МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГААНЫ АНГИЙН 2012 ОНД ХИЙСЭН МАЛТЛАГА СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮН

Similar documents
ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

УЛААНБААТАР ХОТ: ТӨВЛӨРӨЛ БА АСУУДАЛ

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

ХҮЧТЭЙ ЛАЗЕРЫН ОРНООР УСТӨРӨГЧИЙН АТОМЫГ ӨДӨӨХ БА ИОНЧЛОХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Монголын Үндэсний Музейн ном бүтээлийн жагсаалт он

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

Project E-News. Volunteer E-News

Edmonds Community College АНУ Вашингтон муж Сиатл хотоос ойр

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

Шинэ номын мэдээ Шинэ номын мэдээ

3

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

BATBAYAR AND PARTNERS LLP

Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

15 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ. МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО СПОРТЫН АНХДУГААР БАГА ОЛИМП -ИЙН НААДАМ

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018

Бөхөн хамгаалах холбооноос эрхлэн гаргав БӨХӨНГИЙН МЭДЭЭ. Бөхөнгийн экологи ба хамгааллын талаар мэдээлэл солилцох 6 хэл дээрх хэвлэл

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Harvard Business Essentials цувралын тухай

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

ЭРЧИМ МЭДЭЭ. ЭРЧИМ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ Ногоон талбай -н нээлт ДЦС-4 ТӨХК. ДЦС-4 ТӨХК-ний сар тутмын сонин. 09 (19) 2012 оны 9-р сар

2011 оны хичээлийн жилийн тайлан

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

A:1# Мишээл экспо ESM Жолооч: Даваа

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

Хувьцаат компаниудын нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн тухай судалгаа

Кёнги Их Сургууль. Солонгос хэлний бэлтгэлийн төв. Kyonggi.ac.kr/IOIE

Инновацийг нэвтрүүлж, эрдэм судлалыг дээдэлсэн цахим сургууль болно Дотор нүүрт

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ДООРХ УСНЫ МЕНЕЖМЕНТ БА УСНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

БДБ-ЫН 10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ-12 сар

Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

Аудитын код: САГ-2018/9/СТА-ТӨҮГ

Î.Îòãîíöýöýã, À. îéæàìö, Á.Îäãýðýë, (2013) ÕÀÀ-í Øèíæëýõ óõààí ñýòã ë ¹10 (01):

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

БИЕ ДААХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

Сузуки Витара автомашины албан ёсны борлуулагч Бридж Корпорац

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

ICO Guidelines for Glaucoma Eye Care. Нүд судлалын Олон улсын Зөвлөлөөс гаргасан Глаукомын тусламж үйлчилгээний удирдамж

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

AIR NAVIGATION SERVICES DEPARTMENT ДАРГА П.ГАНБОЛД

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

ART public UB 2017 Land Art Mongolia

Transcription:

