Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

Similar documents
2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

3

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Project E-News. Volunteer E-News

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

BATBAYAR AND PARTNERS LLP

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Дэлхийд тэргүүлэгч. технологи, инженерингийн

Төв банкны үйл ажиллагаа

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

TENGER RESEARCH CENTER

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

Harvard Business Essentials цувралын тухай

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

Үнэт цаас гаргалт (IPO) Хувьцааны Анхдагч ба Хоёрдогч зах зээл

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

2011 оны хичээлийн жилийн тайлан

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Хүний эрхийн боловсрол

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

2018 оны II улирлын тайлан

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Миний бие даах чадвартай болох арга зам

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

Цахим сургалтын чанарын өөрийн үнэлгээний маягт

ART public UB 2017 Land Art Mongolia

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь БИЕ ДААСАН БАЙДАЛ

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

ЭРЧИМ МЭДЭЭ. ЭРЧИМ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ Ногоон талбай -н нээлт ДЦС-4 ТӨХК. ДЦС-4 ТӨХК-ний сар тутмын сонин. 09 (19) 2012 оны 9-р сар

БИЕ ДААХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

Европын Тойрон Аялал. Франц, Бельги, Голланд, Герман, Швейцарь, Итали. 12 өдөр 11 шөнийн аяллын хөтөлбөр

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

Ёс суртахуунтай байх зориг

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

Transcription:

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу. Цахим хуудас: www.dsmongolia.org Цахим шуудан: contact@dsmongolia.org Утас : (976) 7722-4006, 7722-4007 Факс : (976) 7722-4001 Шуудангийн хаяг: Ш/Х -1684, Төв Шуудан, Улаанбаатар-13, Монгол улс 15160 Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, 12-р хороолол, 3-р хороо, 32-р байр, 19 тоот Олон нийтийн сүлжээн дэхь бидний хуудас www.facebook.com/dsmongolia 2

БИДНИЙ АЛСЫН ХАРАА Хөгжлийн Шийдэл нь бизнесийн хөгжлийг дэмжих мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэгч шинэлэг, үр дүнтэй, шилдэг байгууллага байна.

ГАРЧИГ 5-6 ХУУДАС: ХЭСЭГ 1: 2013 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 7 ХУУДАС: ХЭСЭГ 2: БИЗНЕСИЙН ЗӨВЛӨГӨӨ 8 ХУУДАС: ХЭСЭГ 3: БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ 9-10 ХУУДАС: ХЭСЭГ 4: БИЗНЕС ХОЛБОЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ 11-13 ХУУДАС: ХЭСЭГ 5: ЗАЛУУСЫН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САНААЧЛАГА 14-18 ХУУДАС: ХЭСЭГ 6: МЭДЭЭЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ WWW.BIZGUIDE.MN WWW.ZUVLUH.MN WWW.CRAFTSMARKET.MN WWW.CSR.MN 19-23 ХУУДАС ХЭСЭГ 7: НИЙГЭМД ЧИГЛЭСЭН ТУСГАЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР BAMBINI GREEN CARE ТӨСӨЛ БЯЦХАН САНХҮҮЧ FLAME ТӨСӨЛ 24-26 ХУУДАС ХЭСЭГ 8: БИДНИЙ ТУХАЙ

ХЭСЭГ 1: 2013 оны онцлох үйл явдал ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ ОЛОН УЛСЫН ЗАЛУУСЫН БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ САНААЧЛАГАД НЭГДЛЭЭ Э. БАТ-ОРШИХ, Гүйцэтгэх захирал, Хөгжлийн Шийдэл ТББ Youth Business International байгууллагын 2013 оны нэгдсэн чуулган дээр, Лондон хот, 2013 оны 9 сар 2013 онд манай байгуулага нь Их Британийн Лондон хотноо төвтэй Youth Business International олон улсын санаачлагад нэгдэж, өөрийн орондоо залуус бизнесүүдийг хөгжүүлэх, тэр дундаа энтрепренѐршипийн чиглэлээр ажиллах албан ѐсны хөтөлбөрийг амжилттай эхлүүллээ. ДОКТОР ЭРНЕСТО СИРОЛЛИ МОНГОЛД Хөгжлийн Шийдэл ТББ нь Оюу Tолгой ХХК, Хас банк, РиоТинто, Anglo American, International Mining for Development Centre -тай хамтран олон улсанд маш үр дүнтэй хэрэгжиж байгаа Бизнесийг дэмжих загварчлал / Enterprise Facilitation /-ыг өөрийн орондоо нутагшуулах боломжийг эрэлхийлэх мөн дотоодынхоо эдийн засагт хувь нэмэр оруулах үүднээс Доктор Эрнесто Сироллигийн Сиролли Институттай хамтран түүнийг монголынхоо бизнесүүдтэй уулзуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. Доктор ЭРНЕСТО СИРОЛЛИ, Сиролли Институтын үүсгэн байгуулагч, Бизнесийг дэмжих загварчлал семинарын үеэр, Улаанбаатар хот, 2013 оны 6 сар 5

