Байршил муутай, зэлүүд, хүн явдаггүй газар барих болоод байдаг. Та бол гэхдээ эзэн нь биш, энэ төслийг хариуцсан төрийн түшмэл байдаг. Хүний мөнгө учир үнэхээр бариулмаар байдаг. Энэ нөхцөлд та яах вэ? Хамгийн зөв санаа нь бол 2 мухлагаа 1 супермаркеттай нийлүүлээд нэг зүйл мэт харагдуулж, гурвуулаа нийлээд ашигтай гэдгийг нотлох гэж оролдоно. ТЭЗҮ хийлгэх болсон гэрээний 1.2 зүйлийг харья. Энэхүү зөвлөх үйлчилгээний гэрээ нь Их Хурлын 2010 оны 6 сарын 24 өдрийн 32 тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого -д заасан эхний үе шатанд баригдах Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт- Чойбалсан(цаашид Төмөр замын төсөл гэх) чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг барих ажлын Техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахтай холбогдсон МТЗ болон Маккинсей нарын хооронд үүсэх харилцааг зохицуулна гэж заагджээ.

Гэхэд манай зөвлөхүүд: Аз болоход энэ буянтай хүмүүс манай 2 дахь шатны төмөр замын бүтээн байгуулалтыг оруулаад ТЭЗҮ хийгээд өгсөн юм шиг бодогдоно. Бид эхний үе шатныхаа төмөр замын ТЭЗҮ захиалаад ямар ч үнэ төлбөргүй 2 дахь шатны төмөр замынхаа ТЭЗҮ хийлгэлээ. Ингэж бодож болно. Гэхдээ энэ зөвлөхүүд маань тийм ч сайхан сэтгэлтэй хүмүүс биш байх. Гол илбэ нь нөгөө 2 мухлаг, 1 супермаркет барихтай адил. Хамгийн эдийн засгийн үр ашигтай, богинохон Таван Толгой-Гашуун Сухайт, Нарийн Сухайт-Шивээ Хүрэн гэсэн чиглэлүүдийг нь хэвтээ тэнхлэгтэй нь хамт базаж их ачаа иргэлттэй сэтгэгдэл төрүүлэх гэсэнд оршино. Амьдралдаа гэрээнд тусгагдсанаас илүү юм хийж өгдөг зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүсийг би хараагүй. Гадаадын мэргэжилтнүүдийг бүүр хараагүй. Ийм зүйл хийсэн хүмүүс яах ч аргагүй хариуцлагагаас өөрсдийгөө мулталсан заалтууд тэр гэрээнд оруулж, нууцлалын зэрэгт оруулахаас өөр аргагүй. Бас энэхүү гэрээг хийх гол нөхцөл нь бол сайдын зөвлөх гэгч нэгэн ухаантай хүн төмөр зам эхлүүлэх ажлын хэсгийн дарга болон явж байгаад нэг мэдэхэд зөвлөх компани төлөөлөөд гэрээнд гарын үсэг зурж 0,8 сая доллар хүртсэнд бас орших байх. 3. Аргачлалын гол алдаа буюу инээд хүргэмээр нээлтүүд Аргачлалгүй хийгдсэн ТЭЗҮ-ийн аргачлалын алдаа гэж юү байх вэ дээ. Гэхдээ заншсан

