АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

Similar documents
СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

Төв банкны үйл ажиллагаа

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

3

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

TENGER RESEARCH CENTER

BATBAYAR AND PARTNERS LLP

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Harvard Business Essentials цувралын тухай

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Аудитын код: САГ-2018/9/СТА-ТӨҮГ

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

Project E-News. Volunteer E-News

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Үнэт цаас гаргалт (IPO) Хувьцааны Анхдагч ба Хоёрдогч зах зээл

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

Хүний эрхийн боловсрол

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

Дэлхийд тэргүүлэгч. технологи, инженерингийн

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

ТӨЛБӨРИЙН КАРТ ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

2018 оны II улирлын тайлан

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

2011 оны хичээлийн жилийн тайлан

Цахим сургалтын чанарын өөрийн үнэлгээний маягт

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

ART public UB 2017 Land Art Mongolia

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь БИЕ ДААСАН БАЙДАЛ

Миний бие даах чадвартай болох арга зам

БДБ-ЫН 10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ-12 сар

Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ДООРХ УСНЫ МЕНЕЖМЕНТ БА УСНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ

Transcription:

Олон улсын дэд бүтцийн зөвлөх үйлчилгээ Санхүүгийн зөвлөх үйлчилгээ PMG АУДИТ ХХК Монгол Улс дахь гишүүн Олон улсын уул уурхайн зөвлөх үйлчилгээ Консалтинг үйлчилгээ Ажил гүйлгээ Корпорацийн санхүү Санхүүгийн зөвлөх үйлчилгээ Бүтцийн өөрчлөлт МОНГОЛ УЛС Санхүүгийн магадлан шинжлэх үйлчилгээ Олон улсын дэд бүтцийн зөвлөх үйлчилгээ Олон улсын уул уурхайн зөвлөх үйлчилгээ АУДИТ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ САНХҮҮГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ TATBAP

2 I KPMG Монгол Агуулга KPMG-ийн тухай 4 Аудит 6 Татвар 7 Зөвлөх үйлчилгээ 8 Бидний эрхэмлэдэг үнэт зүйлс 11

KPMG Монгол I 3

4 I KPMG Монгол KPMG-ийн тухай KPMG нь аудит, татвар болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын сүлжээ байгууллага юм. Бид аливаа асуудал бэрхшээлийг өөрсдийн мэдлэг, туршлага, тухайн салбарын онцлогт тулгуурлан шийдвэрлэхийг эрмэлздэг ба үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн оновчтой зөв шийдэл, зөвлөмжийг хүргэсээр ирсэн. KPMG нь аливаа салбарын талаарх мэдлэг, туршлагадаа тулгуурлан олон талт цогц үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүрт ижил стандартын түвшинд хүргэж байна. Тухайлсан салбар тус бүрээр мэргэшиж ажилласнаар бид үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн талаар дэлгэрэнгүй ойлголттой болоод зогсохгүй, тухайн салбарын онцлог бүхий ээдрээтэй асуудал, бэрхшээлүүдийг шийдвэрлэх, аливаа боломжуудыг олж харах мэдлэг, чадвар, нөөц, туршлагаа хөгжүүлэн ажилласаар байна. KPMG Монгол Улсад албан ёсоор өөрийн үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилгоор 2012 онд KPMG-ийн Монгол Улс дахь салбараа үүсгэн байгуулсан билээ. KPMG Монгол нь аудит, татвар болон зөвлөх үйлчилгээний бүхий л чиглэлийн цогц үйлчилгээг хүргэхээр олон улсын болон дотоодын чадварлаг багийг бүрдүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсад өөрийн бизнесийг эхлүүлэхээр зэхэж байгаа болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж буй гадаадын үйчлүүлэгчиддээ бид олон улсын болон дотоодын мэдлэг, туршлага, практикийг хослуулан энэхүү нэвтрэхэд төвөгтэй боловч хэн бүхний анхаарлыг татсан зах зээлд хөл тавихад нь туслах болно. Бидний үйлчлүүлэгчиддээ тавих анхаарал, үйлчилгээнийхээ чанарыг эрхэмлэгч байдал, дэлхийн цар хүрээтэй сэтгэх сэтгэлгээ, тууштай зүтгэх зүтгэл маань бидний бизнесийн нэр хүндийн гол түлхүүр болох харилцан итгэлцэл бүхий харилцааг бий болгож чаддаг. Манай хамт олон Монгол Улсдаа тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохын хувьд KPMG-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, туршлагыг дотоодынхоо мэдлэг, туршлага, практиктай хослуулан ажилладаг.