ХЭСЭГ 1: 2013 оны онцлох үйл явдал Бизнес Холболтын Үйлчилгээ монголын ждү-д 680 сая төгрөгний борлуулалт хийхэд туслалаа Хөгжлийн Шийдэл ТББ ын жижиг дунд болон хувиараа бизнес эрхлэгчдийг борлуулалт, маркетингийн үйлчилгээгээр дэмжих Бизнес Холболтын Үйлчилгээ нь 2013 онд харилцагч нарынхаа бүтээгдэхүүний үйлчилгээг амжилттай сурталчилж, нийт 680 сая орчим төгрөгний бодит борлуулалтыг амжилттай зуучлалаа. Ингэснээр томоохон компаниуд жижиг дунд үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүн үйлчилгээний итгэл сайжирч, дотооддоо чанартай бүтээгдэхүүнийг хийж болно гэсэн сэтгэглгээг амжилттай хөгжүүлэн ажиллаж байна. С. Уянга, Хөгжлийн Шийдэл ТББ ын Бизнес холболтын үйлчилгээний ажилтан ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ-ЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРЛЭЭ Дэлхийн нэртэй бизнесийн зөвлөх Габриель Аль- Салемийн нэрэмжит, олон улсын шилдэг бизнесийн зөвлөхүүдийг шалгаруулдаг нэр хүнд бүхий шагналыг манай улсаас анх удаа Хөгжлийн Шийдэл ТББ хүртлээ. Габриель Аль-Салем Сангаас бизнесийн зөвлөх үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж, улс орны эдийн засаг болон бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр шинэ санал санаачилга, бодит туршлага болохуйц ажилласан бизнес хөгжлийг дэмжигч шилдэг зөвлөхүүдийг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Э.Бат-Орших, Хөгжлийн Шийдэл ТББ ын гүйцэтгэх захирал, Бишкек хот, 2013 оны 2 сар Хөгжлийн Шийдэл ТББ-ыг Монгол улсын бизнесийн хөгжил, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн уг шагналаар тодрууллаа. Энэ нь Монголын бизнесийн зөвлөх үйлчилгээ дэлхийн жишигт хүрч, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн илрэл болж байна. 6

ХЭСЭГ 2: Бизнесийн зөвлөх үйлчилгээ 2013 ОНЫ БАЙДЛААР: 3437 харилцагчид бизнесийн зөвлөх үйчилгээг амжилттай үзүүлсэн. Миний хувьд Хөгжлийн шийдэл ТББ н Бизнесийн зөвлөх үйлчилгээ нь бизнэсээ эхлүүлж байгаа болон бизнесээ өргөжүүлэх гэж байгаа хувь хүн, аж ахуй нэгжийг дэмжсэн үр дүнтэй чухал үйлчилгээ гэж боддог. Манай компани бизнесийн зөвлөх үйлчилгээг тус байгууллагын мэргэжлийн, чадварлаг зөвлөхүүдээс авснаар өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан бизнесээ улам өрөгжүүлж, зах зээлд нэвтрэх, өөрийн бизнесийн үйл ажиллагааны онцлогт тохирсон арга барилаар хөгжих шинэ боломж, нөөцийг олж харж чадсан. Цаашид танай байгуулагатай хамтран ажиллахдаа таатай байх болно. Х. Баасанжаргал, Legal Way компаний захирал Бизнес эрхлэгчид Уул уурхайн компаниуд ОУ байгуулага, төсөл хөтөлбөрүүд СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ Бизнесийг үнэлгээ, орчны судалгаа Зах зээлийн судалгаа Бүтээгдэхүүн, үйлчилгээний сегмент болон зорилтыг тодорхойлох Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа Өртөг тооцон үнэ тогтоох Хөрөнгө оруулалтын шинжилгээ ТӨЛӨВЛӨЛТ Стратеги төлөвлөлт Маркетингийн төлөвлөлт Идэвхжүүлэлтийн төлөвлөгөө Борлуулалын сувгийн төлөвлөгөө Хүний нөөцийн бодлого төлөвлөлт Санхүүгийн төлөвлөгөө СУРГАЛТ Онцлог, хэрэгцээнд тулгуурласан сургалт, хөгжүүлэлт ХЭРЭГЖҮҮЛЭЛТ Бизнесийн төлөвлөгөө, захиалгат төслийн хэрэгжүүлэлт, гүйцэтгэл Төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн мониторинг 7

