ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Similar documents
Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

3

Project E-News. Volunteer E-News

2011 оны хичээлийн жилийн тайлан

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Төв банкны үйл ажиллагаа

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

BATBAYAR AND PARTNERS LLP

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018

TENGER RESEARCH CENTER

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

ART public UB 2017 Land Art Mongolia

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Harvard Business Essentials цувралын тухай

Хүний эрхийн боловсрол

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Аудитын код: САГ-2018/9/СТА-ТӨҮГ

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

ЧИНГИС БОНД, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛОН ТҮҮГЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

Инновацийг нэвтрүүлж, эрдэм судлалыг дээдэлсэн цахим сургууль болно Дотор нүүрт

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

ХҮЧТЭЙ ЛАЗЕРЫН ОРНООР УСТӨРӨГЧИЙН АТОМЫГ ӨДӨӨХ БА ИОНЧЛОХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

Нэр томъёоны тайлбар:

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

Үнэт цаас гаргалт (IPO) Хувьцааны Анхдагч ба Хоёрдогч зах зээл

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

Цахим сургалтын чанарын өөрийн үнэлгээний маягт

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

Дэлхийд тэргүүлэгч. технологи, инженерингийн

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

Хувьцаат компаниудын нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн тухай судалгаа

A:1# Мишээл экспо ESM Жолооч: Даваа

Кёнги Их Сургууль. Солонгос хэлний бэлтгэлийн төв. Kyonggi.ac.kr/IOIE

Transcription:

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ MON-2766 (SF) ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН Улаанбаатар хот 2014 оны 12 дугаар сар

ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ Төслийн нэр: Дээд боловсролын шинэчлэлийн төсөл Зээлийн дугаар: MON-2766 (SF) Төслийн дугаар: 43007 Төслийн зорилго: Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартайих, дээд сургууль төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх. Хүлээгдэж буй үр дүн: Дээд боловсролын хөтөлбөрийн чанар, нийц, дээд боловсролын засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөж болон тэгш хүртээмжтэй байдал сайжирна. Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ: Азийн хөгжлийн банк: 20 сая ам.доллар, Монгол улсын засгийн газар: 2.22 сая ам.доллар Санхүүжүүлэгч байгууллага: Азийн хөгжлийн банк Хэрэгжүүлэгч байгууллага: Боловсрол, соѐл, шинжлэх ухааны яам Төсөл хэрэгжиж эхэлсэн хугацаа: 2012.01.10 Төсөл дуусах хугацаа: 2016.12.31 Төслийн бүрэлдэхүүн хэсэг: 1-р бүрэлдэхүүн: Дээд боловсролын хөтөлбөрүүдийн чанар, нийцэмжийг сайжруулах 1.1: Хууль, эрхзүйн хүрээ 1.2: Чанарын баталгаажуулал ба магадлан итгэмжлэл 1.3: Сургалтын хөтөлбөрийн хүрээ, түүнийг хөгжүүлэх, хүргэх 1.4: Удирдлагын болон багшлах нөөцийг чадавхижуулахын тулд одоо мөрдөж буй хүний нөөцийн бодлого\туршлагыг сайжруулах 1.5: Дээд боловсролын байгууллагуудын цахим номын сангийн чадавхийг бэхжүүлэх 1.6: Судалгааны чадавхи 1.7: Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцэх чадвар 1.8: Туршилтын санаачлагууд 2-р бүрэлдэхүүн: Дээд боловсролын байгууллагуудын удирдлага, санхүүжилтийн үр өгөөжийг сайжруулах 2.1: Хууль, эрхзүйн хүрээ 2.2: Байгууллагын засаглал ба удирдлага 2.3: Дээд боловсролын санхүүжилт 2.4: Туршилтын санаачилгууд 3-р бүрэлдэхүүн: Дээд боловсролын хүртээмжийг сайжруулах 3.1: Бодлого, стратегийн цар хүрээ 3.2: Дээд боловсролын байгууллагын чадавхи ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦ 1. Төслийн удирдлага 1.1 Төслийн удирдах хорооны анхны хурлыг 2014 оны 5 дугаар сард зохион байгуулав. Хурлаар төслийн 2014 онд хийгдэх худалдан авалтын ажлууд болоод хөрөнгө оруулалт хийгдэх 22 болон 8 их, дээд сургуулийн жагсаалт, Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөө, Төслийн хүрээнд магадлан итгэмжлүүлэх 23 хөтөлбөрийн жагсаалтыг танилцуулан хэлэлцэв. ТУХ-аар бүх хэлэлцсэн асуудлыг сайшаан худалдан авалтын ажлуудад Үнэлгээний хороо тус тус байгуулан, Үнэлгээний хорооны хурлаар дээрх ажлуудыг шийдвэрлүүлэн шуурхай ажиллахыг даалгав. Төслийн удирдах хорооны 2 дахь удаагийн хурлыг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав. Хурлаар Удирдах хорооны ажиллах журам, төслийн хүрээнд чадавх бэхжүүлэх Дээд боловсролын хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөө, Дээд боловсролын олон улсын бодлогын зөвлөл байгуулах саналыг хэлэлцэж, баталж тогтоол гаргасан болно. Мөн төслийн баримт 2