KPMG Монгол I 5 KPMG Монгол нь таныг зорьсон зорилгодоо хүрч, бэрхшээлийг даван туулахад тань туслах бүхий л төрлийн үйлчилгээг санал болгож байна. Тайлагналыг сайжруулах : KPMG-ийн нилээд үйлчилгээнүүд компанийн засаглалыг сайжруулах, тайлагналыг илүү үр дүнтэй болгоход чиглэсэн байдаг. Хариуцлагын түвшин, гүйцэтгэл болон корпорацийн засаглалыг илүү өндөр түвшинд байлгах хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь санхүүгийн тайлагналыг илүү дэлгэрэнгүй, үнэн зөв ба тодорхой байлгах нэмэлт шаардлагуудыг бий болгож байна. Цаашлаад хөрөнгийн зах зээл дээр баттай байр сууриа олж авахын тулд бизнесийн эрсдлийг хэрхэн даван туулах талаар болон байгууллагын зорилго, үр дүн хоорондын уялдаа холбоог тайлбарлах шаардлага ч улам нарийсаж байна. Санхүүжилт босгох : Монголын өрсөлдөөн ихтэй зах зээлд үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагууд, ялангуяа томоохон уул уурхайн болон дэд бүтцийн төслүүд нь зах зээлийн өөрчлөлтөд түргэн шуурхай зохицох үүднээс төрөл бүрийн санхүүжилт босгох арга замыг хайдаг. Өрийн болон өмчийн хэлбэрээр санхүүжилт босгосноор байгууллагууд тасралтгүй өсөлтийг бий болгож, стратегийн зорилгодоо хүрэх боломжтой болдог. Харин энэ үед мэргэжлийн зөвлөхөө зөв сонгох нь онцгой ач холбогдолтой юм. Бид санхүүжилт босгох бүх түвшний хүрээнд үйлчлүүлэгчиддээ тусалж, өөрийн үйлчилгээг үзүүлдэг. Үнэ цэнийг нэмэгдүүлэх : Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй ихэнх байгууллагууд хамтарсан хөрөнгө оруулалт, бизнесийн худалдан авалт эсвэл нэгдлийн замаар өргөжихийг эрмэлздэг билээ. Харин итгэлтэй түнш олох нь хүндрэлтэй бөгөөд нилээд цаг хугацаа, хүчин чармайлтыг шаарддаг. Ийм нөхцөлд KPMG үйлчлүүлэгчиддээ боломжийг ашиглаж, үнэ цэнээ хадгалахад нь мэргэжлийн болон шуурхай туслалцаа үзүүлэх болно. Тогтвортой үр дүн : Байгууллагууд бизнесээ оршин тогтноход учрах аливаа эрсдлүүдийг удирдахын зэрэгцээ цаг үргэлж илүү сайжирсан үр дүнг үзүүлэх шаардлагатай болж байдаг. Нэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн сацуу эдгээр эрсдлүүдийг зөв танин удирдах нь маш чухал юм. Түүнчлэн бизнесийн байгууллагууд хувьцаа эзэмшигчидтэйгээ үр дүнтэй харилцах, мөн тэдгээрт хүргэж байгаа үнэ цэнээ дээшлүүлсээр байх ёстой. KPMG өөрийн хуримтлуулсан туршлагад үндэслэн байгууллагуудад эрсдлээ тусгайлсан болон цогц байдлаар харахад нь дэмжлэг үзүүлдэг. Бизнесийн бүтцийг оновчтой болгох : Бизнесийн байгууллагууд ялгаатай эрх зүйн зохицуулалт болон санхүүгийн шаардлага бүхий улс орнуудад үйл ажиллагаагаа эрхэлж, төрөл бүрийн саад бэрхшээлтэй тулгарч байдаг. Байгууллагууд тодорхой хугацааны турш бизнесийн нэгдэл болон худалдан авалтын замаар үйл ажиллагаагаа өргөжүүлдэг ч эдгээр бизнесийн нэгдлийн нэгж бүрт ялгаатай дүрэм, журам, стандарт болон хуулийн систем үйлчилж байдаг. Энэ нь нилээд нарийн төвөгтэй байж болох ч байгууллагын зохион байгуулалт болон татварын бүтцийг оновчтой болгох, мэдээллийн удирдлагыг илүү үр дүнтэй болгох замаар бүтээмж, үр ашигт байдлыг дээшлүүлэх боломжтой юм. Тухайлсан салбар тус бүрээр мэргэшиж ажилласнаар бид үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн талаар дэлгэрэнгүй ойлголттой болоод зогсохгүй, тухайн салбарын онцлог бүхий ээдрээтэй асуудал, бэрхшээлүүдийг шийдвэрлэх, аливаа боломжуудыг олж харах мэдлэг, чадвар, нөөц, туршлагаа хөгжүүлэн ажилласаар байна. KPMG-ийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага болон тэдний үйл ажиллагаа эрхэлж буй тухайлсан салбарт чиглэн, баг бүрдүүлж ажилладаг. Бид тухайлсан салбар, сектор бүр дээр мэргэшсэн багуудаараа дамжуулан тухайн салбарын талаарх мэдлэгээ нэгтгэн, үйлчилгээгээ чанартай хүргэх тал дээр онцгой анхаарал тавьж ажилладаг. Салбар бүр өөрийн гэсэн онцлог бүхий боломж, асуудал бэрхшээлүүдтэй байдаг. Тиймээс бид үйлчилгээгээ хүргэхдээ салбар, сектор тус бүрт чиглэсэн мэргэшсэн багийн системээр зохион байгуулалт хийж, хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн тухайн салбарын онцлогт тохирсон зөвлөгөөг өгч чаддаг. Дотоодын зах зээлийн тэр дундаа тухайн салбарт мэргэшсэн мэргэжилтнүүд маань танай бизнесийн талаар дэлгэрэнгүй мэдлэгтэй, тусгайлан бэлтгэгдсэн байхын зэрэгцээ үйлчилгээгээ чанарын өндөр түвшинд үзүүлэхийг зорьж ажиллах болно. Манай мэргэжилтнүүд нь тухайлсан салбаруудад тулгарч буй асуудлуудын талаар өөрсдийн олж эзэмшсэн боловсрол, тухайн салбарын талаарх сургалт, талбар дээрх туршлагаараа дамжуулан гүн гүнзгий ойлголт, мэдлэг мэдээллийг олж авдаг.