ХЭСЭГ 3: Байгууллагын сургалт 2013 ОНЫ БАЙДЛААР: Нийт 8100 хүнийг сургалтанд хамруулсан. 938 Цагийн байгууллагын сургалтыг өгсөн. 2,480 Удирдлага, ажилтан, албан хаагчдыг хамарсан 62 Байгууллагыг хамарсан 4,682 Харилцагч бизнес эрхлэгчдэд нарт зориулсан сургалтыг зохион байгуулсан 1,992 Цагийн сургалтыг зохион байгуулсан. 180 Удаагийн сургалтыг зохион байгуулсан. Хэрэглэгчдээ дээдэлж үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид анхаарал хандуулж ажилладаг зорилготой маань уг сургалт их нийцсэн. Байгууллагын маань харилцагчийн үйлчилгээ сайжирч ажилтануудын сэтгэл санаа өөдрөг бүтээмжтэй ажиллаж, бизнест маш чухал түлхэц болсон. Бизнест цагаа олсон сургалт үнэхээр хэрэгцээтэй байдаг тул цаашид хамтран ажиллах болно. Баярлалаа. Ч.Алтанчимэг, Жи-Мобайл ХХК сургалтын менежер Байгууллагын сургалтууд Гайхалтай үйлчилгээ Шилдэг ажилтан Ажилтнаа тогтоон барих аргууд Үр ашигтай борлуулалтын нууц Мэдээлэл солилцооны үнэ цэнэ ТББ-ыг чадавхижуулах сургалт 8

ХЭСЭГ 4: Бизнес холболтын үйлчилгээ 2013 ОНЫ БАЙДЛААР: Жижиг дунд үйлдвэрлэгч, бүлэг хоршоо хэлбэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэдэд нийт 97,9 тэрбум төгрөгний борлуулалытыг амжилттай хийж өгсөн. 679,9 Сая төгрөгний борлуулалт хийхэд зуулчилсан. 1,350 Харилцагчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт хийсэн. 52 Удаагийн үзэсгэлэн худалдаад амжилттай оролцосон. Хөгжлийн Шийдэл ТББ-ын Бизнес Холболтын хэлтэстэй анх Гэр санаачлага байх үед нь харилцагч болж хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд хувиараа эрхлэдэг байсан оѐдлын бизнес маань компани болж өргөжиж, оѐдлын цех маань ч ажил ихтэй болсон. Одоо ч үйл ажиллагааны хүрээнд бүх төрлийн туслалцаа, зөвлөгөө авч хамтран ажиллаж байгаа. Цаашид ч байнга хамтран ажиллах болно. Энэ дашрамд бизнесийг маань дэмжиж байдаг Хөгжлийн Шийдэл ТББ-ын хамт олондоо цаашдийн ажилд нь амжилт хүсье. А.Цэцэгдулам, Торгон Гоѐо ХХК Захирал Бизнес холболтын үйлчилгээ Бизнесийн бүлэг үүсгэх, хөгжүүлэх Бүтээгдэхүүн хөгжил Зах зээлийг дэмжих үйлчилгээ Зах зээл холболт Ханган нийлүүлэлтийн шинжилгээ 9

ХЭСЭГ 4: Бизнес холболтын үйлчилгээ 2013 ОНЫ БАЙДЛААР: Нийт 1,350 харилцагч бизнес холболтын үйлчилгээг аваад байна. Нийт харилцагчдын 65% Өрх толгойлсон эмэгтэйчүүд 30% Жижиг дунд бизнес эрхлэгчид 5% Залуу бизнес эрхлэгчид Үйлчилгээнд хамрагдсан бүтээгдэхүүний төрөл 95% Ажлын хувцас /уул уурхайн болон салбарын онцлог бүхий ажлын дүрэмт хувцаснууд/ 5% Гар урлалын бүтээгдэхүүн /эсгий эдлэл, уран бичмэл, казак урлал, модон эдлэлүүд/ Бид Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Жижиг дунд бизнесийг дэмжих зорилготой хамтран ажилладаг Хөгжлийн Шийдэл ТББ-тай холбогдон улмаар Бизнес Холболтын үйлчилгээг авч хамтран ажилласан. Энэ хугацаанд бид олон захиалга, үйлдвэрлэл дээр хамтран ажилласан бөгөөд уг үйлчилгээг авсандаа баяртай байгаа. Цаашид ч хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа. ACCL Mongolia ХХК 10

