Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

Similar documents
Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

Төв банкны үйл ажиллагаа

TENGER RESEARCH CENTER

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

Project E-News. Volunteer E-News

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

3

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

Хүний эрхийн боловсрол

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

ART public UB 2017 Land Art Mongolia

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Harvard Business Essentials цувралын тухай

Ёс суртахуунтай байх зориг

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

Бөхөн хамгаалах холбооноос эрхлэн гаргав БӨХӨНГИЙН МЭДЭЭ. Бөхөнгийн экологи ба хамгааллын талаар мэдээлэл солилцох 6 хэл дээрх хэвлэл

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

УЛААНБААТАР ХОТ: ТӨВЛӨРӨЛ БА АСУУДАЛ

Нэр томъёоны тайлбар:

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН БАРТААТ ЗАМЫН ЗУНЫ АЯЛЛЫН ЖУРАМ

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

BATBAYAR AND PARTNERS LLP

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Миний бие даах чадвартай болох арга зам

ТА 1-4-ИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ -ИЙН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

ЧИНГИС БОНД, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛОН ТҮҮГЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

15 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ. МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО СПОРТЫН АНХДУГААР БАГА ОЛИМП -ИЙН НААДАМ

БИЕ ДААХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

Transcription:

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ Редакторын тайлбар: Монголын тэргүүлэх эрдэмтдийн нэг, хүн судлалын ухааны доктор Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ өнөөгийн Монголын нийгэм-улс төрийн болон эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй байр суурьнаас ханджээ. Тэрээр Монгол улс Зөвлөлтийн коммунизмаас хараат байсан байдлаа Өрнөдийн чөлөөт зах зээлийн неолиберализмаас хараат байдлаар сольсон гэж үзэж, үүнийгээ капитализм, неолиберализмын нийгмийн болон шүүмжлэлт онолуудтай холбон тайлбарласан байна. Монголын чөлөөт зах зээл, эдийн засгийн өсөлт, ардчилсан улс төрийг сайшаасан өрнөдийн магтаалтай зэрэгцэн Монголын хүн амыг дэмжих социалист эдийн засгийн систем, хүнд үйлдвэрлэлийн чамгүй сайн хөгжил уруудан доройтсон гэж дүгнэсэн байна. Мөн тэрээр гадаадын хөрөнгө, зах зээлийн хүчин, институциудад уягдан дөнгөлөгдөж, тэдгээрээс мултрахаар хичээн зүтгэж байгаа Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хөндсөн асуудлыг дэвшүүлсэн байна. Хуралдааны үеэр доктор Л.Мөнх-Эрдэнийн үзэл санаа оролцогчдын дунд, ялангуяа төрийн зарим албан хаагч, иргэний манлайлагчдын дэмжлэгийг хүлээн, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж байсан юм. Карл Полани эдийн засгийн онолд эдийн засаг нь бие даасан, хараат бус байна гэдэг боловч үнэндээ энэ нь ташаа зүйл бөгөөд эдийн засаг нь улс төр, шашин шүтлэг, нийгмийн харилцаанаас хамааралтай оршдог хэмээн үзэхийн сацуу

76 Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ эдийн засгийн тогтолцоог зах зээлээр хянах нь нийгмийн бүхий л байгууллагуудад маш хүчтэй үр дагавар авчирна. Энэ нь нийгмийг зах зээлээс хамааралтайгаар удирдан зохицуулна гэсэн үг юм гэдэгт итгэдэг аж. [2001:60]. Тэрээр мөн бүхэлдээ өөрөө өөрийгөө зохицуулах зах зээлийн эдийн засаг гэдэг бол байж болшгүй үл гүйцэлдэх зүйл [Block 2001: xxv] гэсэн байр суурин дээр хатуу зогсдог. 1980-аад оноос, тодруулбал Хүйтэн дайн дуусгавар болсон 1990-ээд оны эхэн үеэс Тэтчеризм, Рэйгенизм, неолиберализм, Вашингтоны зөвшилцөл зэрэг үгсээр олонд танигдсан зах зээлийн либералчлалын онол дэлхийн бодлогод ноёрхох болсон юм. Энэ онол улс орнуудын нийгэм, дэлхийн эдийн засгийн аль аль нь өөрөө өөрийгөө зохицуулах зах зээлийн хуулиар зохицуулагдах ёстой гэдгийг хүчтэй дэмжээд зогсохгүй бүтцийн өөрчлөлт хэмээх бодлогын удирдамж болон боловсруулагдсан байна. [Block 2001: xviii]. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хөгжиж буй олон оронд хэрэгжүүлсэн юм. Их хямралын дараах эдийн засгийн номлолын хариу болж Вашинтоны зөвшилцөл гарч ирсэн юм. Их хямралын дараах эдийн засгийн номлол нь өмнө буй цорын ганц зөв зам бол зөв зохистой улс, зах зээл, ардчилсан институцийг байгуулснаар энх тайван, сайн сайхан, бүх нийтийг хамарсан, тогтвортой байдлын баталгааг хангах, мөн төр иргэдээ ажлын байраар хангах, тэдний нийгмийн хамгаалал, эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа хандуулах ёстой бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай тохиолдолд төр оролцох эсвэл зах зээлийн үйл явцыг орлож болно [Harvey 2005: 10] гэсэн байр суурийг хамгаалдаг байна. Зах зээлийн үйл явц, аж ахуйн болон бизнесийн үйл ажиллагааг нийгэм, улс төрийн сүлжилдсэн саад бэрхшээл, зохицуулалтын орчин хүрээлж байдаг агаад эдгээр нь дээрх үйл явцуудыг хязгаарлах боловч

