ICO Guidelines for Glaucoma Eye Care. Нүд судлалын Олон улсын Зөвлөлөөс гаргасан Глаукомын тусламж үйлчилгээний удирдамж

Similar documents
Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

BATBAYAR AND PARTNERS LLP

Harvard Business Essentials цувралын тухай

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

УЛААНБААТАР ХОТ: ТӨВЛӨРӨЛ БА АСУУДАЛ

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

ЗАЛУУЧУУД, ХӨДӨЛГӨӨНТ ХҮН АМ БОЛОН ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮН АМЫГ ХДХВ/ДОХ-оос УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨСӨЛ

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

TENGER RESEARCH CENTER

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Хүний эрхийн боловсрол

БДБ-ЫН 10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ-12 сар

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

Project E-News. Volunteer E-News

Цахим сургалтын чанарын өөрийн үнэлгээний маягт

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

БИЕ ДААХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН БАРТААТ ЗАМЫН ЗУНЫ АЯЛЛЫН ЖУРАМ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

ХҮЧТЭЙ ЛАЗЕРЫН ОРНООР УСТӨРӨГЧИЙН АТОМЫГ ӨДӨӨХ БА ИОНЧЛОХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

3

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Миний бие даах чадвартай болох арга зам

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Зам тээврийн судалгаа. БОНХАЖЯ-ны чадавхи бэхжүүлэх: Өмнийн Говийн биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал

Бөхөн хамгаалах холбооноос эрхлэн гаргав БӨХӨНГИЙН МЭДЭЭ. Бөхөнгийн экологи ба хамгааллын талаар мэдээлэл солилцох 6 хэл дээрх хэвлэл

ЭРЧИМ МЭДЭЭ. ЭРЧИМ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ Ногоон талбай -н нээлт ДЦС-4 ТӨХК. ДЦС-4 ТӨХК-ний сар тутмын сонин. 09 (19) 2012 оны 9-р сар

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь БИЕ ДААСАН БАЙДАЛ

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

Î.Îòãîíöýöýã, À. îéæàìö, Á.Îäãýðýë, (2013) ÕÀÀ-í Øèíæëýõ óõààí ñýòã ë ¹10 (01):

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

Төв банкны үйл ажиллагаа

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

2011 оны хичээлийн жилийн тайлан

Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Edmonds Community College АНУ Вашингтон муж Сиатл хотоос ойр

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

ТӨЛБӨРИЙН КАРТ ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ

ART public UB 2017 Land Art Mongolia

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГААНЫ АНГИЙН 2012 ОНД ХИЙСЭН МАЛТЛАГА СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮН

УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ДООРХ УСНЫ МЕНЕЖМЕНТ БА УСНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

Дэлхийд тэргүүлэгч. технологи, инженерингийн

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

Transcription:

ICO Guidelines for Glaucoma Eye Care Нүд судлалын Олон улсын Зөвлөлөөс гаргасан Глаукомын тусламж үйлчилгээний удирдамж

Нүд судлалын Олон улсын Зөвлөлөөс гаргасан Глаукомын тусламж үйлчилгээний удирдамж Нүд судлалын Олон улсын Зөвлөлөөс (цаашид ICO гэх) Глаукомын тусламж үйлчилгээний удирдамжийг дэлхий нийтээр нүдний эмч нар, нүдний тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд туслах, тэдний боловсролыг дэмжих зорилгоор боловсруулсан билээ. Уг удирдамж нь нүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, нээлттэй болон хаалттай өнцөгт глаукомын шалтгаант хараа алдалтыг дэлхий дахинд бууруулах зорилготой юм. Эмнэлгийн тусламжийн нөөц бололцоо бага, дунд, хангалттай нөхцөлд нээлттэй болон хаалттай өнцөгт глаукомд хийгдэх тусламж үйлчилгээний үндсэн зарчмуудыг энэхүү удирдамжид тусгав. Глаукомын тусламж үйлчилгээний энэ удирдамж нь ICO-оос гаргаж буй эхний хувилбар (2016 оны 2 сар) бөгөөд аль болох унших, орчуулахад хялбар, орон нутгийн түвшинд ашиглах боломжтой байдлаар бичигдсэн юм. Глаукомын тусламж үйлчилгээний ажлын хэсэг 2015 Neeru Gupta, MD, PhD, MBA, Тэргүүлэгч Tin Aung,MBBS,PhD Nathan Congdon, MD Tanuj Dada, MD Fabian Lerner, MD Sola Olawoye, MD Serge Resnikoff, MD, PhD Ningli Wang, MD, PhD Richard Wormald, MD Талархал Ажлын хэсгийн хуралд оролцож үнэтэй зөвлөгөө өгсөн ДЭМБ-ын Сохролоос сэргийлэх хөтөлбөрийн мэргэжилтэн Др. Иво Кокур-т талархал илэрхийлж байна. Мөн энэхүү удирдамжийг боловсруулахад бүх талаар дэмжсэн ICO-ын ерөнхийлөгч Профессор Хью Тэйлорт (Мелбурн, Австрали) гүнээ талархаж байна. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 1

Агуулга Оршил 3 Глаукомын эмнэлзүйн анхдагч үзлэг 5 Глаукомын үнэлгээ ба шаардлагатай багаж 6 Глаукомын үнэлгээний хяналтын хуудас 7 Нээлттэй өнцөгт глаукомын тусламжийн чиг хандлага 11 Нээлттэй өнцөгт глаукомын үед үргэлжлүүлэн авах арга хэмжээ 15 Хаалттай өнцөгт глаукомын эмчилгээний чиг хандлага 16 Хаалттай өнцөгт глаукомын үргэлжлүүлэн авах арга хэмжээ 18 Глаукомын тусламж үйлчилгээний хөтөлбөрийг үнэлэх шалгуур 20 Нүд судлалын Олон улсын Зөвлөлөөс гаргасан Глаукомын үеийн тусламж үйлчилгээний удирдамж 21 International Council of Ophthalmology Guidelines for Glaucoma Eye Care