ХЭСЭГ 5: Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага 2013 ОНЫ БАЙДЛААР: Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 1,100 бизнес эрхлэж байгаа болон эрхлэхээр төлөвлөсөн залууст хүрч ажлаад байна. Хөтөлбөрийн хүрээнд 1,100 Бизнес эрхлэх хүсэлтэй залууст хүрч ажилласан. 24 сая төгрөг Залууст зориулсан хөнгөлөлт бүхий гарааны зээллийг олон улсын эх үүсвэрээс амжилттай болгож чадсан. Залуусын бизнес эрхлэхэд чадавхжуулах чиглэлээр 45 өдрийн Залууст зориулсан бизнесийн сургалтыг зохион байгуулсан. 26,000 Цагийн бизнесийн үнэ төлбөргүй мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллсан. 12 удаагийн Залуу бизнес эрхлэгчдийн мэдээлэл солилцох уулзалтыг зохион байгуулсан. Залуусын Бизнесийг Дэмжих Санаалчлага буюу Youth Business Mongolia хөтөлбөр нь Их Британи Умард Ирладын вант улсаас эхтэй Лондон хотноо төвтэй Youth Business International байгууллагын хэрэгжүүлдэг олон улсын санаачлага бөгөөд одоогийн байдлаар 43 гишүүн орнуудыг өөртөө нэгтгэсэн үр дүнтэй, шинэлэг санаачлага юм. Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 оны 4 сард энэхүү олон улсын санаачлагын 43 дахь албан ѐсны гишүүн болсон. Энэхүү санаачлага монголд хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэх сонирхолтой ч бизнесийн мэдлэг, туршлага тутмаг мөн энэхүү шалтгаанаас болоод бизнесийн санхүүжилтэнд хамрагдах боломжгүй байгаа мянга мянган залуусыг хөгжүүлэх, ирээдүйн баялаг бүтээгчдийг бий болгох зорилго бүхий цогц хөтөлбөр юм. 11

ХЭСЭГ 5: Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага Хөтөлбөрийн үр дүнд 7 залуу бизнес Хөтөлбөрийн хүрээнд шинээр бий болсон. 72 залуу бизнес Хөтөлбөрийн хүрээнд өргөжин сайжирсан байна. Хөтөлбөрийн гурвалсан модел Бизнесийн сургалт Ментор Санхүүжилт Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага хөтөлбөрт нэгдсэнээр би өөрийн бизнес санааг амжилттай бизнес болгож, мөн бизнесийн зөвлөхтэй болсон. Түүнчлэн бизнес эрхлэх хүсэл тэмлүүлэл маань нэмэгдэж, хичээл зүтгэлтэй болж, өөртэйгээ адил хүсэлтэй залуустай л холбогдож чадсан. Хөтөлбөр үнэхээр өгөөжтэй, цааш цаашдаа илүү олон хүн тус хөтөлбөрт хамрагдаасай. Залуус маань илүү бүтээлжээр хандаж чадвал олон боломж нээлттэй байна. Б. Чандманьбаатар ARAG студийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгч 12

ХЭСЭГ 5: Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага Бизнес эрхлэх хүсэлтэй ч хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа залуус YBM Хөтөлбөрийн бизнесийн сургалтанд хамрагддаг. Сургалтын дараагаар өөрийн бизнес санааг бизнес болгох итгэлтэй, тодорхой төлөвлөгөөтэй болдог. Залуу бизнес эрхлэгч Сургалтын дараах бизнесийн үнэ төлбөгүй зөвлөгөөнд хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн залуу бизнесийн клубд нэгдэж, мэдээлэл, харилцаа холбоогоо нэмэгдүүлэх боло Бизнестээ туршлага, мэдлэгээ хуваалцах Сайн дурын бизнесийн зөвлөхтэй /МЕНТОР/ болох боломжтой. 8 сая хүртлэх төгрөгний гарааны зээлд хамрагдах боломжинд хамрагдана. Цахим хуудас: www.ybmongolia.org Фэйбуук хуудас: www.facebook.com/youthbusinessmongolia И-мэйл: Info@dsmongolia.org Утас: 7722-4006 13

