ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

Similar documents
Î.Îòãîíöýöýã, À. îéæàìö, Á.Îäãýðýë, (2013) ÕÀÀ-í Øèíæëýõ óõààí ñýòã ë ¹10 (01):

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

Project E-News. Volunteer E-News

ХҮЧТЭЙ ЛАЗЕРЫН ОРНООР УСТӨРӨГЧИЙН АТОМЫГ ӨДӨӨХ БА ИОНЧЛОХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

БДБ-ЫН 10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ-12 сар

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

УЛААНБААТАР ХОТ: ТӨВЛӨРӨЛ БА АСУУДАЛ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

Үнэт цаас гаргалт (IPO) Хувьцааны Анхдагч ба Хоёрдогч зах зээл

Төв банкны үйл ажиллагаа

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

TENGER RESEARCH CENTER

ЭРЧИМ МЭДЭЭ. ЭРЧИМ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ Ногоон талбай -н нээлт ДЦС-4 ТӨХК. ДЦС-4 ТӨХК-ний сар тутмын сонин. 09 (19) 2012 оны 9-р сар

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Harvard Business Essentials цувралын тухай

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Хими

3

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

ЗАЛУУЧУУД, ХӨДӨЛГӨӨНТ ХҮН АМ БОЛОН ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮН АМЫГ ХДХВ/ДОХ-оос УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨСӨЛ

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь БИЕ ДААСАН БАЙДАЛ

2011 оны хичээлийн жилийн тайлан

БИЕ ДААХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ -ИЙН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

BATBAYAR AND PARTNERS LLP

Миний бие даах чадвартай болох арга зам

Ёс суртахуунтай байх зориг

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Transcription:

Ж.Рэнцэнханд ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 67-72 67 ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН Ж.Рэнцэнханд *, Н.Тогтохбаяр, Х.Гэндарам Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС * Email: j.rentsenkhand@muls.edu.mn ХУРААНГУЙ Өндөглөгч тахианд зориулсан бүрэн найрлагат багсармал тэжээлийн жорыг дрожж, цеолит, глицерин зэрэг түүхий эдүүдээр баяжуулж, ашиг шимд үзүүлэх нөлөөг судлан тогтоох зорилгоор 2013-2015 оны хооронд өндөглөгч тахианд хоногт шаардагдах шимт бодисын нормыг үндэслэн нийт 19 төрлийн жор боловсруулж, 2 удаагийн туршилтаар Родонит 3 үүлдрийн 475 тахиаг тэжээв. Судалгааны дүнгээс үзэхэд өндөглөгч тахианы тэжээлийн жорд дрожж, цеолит, глицеринийг ашиглахад өндөгний хэлбэрт тодорхой нөлөө үзүүлээгүй ч өндөглөлт, өндөгний жинд сайнаар нөлөөлөх төдийгүй тэжээл төлцийг нэмэгдүүлэх боломжтой нь харагдаж байлаа. ТҮЛХҮҮР ҮГ: Өндөглөлт, дрожж, цеолит, глицерин, тэжээл төлц ОРШИЛ Монгол улсад шувууны аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, өндөг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өндөг болон тахианы махны импортын хэмжээг бууруулахын тулд тэжээлийн бааз суурийг бий болгож, өндөглөгч тахианд зориулсан бүрэн найрлагат багсармал тэжээлийн дотоодын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар Монгол улсад шувууны 300 гаруй аж ахуйн нэгжжилдээ 19,5 мянган тонн буюу 16.5 тэрбум төгрөгийн өндөглөгч тахианы тэжээлийг гадаад орноос импортоор оруулж ирдэг байна 1. Ийнхүү гадаад зах зээлээс тахианы тэжээл, өндөг, тахианы мах импортлох нь хүн амын хүнсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүйн зэрэгцээ Монгол улсын шувууны аж ахуй гадаад улс орноос шууд хараат байгаа нь тус аж ахуй хөгжихөд ихээхэн бэрхшээл учруулж байна. Иймээс шувууны тэжээлийг эх орондоо үйлдвэрлэх, чанарыг нь дотоодын түүхий эдийг ашиглан сайжруулах боломжийг судлан тогтоох нь чухал бөгөөд өндөглөгч тахианд зориулсан бүрэн найрлагат багсармал тэжээлийн жор боловсруулан, түүний ашиг шимд үзүүлэх нөлөөг судлан тогтооход энэхүү ажлын гол зорилго оршино. Түүнчлэн Монгол оронд үйлдвэрлэсэн үр тариа, бусад түүхий эдүүдийг зохистой харьцаагаар хольж глицерин, цеолит, дрожжоор баяжуулан өндөглөгч тахианд зориулсан бүрэн найрлагат багсармал тэжээлийн жорыг баланслуулах боломжийг илрүүлсэн нь энэхүү ажлын шинэлэг тал болно. 1 Гаалийн ерөнхий газар