Оршил Болор цайлт нь дэлхий дахинаа сохролын тэргүүлэх шалтгаан болдог бөгөөд удаах байранд глауком ордог. Ихэвчлэн харааны мэдрэлийг гэмтээж, хараа алдалт үүсгэдэг бүлэг өвчнийг глауком гэнэ. Глаукомын нээлттэй, хаалттай өнцөгт хэлбэрүүд хамгийн түгээмэл тохиолддог. Дэлхийн хэмжээнд нээлттэй болон хаалттай өнцөгт глаукомын эзлэх хувь тэнцүү байдаг байна. Глаукомын дээрх 2 хэлбэрүүд нийлж, дэлхий дахинд эргэшгүй сохролын тэргүүлэх шалтгаан болдог. Хүн амын арьс өнгө, яс үндсээс хамаарч глаукомын нээлттэй болон хаалттай хэлбэрээр өвчлөх эрсдэл харилцан адилгүй байна. Жишээ нь барууны орнуудад нээлттэй өнцөгт глаукомын шалтгаант хараа алдалт их байдаг бол харин Зүүн Азид хаалттай өнцөгт глаукомын шалтгаант хараа алдалт илүү тохиолдоно. Глаукомтой өвчтнүүдийн амьдралын чанар доройтож, бие махбод, сэтгэл санаа, нийгмийн түвшин буурч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийг ихээр зарцуулдаг болох нь тэмдэглэгдсэн байдаг. Нүдний дотоод даралт (НДД) ихсэлт нь нээлттэй болон хаалттай өнцөгт глаукомын хараа алдалтад хүргэх хамгийн чухал, өөрчлөх боломжтой цорын ганц эрсдэлт хүчин зүйл юм. Энэ өвчний улмаас сохрох эрсдэл нь НДД-ын хэмжээ, өвчний үе шат, өвчин эхэлсэн нас, удамшил гэх мэт олон хүчин зүйлээс хамаардаг. Тархвар зүй болон эмнэлзүйн судалгааны үр дүнгээс харахад НДД-ыг тохиромжтой хэмжээнд байлгах нь харааны мэдрэлийн гэмтэл, өвчний даамжралыг удаашруулдаг байна. НДД-ыг буулгах нь глаукомын шалтгаант хараа алдалтаас сэргийлэх цорын ганц батлагдсан эмчилгээ юм. Хараа алдагдах зовиур илрээгүй байсан ч нүдний ердийн үзлэг бүрт глаукомыг заавал үгүйсгэх ёстой байдаг. Нээлттэй өнцөгт глаукомыг хаалттай өнцөгт глаукомоос ялгах нь эмчилгээний чухал алхам болдог байна. Учир нь энэ хоёр хэлбэрийн үед авах арга хэмжээ өөр өөр байдаг. Нээлттэй болон хаалттай өнцөгт глаукомыг оношлосны дараа эмийн, лазерийн, бичил мэс заслын эмчилгээнээс тохируулан сонгодог. Эдгээр эмчилгээ нь хүнд хэлбэрийн хараа алдалт, харааны хөгжлийн бэрхшээлээс сэргийлж чаддаг байна. Нөөц бололцоо хангалтгүй нөхцөлд глаукомтой өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэхэд төвөгтэй байдаг. Эмчилгээнээс татгалзах, эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй байх, эмчилгээг цалгардуулах, эрүүл мэндийн боловсрол муу байх зэрэг нь глаукомын тусламж үйлчилгээнд сөргөөр нөлөөлнө. Ихэнх хүмүүс глаукомын талаар мэдлэг хангалтгүй байснаас мэдэгдэхүйц хараа алдсаны дараа, хожуу үе шатанд эмчид ханддаг. Мөн эмнэлгийн байгууллага хол байх, мэргэжилтэн, тоног төхөөрөмж дутмаг байх нь глаукомын эмчилгээнд хүндрэл учруулдаг. Амьдралын чанарыг хадгалах, хараа алдалтыг бууруулах зорилгоор нээлттэй ба хаалттай өнцөгт глаукомын үед эмийн болон мэс заслын эмчилгээ хийдэг. Тусламж үйлчилгээ хүртээмжгүй бүс нутагт глаукомаас шалтгаалсан сохролоос сэргийлэхийн тулд эрүүл мэндийн боловсрол, мэргэжилтний хүрэлцээ, үндсэн дэд бүтцийг сайжруулахад илүү их анхаарал хандуулах шаардлагатай. Глаукомын тусламж үйлчилгээг нүдний цогц тусламж үйлчилгээний хөтөлбөрт хавсаргах, харааны нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд онцгойлон анхаарч байна. Цаашид ч глаукомын тусламж үйлчилгээг үр дүнтэй байлгах зорилгоор тасралтгүй ажиллах шаардлагатай юм. 1. Universal Eye Health: A Global Action Plan 2014-2019, WHO, 2013 www.who.int/blindness/ actionplan/en/. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 3

Нээлттэй өнцөгт глауком (НӨГ) Нээлттэй өнцөгт глауком нь харааны мэдрэлийн өвөрмөц гэмтэл, харах үйл зүйн алдагдлаар илрэх бөгөөд өвөр хоргын өнцөг нээлттэй, эмгэг өөрчлөлтгүй байдаг. Уг өвчин архаг, даамжрах хандлагатай. Хэдийгээр НДД ихсэх нь уг өвчинтэй холбоотой боловч онош тавих шалгуур болдоггүй. НДД ихсэх, өндөр нас, удамшлын асуумж эерэг байх, яс үндэс, миопи, эвэрлэг бүрхүүл нимгэн, цусны даралт ихсэлт, чихрийн шижин нь энэхүү өвчний эрсдэлт хүчин зүйлүүд болдог байна. Эдгээр эрсдэлд хүчин зүйлс илэрсэн өвчтөнүүд глаукомын хяналтанд тогтмол байх хэрэгтэй. Хаалттай өнцөгт глауком (ХӨГ) Хаалттай өнцөгт глаукомын үед харааны мэдрэлийн гэмтэл, хараа алдагдал илэрч болох бөгөөд өвөр хоргын өнцөг солонгон бүрхүүлээр хаагдаж бүтцийн хориг үүсдэг. Энэ тохиолдолд НДД ихэсч, харааны мэдрэл гэмтэж болно. Цочмог хаалттай өнцөгт глаукомын үед өвдөлт илэрч болох бөгөөд яаралтай тусламж авах шаардлагатай болдог байна. Энэ өвчин ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй явагдах бөгөөд архаг даамжрах явцтай байдаг. Яс үндэс, өндөр нас, эмэгтэй хүн, удамшлын асуумж эерэг байх, гиперметропи нь ХӨГ-ын эрсдэлт хүчин зүйл болно. Эдгээр эрсдэлт хүчин зүйлс илэрсэн өвчтөнүүд хаалттай өнцөгт глаукомын хяналтанд тогтмол байх хэрэгтэй. Нээлттэй өнцөг Харааны мэдрэлийн глаукомын гэмтэл ± НДД ихсэлт ± Харааны талбайн өөрчлөлт Хаалттай өнцөг ± НДД ихсэх ± Харааны мэдрэлийн глаукомын гэмтэл ± Харааны талбайн өөрчлөлт Нээлттэй болон хаалттай өнцөгт глауком оношлогдсон ихэнх өвчтнүүд хараа алдах эрсдэлтэй өвчинтэй болсноо мэддэггүй. Одоо үед хүн амын дунд илрүүлэг үзлэг хийхийг зөвлөдөггүй. Харин нүдний тусламж үзүүлж байгаа тохиолдол бүрт глаукомын үзлэг хийж, эрсдэл хүчин зүйлийг үгүйсгэж байхыг зөвлөх болсон. Глаукомтой өвчтнүүд ах дүү, эцэг эх, хүү, охиндоо уг өвчний эрсдэл байгааг сануулж глаукомын үзлэгт тогтмол орж байхыг зөвлөх хэрэгтэй. Глаукомыг зөв оношлох, хаалттай болон нээлттэй хэлбэрийг ялгах, өвчний үе шат, явцыг үнэлэх чадвар нь глаукомын тусламж үйлчилгээ, сохролоос сэргийлэх үйл ажиллагаанд маш чухал юм. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 4