ХЭСЭГ 6: Мэдээллийн үйлчилгээ WWW.BIZGUIDE.MN бизнес мэдээллийн онлайн сан Бизнес эрхэлж байгаа болон эрхлэхээр төлөвлөж байгаа иргэдэд зориулсан бизнес мэдлэг, мэдээллийн онлайн нээлттэй, үнэ төлбөргүй сан. Хөгжлийн Шийдэл ТББ ын санаачлагаар 2012 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бизнес мэдээллийн нээлттэй сангийн төсөл. USAID олон улсын байгууллагын BPI төслийн хүрээнд 2013 оноос албан ѐсоор олон нийтэд хүрч эхэлсэн. 2013.09 сараас 2013.12 сар /3 сарын байдлаар/ 2,000 Мэдээллийн сан 5,300 Бүртгэгдсэн гишүүдийн тоо 50,668 Сайтын сарын дундаж хандалтын тоо 234,173 Сайтын нийт хандалтын тоо Одоо бизнес эрхлэж байгаа иргэд банкнаас зээл авах гэхэд бүрдүүлэх материал, төсөл хэрхэн бичих гээд мундахгүй асуудлуудтай тулгардаг. Зөвлөгөө авах гэхээр олон байгууллагын хаалга сахих болдог. Мэдээж үнэгүй зүйлгүй болсон болохоор бүгд л төлбөртэй байна. Бас тэр байгууллагууд нь чанартай хийх үү, үгүй үү гээд асуудал бий. Би өөрөө хувиараа бизнес эрхлэгч л дээ. Тэгээд Bizguide.mn сайтаас зохион байгуулсан сургалтаас өмнө бизнесээ болж байна гээд л яваад байсан. Сайтаас харахад мэдэх зүйл их байна. Цаашлаад бизнесээ хэрхэн шинэлэг байлгах, бизнесээ өргөжүүлэх төсөл бичихэд хүртэл өөрөө бичихээр хэмжээд очиж чадлаа. Их баярлаж байна. Л. Чүүлээ /Орхон аймгийн бизнес эрхлэгч/ 14

ХЭСЭГ 6: Мэдээллийн үйлчилгээ BIZGUIDE.MN сайтын нөлөөллийн үзүүлэлт 8% Компаний менежерүүд болон мэргэжилтнүүд 16% Хөдөө орон нутгийн бизнесийн зөвлөхүүд 30% Бизнес эрхлэх гэж байгаа залуус 46% Жижиг дунд бизнес эрхлэгчдэд Хөгжлийн Шийдэл ТББ ын санаачилсан Bizguide.mn бизнес мэдлэгийн сайт нь бизнес эрхлэгчид, бизнес анхлах эрхлэхээр төлөвлөж байгаа иргэд төдийгүй бизнесийн зөвлөхүүдэд асар хэрэгтэй эх сурвалж болж өгсөн. Саяхан манай нэг харилцагч бизнес эрхлэгч маань анхан шатны бүртгэл хөтлөлттэй холбоотой материал асууж ирлээ. Bizguide.mn сайт дээр энэ талаар мэдээлэл байсан болохоор түүнийг хэвлэн өгч байх жишээтэй. Ингэснээрээ нэг харилцагчийн хэрэгцээт мэдээллийг сайтаас татан хэвлэхэд нийт 5 минут л зарцуулж байх жишээтэй. Өмнө энэ талаарх мэдээллийг хэрэглэгчид бэлдэн өгөх тайлбарлах гээд нилээн хугацаа зарцуулдаг байлаа. М. Ганбат, Орхон аймгийн бизнесийн зөвлөх Цахим хуудас: www.bizguide.mn Фэйбуук хуудас: www.facebook.com/bizguide.mn И-мэйл: Info@bizguide.mn Утас: 7722-4006 15

ХЭСЭГ 6: Мэдээллийн үйлчилгээ WWW.ZUVLUH.MN Бизнесийг зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийн нэгдсэн портал Бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлэгч байгууллага, зөвлөхүүдийг онлайнаар холбох, мэдээ мэдээлэл, туршлага суралцах, солилцох замаар илүү бүтээмжтэй, амжилттай ажиллах болон ажил үйлчилгээгээ сурталчилах боломжуудыг багтаасан сайт юм. 45 Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага 389 Зөвлөхүүд 560 Туршлага солилцсон мэдээ, мэдээлэл Бидний хувьд хөдөө орон нутагт зөвлөх үйлчилгээг үзүүлдэг ба шаардлагатай сургалт, мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломж хомс байдаг. Харин Зөвлөх.мн сайтын зохион байгуулдаг онлайн сургалт нь бидний цаг завыг хөнгөвчилж шаардлагатай мэдээллийг хүссэн газраасаа авах боломжийг бүрдүүлж байна. Үндэсний хэмжээнд бизнесийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, зөвлөх багш нартай мэдээлэл солилцон байгууллагаа болон өөрийгөө хөгжүүлэх, олж авсан мэдлэгээ бизнес эрхлэгчдэд хүргэх боломжийг олгож байгаа зөвлөх.мн сайтын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Д. Давааням, орон нутгийн бизнесийн зөвлөх Цахим хуудас: www.zuvluh.mn И-мэйл: Info@zuvluh.mn Утас: 7722-4007 16