Монголын неолиберал өөрчлөлт 77 эдийн засаг, үйлдвэрлэлийн стратегийг чиглүүлж байдаг -гийг сануулах тул Их хямралын дараах энэхүү тогтолцоог embedded liberalism буюу хязгаарлагдмал либерализм хэмээн нэрлэжээ. [Harvey 2005: 11] Неолиберал сэдэв, тэр дундаа Вашингтоны зөвшилцөл нь энэ тогтолцоог эвдэж, хөрөнгө, аж ахуйн болон бизнесийн үйл ажиллагааг мөнөөх эдийн засгийг нийгмээс хамааралт болгодог нийгэм, улс төрийн сүлжилдсэн саад, зохицуулалтын орчин -оос чөлөөлөхийг зорьдог. Үүнээс үзвэл Вашингтоны зөвшилцөл нь эдийн засгийг улс төр, нийгмийн ноёрхлоос чөлөөлж, түүнийг зах зээл, хөрөнгө, хөрөнгөтнүүдийн ноёрхолд шилжүүлэхэд чиглэдэг байна. БНМАУ коммунист улс байсан. Энэ үед тус улс нийгэм, эдийн засгийн хэт зүүний үзэл баримтлалтай байсан бол чөлөөт зах зээл бүхий капитализм түүний эсрэг талд, харин embedded liberalism буюу хязгаарлагдмал либерализм эдгээрийн дунд оршдог [Embedded liberalism-ийн тухай Harvey-гийн өгүүлснийг (2005) үзнэ үү]. Зөвлөлт засаг нурах үед Монгол болон Зүүн Европын бусад орнууд Өрнөдийн чөлөөт ардчиллын замыг сонгосны зэрэгцээ зах зээлийн эдийн засгийг цогцлоож эхэлсэн юм. Иймээс Монголын шилжилт нь хэт зүүнээс хэт барууныг чиглэж байлаа. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч улсаа богино хугацаанд Азийн бар болгоно хэмээн өөдрөгөөр амлаж байсан ч Монгол Улс Азийн баруудын загвар, тэдний хөгжлийн замаар замнаагүй билээ. Үүний оронд чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны удирдлага дор Монголын туршлага багатай шинэхэн чөлөөт зах зээлчид эрс либералчлал (shock therapy) буюу бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1991 оноос итгэлтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч 1992 онд төрийн эрхийг авсан МАХН энэ хөтөлбөрийн хурдыг сааруулжээ. 1996 онд төрийн эрхийг авч чадсан чөлөөт

78 Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ зах зээлчид бүтцийн өөрчлөлтийн хурдыг дахин нэмэгдүүлж, өмч хувьчлалын хөтөлбөрийг шинээр эхлүүлсэн байна [Rossabi 2005]. Намууд эдийн засгийн найдвартай суурийг бий болгохоор уралдаж байх үед хувьчлал нь өөрийн дотоод улс төрийн хүч -ийг олж авсан байна. Үүний дүнд ээлжит сонгуулиар төрийн эрхийг авсан МАХН газрыг иргэдэд өмчлүүлэх зорилгоор хувьчлалыг алгуурхнаар урагшлуулах болсон юм. 2004 он гэхэд Монголд зах зээлийн эдийн засаг бэхжиж, Монголын томоохон компаниудыг үндсэндээ бүрэн хувьчилж чадсанаар 20 хүрэхгүй жилийн хугацаанд Монголын нийгэм зах зээлээсээ хамааралтай орон болсон байна. Эдийн засгийн томоохон хэсэг нь олон нийтийн/улс төрийн ноёрхлоос хувийн/зах зээлийн ноёрхолд шилжсэн байна. Түүнчлэн хувьчлал болон эдийн засгийг чөлөөлөх үйл явц нь авилгал, буруу менежментийн хамт үндэсний баялгийг цөөхөн хүний гарт төвлөрөхөд хүргэснээр хүн амын ихэнх хэсгийг өмчгүйдүүлж, хэвийн аж амьдралыг нь өөрчлөн эвдсэн байна. Мөн социалист нийгмийн халамжийн тогтолцоот улсыг нурааснаар төрөөс тодорхой иргэдэд олгодог санхүүгийн дэмжлэг үгүй болоход хүргэсэн. Иймд бүтцийн өөрчлөлт нь зах зээлийн эдийн засгийг хөгжүүлээд зогсохгүй ард иргэдийг олноор нь ядууралд нэрвүүлж, нийгмийг хуваагдахад хүргэсэн [Rossabi 2005]. Үүгээр зогсохгүй эрс либералчлал нь Монголын үйлдвэрлэлд Моргентаугийн төлөвлөгөө -ний нөлөөг үзүүлсэн юм. Нэгэн ажиглагчийн тэмдэглэснээр, анх Германд хэрэгжүүлэхээр зорьж байсантай [Reinert 2004: 158] нь адил де-факто Моргентаугийн төлөвлөгөө нь Монголын үйлдвэржилтийг зогсоон амжилттайгаар хэрэгжиж нотлогдсон байна. Бүтэн 50 жилийн турш бүтээн байгуулсан аж үйлдвэржилт дөрөвхөн жилийн хугацаанд буюу 1991-1995 оны хооронд дахин сэргэх боломжгүйгээр нуран унасан [Reinert 2004: 158, мөн Rossabi 2005]. Мөн бүтцийн өөрчлөлтийн