хэллэгээ ашиглахаас өөр арга алга. Энэ бол зам болгоны үр ашгийг тусдана тооцох ёстой. Ядаж эхлээд. Тэгээд дараа нь нэгтгээд үзэж болно. Таван Толгой-Гашуун Сухайт, Нарийн сухайт-шивээ Хүрэн гэсэн замналууд нь ийм ашигтай, харин тэр хэвтээ тэнхлэг нь одоохондоо ашиг муутай, гэхдээ энэ бол геополитик гээд хэлсэн бол бас хүлээж авч болох юм. Ингэх ухаан ч байсангүй. Энэ ТЭЗҮ ийг тээвэр юм уу төмөр зам ойлгодог хүмүүс хийгээгүй. Гэхдээ энэ байдлаараа цааш үргэлжлэх нөхцөлд манай зөвлөх баг нэмж олон ТЭЗҮ хийх байх. Иймд би хэдэн зүйл зөвлөх гэсэн юм. ТЭЗҮ гэдэг чинь зохих боловсролтой улсуудад зориулсан судалгаа учир хүн болгоны мэдэх зүйлүүдийг оруулахгүй байх ёстой. Эсвэл ТЭЗҮ захиалсан хүмүүсийн мэргэжлийн түвшинд тааруулсан ч байж болох юм. Дизель хөдөлгүүр дизель түлшээр ажилладаг. Дотоод шаталтын хөдөлгүүр бензинээр ажилладаг. Үүнийг бид ойлгоно. Бас мэддэггүй юмны тухай битгий бичиж бай. Голын даралт хөнгөн байна гэж зааж. 25 тонн голын даралттай вагон яагаад ч хөнгөн гэдэг ангилалд ордоггүй юм. Хөнгөн нь ч биш, хүнд нь биш. Манай зөвлөх багт хөнгөн санагдсан ч цаана нь бас нэг олон улсын ангилал байдаг.

Манай барих гэж байгаа төмөр замын үндсэн үзүүлэлтүүд: За дээр гарсан өгүүлбэр болгон дээр инээж болно. За яах вэ төмөр зам мэдэхгүй хүмүүс нэр томьёо муу мэддэг байж болно. Тахирын радиусын метрээр хэмждэггүй. Үерийн хамгаалалтын давтамжыг үзмэрч биш жилээр нь тогтоодоггүй юм. Дэр модны хоорондын зайг зүгээр ингээд ч тооцдоггүй байхаа. За ямарч байсан 600-650 мм доош байх ёстой. Зам төмөр 68 кг h-ad hardened гэсэн байна. Нэг метр 68 кг гэсэн үг. Head hardened гэдэг нь зам төмрийн дээд хэсгийг хатуу болгосон гэж байгаа байх. Бүх зам төмрийг ийм байдлаар үйлдвэрлэдэг. Нарийн технологитой учир бид хэзээ ч Сайншандад үйлдвэрлэж чадахгүй байх. Юмыг яаж

мэдэх вэ урьдчилаад хэлж орхиё. 68 кг гэсэн зам төмөр байдаггүй. Би бүгдийг нь үзлээ. Олдохгүй болохоор нь метрийн систем хэрэглэдэггүй америкуудад байна уу гээд таамаг тавиад үзлээ. Бас алга. AREMA гэдэг нь Америкийн төмөр замын инженерүүд болон зам арчилгааны холбоо. За тэр балластын зузаан гэх мэт үзүүлэлтүүдийн талаар цэц булаацалдах сонирхол ч алга. Тэр зузаан нь тухай хөрсний үндсэн үзүүлэлтүүдээс шалтгаална. Хамгийн таалагддаг хэсэг. 1435 мм царигтай байхад 6 м зай гаргаж үзлэг хийнэ гэнэ. Нөгөө геополитикийн 1520 мм мартсана уу эсвэл 1435 материал нь бэлэн байсан уу? Яагаад 6 м гэж? Ямар үзлэг хийх гэж? Газар нь өөрөө тэгш байвал яах вэ? Одоо бас инээдтэй хэсэг.