Глаукомын эмнэлзүйн анхдагч үзлэг Асуумж Глаукомын үзлэгийн үед асуумжаар хараа муудах, өвдөх, улайх, гэрэл солонгорч харагдах гэх мэт уг өвчинтэй холбоотой зовиуруудыг асууна. Мөн эдгээр зовиур эхэлсэн байдал, хугацаа, байрлалыг тодруулж асууна. Бүх өвчтнөөс удамд нь глаукомын тохиолдол илэрч байсан эсэхийг асууж, асуумжийн хэсгийг аль болох дэлгэрэнгүй лавлах хэрэгтэй. Хүснэгт 1 Асуумжийн хяналтын хуудас Үндсэн зовиур Нас, яс үндэс, ажил мэргэжил Нийгмийн байдал Жирэмсэн эсэх Гэр бүлд глаукомын тохиолдол байгаа эсэх Өмнө өвчилсөн нүдний өвчин, мэс засал, гэмтэл Кортикостеройдын хэрэглээ Нүдний өвчний үед хэрэглэж буй эм Бусад өвчний үед хэрэглэж буй эм Эмийн харшил Тамхи, архи, мансууруулах бодисын хэрэглээ Чихрийн шижин Уушгины өвчин Зүрхний өвчин Тархины судасны өвчин Цусны даралт ихсэлт/багасалт Бөөрний чулуу Мигрень Рэйнодийн өвчин Биеийн ерөнхий байдал Глаукомын анхдагч үнэлгээ Нүдний цогц үзлэгийн нэг хэсэг нь глаукомын шинжилгээ байх ёстой. Глаукомыг зөв оношлох, хаалттай болон нээлттэй хэлбэрийг ялгах, өвчний үе шат, явцыг үнэлж сурах нь глаукомын тусламж үйлчилгээний чиг хандлага, сохролоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Глаукомын оношлогоо, хяналтанд шаардлагатай гол багаж, шинжилгээний жагсаалтыг хүснэгт 2-оос харна уу. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 5

Хүснэгт 2 Глаукомын үнэлгээ ба шаардлагатай багаж Олон улсын зөвлөмж Эмнэлзүйн үнэлгээ Харааны чадал Зайлшгүй шаардлагатай багажууд (Нөөц бололцоо бага нөхцөлд) Ойрын харааны хүснэгт эсвэл 5 стандарт үсэг, дүрс бүхий холын хараа шалгах хүснэгт Нүхтэй хаалт Боломжит багажууд (Нөөц бололцоо дунд/хангалттай нөхцөлд) 3 эсвэл 4 метрийн өндөр нягтралтай харааны хүснэгт Рефракц Хүүхэн хараа Шилний хүрээ, линзүүд Ретиноскоп, Жексон кросс цилиндр Үзгэн гэрэл эсвэл гар чийдэн Фороптер Авторефрактометр Нүдний өмнөд хэсэг Завсарт гэрлийн биомикроскопи Кератометр Эвэрлэгийн пахиметр Нүдний дотоод даралт Гольдманны тонометр Зөөврийн аппланаци тонометр Шиотцийн тонометр Үзгэн тонометр Хийн тонометр Нүдний өвөр хоргын өнцгийн бүтэц Харааны мэдрэл (Өвөр хоргын өнцөг нээлттэй үед хүүхэн харааг тэлнэ) Нүдний уг Харааны талбай Завсарт гэрлийн гониоскопи Гольдманн, Зайсс/Познерийн гониолинз Шууд офтальмоскопи 78 болон 90 диоптрийн линз, биомикроскоп Шууд офтальмоскоп 20 эсвэл 25 диоптрийн линз ба толгойд бэхэлдэг шууд бус офтальмоскоп 78 диоптрийн линз ба биомикроскопи Гар периметр эсвэл автомат периметр Өмнөд хэсгийн оптик кохерент томографи Чанд авиан биомикроскопи Нүдний угийн зураг Харааны мэдрэлийн зураг задлан шинжлэх багаж Confocal scanning laser ophthalmoscopy (Өндөр нягтралтай нүдний зураг авах багаж) Оптик кохерент томографи Scanning laser polarimetry (Торлог бүрхүүлийн мэдрэлийн ширхэгийн давхаргын зузааныг хэмжигч багаж) 12 ба 30 диоптрийн линз 60 ба 90 диоптрийн линз Давхардсан давтамжтай технологийн периметр Богино долгионы автомат периметр Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 6

Глаукомын үнэлгээний хяналтын хуудас Харааны чадал Харааны чадлыг хол ба ойр зайнд (хүүхэн хараа өргөсгөөгүй) шилгүй болон шилтэй шалгана. Даамжирсан глаукомын үед төвийн хараанд нөлөөлж болно. Хугарлын гажиг Хугарлын гажиг нь нээлттэй (миопи) болон хаалттай өнцөгт глаукомын (гиперметропи) эрсдэлт хүчин зүйл болдог. Харааны чадал ба харааны талбайг үнэлэхийн өмнө хугарлын гажгийг шилээр засах шаардлагатай. Эвэрлэг бүрхүүлийн зузаан НДД-ын заалтыг бодитой үнэлэхийн тулд эвэрлэгийн төвийн зузааныг хэмжих шаардлагатай. Эвэрлэгийн зузаан их үед НДД бодит байдлаас өндөр, нимгэн бол бага хэмжигддэг. Нүдний дотоод даралт Гониоскопи хийх болон хүүхэн харааг өргөсгөхөөс өмнө 2 нүдний дотоод даралтыг хэмжих шаардлагатай. НДД-ын өдрийн хэлбэлзлийг тооцох зорилгоор хэмжилт хийсэн цагийг тэмдэглэнэ. Хүүхэн хараа Хүүхэн харааны гэрлийн хариу урвал болон өгсөх замын алдагдлыг үнэлэх зорилгоор хүүхэн харааг шалгана. Дунд зэргийн болон даамжирсан глаукомын үед өгсөх замын алдагдал жигд бус илэрч болно. Зовхи/ Уураглаг бүрхүүл/ Салст Нүдний үрэвслийн шинж, улайлт, нүдний өнгөц давхаргын өвчин, хэсэг газрын эмгэг үүсэх нь глаукомын эмийн харшил, цочмог болон архаг өнцөг хаагдалтын улмаас НДД хэт ихсэлт болон бусад өвчнүүдийг илтгэнэ. Нүдний өмнөд хэсэг Хүүхэн харааг өргөсгөхөөс өмнө болон дараа нь (хэрвээ өнцөг нээлттэй үед) нүдний өмнөд хэсгийг шинжлэх хэрэгтэй. Өвөр хорго болон түүний зах хязгаар хэсэг гүехэн болох, псевдоэксфоляц, нөсөөт хуримтлал, үрэвсэл, шинэ судасжилт болон глауком үүсгэгч бусад шалтгаан байгаа эсэхийг үнэлнэ. Эвэрлэг бүрхүүл НДД-ын цочмог болон архаг ихсэлтийн үед эвэрлэгийн хаван үүсч болох бөгөөд энэ үед эвэрлэгийг шинжлэх шаардлагатай. Эвэрлэгийн хавантай үед НДД бодит хэмжээнээс багаар хэмжигддэг. Үрэвслийн үед эвэрлэгийн тунадас үүсч болно. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 7