6 I KPMG Монгол Aудит KPMG-ийн ажлын арга барил нь шулуун шударга байдал, чанар болон хараат бус байдлыг хадгалах явдал юм. Аудит хийх явцдаа бид зөвхөн санхүүгийн мэдээллийг үнэлээд дуусах биш, үйлчлүүлэгч байгууллагынхаа соёл, үйл ажиллагаа явуулж буй салбар, өрсөлдөөний орчин болон уламжлалт эрсдэл зэрэг бизнесийн онцлогуудыг нь таньж мэдэх байдлаар үйлчилгээгээ хүргэдэг. KPMG-ийн гишүүн байгууллагууд нь дэлхийн өнцөг булан бүрт яг ижил аудитын арга барил, горимыг хэрэгжүүлдэг ба энэхүү арга барил нь үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагааны онцлог болон гүйцэтгэлд суурилж, эрсдэлд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тодорхойлж чаддаг юм. Манай партнерууд болон мэргэжилтнүүд нь санхүүгийн тайлагналыг бүх л талаас нь нарийвчлан судлахад бэлтгэгдсэн байдаг ба ингэснээр тэд эрсдлээс зайлсхийх боломжийг олж хардаг. Санхүүгийн Тайлангийн Аудит нь KPMG-ийн аудитын арга зүйд суурилдаг. Энэхүү арга зүй нь Нягтлан Бодох Бүртгэлийн Нийтээр Хүлээн Зөвшөөрөгдсөн Зарчим болон Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын дагуу санхүүгийн тайланд аудитын дүгнэлт өгөх хүртэлх бүхий л үйл явцыг дэмжих үүднээс боловсруулагдсан юм. Бид үйлчлүүлэгчиддээ Монгол Улсын хуулийн дагуу тавигдах аудитын шаардлагыг хэрэгжүүлэх, түүнийг даган мөрдөхөд мөн туслалцаа үзүүлдэг. Нягтлан Бодох Бүртгэлийг Тайлагнах Үйлчилгээ нь үйлчлүүлэгчиддээ хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах хүртэлх бүхий л шатанд нь заавар зөвлөмж өгч, туслах үйлчилгээ юм. Бид мөн урьдчилсан хяналт эсвэл бүрэн хэмжээний аудитыг хийж гүйцэтгэх ба хөрөнгө оруулагчид болон бусад зөвлөхүүдтэй холбоотой ажиллахад нь үйлчлүүлэгчиддээ тусалж, хөрөнгө оруулагчдад дью дилиженс үйлчилгээ үзүүлдэг. Бид түүнчлэн тайлагналын нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэж, нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд зөвлөгөө өгөх болон эрх бүхий байгууллагуудаас өгсөн санал шүүмжийг шийдвэрлэхэд нь туслалцаа үзүүлдэг. Манай мэргэжилтнүүд дотоодын болон олон улсын зах зээлд хувьцааг нээлттэй болон хаалттай гаргах тал дээр мэргэшсэн. Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын Дагуу Тайлагнах Үйлчилгээ нь үйлчлүүлэгчдийн СТОУС-ын хэрэглээ, түүнийг хэрэгжүүлэх болон тайлагнах үйл явцад туслах үйлчилгээ юм. Баталгаажуулалт болон Гэрчлэлийн Тайлагналын Бусад Хэлбэрүүд нь санхүүгийн бус баталгаажуулах үйлчилгээ, роялти аудит болон тайлагналын бусад үйлчилгээг багтаадаг. Санхүүгийн тайлагнал нь дангаараа бизнесийн боломж болон эрсдлийг бүрэн төгс илэрхийлж чадахгүй гэдэг нь ойлгомжтой юм. KPMG-ийн санхүүгийн бус баталгаажуулалтын үйлчилгээ нь байгууллагуудыг санхүүгийн бус үзүүлэлтийг хэрхэн тодорхойлж, боловсруулж, тайлагнах талаар сургахад чиглэдэг. Энэ нь байгууллагуудад өөрсдийн нэр хүндээ хамгаалах, хувьцаа эзэмшигчдийн итгэлийг нэмэгдүүлэх, цаашлаад байгууллагын үр ашгийг дээшлүүлэх арга замуудыг тодорхойлоход нь тусалдаг.