бичигт дурдсан зарим нэр томьѐо, ойлголтыг засч өөрчлөх, төслийг хэрэгжүүлэх менежментийн асуудлаар бэлтгэсэн саналыг хэлэлцэж дэмжин Сангийн яам, АХБ-нд албан ѐсоор хүргүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд төслийн баримт бичигт Higher Education Endowment Fund (Дээд боловсролын тэтгэлэгийн сан гэж орчуулсан) хэмээх шинэ байгууллага үүсгэж, Хүний хөгжлийн сан болон төслийн санхүүжилтээр өрсөлдөөнт тэтгэлэг олгох механизм болгохоор заасан нь Endowment Fund-ын тухай ойлголттой өөрчлөх, Дээд боловсролын хөгжлийн санхүүжилт гэсэн дэмжлэгийн шинэ механизм бүрдүүлэх агуулгаар ойлгож хэрэглэх; зарим хувийн дээд боловсролын байгууллагыг ашгийн төлөө байгууллага болгон хувиргахад төслөөс дэмжлэг үзүүлэхээр заасан нь ашгийн бус байгууллага байгуулах, төслийн хөрөнгөөр өрсөлдөөнт тэтгэлэг олгох шат дамжлагыг хялбарчилж, үүнийг зохицуулах журмыг БСШУ-ны сайдаар батлуулан мөрдөж ажиллах; Төсөл хэрэгжүүлэх нэгжид Хүний нөөцийн чадавхи бүрдүүлэх асуудал хариуцсан болон Судалгааны ажлын зохицуулалт, мэдээллийн технологийн асуудал хариуцсан ажилтан нэмж авах талаар Сангийн яамтай зөвшилцөн холбогдох шийдвэр гаргуулахаар тогтсон. АХБ-ны төслийн бүтцийг эргэж харах, дизайнд өөрчлөлт оруулах санал тавьсны дагуу БСШУЯ-наас ажлын хэсэг томилон 2014 оны 10 дугаар сараас эхлэн ажиллуулж, АХБ, хэрэгжүүлэгч байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөл буюу оролцогч талуудыг хамарсан янз бүрийн түвшний 6 удаагийн уулзалт зохион байгуулж, өөрчлөлтийн саналыг эцэслэн боловсруулж, АХБ-тай зөвшилцөхөөр бэлдэж байна. 1.2 2014 оны 4 дүгээр сард Төслийн нийгмийн хөгжлийн мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, шинээр ажилтан шалгаруулж авах зарыг 5 дугаар сард 14 хоногийн хугацаатайгаар өдөр тутмын хэвлэлүүдэд болон яамны цахим хаягт нийтлэв. Үүнтэй холбоотойгоор БСШУЯ-нд Үнэлгээний хороо байгуулагдаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулав. АХБ-наас 1,2 дугаар байранд шалгарсан нэр дэвшигчтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулах зоөвшөөрөл олгосон боловч, нэр дэвшигчид өөр ажилд орсон тул сонгон шалгаруулалтын дахин 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин зарлав. Үнэлгээний тайланг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр АХБ-нд хүргүүлсэн болно. Төслийн зохицуулагч Б.Болдбаатар өөр ажилд томилогдох болсноор 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч Төслийн зохицуулагчаар Р.Бат-Эрдэнэ шалгаран, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс Р.Бат-Эрдэнэтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулан Төслийн зохицуулагчаар томилон ажиллуулж байна. 1.3 Төслийн дээд боловсролын мэргэжилтэн гадаад суралцах болсонтойгоор ажлаа 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгч Б.Цэцэнцолмон Дээд боловсролын мэргэжилтнээр томилогдон 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс гэрээ байгуулан ажиллаж байна. 2. Худалдан авалт 2.1 Тоног төхөөрөмж, барилга засварын ажил 22 их, дээд сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх Анхны төлөвлөснөөр 22 сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх нь хоорондоо ихээхэн ялгаатай сургуулиудад харилцан адилгүй багаж хэрэгсэл авахад хүргэж байгааг үр ашиг багатай хэмээн 2014 оны 7 дугаар сард яамны удирдлагын түвшинд зөвшилцөж, сургалт 3