Глаукомын үнэлгээний хяналтын хуудас (үргэлжлэл) Нүдний өвөр хоргын өнцгийн бүтэц Трабекул болон солонгон бүрхүүл шүргэлцэж байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор бүрэнхий өрөөнд нүдний өвөр хоргын өнцгийг шинжилнэ. Даралттай аргаар гониоскопийн шинжилгээг хийж өнцөг хаагдалтын байрлал, хэмжээг илрүүлэхээс гадна шалтгааныг (солонгон бүрхүүлийн байрлал өөрчлөгдөх эсвэл наалдац) ялган оношлоно. Мөн үрэвсэл, псевдоэксфоляц, шинэ судасжилт болон бусад эмгэг өөрчлөлтүүд байгаа эсэхийг тэмдэглэнэ. Солонгон бүрхүүл Солонгон бүрхүүлийн уян хатан байдал, жигд байдал, өмнөд болон арын наалдац, хүүхэн харааны ирмэг дээрх псевдоэксфоляцыг шинжилнэ. Үрэвсэл, шинэ судасжилт, бусад эмгэг өөрчлөлт илэрсэн үед солонгон бүрхүүл урагш нумарсан эсэх, өнцгийн зах хэсэг шахагдсан эсэх, наалдац үүссэн эсэхийг үнэлнэ. Гониоскопоор харахад нээлттэй өнцөгтэй Болор Болрын цайлт, хэлбэр, байрлал, арын наалдац, псевдоэксфоляц (гуужилтат хуримтлал) болон үрэвслийн шинж байгааг илрүүлнэ. Гониоскопоор харахад хаалттай өнцөгтэй, бүтэц харагдахгүй Хүүхэн харааны ирмэг дээрхи псевдоэксфоляц (гуужилтат хуримтлал) Захын хэсэг нь хунирсан хавтгайрсан солонговч (Plateau iris) Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 8

Глаукомын үнэлгээний хяналтын хуудас (үргэлжлэл) Харааны мэдрэл Харааны мэдрэлийг үнэлж глаукомын өвөрмөц өөрчлөлтүүдийг илрүүлнэ. Харааны мэдрэлийн гэмтлийн зэргийг тогтоосноор эмчилгээний анхдагч зорилтыг тодорхойлдог. Харааны мэдрэлийн эрт үеийн гэмтэлд харааны мэдрэлийн хөхлөгийн (ХМХ) хонхойлт 0.5, торлогийн мэдрэлийн ширхэгийн давхаргын хэсэг газрын алдагдал, ХМХ-ийн захын хэсэг газрын нимгэрэл, босоо тэнхлэгээр ХМХ хонхойх, 2 нүдний ХМХ-ийн хонхойлт ижил бус байх, хэсэг газрын хонхойлт, ХМХ цус харвалт илрэх болон ISNT дүрэм алдагдана (ХМХ-ийн доод зах хамгийн зузаан байх ба дараа нь дээд, хамар, шанаа талын зах хэсгүүд байдаг) Харааны мэдрэлийн гэмтлийн дунд болон даамжирсан үе шатанд дараах шинж илэрнэ. Үүнд: ХМХ-ийн хонхойлт 0.7, торлогийн мэдрэлийн ширхэгийн давхаргын тархмал алдагдал, ХМХ-ийн зах хэсэг тархмал хэлбэрээр нимгэрэх, ХМХ-ын хонхойлт гүнзгийрч, нүх, цус харвалт үүсэх. Торлогийн мэдрэлийн ширхэгийн давхрагын алдагдал Харааны мэдрэлийн доод захын нимгэрэл 5 цагт ХМХ-ийн цус харвалт Даамжирсан глауком, ХМХ-ийн хонхойлт босоо тэнхлэгийн дагуу 0.9 Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 9

Глаукомын үнэлгээний хяналтын хуудас (үргэлжлэл) Нүдний уг Нүдний угийг шинжилж чихрийн шижинт ретинопати, шар толбоны сөнөрөл болон торлогийн бусад өвчин байгаа эсэхийг илрүүлнэ. Нүд судлалын олон улсын зөвлөлөөс гаргасан чихрийн шижингийн үеийн нүдний тусламж үйлчилгээний удирдамжийг доорхи холбоосноос үзнэ үү. www.icoph.org/downloads/icoguidelinesfordiabeticeyecare.pdf. Харааны талбай Глаукомын эмчилгээний гол зорилго нь харааны үйл зүйг хадгалах юм. Харааны чадлыг шалгах нь харааны талбайг үнэлэх боломж биш юм. Харааны талбайн шинжилгээгээр харааны талбайн алдагдал байгаа эсэх, байрлал, хүндийн зэргийг тоон утгаар илэрхийлнэ. Харааны талбайн өөрчлөлт нь ихэнх тохиолдолд глаукомын дунд болон даамжирсан үед ажиглагдана. Харааны талбайн шинжилгээг хянах нь өвчний даамжралын зэргийг тогтооход чухал ач холбогдолтой. Цаг хугацааны туршид даамжрах харааны алдагдал Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 10