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 02 (206) МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГААНЫ АНГИЙН 2012 ОНД ХИЙСЭН МАЛТЛАГА СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮН Б.Гүнчинсүрэн 1, Ц.Болорбат 2, Н.Звинс 3 1, 2 ШУА, Археологийн хүрээлэн, 3 Max-Planck Institute, Germany Цахим шуудан: bgunchinsuren@yahoo.com Монгол-Германы хамтарсан чулуун зэвсгийн судалгааны ангийнхан 2012 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших олон соёлт давхарга бүхий Төлбөр- 16 палеолитын дурсгалт газарт малтлага судалгааны ажил хийж гүйцэтгэсэн. Төлбөр- 16 дурсгалт газар нь Уньт багийн төвөөс зүүн тийш 10 орчим км, Их Төлбөрийн голын хойд талд араараа модтой өндөр уулсын урд талын томоохон дэвсэг дээр оршино. Уг дэвсэг нь урагшаа бага зэрэг налуу нилээд том талбайтай бөгөөд баруун талаараа гүн жалгатай ажээ. Энэ дэвсэг дээр мөн хэд хэдэн хиргисүүр бий. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Төлбөрийн голын хөндийгөөс анх 1975 онд Монгол-Зөвлөлтийн түүх, соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн судалгааны ангийнхан цөөн тооны чулуун зэвсэг түүвэрлэн цуглуулсан ажээ [Цэвээндорж., 1975]. Монгол-Оросын хамтарсан хээрийн шинжилгээний анги нь Төв Монголын чулуун зэвсгийн үе төслийн хүрээнд 2002 онд Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл хийсэн хайгуул судалгааны явцад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт орших Төлбөрийн голын хөндийд нарийвчилсан явган хайгуул хийж, чулуун зэвсгийн 14 суурин илрүүлж, 1000 орчим чулуун зэвсгийн олдвор түүвэрлэн цуглуулсан юм. 2004-2006 оны хооронд Монгол- Оросын хамтарсан хээрийн шинжилгээний ангийнхан Төлбөр-4 палеолитын дурсгалт газарт нийт 67 м 2 талбайд малтлага судалгааг гүйцэтгэж, нийт 25907 ш чулуун зэвсгийн олдвор олж илрүүлсэн юм [Деревянко, Олсен, Цэвээндорж и др., 2005; Деревянко, Зенин и др., 2006; Деревянко, Цэвээндорж, Цэрэндагва нар., 2006]. Малтлагын явцад Төлбөр-4 дурсгалын 6-р давхаргаас илэрсэн ясан эдлэлд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 37.400±2600 (АА79314, АНУ) жилийн тэртээд, 5-р давхаргаас илэрсэн тэмээн хяруулын өндөгний хальсанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 26.700±300 (АА84135, АНУ) жилийн тэртээд холбогдоно хэмээн гарчээ. 2006 онд Монгол-Оросын хамтарсан хээрийн Төлбөр-4 дурсгалт газар малтлага судалгаа хийх явцдаа ойр орчимд хайгуул хийж бидний малтлагаас дээш 1.5 км-ийн зайд автозам засах шороо авсан ухмалын үлдэгдэл хананаас хөрсний хэд хэдэн үед байрлах чулуун зэвсгийн олдвор буйг доктор Е.П.Рыбин анх илрүүлсэн. 