KPMG Монгол I 7 Татвар Бид үйл ажиллагаагаа бие даасан, эрх тэгш, хараат бус байдлаар шударгаар явуулж, мэргэжлийн ёс зүйг баримтлан, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдний хуулийн хүчин төгөлдөр баримт бичигт үндэслэн үйлчилгээ үзүүлж, мэдээллийн нууцыг чандлан хадгалах зарчмыг мөрдлөг болгодог. Бид татварын үйлчилгээгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчийн хүчин төгөлдөр баримтуудад үндэслэн түүний татварын тайлагнал, төлөлтийн байдал, өмнөх татварын хяналт шалгалтаар илэрч байсан зөрчил, түүнтэй холбоотойгоор үүссэн эрсдэл зэргийг нарийвчлан шинжилж, ирээдүйн татварын үйл ажиллагаатай холбоотой боломж бололцоо, эрсдлийг тодорхойлж өгдөг. Мөн эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд ч үүнд багтдаг юм. Бид зах зээлд дараах үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Татварын зөвлөх үйлчилгээ Татварын хуулиуд, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр гаргаж мөрдөх журам, заавар, аргачлалын талаарх зөвлөх үйлчилгээ Монгол улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газартай байгуулсан Давхар татварын гэрээтэй холбогдсон зөвлөгөө Харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн ажил гүйлгээний татварын нөлөөлөл, үнэ шилжилттэй холбоотой зөвлөгөө Үйлчлүүлэгчийн захиалгаар татварын нөхцөл байдлын талаар урьдчилсан хяналт хийж, тайлан бэлтгэх /tax health check/ Үйлчлүүлэгчийн захиалгаар тэдний гаргаж өгсөн баримтуудад үндэслэн гуравдагч этгээдийн татварын тайлагнал, төлөлтийн байдалд шинжилгээ хийж, ирээдүйд үүсч болзошгүй эрсдлийн талаар дүгнэлт гаргах /tax due diligence/ Олон улсын татварын зөвлөх үйлчилгээ Аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулалт, татан буулгалттай холбоотой үйлчилгээ Хөрөнгө оруулалт ба татварын тогтворжуулалттай холбогдсон зөвлөгөө Татварын үр ашигтай бүтэц бий болгохтой холбогдсон зөвлөгөө Татварын хяналт шалгалтын үр дүнтэй холбоотойгоор үйлчлүүлэгчид дэмжлэг үзүүлэх үйлчилгээ Татварын хуулиуд, тэдгээртэй холбоотой нийтээр гаргаж мөрдөх эрхийн актын талаар сургалт, семинар зохион байгуулах Татварын тайлагналын үйлчилгээ Үйлчлүүлэгчийн бэлтгэсэн санхүүгийн тайлан, холбогдох бусад баримтад тулгуурлан бүх төрлийн татварын тайланг бэлтгэх, тайлагнах Татварын хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор татварын тайлагналд орох өөрчлөлтийг үйлчлүүлэгчид мэдээлэх Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлагналын үйлчилгээ Нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан бэлтгэх үйлчилгээ Үйлчлүүлэгчийн цалин, хөдөлмөрийн хөлсний тооцоог бодож, холбогдох татвар, шимтгэлийн тайланг бэлтгэх, цалин, хөдөлмөрийн хөлсний нууцлалыг хадгалах Аудитын үйлчлүүлэгчид татварын дансдын нийцлийн үйлчилгээ үзүүлэх Монгол Улсад оршин суугч гадаадын иргэдэд зориулсан зөвлөх үйлчилгээ Гадаадын иргэн, харъяатын визийн зөвшөөрөл, сунгалт, хүчингүй болголттой холбоотой зөвлөгөө Татвар төлөгчөөр бүртгүүлэх, бүртгэлээс хасуулах Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн сар бүрийн тооцоолол хийх, тайлагнах, жилийн эцсийн татварын тайлан бэлтгэх, тайлагнах Татвар төлөгч иргэдэд татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой үйлчилгээ үзүүлэх Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой зөвлөх үйлчилгээ Гадаад иргэдийн аж ахуй эрхлэхтэй холбоотой бусад зөвлөгөө