66 Ж.Рэнцэнханд ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 65-70 СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН АРГА ЗҮЙ Бид судалгааны ажлыг ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн шинжлэх ухааны эрдмийн зөвлөлийн 2014 оны 06 сарын 20- ны өдрийн хурлаар батлагдсан нийтэд дэлгэрсэн арга зүйн дагуу Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Тэжээл үнэлгээний лаборатори, ХААИС-ийн Нарт сургалт, судалгааны төв, Ти Эс Ай Ти ХХК зэрэг газруудыг түшиглэн хийж гүйцэтгэлээ. Туршилт, судалгааны ажлыг 2013-2015 оны хооронд хийж Родонит 3 үүлдрийн нийт 475 тахиаг тэжээх 2 цуврал туршилтыг гүйцэтгэсэн болно. Өндөглөгч тахианд хоногт шаардагдах шимт бодисын нормыг үндэслэн зохиосон хяналтын 1 жорд дээр цеолит, дрожж, глицерин тус бүр 2, 4, 6 хувиар баяжуулсан туршилтын 9, нийт 10 жорыг боловсруулан 1-р туршилтыг, баяжуулагчаар ашиглаж буй түүхий эдүүдийг жорд хослуулан оруулах тохиромжтой хувилбарыг илрүүлэх зорилгоор хяналтын жорд дрожж, цеолит, глицеринийг 2, 4, 6 хувиар буюу нийт жорын 12 хувьд оролцуулсан туршилтын 7 жор, мөн дрожжийг 6, глицеринийг 4, цеолитыг 4 хувиар буюу нийт жорын 14 хувьд оролцуулсан 1, нийт 9 жорыг боловсруулан 2-р туршилтыг хийв. Хяналтын болон туршилтын бүлгийн тахиануудын гаргасан өндгийг өдөр бүр тэмдэглэн авч тухайн бүлэгт буй тахианы тоонд харьцуулж хувиар илэрхийлж өндөглөлтийг тооцов. Харин өндөгний жинг 0.01 г нарийвчлалтай жингээр, хэлбэрийн заалтыг урт болон өргөний диаметрийн харьцаагаар, тэжээл төлцийг 10 өндгөнд зарцуулсан тэжээлээр тооцлоо. Туршлагын үр дүнд бий болсон тоон материалыг SPSS программыг ашиглан боловсруулсан болно. СУДАЛГААНЫ ҮР ДҮН Бид Монгол орны нөхцөлд олдоц ихтэй, хямд өртөгтэй, шимт чанар сайтай, шувууны тэжээлд ашиглах боломжтой түүхий эдүүд болох буудай, буудайн хивэг, арвай, вандуй, царгас, яс-махны гурил, хоолны давс, шохойн чулуу болон эрдсийн премиксийг үндсэн түүхий эдээр ашиглаж, өндөглөгч тахианы шимт бодисын хоногийн нормд үндэслэн хяналтын бүлэгт зориулсан бүрэн найрлагат багсармал тэжээлийн жор боловсруулав. Энэхүү жорд микробиологийн гаралтай уургаар баялаг дрожж, байгалийн гаралтай эрдсээр баялаг цеолит, амьтны гаралтай тосноос биодизель ялгах үед гарсан нүүрс усаар баялаг глицеринийг тус бүр 2, 4, 6 хувиар оролцуулан баяжуулж туршилтын 9, нийт 10 жорыг боловсрууллаа. Жорыг боловсруулах явцдаа дрожж, цеолит, глицериний үйлчилгээг бүрэн илрүүлэх болон үр дүнг хооронд нь харьцуулахын тулд жорын үндсэн түүхий эдүүдийг жор тус бүрт аль болох адил хэмжээгээр оролцуулахыг зорьсон бөгөөд жоруудын найрлага, шимт чанарыг тодорхойлж дараах хүснэгтээр харуулав. СоЭ, МДЖ Нийт протеин Нийт эслэг Лизин Метионин+Цистин Са Р Хүснэгт 1 Жоруудын химийн найрлага, шимт чанар Туршилт Хяналт 1 2 3 4 5 6 7 8 9 Цеолит Глицерин Дрожж 2% 4% 6% 2% 4% 6% 2% 4% 6% 100 гр жорын ерөнхий шимт чанар, гр 1.2 1.18 1.15 1.13 1.18 1.15 1.12 1.22 1.23 1.23 15.6 15.1 14.7 14.3 15.0 14.7 14.2 15.7 16.2 16.7 4.7 4.57 4.46 4.29 4.57 4.46 4.35 4.38 4.27 4.17 0.53 0.55 0.52 0.50 0.55 0.52 0.50 0.59 0.62 0.66 0.39 0.40 0.39 0.38 0.40 0.39 0.38 0.42 0.43 0.45 4.16 3.46 4.21 4.21 3.46 3.46 3.46 4.15 4.15 4.15 1.08 1.10 1.10 1.09 1.10 1.10 1.09 1.14 1.15 1.18 Хүснэгтээс харахад боловсруулсан жорууд шимт чанарын хувьд өндөглөгч тахианы шимт бодисын хоногийн нормыг хангахуйц гэж үзэн, ашиг шимд үзүүлэх нөлөөг илрүүлэх туршилтад оруулсан болно. Бид туршилтын хугацаанд хяналтын болон туршилтын бүлгийн тахиануудын гаргасан