Нээлттэй өнцөгт глаукомын тусламжийн чиг хандлага Нээлттэй өнцөгт глаукомыг оношлосны дараа амьдралын чанарыг хадгалах, хараа алдалтаас сэргийлэх зорилгоор эмийн болон мэс заслын эмчилгээг хийх шаардлагатай. Нэгэнт нээлттэй өнцөгт глауком оношлогдсон тохиолдолд тухайн өвчин болон НДД-ыг буулгахын ач холбогдлыг өвчтөнд танилцуулж тохирох эмчилгээний сонголтын талаар зөвлөнө. Мөн эцэг эх, ах дүү, үр хүүхэд нь глаукомын шинжилгээ хийлгэх шаардлагатай гэдгийг анхааруулдаг. Хувь хүний санхүү, бие мах бодийн онцлог, нийгэм сэтгэл зүйн байдал зэргийг харгалзан глаукомын эмчилгээг өвчтөн бүрт тохируулан сонгоно. Өвчтөн, түүний асран хамгаалагчийн ойлгох хэлээр эмчилгээний зөвлөмж, эрсдэлт хүчин зүйлс, сонголтоос гадна эмчилгээ хийхгүй тохиолдолд ямар үр дүнд хүрэх тухай дэлгэрэнгүй тайлбарлана. Глауком өвчнийг эрт, дунд, даамжирсан үе шат болгон ангилах нь НДД-ын эмчилгээний зорилго, чиг хандлагыг тодорхойлоход тусалдаг. Глаукомтой өвчтөнд үзүүлэх тусламжийн хялбаршуулсан чиглэлийг 3-р хүснэгтэд тоймлон үзүүлэв. Хүснэгт 3 Нээлттэй өнцөгт глаукомын эмчилгээг эхлүүлэх Олон улсын зөвлөмж Глаукомын үе шат Эрт үе Бодит үзлэг НДД-ыг буулгах хувь НДД-ыг 25% хүртэл буулгах Эмчилгээний аргууд Дунд/ Даамжирсан үе ХМХ-ийн гэмтэл ± Харааны талбайн алдагдал ХМХ-ийн гэмтэл + Харааны талбайн алдагдал НДД-ыг 25 50% хүртэл буулгах Эмийн эмчилгээ эсвэл Лазер трабекулопласти Эмийн эмчилгээ эсвэл Лазер трабекулопласти эсвэл Трабекулэктоми ± Митомицин С эсвэл цорго гаргах (± болрын мэс засал ба хиймэл болор [IOL] суулгах) ба/эсвэл Циклофотокоагуляц (эсвэл крио /хөлдөөх эмчилгээ/ Эцсийн шат (Эмчилгээнд үр дүнгүй глауком) Сохор нүд ± өвдөлт НДД-ыг 25 50% хүртэл буулгах (хэрэв өвдөлттэй бол) Эмийн эмчилгээ ба/эсвэл Циклофотокоагуляц (эсвэл крио /хөлдөөх/ эмчилгээ) ба Сэргээн засах үйлчилгээ Эмнэлгийн тусламжийн нөөц бололцоо хангалтгүй бүс нутаг бүрт харилцан адилгүй асуудал үүсгэдэг. Эмчилгээний зааврыг дагах, өвчтний эм худалдан авах, хэрэглэх чадамж зэрэгт онцгой анхаарал хандуулна. Хэрэв өвчтөн эмээ худалдан авч чадахгүй бол шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжилтэн байгаа нөхцөлд лазер трабекулопласти хийнэ. Глаукомын тусламж үйлчилгээ үзүүлэх нөөц бололцоо хангалтгүй нөхцөлд дараагийн шатлалд илгээнэ. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 11

Хүснэгт 4 Глаукомын эмчилгээнд шаардлагатай эмийн жагсаалт : Олон улсын зөвлөмж Нүдний дусаалга Зайлшгүй шаардлагатай эм (Нөөц бололцоо хангалтгүй нөхцөлд) Сонгож болохуйц эм (Нөөц бололцоо дунд/ хангалттай нөхцөлд) Мэдээ алдуулах Тетракайн 0.5% Оношлогооны Флюресцейн 1% Тропикамид 0.5% Хүүхэн хараа нарийсгах Пилокарпин 2% эсвэл 4% Хүүхэн хараа өргөсгөх Aтропин 0.1, 0.5, эсвэл 1% Гоматропин эсвэл циклопентолат Үрэвслийн эсрэг Преднизалон 0.5% эсвэл 1% Халдварын эсрэг Нүдний дотоод даралт буулгах (хэсэг газрын) Нүдний дотоод даралт буулгах (системийн) Офлоксацин 0.3%, гентамицин 0.3% эсвэл азитромицин 1.5% Латанопрост 50 мг/мл Тимолол 0.25% эсвэл 0.5% Уух болон судсаар ацетазоламид Судсаар маннитол 10% эсвэл 20% Простогландины аналог Бусад бета блокаторууд Карбо-ангидразын ингибитор Альфа агонист Холимог нүдний дусаалга Метазоламид Глицерол ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн 19-р жагсаалт (2015 оны дөрөвдүгээр сар): www.who.int/medicines/publications/essentialmedicines/en/. Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд ёс зүйн удирдамж зайлшгүй шаардлагатай. ICO-ын ёс зүйн дүрмийг дараах холбоосоос харна уу: www.icoph.org/downloads/icoethicalcode.pdf. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 12

Хүснэгт 5 Глаукомын лазер трабекулопласти : Олон улсын зөвлөмж Эмчилгээний үзүүлэлтүүд Аргон лазер трабекулопласти (ALT) Сонгомол лазер трабекулопласти (SLT) Лазерийн төрөл Аргон ногоон эсвэл хөх ногоон/ Диод лазер Q - залгуурт давхар давтамж Nd: YAG лазер (532 нм) Цэгийн хэмжээ 50 микрон (Аргон) эсвэл 75 400 микрон микрон (диод) Хүч 300-1000 мвт 0.5-2 млж Үйлчлэх байрлал Tрабекулын нөсөөгүй/нөсөөтэй Трабекул уулзвар Гольдманн гониоскопийн линз Гольдманны эсвэл SLT линз Ашиглах линз эсвэл Ритч линз Эмчлэх хүрээ 180 360 хэм 180 360 хэм Түлэлтийн тоо ~ 180 хэм тутамд 50 цэг ~ 180 хэм тутамд 50 цэг Эмчилгээ хийгдэх тоо 1 эсвэл 2 1 эсвэл 2 Эцсийн үр дүн Трабекулын нөсөөгүй болон нөсөөт уулзварын урд хэсэг цайрах Хөндий үүсэх Хүснэгт 6 Глаукомын циклофотокоагуляц: Олон улсын зөвлөмж Эмчилгээний үзүүлэлтүүд Уураглаг бүрхүүлийг нэвтрэх - Nd:Yag Лазер Уураглаг бүрхүүлийг нэвтрэх -Диод Лазер Лазерийн төрөл Nd: YAG лазер Диод лазер Хүч 4-7 J 1.0-2.5 W Үйлчлэх хугацаа 0.5-0.7 секунд 0.5-4.0 секунд Үйлчлэх байрлал Лимбээс 1.0-2.0 мм Лимбээс 1.0-2.0 мм Гар төхөөрөмж Уураглаг бүрхүүлийг нэвтрэх дамжуулагч Уураглаг бүрхүүлийг нэвтрэх дамжуулагч Эмчлэх хүрээ 180 360 хэм 180 360 хэм Түлэлтийн тоо ~ 180 хэм тутамд 15-20 цэг ~ 180 хэм тутамд 12-20 цэг Эмчилгээ хийгдэх тоо 1 эсвэл 2 1 эсвэл 2 Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 13