судалгааны дундын ашиглалттай лаборатори байгуулах худалдан болгон өөрчилсөн. Үүний дагуу БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Шинжлэх ухаан технологийн газар хамтран МУИС, ШУТИС, ХААИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирлуудтай зөвлөж, 4 их сургуульд 3 багц лаборатори нийлүүлэхээр тогтсон. Үүний дагуу 4 их сургуульд нийлүүлэх судалгааны болон сургалтын зориулалттай лабораторийн тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг тэдгээр их сургуулийн захиалгад тулгуурлан бэлтгэсэн. Үнэлгээний хороо 4 их сургуулиас ирсэн техникийн үзүүлэлтийг үндэслэж тендерийн баримт бичгийн төслийг боловсруулан 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр АХБ-нд хүргүүлсэн боловч тодорхой албан ѐсны хариу ирүүлээгүй байна. Хоёр их сургуульд лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх - Их, дээд сургуулийн судалгааны чадавхи дээшлүүлэх ажлын хүрээнд МУИС, ШУТИС-ийг лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах гүйцэтгэгч сонгон шалгаруулах олон улсын тендерийн бичиг баримтыг МУИС, ШУТИС-аас боловсруулж өгсөн техникийн үзүүлэлтийн дагуу боловсруулав. 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр АХБ-наас тендерийн бичиг баримтад зөвшөөрөл олгон 09 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсад англи хэл дээр хэвлэгддэг болон өдөр тутмын сонингуудад зарлав. Зарын дагуу Үнэлгээ хороо тендерийг 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр нээж, үнэлэв. Үнэлгээний хийхэд Үнэлгээний хорооны гишүүд байгаж тоног төхөөхөмжийн хувьд зохион мэдэгдэхүүнгүй байсан тул БСШУЯ-ны Экспертизийн баг томилогдон тендерийн саналд үнэлгээ хийн, Үнэлгээ хороо эцэслэн дүгнэв. Энэхүү үнэлгээний тайланг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн бөгөөд тайланд засаж сайжруулах ажлыг хийж гүйцэтгэн 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр мөн АХБ-нд хүргүүлээд байна. Найман их, дээд сургуульд барилгын засвар, үйлчилгээний ажил хийж гүйцэтгэх АХБ-нд хүргүүлсэн байсан тендерийн баримтад засаж сайжруулах хэд хэдэн зөвлөмж ирсний дагуу сайжруулах ажлыг хийж гүйцэтгэн, тендерийн бичиг баримтыг 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр АХБ-наас зөвшөөрсний дагуу 09 дүгээр сарын 05-ны өдөр 30 хоногийн хугацаатай өдөр зарлав. Тендерийн зарын дагуу Үнэлгээ хороо тендерийг 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нээж, үнэлгээний хороо үнэлгээ хийн, тайланг АХБ-нд хүргүүлэн зөвшөөрөл авсны дагуу шалгарсан 8 компанитай гэрээ байгуулан, засварын ажлыг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд БСШУЯ-ны Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, зохицуулалтын албатай хамтран засварын ажлын гүйцэтгэлийг хүлээж авах шатандаа явж байна. 2.2 Зөвлөх үйлчилгээ а. Олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллага сонгон шалгаруулах /гадаад/ Дээд боловсролын шинэчлэл зөвлөх үйлчилгээний үзүүлэх олон улсын байгууллага сонгон шалгаруулах тендерийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр АХБ-ны cms систем дээр зарлав. АХБ-ны зөвшөөрлөөр 6 байгууллага шалгарч, Техникийн санал, саналд үнэлэв. Хамгийн өндөр оноотой шалгарсан АНУ-ын CBT компани гэрээ байгуулахаас татгалзсан тул хоѐр дахь өндөр оноотой Индонезийн Транс Интра Азиа компанитай гэрээний хэлэлцээрийг АХБ-ны зөвшөөрлөөр 10 дугаар сарын 7-8-нд хийсэн. Транс Интра Азиа компани олон улсын 10 зөвлөхийн 7-г нь шаардлага хангахуйц зөвлөхүүдээр солих санал ирүүлсэн тул хэлэлцээрийг эцэслээд байгуулах гэрээний баримт бичгийг АХБ 4