Ж.Рэнцэнханд ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 67-72 69 өндгийг өдөр бүр тэмдэглэн авч тухайн бүлэгт буй тахианы тоонд харьцуулж хувиар илэрхийлж өндөглөлтийг тооцохын зэрэгцээ 0.01г нарийвчлалтай жингээр өндөгний жинг, урт, өргөний диаметрийн харьцаагаар хэлбэрийн заалтыг, 10 өндгөнд зарцуулсан тэжээлээр тэжээл төлцийг тооцон дараах хүснэгтээр үзүүлэв. Хүснэгт 2 Өндөглөгч тахианы ашиг шим Өндөглөлт, Өндөгний Хэлбэрийн 10 өндгөнд зарцуулсан % жин, г заалт тэжээл, кг Хяналт 44.0 bc 66.6 1.29 b 2.7 Туршилт 1 Цеолит 2 38.1 c 70.1 1.29 b 3.1 Туршилт 2 Цеолит 4 39.6 c 68.9 1.28 b 3.0 Туршилт 3 Цеолит 6 39.1 c 67.5 1.29 b 3.0 Туршилт 4 Глицерин 2 43.2 bc 68.9 1.35 a 2.9 Туршилт 5 Глицерин 4 46.6 b 67.0 1.30 ab 2.7 Туршилт 6 Глицерин 6 48.0 b 65.8 1.29 b 2.6 Туршилт 7 Дрожж 2 54.9 a 67.6 1.30 ab 2.3 Туршилт 8 Дрожж 4 59.4 a 69.0 1.29 b 2.1 Туршилт 9 Дрожж 6 47.6 b 66.6 1.30 ab 2.6 SEM 2.28 2.1 0.01 - P *** ns ns - P>0.05 ns, P<0.05*, P<0.01**, P<0.001*** Хүснэгтээс харахад цеолит оролцуулан тэжээсэн бүлгүүдийн өндөглөлт хяналтын бүлгийнхээс 4.4-5.9 хувиар, глицерин 2 хувь оролцуулсан жорынх 0.8 хувиар доогуур, глицерин 4 болон 6 хувь нэмсэн бүлгийнх 2.6-4 хувиар, дрожж нэмсэн бүлгүүдийнх 3.6-15.4 хувиар илүү байгаа нь статистикийн хувьд (P<0.001) бодит ялгаатай байлаа. Цеолитыг 4 хувь оролцуулан тэжээсэн бүлгийн өндөглөлт 2 болон 6 хувь оролцуулснаас 0.5-1.5, глицеринийг 6 хувь оролцуулан тэжээсэн бүлгийн өндөглөлт 2 болон 4 хувь оролцуулснаас 1.4-4.8, дрожжийг 4 хувь оролцуулан тэжээсэн бүлгийн өндөглөлт 2 болон 6 хувь оролцуулснаас 4.5-11.8 хувиар илүү байгаа тул өндөглөгч тахианы тэжээлийн жорд цеолитийг 4 хувь, глицеринийг 6 хувь, дрожжийг 4 хувь оролцуулан тэжээх нь өндөглөлтөнд сайн нөлөө үзүүлж байна гэж үзлээ. Мөн хяналтын бүлгийн тахиануудын өндөгний жин 66.6, туршлитын бүлгүүдийнх дээрх дарааллаар 70.1, 68.9, 67.5, 68.9, 