8 I KPMG Монгол Зөвлөх үйлчилгээ KPMG-ийн зөвлөх мэргэжилтнүүд нь бизнесийн өөрчлөлт шинэчлэлт, эрсдлийн удирдлага, бизнесийн нэгдэл болон капиталын удирдлагатай холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ хүргэдэг. Эдгээр үйлчилгээ нь бизнесийн өсөлт (үнэ цэнийг бий болгох), засаглал (үнэ цэнийг удирдах) болон гүйцэтгэл, үр дүн (үнэ цэнийг нэмэгдүүлэх)-ийн хүрээнд үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаг. KPMG-ийн Менежментийн Консалтинг баг нь стратегийн болон үйл ажиллагааны шинэчлэлт хийх, технологийн хөрөнгө оруулалтын ашиглалтыг сайжруулан өөрчлөх зэргээр үйлчлүүлэгчиддээ бизнесийн гүйцэтгэлээ сайжруулан, өөрчлөн байгуулалт хийхэд нь тусалдаг. Бид Санхүүгийн Өөрчлөлт Шинэчлэлт, Борлуулалтын Сүлжээний Менежмент, Мэдээллийн Технологийн Стратегийн Гүйцэтгэл, Зардлын Оновчтой Зарцуулалт, Бизнесийн Нэгтгэл, Бизнесийн Мэдээлэл боловсруулалт болон Байгууллагын Нөөц Төлөвлөлт (ERP) зэрэгтэй холбоотой стратеги боловсруулахад нь үйлчлүүлэгчиддээ тусалдаг. Бизнесийн Гүйцэтгэлийн Үйлчилгээ Бид бизнесийн ашгийг өсгөх, эрсдлийн удирдлагын аутсорсинг хийх, санхүүгийн үйл ажиллагааг сайжруулах, нэгтгэлийн дараах интеграц хийх, зардлыг оновчтой зарцуулах болон гүйцэтгэл үр дүнг хэмжих зэргийг багтаасан бүх төрлийн үйлчилгээг үйлчлүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хүргэдэг. Бизнесийн гүйцэтгэлийн үйлчилгээ нь зардлын удирдлага болон үйл ажиллагааны бүтээмжид анхаарах замаар байгууллагын үйл ажиллагааны ашгийг нэмэгдүүлдэг ба үйлчлүүлэгчдэд аутсорсинг, хамтын хэрэглээний үйлчилгээ болон хамтарсан компанийн боломжийн талаар мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад нь тусалдаг. Мэдээллийн Технологийн Зөвлөгөө Манай үйлчилгээ нь үйлчлүүлэгчдэд бизнесийнхээ стратеги болон зорилготой нийцүүлэн мэдээллийн технологийг бүрэн чадлаар нь ашиглах бололцоо олгохоос гадна хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг үзүүлдэг. Манай мэдээллийн технологийн зөвлөх мэргэжилтнүүд хөгжлийн бүхий л үе шатанд үйлчилгээ үзүүлж, хэмжигдэхүйц үр дүнд хүрэхэд нь үйлчлүүлэгчиддээ тусалдаг. Глобал Дэд Бүтцийн Зөвлөх Үйлчилгээ Манай дэд бүтцийн зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн баг дараах үйлчилгээг санал болгодог: Бизнесийн нөхцөл байдлын шинжилгээ Бодлого, журмын бүтэц Төлөвлөгөө болон техник эдийн засгийн үндэслэл Төслийн удирдлага Үйл ажиллагааны дью дилиженс Бизнесийн нэгдэл, худалдан авалтын зөвлөгөө Үнэлгээ Төр, хувийн хэвшлийн түншлэл болон төслийн санхүүжилт Санхүүжилтийн бүтэц Татварын төлөвлөлт болон зохион байгуулалт Тендерийн бэлтгэл/үнэлгээ Моделын аудит Глобал Уул Уурхайн Зөвлөгөө Монгол дахь уул уурхайн компаниудтай хамтран ажилласан арвин туршлага маань Монголын уул уурхайн салбарт тулгарч буй асуудлууд, сорилтууд болон энэхүү салбарын боломжийн талаарх дэлгэрэнгүй ойлголтыг бидэнд өгсөн бөгөөд дараах үйлчилгээг бид үзүүлэх боломжтой юм: Бизнесийн нэгдэл, худалдан авалтын зөвлөгөө Үнэлгээ Төслийн санхүүжилт Санхүүжилтийн бүтэц Татварын төлөвлөлт болон зохион байгуулалт Санхүүгийн болон татварын дью дилиженс Тендерийн бэлтгэл ба үнэлгээ Хамтын Хэрэглээний Үйлчилгээ болон Аутсорсинг Аутсорсингийн стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, зохистой засаглалын бүтцийг бий болгох, байгууллагын бүтэц болон тавигдах шаардлагыг тогтоох, шүүх эрх мэдлийн эрсдлийг илрүүлж түүнийг багасгах болон стандартчилсан хамтын хэрэглээний үйлчилгээ ба аутсорсингийн орчинд шилжихэд бид тусалдаг.