Тэр газрын хэвгий 0,6% гэсэн байгаа биз. За энэ бол хурдан галт тэрэгний үзүүлэлт. Одоо тэр улаан өнгөөр тойруулсан хэсгийг уншина уу. Энэ багтаа техникийн зохих мэдлэгтэй хүмүүсийг оруулаад яагаад хийлгээгүй юм бол. Эсвэл техникийн зөвлөх үйлчилгээ дахиж авна гэсэн санааг урьдчилан оруулсан юм уу? За нэг иймэрхүү. 4. Энэхүү ТЭЗҮ хийлгээд бид юү олж мэдэх байсан бэ? Үнэхээр ямар ч агууллагагүй зүйлийг шүүмжлэх хэцүү. Тэгээд бид энэ ТЭЗҮ-ийг уншиад ядаж барих төмөр замынхаа уртыг олж мэдэж чадсангүй. 1766, 1800,2100 гээд олон тоо байна. Хамгийн гол нь бид ямар зам барих хэрэгтэй вэ гэдэг ээ олж мэдсэнгүй. Замын ачаалал, нэвтрүүлэх чадавхи, даац гээд олон үзүүлэлтүүд байдаг. Нэг дор хэдэн цуваа явж болох вэ? Бас хариулт алга. Бас тэр хөнгөн гээд голын даралттай төмөр зам баривал энэ хүмүүсийн хэлээд байгаа их хэмжээний нүүрсийг тээвэрлэхэд хэцүү болно. 80 тонн нүүрс нэг вагонд ачина гэж байдаггүй. Ялангуяа коксжих нүүрс, бүүр тэгэх тусмаа угаасан нүүрсийг. Нүүрсний чанар сайжрах тусам нягтрал нь багасдаг. За бас энд бид дэлхийн рекорд тогтоох гэж байна. Ачихад 45 секунд, буулгахад 1 минут. Энэ хэзээч байхгүй тоо. Учир нь гэвэл сэлгээ хийх хугацааг оруулж тоолдог. 100 вагон нүүрсийг нэг дор хөмрөнө гэж байдаггүй. Амныхаа хэрээр бурах юм даа. 5. Хэвтээ тэнхлэг гэгчийг яах вэ? Энэ хэвтээ тэнхлэг манайд хэрэгтэй. 10,20 жилийн дараа. Одоогийн төлөвлөөг харья. Төмөр зам барина гэдэг чинь зөвхөн нүүрс зөөхдөө биш. Энэ чинь улс эх орныг хөгжүүлэх том хөшүүрэг болох ёстой. Манай одоогийн төмөр зам чинь нэг гол зам, хэдэн салаа замтай. Энэ төсөл нь ямар ч аймгийн төвийг дайруулахгүй хийгдсэн. Өмнө нь трасс гаргахдаа 200 км алдсан гэсэн. Тэр нь Зүүнбаянгаар дайрах ёстой замыг

хойгуур нь шинээр гаргасантай холбоотой. Миний бодлоор бол Бор-Өндөрийг Өндөрхаантай холбож, цааш нь Чойбалсан хүргэх байсан. Эзгүй хээр талаар төмөр зам барих нь хэнд хэрэгтэй юм бэ? 6. Төмөр зам барих Монгол ухаан Манай энэ төмөр зам ямар ч байсан дэлхийн түүхэнд үлдэнэ. Төмөр замын өвөрмөц бүтээн байгуулалт юм уу эсвэл төмөр замыг ингэж барьж болохгүй гэдэг номинациар лав түрүүлнэ. -Их Хурлаар батлагдсан бодлого гээд байсан хүмүүс маань түүнээсээ ухраад гэнэт урагшаа төмөр зам барих боллоо. -Нөгөө бодлогын үе дараалал хаачив? -Эхлээд барих компанитай гэрээгээ хийгээд, ажлаа эхлүүлээд дараа нь царигийн асуудлаа шийднэ гэж байгаа. -Үнэхээр бахархмаар ч юм шиг. Эхлэж шийдээд, дараа нь компанитай гэрээ байгуулж болоогүй юм уу? Эсвэл тийм их мөнгөний асуудалд орсон хүмүүс юм уу? -Энэ жил далангаа барилаа гэхэд ирэх жил нөгөө дэр, зам төмөр нь хэрэг болно. Түүнийг чинь одоо гэрээлж байх ёстой биш үү? -Төмөр замын стандарт байхгүй, хяналтын систем байхгүй, хүний нөөцийн бодлого байхгүй төмөр замаа бариад эхлэлээ. -Төмөр зам, сантехникийн шинжлэх ухаануудыг уялдуулж кранттай төмөр замыг дэлхийд нэвтрүүлсэн бол манай гавьяа. -Нөгөө геополитик, Сайншандын төсөл хайчив? -Төмөр зам барьж эхлээд хэдэн жилийн дараа бид төмөр замын эрхзүйн орчинтой болох бол? -Төмөр зам хэзээ нууцлалын зэргээс гарах бол? -Салбарын яам нь хэзээ бодлого боловсруулдаг болох юм бэ? Эсвэл ийм байдлаараа төмөр зам, авто зам барьдаг компани шиг ажиллаж байх юм уу? Дашрамд нь нэг хов хүргэхэд, тэр ТЭЗҮ хийсэн хүмүүс аж үйлдвэрийн паркын асуудлыг надтай адил ойлгоогүй байна лээ шүү. Бас хамаг нүүрсийг маань Хятад улсад нийлүүлэх гээд судлагаагаа хийсэн байсан шүү.