67, 65.8, 67.6, 69, 66.6 грамм байгаа нь статистикийн хувьд (P>0.05) бодит ялгаагүй байна. Эндээс үзэхэд цеолит болон глицеринийг тэжээлийн жорд оролцуулах хувь нэмэгдэх тусам өндөгний жин буурах хандлагатай байгаа бол дрожжийг 4 хувиар оролцуулах нь тохиромжтой байна. Харин өндөгний хэлбэрийн хувьд туршилт 1, туршилт 3, туршилт 6, туршилт 8 бүлгийнх хяналтын бүлгийнхтэй адил, туршилт 2 бүлгийнх хяналтынхаас 0.01-ээр бага, туршилт 5,туршилт 7,туршилт 9 бүлгийнх хяналтынхаас 0.01-ээр илүү, туршилт 4 бүлгийнх хяналтын бүлгийнхээс 0.06-аар илүү байсан ба статистикийн хувьд (P>0.05) бодит ялгаагүй, ерөнхийдөө зөв хэлбэртэй буюу зууван бөөрөнхийдүү хэлбэртэй байгаа тул дээрх жоруудыг өндөглөгч тахианы өндөгний хэлбэрт төдийлөн нөлөөлөхгүй байна гэж үзлээ. Судалгаанаас харахад цеолитыг 2, 4, 6 хувь, глицеринийг 2 хувь оролцуулсан бүлгийн 10 өндгөнд зарцуулах тэжээл хяналтын бүлгийнхээс 0,2-0,4 кг-аар илүү, дрожжийг 2, 4, 6, глицеринийг 6 хувь оролцуулсан бүлгийнх 0,1-0,6 кг-аар бага байгаа бол глицеринийг 4 хувь оролцуулсан бүлгийнх хяналтын бүлэгтэй адил байна. Иймээс өндөглөгч тахианы тэжээлийн жорд дрожжийг 2, 4, 6, глицеринийг 6 хувь оролцуулан тэжээхэд 10 өндгөнд зарцуулах тэжээлийг 0.1-0.6 кг-аар бууруулах боломжтой байна гэж үзлээ. Түүнчлэн бид баяжуулагчаар ашиглаж буй түүхий эдүүдийг жорд хослуулан оруулах тохиромжтой хувилбарыг илрүүлэх зорилгоор хяналтын бүлэгт зориулсан жорд дрожж, цеолит, глицеринийг 2, 4, 6 хувиар буюу нийт жорын 12 хувьд оролцуулсан туршилтын 7 жорыг өндөглөгч тахианы шимт бодисын хоногийн нормд үндэслэн боловсруулав. Мөн жорыг баяжуулж буй түүхий эдүүдийн тохиромжтой хэмжээг тогтоох судалгаанд дрожжийг 6, глицеринийг 4, цеолитыг 4 хувиар оролцуулсан жорууд үр дүнтэй байсан тул эдгээрийг хослуулах нь зохистой хослол байж болох тул нийт жорын 14 хувьд оролцуулсан 1 жор нэмж боловсруулснаар нийт 9 жорыг боловсруулсан