2008-2011 оны хооронд энэхүү дурсгалт газарт 119 м 2 талбайд малтлага судалгааг гүйцэтгэж, нийтдээ 33386 ш чулуун зэвсгийн олдвор олж илрүүлсэн байна [Гүнчинсүрэн, Гладышев нар., 2008; 2009; 2010; 2011]. Төлбөр-15 дурсгалт газрын 7-р давхаргаас илэрсэн тэмээн хяруулын өндөгний хальсанд хийсэн он цаг тогтоох радиокарбоны шинжилгээгээр 29.150±320 (АА84138, АНУ) жилийн тэртээд, 5-р давхаргаас илэрсэн тэмээн хяруулын өндөгний хальсанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 28.4600±3110 (АА84137, АНУ) жилийн тэртээд, 4-р давхаргаас илэрсэн тэмээн хяруулын өндөгний хальсанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 14.820±70 (Beta263745, АНУ) жилийн тэртээд, мөн - 22 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 3-р давхаргаас илэрсэн тэмээн хяруулын өндөгний хальсанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 14.056±81 (АА84136, АНУ) жилийн тэртээд буюу Төлбөр-4 дурсгалаас арай хожуу үед холбогдох нь тодорхой болжээ. Монгол-Оросын хамтарсан хээрийн шинжилгээний ангийнхан Төлбөрийн голын дурсгал газарт малтлага хийх явцдаа голын хөндийн дагуу хайгуул хийж, нийтдээ чулуун зэвсгийн 29 дурсгалт газар илрүүлэн олж тэмдэглэсэн байна [Гунчинсурэн, Гладышев и др., 2011]. Мөн Төлбөрийн голоос баруун тийш холгүйхэн орших Сэлэнгэ мөрний дунд урсгал орчимд малтлага хийжээ [Zwins, Gladyshev et all., 2011]. 2012 оны малтлага судалгаа цутгах Хануй голын адаг орчимд, мөн түүнд цутгах жижиг голуудын хөндийгөөр чулуун зэвсгийн хайгуул судалгаа хийж, шинээр хэд хэдэн дурсгалт газрыг илрүүлэн нийт 191 ш чулуун зэвсгийн олдвор түүвэрлэн цуглуулжээ [Гладышев и др., 2007]. Монгол-Оросын хамтарсан Төв Монголын чулуун зэвсгийн үе төслийн хүрээнд 2010 онд Төлбөр-15 дурсгалт газар малтлага судалгаа хийх явцдаа Төлбөрийн голын хөндийн ойр орчимд нь хайгуул судалгаа явуулж Төлбөр-16 дурсгалт газрыг шинээр илрүүлэн 2010, 2011 онуудад багахан хэмжээний тандалтын 2012 онд Монгол-Германы хамтарсан судалгааны анги уг дурсгалт газар өмнөх онуудад тандалт хийсэн 6 м 2 талбайг хойд тал руу нь сунгаж, 5 м 2 талбайд малтлага судалгааны ажил хийж гүйцэтгэв (Зураг 1). Малтлагын явцад хөрс судлал болон эрдэс судлалын харьцуулсан судалгаа хийж хөрсний бүтэц, насыг тодорхойлох хийх зорилгоор хөрсний давхаргуудаас дээж авсан. Малтлагын талбайн ханын зүсэлтээс ажиглахад хөрсний 7 давхаргатай болох нь тодорхой болж байна (Зураг 2). 1-р давхарга. Ширэг (хөрс, ургамал) зонхилсон ялзмагжсан хүрэн өнгийн хөрстэй ба зузаан нь харилцан адилгүй (0.0-0.25 м) байна. 2-р давхарга. Хар хүрэн өнгийн нягт, жижиг ширхэг бүхий хөрстэй, зузаан нь 0.25-0.55 м байна. 3-р давхарга. Цайвар бор өнгөтэй химэрлэг хөрстэй, зузаан нь 0.55-0.85 м байна. 4-р давхарга. Цайвар өнгийн химэрлэг, элсэнцэр хөрстэй. Доод хязгаар нь тэгш бус, зузаан нь 0.85-1.40 м байна. 5-6-р давхарга. Шаргал өнгийн элсэрхэгшавранцар зузаан давхарга бүхий хөрстэй. Энэхүү нягт, нүхлэг хананд жижгэвтэр хайрга болон цул чулуу шигджээ, зузаан нь 1.40-1.65 м. Эдгээр давхаргын хоорондын зааг зарим газраа бараг мэдэгдэхгүй ажээ. 7-р давхарга. Цайвар өнгийн элсэрхэг хөрстэй, зузаан нь 1.65-2.10 м. Энэхүү давхарга дотроо бага зэргийн ялгаатай байсан тул 7а, 7б гэж хуваав. Уг дурсгалт газарт малтлага хийх явцад эхний 3-н давхаргаас маш цөөхөн тооны чулуун зэвсгийн олдвор илэрсэн бөгөөд 