Нээлттэй өнцөгт глаукомын үргэлжлүүлэн хийх эмчилгээ Глаукомын дараагийн шатны менежмент нь эмчилгээний үр дүн, өвчний даамжрал, тогтворжилтыг үнэлэхээс хамаарна. Давтан үзлэгийг анхдагч үзлэгтэй төстэй хийх бөгөөд асуумж авч, эмнэлзүйн үнэлгээг заавал хийнэ. Асуумж: Өвчтний биеийн ерөнхий байдал, эмийн эмчилгээ, харааны өөрчлөлт, даралт бууруулах эмийн нийцэл, нүдний дусаалга дусаахад хүндрэлтэй эсэх, эмийн гаж нөлөөг лавлаж асууна. Эмнэл зүйн үнэлгээ: Бодит үзлэгээр харааны чадал, харааны хугарлын гажиг, нүдний дотоод даралт, өвөр хоргод шинээр илэрсэн эмгэг болон өнцгийн бүтэц, харааны мэдрэлийн хөхлөг, харааны талбайн өөрчлөлтүүдийг үнэлнэ. Тогтворгүй НӨГ-ын шалгуур үзүүлэлтүүд Нүдний дотоод даралт ихсэх Глауком даамжрах, эмийн дасал үүсэх эсвэл өвчтөн эмээ дусаахгүй байгаа үед тохиолдоно. Харааны мэдрэлийн өөрчлөлт даамжрах Мэдрэлийн ширхэгийн давхрагын гэмтэл нэмэгдэх, ХМХ хонхойлт томрох, шинэ цус харвалт үүсэх ба харааны мэдрэлийн зах нимгэрнэ. ХМХ-ийн доод захын гэмтэл нэмэгдсэн Харааны талбайн өөрчлөлт даамжрах Давтан шинжилгээгээр харааны талбайн алдагдлын хэмжээ, гүн нэмэгдсэн. Харааны талбайн дээд хэсгийн даамжирсан алдагдал Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 14

Нээлттэй өнцөгт глаукомын үед үргэлжлүүлэн авах арга хэмжээ НДД ихсэх, ХМХ-ийн гэмтэл даамжрах, харааны талбайн алдагдал ихэсч байвал хараа алдалтаас урьдчилан сэргийлэхийн тулд эмийн эмчилгээг нэмэх буюу эсвэл мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай. Дараах хүснэгтээс глаукомтой өвчтнийг хянах, давтан үзэх хялбарчилсан тоймыг харна уу. Хүснэгт 7 НӨГ-ын үед үргэлжлүүлэн авах арга хэмжээ Олон улсын зөвлөмж Ангилал Үзлэгийн үр дүн Эмчилгээ Давтан үзлэг Тогтвортой глауком НДД, ХМХ, харааны талбайд өөрчлөлтгүй Үргэлжлүүл ~ 4 сар 1 жил Тогтворгүй глауком НДД ихсэх ба / эсвэл ХМХ-ийн гэмтэл нэмэгдэх ба /эсвэл харааны талбайн алдагдал нэмэгдэх НДД-ыг нэмж 25%-иар бууруулах шаардлагатай (3-р хүснэгтээс үзэх) 1 4 сар (Өвчний хүндийн зэрэг, эрсдэлт хүчин зүйл, нөөц чадамжаас хамаарна) Өвчин хүндрэх, олон эрсдэлт хүчин зүйлс хавсрах, богино хугацаанд даамжрах хандлагатай бол давтан үзлэгийг богино хугацаанд товлоно. Нөөц бололцоо хангалтгүй нөхцөлд өвчтний эм худалдан авах чадвар, эмээ тогтвортой хэрэглэж чадах эсэхийг тооцох хэрэгтэй юм. Тоног төхөөрөмж, мэргэжилтэн байгаа нөхцөлд мэс заслын эмчилгээг эрт хийхийг зөвлөдөг байна. Глаукомын тусламж үйлчилгээ үзүүлэх нөөц бололцоо хангалтгүй байвал дараагийн шатлал руу илгээх шаардлагатай. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 15

Хаалттай өнцөгт глаукомын эмчилгээний чиг хандлага Хаалттай өнцөгт глаукомыг оношлох, хараа алдалтаас сэргийлэхийн тулд эмийн болон мэс заслын эмчилгээ шаардлагатай. Эмчилгээ үйлчилгээ явуулах нөөц бололцоо хангалтгүй нөхцөлд дараагийн шатлал руу илгээх заалттай байдаг. Хаалттай өнцөгт глаукомыг оношлосон бол хараа алдалтаас сэргийлэхийн тулд өвчтөнд уг өвчний явц, шаардлагатай эмчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэрэгтэй. Өнцөг хаагдалтын шалтгааныг илрүүлснээр өвчний цаашдын эмчилгээний арга замыг тодорхойлно. Хүүхэн харааны хориг нь өнцөг хаагдалтын хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд анхдагч эмчилгээнд лазер иридотомиг хийнэ. Хаалттай өнцөгт глаукомын эмчилгээний эхний алхмуудыг доорх хүснэгтэнд тоймлон харуулав. Нүд улайж, солонгон бүрхүүл нумарсан, хаалттай өнцөгт глаукомын цочмог давшил Завсарт гэрлээр өвөр хорго гүехэн болсныг харуулж байна Хүснэгт 8 Хаалттай өнцгийн эмчилгээ ОУ-ын зөвлөмж Онош Үзлэгт Шаардлагатай эмчилгээ Мэс заслын сонголт Цочмог ба архаг өнцөг хаагдалт (Хүүхэн харааны хориг) Өнцөг хаагдалт (Plateau Iris) Солонгон бүрхүүл- Трабекулын шүргэлт Нумарсан солонгон бүрхүүл Солонгон бүрхүүл- Трабекулын шүргэлт Хавтгайрсан солонгон бүрхүүл Хүүхэн харааг нарийсгаж НДД-ыг бууруулна Лазер иридотоми (боломжтой бол) эсвэл Мэс заслаар иридэктоми (Нөгөө нүдэнд лазер иридотоми хийнэ) Хүүхэн харааг нарийсгаж НДД-ыг бууруулна Лазер иридотоми (боломжтой бол) эсвэл Мэс заслаар иридэктоми (Нөгөө нүдэнд лазер иридотоми хийнэ) ба Лазер иридопласти Болрын мэс засал/ Хиймэл болор суулгах ± Трабекулэктоми ± Митомицин С Болрын мэс засал/ Хиймэл болор суулгах ± Трабекулэктоми ± Митомицин С Хүүхэн харааны хоригоос гадна хавтгайрсан солонгон бүрхүүл болон бусад шалтгааны улмаас давшингуй явцтай, эргэшгүй өнцөг хаагдалт үүсч болно. Лазер иридотомийн дараа өнцгийг дахин үнэлж эмчилгээ шаардлагатай өнцөг хаагдалт үүсэх бусад механизмийг илрүүлнэ. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 16