70 Ж.Рэнцэнханд ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 67-72 болно. Туршиж буй дрожж, цеолит, глицериний хам үйлчилгээг илрүүлэх болон үр дүнг хооронд нь харьцуулах зорилгоор жорын үндсэн түүхий эдүүдийг жор тус бүрт аль болох адил хэмжээгээр оролцуулж, жоруудын химийн найрлагыг тодорхойлон дараах хүснэгтээр харуулав. Хүснэгт 3 Жоруудын химийн найрлага, % ХБ Чийг Тослог Протеин Эслэг Үнс АХБ Хяналт - 92.4 7.6 1.62 11.60 9.05 6.7 63.42 Туршилт1 Д-2 Ц-4 Г-6 94.05 5.95 3.08 14.04 9.8 12.5 54.62 Туршилт2 Д 4 Ц-6 Г-2 94.9 5.1 3.59 12.63 8.6 8.6 61.47 Туршилт3 Д-6 Ц-2 Г-4 95.35 4.65 4.03 13.60 8.9 9.95 58.86 Туршилт4 Д-2 Ц-6 Г-4 95.16 4.84 2.12 13.66 9.6 12 57.77 Туршилт5 Д-4 Ц-2 Г-6 94.95 5.05 4.13 11.07 9.15 9.8 60.79 Туршилт 6 Д-6 Ц-4 Г-2 95.1 4.9 3.81 12.77 9.7 9.25 59.56 Туршилт 7 Д-4 Ц-4 Г-4 95.5 4.5 3.15 14.16 8.75 10 49.43 Туршилт8 Д-6 Ц-4 Г-4 94.8 5.2 4.28 10.54 9.2 10.3 60.47 Хүснэгтээс харахад хяналт болон туршилтын бүлгийн тэжээлүүдийн химийн найрлага өөр хоорондоо ойролцоо буюу өндөглөгч тахианы хоногийн нормыг хангахуйц шимт чанар бүхий тэжээл болсон нь харагдаж байна. Бид лабораторийн нөхцөлд in vitro аргаар хяналт болон туршилтын бүлгийн тэжээлүүдийн шингэц, шимт чанарыг тодорхойлон дараах хүснэгтээр харууллаа. Хүснэгт 4 Жоруудын шингэц, шимт чанар Солилцлын энерги, Органик бодисын шингэц, МДж % Хяналт - 10.61 69.41 Туршилт 1 Д-2 Ц-4 Г-6 9.82 64.01 Туршилт 2 Д 4 Ц-6 Г-2 10.21 66.55 Туршилт 3 Д-6 Ц-2 Г-4 10.75 70.41 Туршилт 4 Д-2 Ц-6 Г-4 10.77 70.45 Туршилт 5 Д-4 Ц-2 Г-6 10.56 68.64 Туршилт 6 Д-6 Ц-4 Г-2 10.73 69.81 Туршилт 7 Д-4 Ц-4 Г-4 11.22 73.05 Туршилт 8 Д-6 Ц-4 Г-4 8.51 55.53 In vitro нөхцөлд туршилтын 3, 4, 6, 7 дугаар жорууд нь органик бодисын шингэц болон солилцлын энергийн хэмжээгээр хяналтын бүлгээс дээгүүр байсан тул тэдгээрийг өндөглөгч тахианы ашиг шимд үзүүлэх нөлөөг илрүүлэх зорилгоор in vivo туршилтад орууллаа. Туршилтын хугацаанд өндөглөгч тахианы ашиг шимд жоруудын үзүүлэх нөлөөг өндөглөлт, өндөгний жин, өндөгний хэлбэр, тэжээл зарцуулалт зэрэг үзүүлэлтээр тооцон дараах хүснэгтээр үзүүлэв. Өндөглөгч тахианы ашиг шим Өндөглөлт, % Өндөгний жин, гр Хэлбэрийн заалт Хүснэгт 5 10 өндгөнд зарцуулсан тэжээл, кг Хяналт 57.15 c 60.7 1.31 2.1 Туршилт 3 Д-6 Ц-2 Г-4 68.00 ab 58.95 1.32 1.8 Туршилт 4 Д-2 Ц-6 Г-4 64.1 bc 57.71 1.31 1.9 Туршилт 6 Д-6 Ц-4 Г-2 73.78 a 60.89 1.31 1.6 Туршилт 7 Д-4 Ц-4 Г-4 64.42 bc 59.03 1.34 1.8