4-р давхаргаас эхлэн олдворын тоо харьцангуй олширч байгаа нь сонирхолтой (Зураг 3). Эндээс нийтдээ 3664 ш чулуун зэвсгийн олдвор илрүүлснээс: 1011 ш чулуун зэвсгийн олдвор (малтлагаас) 3664 ш чулуун эзвсгийн хэлтэрхий (шигшүүрээс) 27 ш амьтны шүд, яс, ясны үлдэгдэл 2 ш ваарны хагархай (малтлагаас) зэрэг илрэв. Тус дурсгал газраас илэрсэн чулуун зэвсгийн олдворуудад бэлдэц 61 ш, үлдэц 364 ш, зэвсэгийн төрлийн эдлэл 64 ш, залтас 29 ш, ялтас 395 ш, үлдсэн нь цуулдасны үйлдвэрлэлийн явцад гарсан - 23 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 02 (206) хэлтэрхий байна. Үлдэцнүүдийн дотор дээд палеолитын эхэн шатны бүхий л шинж төрхийг илтгэсэн цохилтын хоёр талбайт, цуулалтын хоёр гадаргуутай хавтгай үлдэцнүүд (Зураг 4. 6, 7), мөн дээд палеолитын сүүлийн хагаст холбогдох бичил ялтас цуулахад зориулагдсан тайрдсан үлдэцнүүд ч багагүй байна (Зураг 4. 1, 2, 3, 4). Багаж зэвсгийн дунд хусуур, хянгар, шүдлэг-хүнхэр зэвсэг болон хатгуур маягийн зэвсэг олон тоотой байна (Зураг 5). Цуулдасны үйлдвэрлэлд хамгийн олон тоотой хэлтэрхий байгаа ба ялтас цөөнгүй хувийг бүрдүүлж байна (Зураг 6). Мөн хөрсний 7-р давхаргаас хоёр галын ором илэрсэн бөгөөд багахан хэмжээтэй, нилээд нимгэн ажээ. ДҮГНЭЛТ 2011 онд Төлбөр-16 чулуун зэвсгийн дурсгалт газрын хөрсний 7-р давхаргаас илэрсэн галын оромны дээжинд хийсэн он цаг тогтоох шинжилгээгээр (цацраг идэвхэт нүүр хүчлийн) 33.320±180 (R- EVA-237) жилийн тэртээд холбогдож байгаа бол хөрсний 4-р давхаргаас илэрсэн ясны үлдэгдэлд хийсэн он цаг тогтоох лабораторийн шинжилгээгээр 15.660±40 (R-EVA-243) жилийн тэртээд холбогдоно хэмээн тогтоожээ. 2012 оны малтлагаар Төлбөр-16 палеолитын дурсгалт газраас илэрсэн үлдэцнүүдийн ерөнхий шинж төрх, цуулалтын аргын хувьд зарим тохиолдолд Төлбөр-4 [Деревянко, Олсен, Цэвээндорж., 2006] палеолитын дурсгалт газрын доод давхаргуудаас илэрсэн үлдэцнүүдтэй ижилсэж байгаа нь дээд палеолитын эхэн үед холбогдох болохыг тодорхой болгож байгаа бөгөөд цуулалтын аргын хувьд хавтгай болон призм хэлбэрийн үлдэцнүүдэд цохилтын арга давамгайлж байсан бол хожим нь бичил цуулалтанд зориулагдсан шахалтын арга луу аажмаар шилжсэн нь бичил хэмжээтэй үлдэц, цуулдас олширсноор тодорхойлогдож байна. Эдгээр дүгнэлтүүдээс үзэхэд нь энэхүү дурсгалт газар нутагт эртний хүн дээд палеолитын эхэн үеэс сүүл үе хүртэл урт удаан хугацааны туршид суурьшин амьдарч ирснийг нотлон харуулж байна. Resume Mongolian and Germany joint expedition started research excavation at the Tulbur-16 Paleolithic site in 2012. The excavation covered totally 5 sq.m. In the result of the excavation, there stratigraphic has seven layers and 3664 stone tools are found. The knapping technique of some of the findings are similar to findings from lower layers of Tulbur-4 and Tulbur-15 sites. This result is definitelly indicating that this site belongs to Upper Paleolithic and it is representing that ancient human were settled in this region for longer period: from early to finality of Upper Paleolithic. - 24 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 Ашигласан бүтээлийн жагсаалт 1. Гунчинсүрэн, Гладышев и др., 2008 - Гүнчинсүрэн Б., Гладышев С.