KPMG Монгол I 9 KPMG-ийн Эрсдлийн Зөвлөх баг нь үйлчлүүлэгчдийн өмнө тулгамдсан стратегийн болон үйл ажиллагааны бэрхшээлүүдийг өнөөгийн нөхцөл байдалд зөв зохистой шийдэхэд чиглэдэг ба тэдний нягтлан бодох бүртгэл болон тайлагнал, санхүү болон хөрөнгө зохицуулалт, хууль, дүрэм журмын нийцэл болон хяналтын гол хэсгүүдэд төвлөрөн ажилладаг. Нягтлан Бодох Бүртгэлийн Зөвлөх Үйлчилгээ Бид үйлчлүүлэгчиддээ тэдний нягтлан бодох бүртгэлд ноцтой үр дагавар учруулахуйц томоохон асуудлууд дээр нь тусалдаг. Үүнд, Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандарт (СТОУС)-д шилжих, хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалах (IPO), бизнесийн нэгдэл, худалдан авалтын гүйлгээ хийх, хил дамнасан ажил гүйлгээ хийх, санхүүгийн тайлагналын чанарыг нэмэгдүүлэх болон санхүүгийн тайлагналын явцыг сайжруулах зэрэг багтана. Дотоод Аудит, Эрсдэл болон Нийцлийн Үйлчилгээ Бид үйл ажиллагааны төрөл бүрийн нэгжийг хамарсан стратегийн болон үйл ажиллагааны эрсдэлд анхаарч үйлчлүүлэгчиддээ компанийн засаглал, эрсдлийн удирдлага болон дотоод хяналтын системээ сайжруулахад нь тусалдаг. Бид хууль тогтоомж, дүрэм журмын дагуух нийцлийг дээшлүүлэх, засаглал, эрсдэл, нийцэл ба баталгаажуулалтын үүрэг зэргийг нэгтгэсэн цогц бүтцийг боловсруулахад нь үйлчлүүлэгчиддээ туслах замаар засаглал, эрсдэл болон нийцэлтийн үйлчилгээг үзүүлдэг. Мөн Байгууллагын Эрсдлийн Удирдлагын системийг бий болгох эсвэл байнгын аудит гүйцэтгэж, хяналт тавих байдлаар байгууллагын гүйцэтгэл, үр дүнг сайжруулж, шийдвэр гаргахад нь тусалдаг. Мэдээлэл Технологийн Зөвлөх Үйлчилгээ Бид үйлчлүүлэгчиддээ мэдээллийн технологиос үүдэх эрсдлийг таних, удирдах болоод түүнийг бууруулахад нь тусалдаг. Бид SAS 70, WebTrust болон Systrust гэх мэт технологи дээр суурилсан бизнесийн үйл явцыг баталгаажуулалтаар хангадаг. Үндсэн санал болгох үйлчилгээнд мэдээллийн аюулгүй байдлын үнэлгээ, ERP системийн хяналт ба мэдээллийн технологийн дотоод аудит ордог.