ХЭСЭГ 6: Мэдээллийн үйлчилгээ WWW.CRAFTSMARKET.ORG Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах нэгдсэн портал Сэтгэл хангалуун үлдсэн, орлогоо нэмэгдүүлсэн нэг үйлдвэрлэгчийн цаана түүний өрх гэрийн амьдрал, түүний ажилтан, ажиллагсадын амьдрал, эх орны хөгжил цэцэглэл бүгд бий. Иймд Монголын бичил, жижиг, дунд бизнесүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлтэй холбох, чанартай бүтээгдхүүн, шуурхай үйлчилгээг бий болгох зорилго бүхий сайт юм. 210 Жижиг дунд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн мэдээллийн сан 100 Нэр төрлийн гар урлалын болон монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний мэдээлэл Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг бол борлуулалт байдаг. Борлуулалтаа нэмэгдүүлж, зах зээлд танигдаж байж амжилттай ажилладаг. Craftsmarket.org сайт бол манай жижиг дунд бизнес эрхлэгчдийн борлуулалтын нэмэгдүүлэх, олон таниулах, цаашлаад гадаад улс орнуудад сурталчилагдах боломжийг олгох юм. Сайтын үйл ажиллагаа эхлээд удаагүй ч сайтаар багагүй захиалга авч, харилцагчдынхаа борлуулалтыг нэмэгдүүлж байна. Ө. Уянга, Хөгжлийн Шийдэл ТББ ын Бизнес холболтын ажилтан Цахим хуудас: www.craftsmarket.mn Утас: 7722-4006

ХЭСЭГ 6: Мэдээллийн үйлчилгээ WWW.CSR.MN Компанийн Нийгмийн Хариуцлагын сайт Швецарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр эхлүүлж буй www.csr.mn сайт нь нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааг эрхэмлэж, дэмждэг Компанийн Нийгмийн Хариуцлага болон Тогтвортой Хөгжлийн мэдээ, мэдээллийн портал сайт юм. Энэхүү сайт нь тогтвортой байдалд хүрэхийн төлөө нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудад, мөн КНХариуцлагын талаар цогц мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авахыг хүссэн хүн бүрт зориулагдсан онлайн сүлжээ болно. Түүнчлэн CSR Asia болон Global Reporting Initiative (GRI)-тай цаашид хамтран ажиллаж нийгмийн хариуцлагын зөвлөгөө, тогтвортой хөгжлийн тайлангийн талаарх сургалтуудыг зохион байгуулах юм. Компанийн Нийгмийн Хариуцлагын энэхүү сайт нь интернэт хэрэглэгч, бизнес эрхлэгч, албан байгууллагууд маань КНХ гэдэг ойлголтыг зөвөөр ойлгож, өргөн мэдлэгтэй болж, цаашид Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа компань бүр нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа эрхэлж, түүнийгээ тайлагнадаг болохыг зорьж байгаа юм. Ж. Алтангэрэл Цахим хуудас: www.csr.mn Утас: 7722-4006 18

ХЭСЭГ 7: Ниймгэмд чиглэсэн тусгай төсөл, хөтөлбөрүүд BAMBINI GREEN CARE ТӨСӨЛ Aмичи Дэй Бамбини олон улсын байгууллагаас хүүхдийг дэмжих чиглэлээр зарласан төслийн саналын дагуу Хөгжлийн Шийдэл ТББ нь GREEN CARE буюу НОГООН ХАЛАМЖ төслийн зорилго хотын захын хороололын эмзэг бүлгийн хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, ажлын амтыг мэдрүүлэх, ирээдүйдээ итгэлтэй, өөрийн зорилготой бие хүн болгон төлөвшүүлэх ач холбогдол бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд ХҮЛЭМЖ-д Ногоо тариалах технологийн аргачлалд сургах, Өөрийн тарьсан ногоогоо борлуулах Тариалсан ногооноосоо хуримтлалын санг бий болгох, Тодорхой хэсгийг нь хүнсэндээ хэрэглэх Ногоон халамж төслийн баг нэгэн чухал зорилго нь хүүхдүүд өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэн ашиг шимтэй органик бүтээгдэхүүнээс шаардлагатай амин дэмүүдийг олж авах, багаасаа эрүүл хүнс, эко боловсролтой, ногоон бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх болж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үр дүн 60% Хүлэмжинд ногоо тариалах болосврол олсон 70% Ногоон бизнес эрхлэгч болох эрмэлзэл төрсөн 90% Зуныг үр бүтээлтэй өнгөрөөсөн байдал Төслийн үр дүнд: 24 хүүхэд ногоо тарих сургалтанд сууж, өөрсдийн гараар ногоогоо тарьсан. 2 ширхэг 9*10 хэмжээтэй хүлэмжийг Ивээл Энэрэл хүүхдийн өдөр өнжүүлэхэд бэлэглэсэн. 19