Ж.Рэнцэнханд ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 67-72 71 SEM 2.6 1.7 0.017 - P *** ns ns - P>0.05 ns, P<0.05*, P<0.01**, P<0.001*** Хүснэгтээс харахад туршилт 3 бүлгийн өндөглөлт хяналтынхаас 10.85, туршилт 4 бүлгийнх 6.95, туршилт 6 бүлгийнх 16.63, туршилт 7 бүлгийнх 7.27 хувиар илүү буюу туршилт6 бусад бүлгийн тахиануудаас илүү өндөглөлттэй нь статистикийн хувьд (P<0.01) бодит ялгаатай байлаа. Мөн хяналтын бүлгийн өндөгний жин 60.7, туршилт 3 бүлгийнх 58.95, туршилт4 бүлгийнх 57.71, туршилт 6 бүлгийнх 60.89, туршилт 7 бүлгийнх 59.03 грамм байгаа нь статистикийн хувьд (P>0.05) бодит ялгаагүй байна. Эндээс үзэхэд өндөглөгч тахианы бүрэн найрлагат багсармал тэжээлийн жорд дрожжийг 6, цеолитыг 4, глицеринийг 2 хувь оролцуулахад өндөгний жинг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж таамаглаж байна. Туршилтын бүлгүүдийн өндөгний хэлбэрийн заалт төдийлөн өөрчлөгдөөгүй байгаа нь статистикийн хувьд (P>0.05) бодит ялгаагүй байгаа тул өндөглөгч тахианы бүрэн найрлагат багсармал тэжээлд цеолит, дрожж, глицеринийг хэрэглэхэд өндөгний хэлбэрт тодорхой нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэлээ. Харин 10 өндгөнд зарцуулсан тэжээлийн хэмжээ хяналтын бүлэгт 2.1 байгаа бол туршилтын бүлгүүдэд 1.8, 1.9, 1.6, 1.8 килограмм байна. Үүнээс үзэхэд хяналтын бүлгийн тэжээл зарцуулалт туршилтын бүлгүүдээс 0.3-0.5 килограммаар илүү буюу тэжээл төлц бага байгаа бол туршилтын 6 бүлэг бусад туршилтын бүлгүүдээс 0.2-0.3 килограммаар бага тэжээл зарцуулсан байна. ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ Эхний туршилтанд ашигласан тэжээлүүдийн ерөнхий шимт чанарыг Родонит 3 үүлдрийн 480 хоногийн настай үеийн тэжээлийн стандарттай, 2 дахь туршилтанд ашигласан тэжээлүүдийн ерөнхий шимт чанарыг Родонит 3 үүлдрийн 280 хоногийн настай үеийн тэжээлийн стандарттай харьцуулан үзвэл бидний боловсруулсан жорууд өндөглөгч тахианд хоногт шаардагдах шимт бодисын хэмжээг бүрэн хангахуйц байв. Харин туршилтанд ашигласан тэжээлүүдийн химийн найрлагыг