10 I KPMG Монгол KPMG-ийн Бизнесийн Хэлцлийн Зөвлөх баг нь бизнесийн нэгдэл, худалдан авалтын ажил гүйлгээ, корпорацийн санхүү, бүтцийн өөрчлөлт болон залилангийн шалгалт гэсэн 4 хэлтэст хуваарилагдан ажилладаг. Таны зорилго бизнес худалдан авах, хөрөнгө босгох, залилангийн үйл ажиллагааг шинжлэх, гүйцэтгэлээ сайжруулах эсвэл үйл ажиллагаагаа зогсоох зэргийн аль нь ч байсан манай мэргэжилтнүүд зөвлөгөө өгч зорилгодоо хүрэхэд тань шаардагдах оновчтой бизнесийн стратеги боловсруулахад туслах болно. Бизнесийн Нэгдэл, Худалдан Авалтын Ажил Гүйлгээний Үйлчилгээ Бид үйлчлүүлэгчиддээ бизнесийн нэгдэл, худалдан авалтын ажил гүйлгээгээ оновчтой зохион байгуулахад нь тусалдаг. Үүнд санхүүгийн болон бизнесийн дью дилиженс, санхүүгийн төсөвлөлт, мөнгөн гүйлгээ, удирдлагын мэдээлэл, систем ба хяналт, мөн ажилчдын цалин хөлсний асуудлууд дээр шинжилгээ хийх зэрэг багтдаг. Мөн борлуулагч талд дью дилиженсийн үйлчилгээ үзүүлэхээс гадна компанийн татан буулгалтын ажил гүйлгээнд туслалцаа үзүүлдэг. Корпорацийн санхүү Бид үйлчлүүлэгчиддээ бизнесийн нэгдэл, худалдан авалттай холбоотой зөвлөгөө өгч зорилтот компанийн судалгаа, хөрөнгө босголт, стратегийн болон санхүүгийн шинжилгээ, үнийн шинжилгээ, үнэлгээ, гэрээ хэлэлцээр хийх зэрэгт нь дэмжлэг үзүүлж, оновчтой санхүүжилтийн бүтэц боловсруулахад нь тусалдаг. Бид бизнесийн нэгдэл, худалдан авалтын бүхий л шатанд, цаашилбал IPO эсвэл арилжааны зах зээлээс гарах зэрэгт зөвлөгөө үзүүлдэг. Корпорацийн санхүүгийн зөвлөх үйлчилгээний багт дэд бүтэц болон бусад хөрөнгө оруулалт их шаардагдах төслийн санхүүжилтээр мэргэшсэн баг багтдаг. Бүтцийн Өөрчлөлтийн Зөвлөх Үйлчилгээ Байгууллагын тайлан тэнцэл, ашиг алдагдал болон мөнгөн хөрөнгийн урсгалыг сайжруулж чадах бүтцийн өөрчлөлтийн стратеги боловсруулах зорилгоор бид зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч болон бусад бүх түвшний удирдлагатай хамтран ажилладаг. Бид гүйцэтгэх удирдлагад ерөнхий зөвлөгөө өгөхөөс гадна тэдэнд санхүүгийн хэлэлцээрийг дахин хийх болон тэдний санхүүжилтийн саналыг бэхжүүлэх бизнес төлөвлөгөөг бэлтгэхэд нь тусалдаг. Үйл ажиллагааны бүтцийн өөрчлөлт нь ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, өсөлтийн тодорхой түвшинд хүрэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд чиглэдэг. Залилан Бид залилангийн эрсдлийн удирдлага, залилангийн шалгалт, гэрээний нийцэл болон бусад зарга маргаантай холбоотой зөвлөх үйлчилгээг үзүүлдэг ба үүнд боломжит алдагдлын хэмжээг тодорхойлох, шинжээчийн гэрчийн мэдүүлэг бэлтгэх зэрэг асуудлууд ч хамаардаг. Залилангийн эрсдлийн удирдлага нь аливаа луйврын анхны шинж тэмдгийг илрүүлж үнэлэхэд тус болох бөгөөд залилангийн эсрэг зохистой бодлогыг тодорхойлоход тусалдаг. Залилан болон албан тушаалаа урвуулан ашиглах байдлыг шинжлэх нь өргөн цар хүрээг хамарсан мөрдлөг, шинжилгээ бөгөөд үүнд баримтжуулалтын шинжилгээ, мэдээллийн технологийн сэргээлт, баримтын удирдлага ба бусад судалгаа шинжилгээний аргууд багтдаг. Өрийн Зөвлөх Үйлчилгээ Бид үйлчлүүлэгчдээ зээл болон өрийн капиталын зах зээл, тухайлбал тэдгээрийн хөрвөх чадвар болон үнийн бодлого, зах зээлийн шилжилт ба бусад бүтцийн өөрчлөлтийн талаарх мэдээллээр хангадаг. Бид санхүүжилтийн бүтэц, тэдгээрийн боломжийн талаар шинжилгээ хийж, өрийн санхүүжилтийн асуудалд зөвлөгөө өгч ажилладаг. Бид байгууллагын өнөөгийн болон ирээдүйн санхүүгийн хэрэгцээнд нөлөөлөхүйц томоохон хэмжээний өөрчлөлт хийхээс үүдэн гарах санхүүгийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах талаар мөн зөвлөгөө өгдөг.