ХЭСЭГ 7: Ниймгэмд чиглэсэн тусгай төсөл, хөтөлбөрүүд Ивээл Энэрэл өдөр өнжүүлэх төвийн хувьд анх удаа томоохон хэмжээний төслийн дэмжлэг авч байгаа нь Green Care төсөл юм. Төслийн үр дүнд бид сургалт хүмүүжлийн ажил явуулах ширээ сандал, ном гарын авлага зэргээр хангагдсан. Мөн өдөр өнжүүлэх төвийн хувьд ямар нэгэн байнгын санхүүжилт байхгүй учир хүүхдүүдийг хооллох асуудал хүндрэлтэй байдаг билээ. Green care төслөөр эрүүл шинэхэн ногоог хүнсэндээ хэрэглүүлэх зорилгоор Хүлэмж нийлүүлж түүнд ногоогоо өөрсдөө тариж хүнсэндээ хэрэглэх боломжоор хангаж өгч байгаад их баяртай байгаа. Багш Уранчимэг 20

ХЭСЭГ 7: Ниймгэмд чиглэсэн тусгай төсөл, хөтөлбөрүүд БЯЦХАН САНХҮҮЧ ХӨТӨЛБӨР 2013 онд Хөгжлийн Шийдэл ТББ нь Нидерланд улсын Амстердам хотод төвтэй Олон улсын Хүүхэд залуусын санхүүгийн байгууллагын гишүүн болж хүүхдүүдийг бага наснаас нь хэрэглээгээ хянах, хуримтлал бий болгох чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуусын олон улсын санхүүгийн 7 хоногийн ажлыг 2013 оны 3 сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулж, Монгол банкны Эрдэнэсийн сан, Монголын Хөрөнгийн Бирж, Нэйшнл Лайф Даатгал ХХКтай хамтран 57 ЕБС-ийн хүүхдэд хүрч ажиллан тусгай нэг өдрийн аялалыг зохион байгууллаа. Шинэ Эрин ОУ Лаборатори сургуулийн 9-11 ангийн сурагчид хамрагдсан аялалын үр дүнд хүүхдүүд хувьцаа, мөнгөний үүсэл хөгжил, амьдралын даатгалын талаар тодорхой мэдлэгтэй болж чадсан. Түүнчлэн аяны хүрээнд идэвхтэй оролцсон нэг шилдэг сурагчийг шалгаруулан Турк улсын Станбул хотод ОУ-ын хүүхэд залуусын санхүүгийн байгууллагын ээлжит хуралд оролцуулсан. 21

ХЭСЭГ 7: Ниймгэмд чиглэсэн тусгай төсөл, хөтөлбөрүүд БЯЦХАН САНХҮҮЧ СУРГАЛТ Хөгжлийн Шийдэл ТББ нь санхүүгийн боловсролтой ирээдүйн иргэдийг бэлтгэх зорилгоор Бяцхан санхүүч сургалтыг явуулдаг. Бяцхан Санхүүч сургалт нь хүүхдүүдэд хамтын хүчээр нэгдэн ажиллах давуу талуудыг ойлгуулан, хэрэглээ ба хуримтлалын талаар зөв мэдлэг олгох, мөнгөтэй зөв харьцах, орлого, зарлагын бүртгэлийг багаас нь хөтлөж хэвшүүлэхэд сургалт юм. Сургалттай уялдуулан сургалтаар олж авсан мэдлэгээ баталгаажуулан, цаашид санхүүгийн энгийн мэдлэгээ амьдрал дээрх зан төлөв болгон хөгжүүлэх чиглэлээр Бяцхан Санхүүч дэвтэрийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. Уг сургалтын хүрээнд хүүхдийн төлөө байгуулагуудтай хамтран 2013 он хүртэл 3,000 гаруй хүүхдийг хамруулан ажиллаа. Сургалтын үр дүнд 75 % Хүрээлэн буй орчин, эд зүйлсийн үнэ цэнэ, хэрхэн хэрэглэгчийн гар дээр ирдэг талаар ойлголттой болсон 90 % Мөнгө, түүний үнэ цэнийг ойлгосон 100 % Бяцхан Санхүүч дэвтэртэй болж, дэвтэрийг хөтлөх мэдлгэтэй болсон! Эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн төлөө гэсэн байгууллагууд маань хүүхэдэд багаас нь мөнгө, түүний үнэ цэнэ, зорилготой хуримтлал үүсгэх, цаашлаад эдийн засгийн суурь ойлголтуудын талаар мэдлэг олгон тал дээр ахнаарал хандуулан ажиллах шаардлагатай байна. Энэ нь зөв хандлагатай ирээдүйн бие даасан, ухаалаг иргэдийг бий болоход чухал ажил болж байна. 22