Ch.Songsak, Ch.Anut, S.Suwannee (2009) нар, P.J.Lammers, B.J.Kerr (2008) нар, S.Swiatkiewicz, J.Koreleski (2008) нарын судлаачдын судалгааны дүнтэй харьцуулж үзэхэд солилцлын энерги, нийт эслэг, фосфорын хэмжээ ижил түвшинд, нийт протеин 2-3 хувь, лизин 0.4-0.5 хувь, метионин+цистин 0.3-0.4 хувиар доогуур, кальци Ch.Songsak, Ch.Anut S.Suwannee нарынхаас 2.4-3.2 хувиар бага, P.J.Lammers B.J.Kerr нар болон S.Swiatkiewicz, J.Koreleski нарынхтай ижил түвшинд байна. Бидний судалгааны дүнд өндөгний шохойлог хальсны хэмжээ 13.9-15.2, шар уураг 25.4-27.0, цагаан уураг 58.1-59.6 хувь байгаа нь бусад судлаачдын судалгааны дүнтэй ойролцоо байгаа тул өндөглөгч тахианы тэжээлийн жорд глицерин, дрожж, цеолитыг оролцуулж өндөгний бүтцийг зөв болгох боломжтой гэж дүгнэж болохоос гадна цагаан уураг 60, шар уураг 30, шохойн бүрхүүл 10 хувийг эзлэнэ гэсэн Ю.Н.Владимирова, А.М.Сергеева нарын тодорхойлттой тохирч байна. Мөн Бид өөрсдийн судалгааны 10 өндгөнд зарцуулсан тэжээлийн үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулж үзэхэд Ю.Ф.Каравашенкогийн судалгааны дүнгээс 1.58-1.6 кг-аар илүү, В.Н Букины судалгааны дүнгийн дундаж үзүүлэлтээс 1.81 кг-аар бага, Г.Чулуунбатын судалгааны дүнгээс 1.3-2.8 кг-аар их байгаа нь харагдаж байна. ДҮГНЭЛТ 1. Өндөглөгч тахианы тэжээлийн жорын 4 хувьд цеолитыг оролцуулан тэжээхэд өндөглөлт нь 2 болон 6 хувиар оролцуулснаас 0.5-1.5 хувиар илүү, хяналтын бүлгээс 4.4 хувиар доогуур байсан бол глицеринийг 6 хувиар оролцуулахад 2 болон 4 хувиар оролцуулснаас 1.4-4.8 хувь, хяналтын бүлгээс 4 хувиар илүү, дрожжийг 4 хувиар оролцуулахад 2 болон 6 хувиар оролцуулснаас 4.5-11.8 хувь, хяналтын бүлгээс 15.4 хувиар дээгүүр байсан ба жорын 12 хувьд цеолитыг 4, глицеринийг 2, дрожжийг 6 хувиар хослуулан оролцуулахад өндөглөлт туршилтын бусад бүлгүүдээс 5.78-9.68 хувь, хяналтын бүлгээс 16.63 хувиар илүү байлаа. 2. Өндөгний жингээр цеолитыг 2 хувь оролцуулсан бүлэг хяналтынхаас 3.5, глицеринийг 2 хувь оролцуулсан бүлэг 2.3, дрожжийг 4 хувь оролцуулсан бүлэг 2.4