хянаж байна. Энэхүү гэрээ баталгаажвал 2015 оны 1 дүгээр улирлаас эхлэн Транс Интра Азиа компанийн зөвлөх үйлчилгээ эхлэх юм. б. Дээд боловсролын олон улсын зөвлөхүүдийн зөвлөл байгуулах Төслийн Удирдах хорооны 2014 оны 9 дүгээр сарын 24-ний хурлаар Дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар Олон улсын зөвлөхүүдийн зөвлөл (ОУЗЗ) байгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу ажлын удирдамж боловсруулан Дэлхийн банкны дээд боловсролын бодлогын дарга асан Жамил Салми, Станфордын их сургуулийн Боловсролын бодлогын төвийн захирал Сюзанна Лоэб болон Хонг Конгийн их сургуулийн ерөнхийлөгч асан, Боловсролын сургуулийн бодлогын төвийн тэргүүн профессор Кай Мин Чен нарт урилга, ажлын удирдамж явуусныг хүлээн авснаа хариу мэдэгдсэн. ОУ-ын Зөвлөхүүдийн зөвлөлийн эхний хурлыг 2015 оны эхний улиралд хийхээр төлөвлөж байна. Дотоодын зөвлөх үйлчилгээ a. Дээд боловсролын салбарын мэдээллийн системийг хөгжүүлэхщ Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системийг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээний байгууллага сонгон шалгаруулах тендерт сонирхолоо илэрхийлсэн байгууллагууд тендерийн баримт бичиг буюу ажлын удирдамжийн шаардлагыг хангаагүйн улмаас дахин зарлах зөвлөмж АХБ-наас ирүүлсний дагуу тендерийн Үнэлгээний хороо ажлын удирдамж болон зарлалыг шинэчлэн зөвшөөрөл хүсэхээр 2014 оны 1 дүгээр сард АХБ-нд хүргүүлж баталгаажуулав. Тендерийг 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 30 хоногийн хугацаатайгаар зарлав. 2014 оны 4 дүгээр сард тендерийн хүсэлтүүдийг хүлээн авч, Үнэлгээ хороо үнэлгээ хийн АХБ-нд хүргүүлэв. АХБ-ны зөвшөөрлөөр сүүлийн шатанд шалгарсан байгууллагад Техникийн санал, санхүүгийн саналийг үнэлж АХБ-наас зөвшөөрөл хүсэхээр хүргүүлэв. АХБ-наас гэрээний хэлэлцээр хийх зөвшөөрөл ирүүлсний дагуу Ажлын хэсэг байгуулан гэрээний хэлэлцээр хийж, И Си Эм ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. б. Дээд боловсролын хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх Дээд боловсролын хөдөлмөрийн зах зээлийн мэдрэмж зөвлөх үйлчилгээний засаж, сайжруулсан ажлын удирдамжийг АХБ зөвшөөрсний дагуу тендерийг зарлав. Үнэлгээний хороо байгуулагдаж үнэлгээ хийн, үнэлгээний тайланд зөвшөөрөл хүсэхээр АХБ-нд хүргүүлж зөвшөөрөл авсны дагуу 1 дэх байранд орсон ИРИМ ХХК-ны Техникийн санал, санхүүгийн саналыг шат дарааллын дагуу хүлээн авч, үнэлгээ хийн АХБ-аар баталгаажуулав. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын томилсон Гэрээний хэлэлцээр хийх ажлын хэсэг ИРИМ ХХК-тай 2014 оны 12 дугаар 10-ны өдөр гэрээний хэлэлцээр хийж, гэрээний төсөл, хэлэлцээрийн хурлын тэмдэглэлийг АХБ-нд хянуулахаар хүргүүлээд байна. в. Дээд боловсролын хяналт-шинжилгээ, үнэлгээг сайжруулах Дээд боловсролын хяналт-шинжилгээ, үнэлгээ зөвлөх үйлчилгээг нь дотоодын фирм хийж гүйцэтгэх болсонтой холбогдуулан ажлын удирдамжид шаардлагатай өөрчлөлтүүдийг дахин хийж эхэлсэн бөгөөд БСШУЯ-ны Хяналт-шинжилгэ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Лувсанжамцад санал авахаар хүргүүлсэн бөгөөд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн С.Гандулам санал авав. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг хянаж, эцэслэх шатандаа явж байна. Хувь зөвлөх сонгон шалгаруулалт 5

Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд Дээд боловсролын олон улсын чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэлийн зөвлөх Сузанна Караханян, Хүний нөөцийн олон улсын зөвлөх Хийдер Де Бердт Ромилли, Дээд боловсролын засаглалын зөвлөх Л.Мөнх-Эрдэнэ, Дээд боловсролын чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөх Р.Бат-Эрдэнэ, Санхүүгийн үндэсний зөвлөх Ж.Сүхбаатар, Хуулийн зөвлөх Ж.Нарантуяа нар гэрээ байгуулан БСШУЯ-нд зөвлөх үйлчилгээ үзүүлэв. Олон улсын санхүүгийн зөвлөхийн сонгон шалгаруулалтын хувьд эхний байранд шалгарсан нэр дэвшигчийг АХБ-наас шаардлага хангахгүй гэж үзэн дахин зарласан тендерт Филлифинь улсын иргэн Катеринь Салем шалгарч 2 сарын хугацаанд гэрээ байгуулан ажиллав. БСШУЯ-ны зүгээс түүнийг шаардлага хангахгүй гэж үзэн буцааж, зөвлөх өөрийн хүсэлтээр гэрээгээ цуцлав. Иймд дахин олон улсын санхүүгийн зөвлөх шаардлагатай болсон тул тендерийг зарлах зөвшөөрлийг АХБ-наас авсны дагуу 2 сарын хугацаанд ДБШТ дээр ажиллаж, зөвлөмж боловсруулах зөвлөхийн сонгон шалгаруулах ажлыг 2 дугаар улирлаас дахин зохион байгуулж, сонгон шалгаруулалтын үнэлгээний тайланд АХБ-наас гэрээ байгуулах зөвшөөрөл ирүүлж, эхний байранд шалгарсан Ц.Янмалд гэрээний хэлэлцээр хийх урилга хүргүүлсэн боловч Ц.Янмалын ажлын хуваарь дээр харилцан зөвшилцөлд хүрээгүй бөгөөд бидний зүгээс санал болгосон 2 сар ажиллах хугацааг богиносгож 3 долоо хоногийн хугацаатай Монгол улсад ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Иймд Ц.Янмалтай хийж байсан гэрээний хэлэлцээрийг зогсоосон болно. Дараагийн үнэлгээ бүхий зөвлөхүүд манай шаардлагыг хангахгүй хэмээн үзсэн тул энэхүү зөвлөх үйлчилгээг худалдан авалтыг цуцалсан болно. Засаглалын олон улсын зөвлөхийн сонгон шалгаруулалтын хувьд 2013 онд АХБ-ны зөвшөөрлөөр гэрээ байгуулсан боловч АХБ зөвлөх Л.Мөнх-Эрдэнийг ашиг сонирхолын зөрчил үүсгэж болзошгүй хэмээн түтгэлзүүлсэн. Гэвч Хэрэгжүүлэгч агентлаг буюу БСШУЯ уг зөвлөхөөс зөвлөх үйлчилгээгээ авсан гэж үзэж байгаа болно. Мөн Дээд боловсролын хуулийн зөвлөх Ж.Нарантуяа нь Дээд боловсролын хууьд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажиллаж, ажлын даалгаврын хүрээнд уг хуулийн төслийг боловсруулж, ажиллаж байна. 3. Чадавхи бэхжүүлэх Төслийн их, дээд сургуулийг чадавхжуулах ажлын хүрээнд Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Хүний нөөцийн төлөвлөгөөг энэ 3 дугаар улиралд эцэслэн боловсруулж, Төслийн удирдах хороогоор хэлэлцүүлэн батлуулж, АХБ-аар баталгаажуулуулахаар хүргүүлсэн бөгөөд АХБ-наас тодорхой хариу ирүүлээгүй болно. 3.1 Гадаад сургалт 3.1.1 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Батсайхан, Дээд боловсролын бодлогын зөвлөлийн дарга Р.Бат-Эрдэнэ нар АНУ-ын Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөл, түүний Олон улсын чанарын группийн зохион байгуулж буй жилийн хурал /CHEA/-д оролцоод ирэв. Энэ хуралд оролцох гол зорилго нь дээд боловсролын магадлан итгэмжлэлийн олон нийтэд нээлттэй холбоо харилцааг бэхжүүлэх, олон улсад хэлэлцэж байгаа мэргэжлийн хэлэлцүүлэгт орлцон, БМИҮЗ-ийн гадаад нэр хүндийг өсгөх, албан ѐсоор хүлээн зөвшөөрүүлэхэд ахиц гаргахад чухал ач холбогдолтой байв. Үүнийг Дээд 6