Хүснэгт 9 Глаукомын лазер иридотоми, иридопласти эмчилгээ Олон улсын зөвлөмж Эмчилгээний үзүүлэлтүүд Лазер иридотоми Лазер иридопласти Лазерийн төрөл Q-хавхлагт - Nd: YAG ллазер Аргон ногоон эсвэл Хөх - Ногоон Цэгийн хэмжээ 200 500 микрон Хүч 2мЖ - 8мЖ 200 400 мв Үйлчлэх байрлал Солонгон бүрхүүлийн захын хэсэг Солонгон бүрхүүлийн захын хэсэг Ашиглах линз Лазер иридотомийн линз Гольдманн гониоскопийн линз эсвэл Ритч линз Эмчлэх хүрээ 180-360 хэм Түлэлтийн тоо 180 хэм тутам 20-40 цэг Эмчилгээ хийгдэх тоо 1 1 эсвэл 2 Эцсийн үр дүн Солонгон бүрхүүлийн бүх давхарга цоорсон Түлэлтийн сорви үүсч татагдах Хаалттай өнцөгт глаукомын үргэлжлүүлэн авах арга хэмжээ Анхдагч арга хэмжээ авсны дараа эмчилгээний үр дүнг хянах, өвчний явц, тогтворжилтыг хянах нь ХӨГ-ын дараагийн шатны арга хэмжээний зорилго юм. Давтан үзлэгийг анхдагч үзлэгтэй ижил хийх бөгөөд асуумж, бодит үзлэгийг заавал хийнэ. Асуумж: Өвчтний биеийн ерөнхий байдал, хэрэглэж байгаа эм, харааны өөрчлөлт, глаукомын эмийг тогтвортой хэрэглэж байгаа эсэх, дусаалга хэрэглэхэд хүндрэлтэй эсэх, гаж нөлөө илэрч байгаа эсэхийг лавлана. Бодит үзлэг: Харааны чадлын өөрчлөлт, нүдний гэрлийн хугарлын гажиг, НДД, өвөр хоргын өнцөг, түүний хаагдалтыг шалгаж харааны мэдрэл болон харааны талбайн өөрчлөлтийг үнэлнэ. Тогтворгүй хаалттай өнцөгт глаукомын шалгуур үзүүлэлтүүд Байнгын өнцөг хаагдалт Наалдац үүсэх, иридотоми амжилтгүй болох Нүдний дотоод даралт ихсэлт Нүдний дотоод шингэн урсан гаралт хангалтгүй байх Харааны мэдрэлийн даамжирсан өөрчлөлт Мэдрэлийн ширхгийн давхаргын гэмтэл ихсэх, хонхойлт гүнзгийрэх, харааны мэдрэлийн хөхлөгт шинэ цус харвалт үүсэх, харааны мэдрэлийн зах нимгэрэх Харааны талбайн даамжирсан өөрчлөлт Шинжилгээг давтан хийхэд харааны талбайн өөрчлөлтийн хэмжээ, гүн ихсэх Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 17

Хаалттай өнцөгт глаукомын үргэлжлүүлэн авах арга хэмжээ НДД буурахгүй байгаа байнгын өнцөг хаагдалт, харааны мэдрэлийн гэмтэл болон харааны талбайн өөрчлөлт даамжирч байвал хараа алдалтаас сэргийлэх зорилгоор шаардлагатай эмийн болон мэс заслын эмчилгээг нэмж хийнэ. Глаукомтай өвчтнийг хянах, давтан үзэх зааврыг доорх хүснэгтэд тоймлон харуулав. Хүснэгт 10 ХӨГ-ын үргэлжлүүлэн авах арга хэмжээ Олон улсын зөвлөмж Ангилал Бодит үзлэг Эмчилгээ Давтан үзлэг Тогтвортой глауком Өвөр хоргын өнцөг, НДД, харааны мэдрэл, харааны талбайд өөрчлөлтгүй Үргэлжлүүлнэ ~6 сараас 1 жил (Өвчний хүндийн зэрэг, эрсдэлт хүчин зүйл, нөөц бололцооноос хамаарна) Тогтворгүй глауком Байнгын өнцөг хаагдалт ба НДД ихсэх ± Харааны мэдрэлийн гэмтэл даамжрах ± Харааны талбайн өөрчлөлт ихсэх НДД-ыг дахин 25%-иар буулгах шаардлагатай (Хүснэгт 11-ийг харна уу) 1-4 сар (Өвчний хүндийн зэрэг, эрсдэлт хүчин зүйл, нөөц бололцооноос хамаарна) Олон эрсдэлт хүчин зүйлстэй, богино хугацаанд даамжирч байгаа эсвэл өвчин хүндэрсэн үед давтан үзлэгийг ойр ойрхон хийнэ. Нөөц бололцоо хангалтгүй нөхцөлд өвчтөн глаукомын эмийг худалдаж авах, тогтвортой хэрэглэж чадах эсэхийг анхаарах хэрэгтэй. Багаж тоног төхөөрөмж, мэргэжилтэн байгаа нөхцөлд мэс заслыг аль болох эрт хийх нь заримдаа зөв сонголт болдог. Глаукомын менежмент хийх нөөц бололцоо хангалтгүй нөхцөлд дараагийн шатлалд илгээнэ. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 18

Тогтворгүй хаалттай өнцөгт глауком Хаалттай өнцөгт глаукомыг тогтворгүй гэж үзсэн бол өвчний үе шатыг эрт, дунд, даамжирсан гэж ангилах нь НДД-ын эмчилгээний зорилго, чиг хандлагыг тодорхойлоход тусална. Эмчилгээний сонголтууд нь нээлттэй өнцөгт глаукомоос өөр бөгөөд доорх хүснэгтэд тоймлон харуулав. Хүснэгт 11 Тогтворгүй хаалттай өнцөгт глауком - Олон улсын зөвлөмж Глаукомын хүндийн зэрэг Эрт үе Бодит үзлэг Байнгын өнцөг хаагдалт + Харааны мэдрэлийн гэмтэл ± Харааны талбайн алдагдал НДД-ыг буулгах тохиромжтой хэмжээ НДД-ыг 25%-иар бууруулна Эмчилгээний арга замууд Эмийн эмчилгээ Болрын мэс засал/хиймэл болор суулгах Дунд/ даамжирсан үе Байнгын өнцөг хаагдалт + Харааны мэдрэлийн гэмтэл + Харааны талбайн өөрчлөлт Нүдний даралтыг 25 50%-иар бууруулна Эмийн эмчилгээ ба/эсвэл Трабекулэктоми эсвэл цорго гаргах (гониосинехилизис хавсарсан эсвэл хавсраагүй, болрын мэс засал, ба хиймэл болор суулгах) ба/эсвэл Циклофотокоагуляц (эсвэл хөлдөөх эмчилгээ) Сэргээн засах тусламж үйлчилгээ Эцсийн шат (Эмчилгээнд үр дүнгүй глауком) Сохор нүд ± Өвдөлт Нүдний даралтыг 25 50%- иар бууруулна (өвдөлттэй үед) Эмийн эмчилгээ ба/эсвэл Циклофотокоагуляц (эсвэл хөлдөөх эмчилгээ) Сэргээн засах тусламж үйлчилгээ Хувь хүн бүрийн эрсдэлт хүчин зүйлсээс хамаарч НДД-ын тохиромжтой хэмжээг тогтоодог. Эмчилгээг сонгоход өвчтний санхүү, бие махбодь, нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлсийг анхаарна. Нөөц бололцоо хангалтгүй нөхцөлд мэс заслын эмчилгээ илүү тохиромжтой байдаг. ХӨГ-ын эцсийн шатны эмчилгээ нь НӨГ-тай ижил байна. ХӨГ-ын менежмент хийх нөөц бололцоо хангалтгүй нөхцөлд дараагийн шатлалд илгээнэ. Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 19