ХЭСЭГ 7: Ниймгэмд чиглэсэн тусгай төсөл, хөтөлбөрүүд Хүүхэд гэдэг ганц ширхэг нуглаас, зураасгүй цагаахан цаасан дээр бид юу зурна түүгээр бидний хүүхдийн ирээдүй тодорхойлогдоно. Иймээс эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн төлөө гэсэн байгууллагууд маань хүүхдэд багаас нь эдийн засгийн талаар мэдлэг олгон, зөв хандлагатай хүмүүжил бий болгох тал дээр анхаарал тавих нь маш чухал. Энэ нь бидний ирээдүйн Монголд оруулж буй асар том хөрөнгө оруулалт юм. Бяфхан санхүүч сургалт үнэхээр зөв сургалт байсан шүү. Анх сургалтанд хамрагдсан хүүхдүүд одоо багштайгаа хамран зэргэлдээх сумын хүүхдүүдтэйгээ мэдлэгээ хуваалцах хэмжээнд хүрсэн. Гайхалтай өөрчлөлтийг хүүхдүүдэд өгсөн танай хамт олонд баярлалаа. Г.Батгэрэл 23

ХЭСЭГ 8: Бидний тухай 2008 онд Хөгжлийн Шийдэл ТББ нь анх үүсгэн байгуулагдсан Монгол улсын төрийн бус байгууллага бөгөөд эрхэм зорилгынхоо хүрээнд үр дүнд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Бид дараах чиглэлээр ажилласан туршлагатай Бизнесийн сургалтууд Бизнесийн төсөл төлөвлөгөө боловсруулах Бизнесийн төсөл бичих үйлчилгээ ААН, байгууллагуудад зориулсан бизнесийн зөвлөгөө ААН, байгууллагуудын захиалгаар орчны болон зах зээлийн судалгаа Бизнес эрхлэгчдийг зах зээлтэй нь холбох Бизнес эрхлэгчдэд бизнест шаардлагатай мэдээлэл, ном, гарын авлага Бизнесийн хамтын ажиллагааг бий болгож бүлэг холбоог хөгжүүлэх Орон нутгийн бизнес хөгжлийн дэмжих үйлчилгээ Орон нутгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах 24

ХЭСЭГ 8: Бидний тухай 2011 Европын Сэргээн Босголт Банкны санхүүжиллттэй TAM-BAS хөтөлбөрийн ОНЫ ШИЛДЭГ ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА /УБ хот/ 2013 Олон улсын Зөвлөх үйлчилгээний Gabriel Al Salem сангийн ОЛОН УЛСЫН ШИЛДЭГ ЗӨВЛӨХ /Бишкек хот/ 25

ХЭСЭГ 8: Бидний тухай БИДНИЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД 2008 Гэр Санаачлага хөтөлбөр Монголын ХАА-н бизнесийг дэмжих хөтөлбөр 2009 2010 Эх орондоо буцан ирэгсдийг нийгэмшүүлэх хөтөлбөр Жижиг дунд бизнесийг чадавхижуулах, уул уурхайн хангамжийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл 2011 Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих ГОВИЙН ШИМ хөтөлбөр 2012 BANBINI GREEN CARE, YOUTH FINANCE Бяцхан Санхүүгч хөтөлбөр Тогтвортой Бичил Уурхай төсөл, /БУ-чдын ТББ-уудыг чадавхжуулах/ BIZGUIDE.MN Бизнес мэдээллийн нээллтэй сангийн төсөл CSR.mn Компанийн Нийгмийн Хариуцлагын мэдээллийг төсөл 2013 Орон нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих төсөл YOUTH BUSINESS MONGOLIA Залуусын Бизнесийг Дэмжих Санаачлага Хөдөлмөрийн Бирж 26

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО Хөгжлийн Шийдэл нь Шинэлэг, Үр дүнтэй, Шилдэг шийдлээр: Өрх гэрийн амьдралын чанарыг сайжруулна. Өсөлтөд чиглэсэн бизнесийн чадавхийг бий болгоно. Байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Хөгжлийн Шийдэл ТББ Бид та бүхэнтэй хамтран ажилласандаа баяртай байна.