боловсролын шинэчлэл төслийн олон улсын зөвлөх С.Караханян онцолж, зөвлөмж болгосон болно. Энэ удаагийн хуралдаан нь АНУ-ын дээд боловсролын актыг шинэчлэхтэй холбогдсон өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, шинээр үүсэн бий болж буй технологид суурилсан, уламжлалт бус хэлбэрийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэхтэй холбоотой асуудлыг төр, мэргэжлийн олон нийтийн төлөөлөлтэй хэлэлцэв. 3.1.2 МУБИС-ийн захирал, Боловсрол судлалын төвийн захирал, Байгалийн ухааны сургуулийн багш зэрэг нийт 4 хүн 2014 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 6-ны өдрүүдэд АНУ-ын Орландо мужийн Байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүний HMH байгууллагаас зохион байгуулж буй сургалт, үзэсгэлэнд оролцох зорилгоор туршлага судлах аялалд явав. Аяллын баг сургалт, үзэсгэлэнд оролцож, байгалийн ухааны хичээлийн заах арга зүйн хичээлийн хэрэглэгдэхүүний олон улсын стандарттай танилцаж, өөрийн сургууль дээр нэвтрүүлэх арга замыг судлаад ирэв. Гэвч энэхүү туршлага судлах хөтөлбөрийг АХБ-ны зүгээс төслийн хүний нөөцийн төлөвлөгөөнд ороогүй гэж үзэн санхүүжүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн юм. 3.1.3 БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, МУИС, ШУТИС, МУБИС, ЭМШУИС, СУИС, ХААИС-ийн Захирал, Сургалт эрхэлсэн дэд захиралууд мөн хувийн их, дээд сургуулийн төлөөлөл болох Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сургалтын албаны дарга, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн зохицуулагч нар 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрүүдэд БНСУ-ын дэлхийд тэргүүлэгч KAIST, Сөүлийн Их Сургууль болон Солонгос улсын их, дээд сургуулиудын зөвлөлтэй уулзалт хийж, сургалтын технологи, сургалтын үйл ажиллагааг шинэчлэх, хөтөлбөр боловсруулах, магадлан итгэмжлэлд бэлтгэх, кредит системийг хөгжүүлэх чиглэлээр туршлага судлах сургалт, семинаруудад оролцсон бөгөөд мөн Солонгос улсын их, дээд сургуулиудын холбоотой уулзаж дээд боловсролын чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг хэрхэн удирдан, зохион байгуулдаг болох зэрэг туршлагаас судлав. Энэхүү туршлага судлах аялалын үр дүнд KAIST-ийн их сургуулийн сургалт эрхэлсэн захирал, доктор профессор Хѐнг Вүүк Паркийг Монголд урьж төрийн өмчийн их, дээд сургууль болон хувийн хэвшлийн төлөөллүүдэд зориулсан Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх асуудалд КАИСТ- сургуулиас суралцах нь сэдэвт 2 өдрийн семинарыг 4 дүгээр сард зохион байгуулав. 3.1.4 АНУ-ын Станфордын их сургуульд 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны өдрүүдэд 16 хүний бүрэлдэхүүнтэй баг буюу БСШУЯ-ны СБТГ, СХОХ-ийн холбогдох 2 мэргэжилтэн, БШУ-ны сайдын зөвлөх, БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын зөвлөлийн дарга болон МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Шинжлэх ухааны сургуулийн захирал, МУИС-ын сургалтын албаны дарга тэргүүтэй хөтөлбөрийн хорооны гишүүд туршлага судлах аялалд явав. 3.1.5 Төслийн их, дээд сургуулийг чадавхжуулах ажлын хүрээнд болон БСШУ-ны сайдын Гадаадад томилолтоор ажиллуулах тухай Б/247 тоот тушаалыг үндэслэн ШУТИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, ШУТИС-ийн Үйлдвэрийн технологи, дизайны сургуулийн Дэд захирлыг 2014 оны 6 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд Испани улсад зохион байгуулагдсан CDIO-2014 олон улсын хуралд оролцох байсан хэдий ч төслийн Хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөө батлагдаагүйн улмаас АХБ, Засгийн газар хэмнэлтийн горимд шилжсэн гэх шалтгаанаас СЯ зөвшөөрөөгүй болно. 3.1.6 Хөдөө, орон нутгийн их, дээд сургуулийн гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр БСШУ-ны сайдын А/236 тоот тушаалаар томилогдсон Дорнод дээд сургуулийн захирал, БМИҮЗ-ийн гишүүн О.Янжмааг АНУ-ын Чикаго хотод 2014 оны 6 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-өөс 7