Глаукомын тусламж үйлчилгээний хөтөлбөрийг үнэлэх шалгуур a. Глаукомтой холбоотой сохрол, сул харааны тархалт b. Глаукомоос шалтгаалсан сохрол, сул харааны хувь c. Глаукомтой өвчтнүүдийн хамгийн сүүлд орсон нүдний үзлэг. (эр/эм) 0 12 сарын өмнө 13 24 сарын өмнө >24 сарын өмнө Эсвэл энгийнээр: 0-12 сарын өмнө, эсвэл >12 сарын өмнө d. Сүүлийн 1 жилийн туршид глаукомын үзлэгт орсон өвчтөний тоо. e. Сүүлийн 1 жилд лазер трабекулопласти, иридотоми, трабекулэктоми, цорго гаргах мэс засал хийлгэсэн өвчтний тоо. Дараах харьцаануудыг тогтооно: f. 1 жилд 1 сая хүн ам тутам лазер эсвэл трабекулэктоми хийгдсэн өвчтний тоо. (Болрын мэс заслын түвшинтэй ижил) g. Тухайн орон нутаг дахь (эмнэлгийн харъяаллын бүс, дүүрэг, аймаг, улс) глаукомтой хүмүүсийн дунд хийгдсэн лазер, трабекулэктоми, цорго гаргах мэс засал тус бүрийн тоо. Хүртвэр: Сүүлийн 1 жилийн турш хийгдсэн лазер, трабекулэктоми, цорго гаргах мэс заслын тоо Хуваарь: Глаукомтой өвчтөний тоо (Хүн ам х Глаукомын тархалт) h. Тухайн орон нутаг дахь (эмнэлгийн харъяаллын бүс, дүүрэг, аймаг, улс) хараанд эрсдэлтэй глаукомтой хүмүүсийн дунд хийгдсэн лазер, трабекулэктоми, цорго гаргах мэс засал тус бүрийн тоо. Хүртвэр: Сүүлийн 1 жилийн турш хийлгэсэн лазер, трабекулэктоми, цорго гаргах мэс заслын тоо Хуваарь: Хараанд эрсдэлтэй глаукомтой өвчтний тоо (Хүн ам х Глаукомын тархалт) Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 20

Нүд судлалын Олон улсын Зөвлөлөөс гаргасан Глаукомын тусламж үйлчилгээний удирдамж Глаукомын шалтгаант хараа алдалтыг бууруулах шинэ санаачлагын хүрээнд Нүд судлалын Олон улсын зөвлөл -өөс Глаукомын нүдний тусламж үйлчилгээний удирдамж - ийг боловсруулсан. Дэлхийн улс орнуудаас глаукомын менежментийн удирдамжуудыг ICO цуглуулсан. Дараах холбоосоор орж цуглуулсан удирдамжуудтай танилцана уу. www.icoph.org/enhancing_eyecare/glaucoma.html. Энэхүү удирдамжийг мэргэжлийн үйл ажиллагаанд хэрэглэхээс гадна дараах байдлаар ашиглана. Үүнд: Нийгмийн хэрэгцээнд тохирсон мэргэжилтэн бэлтгэх сургалт, мэргэжлийн тасралтгүй сургалт зохион байгуулах Нийгмийн эрүүл мэндийн байдалд тохирсон үнэлгээ хийх, идэвхжүүлэх, хяналт хийх тогтолцоог хөгжүүлэх Удирдамжийн загварыг зохиогч Уг удирдамжийн загварыг Marcelo Sillies, Yuri Markarov (зураг, хуудас 1) нар Канад улс, Торонто хот St.Michael s эмнэлэг, Medical Medica хамтран зохиов. Дэлгэрэнгүй мэдээллийг: www. stmichaelshospital.com. Зургийн эрх Уг удирдамжид орсон бүх зургийг St.Michael s эмнэлгийн Профессор Neeru Gupta, Торонтогийн Их Сургуулийн Нүд судлал, хараа зүйн институтын Li Ka Shing нар бэлтгэсэн ба 7-р хуудасны зургийг Бээжингийн нүд судлалын институтын Профессор Ningli Wang-аас авч ашиглав. Эдгээр зургийг арилжааны зорилгоор ашиглахыг хориглох ба бусад зорилгоор ашиглаж байгаа тохиолдолд зохиогч нарыг заавал дурдана. ICO-ийн тухай ICO-д дэлхийн 140 гаруй улсын үндэсний болон нарийн мэргэжлийн нүд судлалын нийгэмлэгүүд харъяалагддаг. ICO-ийн гишүүн нийгэмлэгүүд нь хараа хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор хамтран ажилладаг олон улсын нүд судлалын баг хамт олны нэгэн хэсэг билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.icoph.org. Таны санал хүсэлтийг дараах и-мэйлээр авч байна. info@icoph.org. ICO Төв байрны хаяг: San Francisco, California United States Fax: +1 (415) 409-8411 Email: info@icoph.org Web: www.icoph.org Нүд Судлалын Олон Улсын Зөвлөл Глаукомын Тусламж үйлчилгээний Удирдамж Хуудас 21

Editor: Professor Uranchimeg Davaatseren, MD, MSc (UCL), PhD Translation of the: Urangua Jamiyansuren MD. Nomin-Erdene Ognoo MD. Unudeleg Bayaraa MD. ICO -гийн төв оффис: АНУ, Калифорни 94102. Сан Франциско, Ван Нэссийн 711-р өргөн чөлөө, 445 тоот Факс: +1 415 521 1649 Утас: +1 415 521 1651 Э-Мэйл: info@icoph.org Вэб: www.icoph.org Энэхүү бүтээлийг ашгийн зорилгоор худалдан борлуулахыг хориглоно