А., Болорбат Ц., Цыбанков А.А., Одсүрэн Д., Чаргынов Т.Т. Археологическое изучение многослойного палеолитического памятника Толбор-15 в 2008 году. Археологийн судлал. XXV. УБ. - 5-26 тал. 2. Гунчинсурэн, Гладышев и др., 2009 - Гунчинсурэн Б., Гладышев С.А., Табарев А.В., Болорбат Ц., Одсурэн Д. Голоценовый комплекс стоянки Толбор 15 (северная Монголия). //Проблемы археологии, этнографии, антропологии Сибири и сопредельных территорий Новосибирск: Изд во ИАЭТ СО РАН, 2009а. Т. XV, - 79 83 с. 3. Гунчинсурэн, Гладышев и др., 2010 - Гунчинсурэн Б., Гладышев С.А., Болорбат Ц., Табарев А.В., Одсурэн Д., Цыбанков А.А., Чаргынов Т.Т. Новые данные по изучению многослойного палеолитического памятника Тулбэр-15 в 2009 году. Археологийн судлал. XXIX. УБ. - 5-31 тал. 4. Деревянко, Олсен, Цэвээндорж., 2005 - Деревянко А.П., Цэвээндорж Д., Олсен Д., Гунчинсурэн Б., Зенин А.Н., Гладышев С.А., Рыбин Е.П., Цыбанков А.А., Чаргынов Т.Т., Кандыба А.В. Раскопки многослойного поселения Толбор-4 в 2005 г. //Проблемы археологии, этнографии, антропологии Сибири и сопредельных территорий (Материалы Годовой сессии Института археологии и этнографии СО РАН. Декабрь 2005 г.). Новосибирск. Т. XI. 5. Деревянко, Зенин и др., 2006 - Деревянко А.П., Зенин А.Н., Рыбин Е.П., Гладышев С.А., Цыбанков А.А. Развитие каменных индустрий верхнего палеолита Северной Монголии (по данным стоянки Толбор). //Человек и пространство в культурах каменного века Евразии. - Новосибирск, с. 17-42 6. Деревянко, Цэвээндорж, Цэрэндагва нар., 2006 - Деревянко А.П., Цэвээндорж Д., Цэрэндагва Я., Гладышев С.А., Болорбат Ц., Рыбин Е.П., Чаргынов Т. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Төлбөрийн голд Монгол-Оросын хамтарсан археологийн хээрийн шинжилгээний ангийн хийсэн археологийн малтлага судалгааны ажлын тайлан. УБ., 2006 7. Zwins, Gladyshev, Tabarev N.Zwins., S.A.Gladyshev., A.V.Tabarev. The Upper Paleolithic of the Ikh-Tulberin-Gol: a report on the 2011 excavations at Tolbor 16 site, Northern Mongolia. 8. Цэвээндорж., 1975 - Цэвээндорж Д. 1975 онд МЗТСХЭ-ийн Булган, Хөвсгөл, Увс, Архангай, Баянхонгор аймагт ажилласан палеолит ба нүүдэлчдийн дурсгал судлах ангийн тайлан. //АХГБС. - 25 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 02 (206) Зураг 1. Малтлагын талбайн зураг - 26 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 Зураг 2. Ханын зүсэлтийн зураг - 27 -

Шинжлэх Ухааны Академийн Мэдээ 2013 оны 02 (206) Зураг 3. Олдворуудын байршлыг харуулсан зураг Зураг 4. Төлбөр-16 дурсгалаас илэрсэн үлдэцнүүдээс - 28 -

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 53 No 02 (206) 2013 Зураг 5. Төлбөр-16 дурсгалаас илэрсэн зэвсгүүдээс Зураг 6. Төлбөр-16 дурсгалаас илэрсэн цуулдаснууд - 29 -