зохион байгуулагдаж буй олон улсын хуралд оролцож, ACBSP-ийн удирдлагуудтай уулзаж, өөрийн сургуулийн багш бэлтгэдэг гол мэргэжлийн хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлэгдэх эхлэлийг тавих чиглэлээр тууршлага судлав. 3.1.7 БСШУЯ-ны СБТГ, ШУБЗГ-ын холбогдох 2 мэргэжилтэн, ДБШТөслийн дээд боловсролын мэргэжилтнүүд зэрэг нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй баг 2014 оны 6 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Хонконг хотод зохион байгуулагдаж буй Зуны институт болон Азийн их, дээд сургуулиудын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Энэхүү семинар болон дээд хэмжээний уулзалтад оролцогчдын зорилго нь дээд боловсролын дэлхийн чиг хандлага, Азийн орнуудын дээд боловсролын хурдацтай хөгжиж буй амжилт, манлайлагч, экспертүүдээс суралцах, байгууллагын манлайллын үзэл баримтлал, чиг хандлагыг судлах, Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцогч бусад орны манлайлагч, удирдагчдын холбоонд нэгдэж нэг түвшинд хөл зэрэгцэн алхахад оршино. 3.2 Дотоод сургалт, семинар, хэлэлцүүлэг 3.2.1 "БСШУЯ-ны Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, батлах ажилтай холбогдуулан Дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах нийт 10 их сургуулиудаас ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж, эхний төслийг бодлогын зөвлөл, Б.Насанбаяр дарга, холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулсны дагуу 1 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотын нийт төрийн болон төрийн бус их, дээд сургуулиудын сургалтын албаны дарга, захирал, холбогдох мэргэжилтнүүд нийт 150 гаруй хүмүүсийг оролцуулан, яамны дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн бодлого, стратеги, шинэ ангиллын стандартын дагуу боловсруулсан хөтөлбөрийн жагсаалт, кредит системийн талаар танилцуулан, хэлэлцүүлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд чухал ач холбогдолтой уулзалт, хэлэлцүүлэг боллоо. 3.2.2 Дээд боловсролын чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэлийг сайжруулах, БМИҮЗ-ийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр олон улсын болон үндэсний бие даасан зөвлөх С.Караханян, Р.Бат-Эрдэнэ нар хагас жилийн хугацаанд ажилласаж, ажлын даалгаврын дагуу БМИҮЗ-ийн ажилтнууд, удирдах зөвлөлийн гишүүд, шинжээчид, БШУЯны ажилтнууд, их, дээд сургуулиудын чанарын баталгаажилт хариуцсан мэргэжилтнүүдийг оролцуулсан чадавхи бэхжүүлэх тэргүүн туршлагаас суралцах, өнөөгийн тогтолцоог үнэлж, сайжруулах зорилго бүхий Дээд боловсролын чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэл сэдэвт 14 удаагийн цуврал сургалт, семинар, 1 удаагийн чуулга уулзалтыг 2014 оны 2-4 дүгээр сард зохион байгуулав. 3.2.3 Чанарын баталгаажууллын цуврал семинарын хүрээнд 99 их, дээд сургууль, бүх дээд боловсролын байгууллагууд, БСШУЯ, ХЗЯ, ХЯ, АХБ, БМИҮЗ-ийн шинжээчид, зөвлөлийн гишүүд, хэвлэл мэдээлэл зэрэг нийт албаны 200-аад төлөөллийг хамруулсан Монгол улс дахь чанарын баталгаажууллын тогтолцоо сэдэвт чуулга уулзалтыг БМИҮЗийн ажлын албатай хамтран 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Чингис Хаан зочид буудалд амжилттай зохион байгуулав. Чуулга уулзалтад зөвлөхүүд Гадаад, дотоод чанарын баталгаажуулал, үнэлгээний процедур, шалгуур үзүүлэлт, чиг хандлагыг сайжруулах чиглэлээр боловсруулсан зөвлөмжөө танилцуулав. 3.2.4 Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөлийн 8 дугаар бүсийн уулзалт, олон улсын магадлан итгэмжлэл семинарыг СЭЗДС, БМИҮЗ, ДБШТөсөл хамтран 2014 оны 3 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг семинарт ACBSP-ийн нийт 6 төлөөлөгч, нийт 7 төлөөлөгч ACBSP-ийн 8 дугаар бүсийн үйл ажиллагааны талаар мэдээлэл болон Бизнесийн сургуулиудын нийгмийн хариуцлага, Сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход оюутны гарц үр дүнгийн үнэлгээг хэрхэн 8