72 Ж.Рэнцэнханд ба бусад (2017) ÕÀÀ-í øèíæëýõ óõààí ñýòã ë ¹20 (01): 67-72 граммаар илүү байсан төдийгүй дрожжийг 6, цеолитыг 4, глицеринийг 2 хувиар хослуулан оролцуулсан бүлгийн өндөгний жин хяналтын бүлгээс 0.19 граммаар илүү байна. 3. Туршилтын хугацаанд өндөгний хэлбэрт тодорхой өөрчлөлт гарахгүй байсан тул туршиж буй жорууд өндөглөгч тахианы өндөг бүрэлдэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байна гэж дүгнэлээ. 4. Тэжээл төлцийг 10 өндгөнд зарцуулах тэжээлийн хэмжээгээр тооцоход тэжээлийн жорд дрожжийг 4 хувь оролцуулсан үед тэжээл зарцуулалтыг 0.6 кг, глицеринийг 6 хувь оролцуулсан үед 0.1 кг-аар бууруулахын зэрэгцээ дрожжийг 6, цеолитыг 4, глицеринийг 2 хувь хослуулснаар тэжээл зарцуулалтыг 0.5 кг-аар бууруулах боломжтой байна. АШИГЛАСАН ХЭВЛЭЛ 1. Баясгалан П., 2009., Өндөглөгч тахианы ашиг шимд байрны бичил уур амьсгалын нөлөө., МААЭШХ-ийн бүтээл 33., х, 64-67 2. Букин В.Н., 1967., Проблема витаминов животноводностве и пути ее решения. Москва 3. Каравашенко Ю.Ф., 1977. Кормление высокоподуктивных кур. Птицеводство 3 4. Lammers P.J., Kerr B.J., Honeyman M.S., Stalder K., Dozier W.A., Weber T.E., Kidd M.T. and Bregendahl K., 2007., Nitrogen-corrected apparent metabolizable energy value of crude glycerol for laying hens., Poultry Science 8(2) 5. Swiatkiewicz S., Koreleski J., 2008., Effect of crude glycerin level in the diet of laying hens on egg performance and nutrient utilization., Poultry Science 88., 615-619 6. Songsak Ch., Anut Ch. and Suwannee S., 2009., Effect of dietary inclusion of cassava yeast as probiotic source on egg production and egg quality of laying hens., International Journal of Poultry Science 8(2)., 195-199 7. Чулуунбат Г., Рэнцэнханд Ж., Тогтохбаяр Н., 2011., Өндөглөгч тахианы ашиг шимд Candida Utilis -ийн нөлөө., Мал аж ахуйн шинжлэл., 2 TO REACH THE COMPLETE RATION OF MIXED FEED FOR LAYING HENS In order to investigate the effect of mixed feed ration fortified with zeolite, yeast and glycerol for laying hens on the performance of commercial laying hens, a total of 19 types of feed rations were developed on the basis of daily norms of nutrients of laying hens and 475 hens of Rodonit 3 breed were fed the rations in duplicate experiments between 2013 and 2015. Results of the study demonstrated that the use of yeast, zeolite and glycerol in the feed ration for laying hens exerts positive effect on egg production and egg weight, as well as on the feed conversation not affecting on the egg shape. Feeding of laying hens received feed ration containing 4% zeolite resulted in being greater egg production rate by 0.5 to 1.5% and lower rate by 4.4% than those groups received rations containing 2 and 6% zeolite and control group respectively, while groups received rations containing 6% glycerol have greater rate by 1.4 to 4.8% and 4% than the groups received ration containing 2 and 4% glycerol and control group respectively, and groups fed rations containing 4% yeast have greater rate by 4.5 to 11.8% and 15.4% than the groups fed rations containing 2 and 6% yeast and control group respectively. The use of 12% of the rations, which contain 4% zeolite, 2% glycerol and 6%yeast, resulted in higher egg production rate by 5.78 to 9.86% and 16.63% than other experimental and control groups. Egg weight of hens of groups fed 3 different rations each containing 2% zeolite, 2% glycerol and 4% yeast was greater by 3.5 g, 2.3 g and 2.4 g respectively than egg weight of control group, while egg weight of hens fed rations containing combination of 6% yeast, 4% zeolite and 2% glycerol was higher by 0.19 g than control group. Because there were no significant changes in egg shape for the period of experiment, it is concluded that the rations investigated this study do not exert adverse effect on egg formation in hen body. Estimation of feed conversion for production of 10 eggs with the amount of feedstuffs demonstrated that the use of ration containing 4% yeast decreases feed utilization by 0.6 kg, ration containing 6% glycerol decreases by 0.1 kg, and the ration containing the combinations of 6% yeast, 4% zeolite and 2% glycerol is able to drop feed utilization by 0.5 kg.