7. Миний эндүүрэл. Би ТЭЗҮ хийлгэх 2 шалтгаан байсан гэж удаа дараа хэлсэн. Нэг нь ашигтай гэдгийг нотлох, нөгөөдөх нь 1 км төмөр зам 2,5-2,8 сая долларын үнэтэй. Би том алдаж. Ахиад нэг шалтгаан байлаа. Түүнийг нь анзаарсангүй. Энэ нь бол:

Бас ахиад 55 сая доллар хэрэгтэй гэнэ. Ийм байдлаар ТЭЗҮ хийлгэвэл бидэнд энэ мөнгө ч хүрэхгүй. 8. Ерөнхий сэтгэгдэл Үүнийг уншаад сайхан худлаа ярьж байна даа гэж бодогдох юм. Гэхдээ найз нөхдийн дунд байсан бол өөр үг хэрэглэх байсан байх. Утгын хувьд арай ойртож очих байсан байх. Энэ ТЭЗҮ-д гаргасан дүгнэлт болгонтой нь маргамаар байх юм. Огт үндэслэгүй гаргасан зүйлүүд байна. 1 тонн/км өртөгийг 3 цент гэсэн. Яаж ийм тоо гаргаад ирэв? Төсөл нь 9 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө гэнэ. Энэ ТЭЗҮ хийсэн хүмүүс МТЗ ТӨХК компани яаж ахлах талаар маш их юм бичиж. Гадаад томилолтынг нь хүртэл тооцсон байна. Тэр хүмүүсийн гадаад томилолт ямар хамаа байна? За ямар ч байсан энэ бол зөвхөн Монголчуудад зориулсан баримт. Ямар ч хөрөнгө оруулагч үүнийг уншаад инээнэ. Сайхан шүүхдээд энэ мөнгийг буцааж авья гэж бодлоо. Гэхдээ хэн ч хариуцлага хүлээхгүй гэсэн заалтууд байгаа. Гэхдээ бид эцсийг нь хүртэл явна. Тэр олон гадаадын компаниудтай нь ч холбоо бариад эхлэсэн. Энэ асуудлыг олон улсын давцанд гаргаж ирээд буурай хөгжилтэй орныг ингэж доромжилж болохгүй гэж хэлнэ. Ийм юм бичиж өгсөн хүмүүс өөрсдийнхээ хэн гэдгийг нуухаас ч өөр арга байхгүй биз. Сонирхсон байгууллага байдаг бол тэр мөнгөний мөрийг хөөхөд л учрыг нь олно доо. За нэг иймэрхүү л байна. Ирэх долоо хоногт надад байгаа энэ ТЭЗҮ-тэй холбоотой бүх баримтыг интернетед тавих болно. Эдийн засгийн, төмөр зам, ложистикийн мэргэжилтэнгүүд болон эрхзүйч нар бодол саналаа хуваалцвал маш их хэрэгтэй байна. Явсаар байгаад энэ бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийн асуудал. Дараачийн сэдэв Бутан улсыг төмөр замыг нь ашиглаж эзлэсэн тухай Л.ДАВААПИЛ 2013 оны 6 дугаар сар 4