ашиглаж болох зэрэг сэдвүүдээр илтгэл тавьсан. Мөн төслийн зөвлөх С.Караханян, Р.Бат-Эрдэнэ нар Ахиц дэвшил ба магадлан итгэмжлэл сэдвээр илтгэл тавив. Семинарт БШУЯ, бүх их, дээд сургуулиуд, БМИҮЗ-ийн төлөөллүүд уригдан оролцсон бөгөөд СЭЗДС Олон улсын магадлан итгэмжлэлд хэрхэн бэлтгэсэн талаар өөрсдийн туршлагаас хуваалцав. 3.2.5 Төслийн жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Дээд боловсролын бодлогод жендерийн тэгш байдлыг тусгах нь сэдэвт семинарыг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав. Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга М.Болормаа, мэргэжилтэн Х.Цэнджав, БСШУЯны СБТГ-ын дарга Б.Насанбаяр, ХШҮДАГ-ын дарга Л.Лувсанжамц, Хуулийн хэлтсийн дарга Х.Хулан болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, төсөл хэрэгжүүлэх багийн гишүүд нийт 19 хүн оролцлоо. 3.2.6 БНСУ-ын дэлхийд тэргүүлэгч KAIST, Сөүлийн Их Сургуулийн туршлагаас судлах аяллын үр дүнд KAIST-ийн их сургуулийн сургалт эрхэлсэн захирал, доктор профессор Хѐнг Вүүк Паркийг Монголд урьж төрийн өмчийн их, дээд сургууль болон хувийн хэвшлийн төлөөллүүдэд зориулсан Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх асуудалд КAIST сургуулиас суралцах нь сэдэвт 2 өдрийн семинарыг 2014 оны 4 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд ШУТИС дээр зохион байгуулж профессор Хѐнг Вүүк Парк Их сургуулийн хөтөлбөрийн хөгжил, түүнд үнэлгээ хийх нь, Их сургуулийн сургалтын болон оюутанд үйлчлэх албаны зохион байгуулалт, удирдлага, KAIST-ийн Мэдээллийн үйлчилгээний төв сэдвүүдээр илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүллээ. Мөн семинарын үеэр МУИС, ШУТИС-ууд өөрсдийн сургуулийн сургалтын бодлогын шинэчлэлийн талаар танилцууллаа. 3.2.7 2014 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Дорнод аймгийн Дорнод дээд сургууль дээр зохион байгуулагдсан Орон нутгийн их, дээд сургуулиудын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зүй сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг дэмжин, хамтран зохион байгуулав. Тус эрдэм шинжилгээний хуралд БШУЯ-ны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, БМИҮЗ-ийн дарга ажилтнууд, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 10 их, дээд сургуулийн багш, судлаачид, боловсролын газрын мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнууд нийт 125 төлөөлөгч, илтгэгчид оролцож, хөдөөгийн их дээд сургуулиудад тулгамдаж буй асуудлууд болох нийгмийн хамгаалал, оюутнуудад хүрч буй боловсролын чанар, багш нарын цалин, сургалт, судалгааны орчин нөхцлийг сайжруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэв. 3.2.8 Ашгийн бус дээд боловсролын байгууллагын эрх зүйн байдал, филантропийг дэмжих бодлогын талаар оролцогч талуудын зөвлөлдөх уулзалтыг төслийн чанарын баталгаажуулал, магадлан итгэмжлэлийн зөвлөхийн санаачлагаар Засгийн газар, дээд боловсролын байгууллагууд, ТББ гэх мэт гол оролцогч талуудын төлөөллүүдийг урьж 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр МУИС дээр зохион байгуулав. Уулзалтад БШУЯ-ны СБТГ, ХЗЯ, МУИС, СУИС, СЭЗДС, Отгонтэнгэр их сургууль гэх байгууллагын нийт 11 төлөөлөл оролцов. Төсөл хэрэгжүүлэх нэгж 9

Албан тушаал Нэр Төслийн зохицуулагч Р.Бат-Эрдэнэ Дээд боловсролын мэргэжилтэн Б.Цэцэнцолмон Худалдан авалтын мэргэжилтэн Ц.Амарбаяр Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн - Санхүүгийн ажилтан Р.Баярмаа Туслах ажилтан Э.Булганчимэг Жолооч Б.Наранбаатар 10