KPMG Монгол I 11 Бидний эрхэмлэдэг үнэт зүйлс KPMG-ийн үнэт зүйлс нь бидний ажлын арга барилын үндэс суурь бөгөөд байгууллагын соёл, хувь хүний ажиллах зарчим болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тогтоож өгдөг. Бид өөрсдийн үнэт зүйлс болон нэр хүндийг маш чухалд авч үздэг. Энэхүү мэргэжлийн нэр хүнд нь манай бизнесийн амжилт, үйлчлүүлэгчдийн шулуун шударга байдал болон манай ажилчдын хувь хүний хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид дараах үнэт зүйлсийг эрхэмлэж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг : Бид үлгэр жишээч байдлаар тэргүүлнэ бид ямар ч түвшинд өөрсдийн болон үйлчлүүлэгчдийнхээ хүсэлт шаардлагад нийцүүлэн, үлгэр жишээ болж ажиллана. Бид хамтран ажиллана бид хүчтэй бөгөөд амжилттай ажлын харилцаа холбоог бий болгоно. Бид бусдыг хүндэтгэнэ бид бусдыг хувь хүнийх нь хувьд хүндэтгэхээс гадна багийн гишүүнийх нь хувьд тэдний мэдлэг, чадвар, туршлагыг хүндэтгэнэ. Нийгмийнхээ төлөө гэсэн чин сэтгэл Дэлхий даяар нийт 162,000 гаруй мэргэжилтэнг нэгтгэсэн сүлжээ байгууллагын хувьд өөрсдийн болон ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй бидний үйл ажиллагаа нь дэлхий дахины хэмжээнд ч мөн тодорхой хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт бид итгэдэг. Энэхүү итгэл үнэмшил нь бидний байгууллага болон оршин тогтнож буйн илэрхийлэл юм. Байгууллагын нийгмийн хариуцлага нь бидний эрхэмлэдэг чухал хүчин зүйл бөгөөд үүнийг манай ахлах түвшний удирдлагууд удирддаг юм. Байгууллагын нийгмийн хариуцлага гэдэг нь үйлчлүүлэгчид, төрийн бус байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон орон нутгийн төрийн байгууллагатай хамтран ажиллаж, нийгэм байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах явдал юм. Бид бодит байдлыг эрэлхийлж, мэдлэгийг түгээнэ бид таамаглалыг хэлэлцэж, бодит байдлыг мөшгиж, итгэл хүлээсэн зарчимч бизнесийн зөвлөхийн нэр хүндээ бэхжүүлнэ. Бид нээлттэй, шударга харилцааг дээдэлнэ бид мэдлэг мэдээллийг түгээж, тогтсон хугацаанд оновчтой зөвлөмжийг хүргэж, хүнд хэцүү нөхцөл байдлыг шулуун шударгаар удирдан зохицуулна. Бид нийгмийн хариуцлагаа дээдэлнэ бид хариуцлагатай компанийн ажилтны үүргээ ухамсарлан ажлаа гүйцэтгэх ба өөрсдийн ур чадвар, туршлага болоод алсын харааг нийгмийн хариуцлагаараа дамжуулан улам өргөжүүлнэ. Бид дээрх бүх шинжийг хадгалан мэргэжлийн өндөр түвшинд ажиллана бид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, зохистой зөвлөгөө өгч, хараат бус байдлыг чанд хадгалан ажиллана.. KPMG-ийн Монгол дахь нийгмийн хариуцлага KPMG нь нийгмийн хариуцлагаа биелүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцсоор ирсэн. Бид их дээд сургуульд амжилттай суралцаж, уралдаан тэмцээнд идэвхитэй оролцдог, нийгмийн идэвхи чармайлт сайтай оюутан залуусыг дэмжих зорилгоор өөрийн байгууллагын нэрэмжит тэтгэлгийг байгуулагдсан цагаасаа хойш буюу 2012 оны 5 дугаар сараас хойш олгоод байна. KPMG нь Монгол Улс дахь Кристина Нобелийн Хүүхдийн санд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн бөгөөд энэ нь манай байгууллага болоод ажилтнууд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж буйн томоохон илэрхийлэл юм.

K www.kpmg.com/mn Холбоо барих KPMG Монгол Монгол Улс, Улаанбаатар-14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 17, Блю Скай Тауэр, 602 тоот Утас : 976-7011 8101 Факс : 976-7011 8102 Кёнь Чоль (Крис) Шинь KPMG Монгол хариуцсан захирал У. +976 7011 8101 +82 1073080788 И. kshin@kr.kpmg.com Марк Эбэрст Партнер/Аудит хариуцсан захирал У. +976 7011 8104 +976 8911 7014 И. mmark@kpmg.com Жү Ху Ли Захирал У. +976 7011 8103 +976 9958 2987 И. jooholee@kpmg.com Хёнь Сү (Петер) Жан Партнер У. +976 7012 8104 +976 9400 8115 И. hjang@kpmg.com Доржсүрэнгийн Батжаргал Партнер У. +976 7012 8101 +976 9911 5590 И. bbatjargal@kpmg.com Дугаржавын Энхсайхан Захирал У. +976 7012 8104 +976 9909 0027 И. eenkhsaikhan@kpmg.com Гунгаанямбуугийн Соёлмаа Захирал У. +976 7012 8103 +976 9911 7589 И. ssoyolmaa@kpmg.com 2015 Кэй Пи Эм Жи Аудит ХХК, KPMG-ийн сүлжээний Монгол Улс дахь бие даасан гишүүн байгууллага нь Швейцарь улсын хуулийн этгээд KPMG International Cooperative ( KPMG International )-ийн гишүүн юм. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.