Монголын неолиберал өөрчлөлт 79 хөтөлбөр нь Монголыг байгалийн баялга олборлох талбар болгож чадсан байна. Олон улсын валютын сан гэх мэт олон улсын байгууллагуудын бодлого, зөвлөгөөнүүд нь Засгийн газарт бодлого боловсруулж хэрэгжүүлэх боломж бараг үлдээсэнгүй. Мөн төрийн оролцоо, мэдэл багасч, төрийн бус байгууллага, олон улсын хөгжлийн агентлаг зэрэг төрийн бус институциуд байгуулагдсанаар төрийн оролцоог улам хумиад зогсохгүй Засгийн газрын эрх мэдэл, үйл ажиллагаа тэдгээр байгууллагад шилжихэд хүргэжээ [Rossabi 2005]. Засгийн газрын эрх мэдэл, үйл ажиллагаа нийгмийн доод шатны төдийгүй дээрх үндэстэн дамнасан байгууллагуудад шилжээд зогсохгүй төрийн бүрэн эрхт байдал ноцтой сорилттой тулгарсан. Монголын төр засаглалын цорын ганц сонгуульт институцитэй болсонтой адил болов. Үүний үр дүнд Монголд үндэстэн дамнасан засаглал амжилттайгаар байгуулагдсан байна [Үндэстэн дамнасан засаглалын тухай Ferguson, Gupta (2002)-г үзнэ үү]. Төрийг сулруулснаар Монголын төрийн мөн чанар, цар хүрээ өөрчлөгдсөн. Монголын төр нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэгч байхаа больж, зөвхөн иргэдийг гэмт халдлага, аюул ослоос хамгаалж, хууль сахиулах төдий үүрэг бүхий төр буюу шөнийн манаачийн үүрэг гүйцэтгэгч төр болон хувирсан байна [Nozick 1999]. Монголд хийгдсэн эрс либералчлал нь нийгмийг зах зээлээс хамааралтай болгоод зогсохгүй байгалийн баялаг нь дэлхийн зах зээлээс хамааралтай орон болгосон юм. Үүний зэрэгцээ коммунист дэглэм нь иргэдийг гэмт халдлага, аюул ослоос хамгаалж, хууль сахиулах үүрэг бүхий неолиберал шөнийн манаачийн үүрэг гүйцэтгэгч төр байдлаар дахин сэргэсэн бол коммунист номенклатур нь олигархиудын эрх мэдэлт засаг болон хувирч дүрээ өөрчилсөн байна. Түүнчлэн Монголын социалист аж үйлдвэржилт нь нийгмийн халамж үйлчилгээний социалист тогтолцооны хамтаар замхран алга

80 Лхамсүрэнгийн Мөнх-Эрдэнэ болсон. Мөн үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөө нь олон улсын үндэстэн дамнасан неолиберал засаглалын нөлөөн дор орсноор Монгол нэг хэлбэрийн хамаарлыг нөгөөгөөр солисон явдал болсон. Ашигласан хэрэглэхүүн: 1. Block, P. 2001. Introduction in Polanyi, K. The Great Transformation: The Political and Economic Origins of Our Time. Boston: Beacon Press. pp. xviiixxxviii. 2. Harvey, D. 2005. A Brief History of Neoliberalism. Oxford University Press. 3. Ferguson, J. and Gupta, A. 2002. Spatializing States: toward an ethnography of neoliberal governmentality in American Ethnologist 29 (4):981-1002. 4. Nozick, R. 1999 (1974). Anarchy, State, and Utopia, Blackwell 5. Polanyi, K. 2001 [1944]. The Great Transformation: The Political and Economic Origins of Our Time. Boston: Beacon Press. 6. Reinert, E. 2004. Globalization in the periphery as a Morgenthau Plan: the underdevelopment of Mongolia in the 1990s. In Globalization, Economic Development and Inequality: An Alternative Perspective. Edited by E. Reinert, pp. 157-214. Cheltenham, UK: Edward Elgar. 7. Rossabi, M. 2005. Modern Mongolia: From Khans to Commissars to Capitalists. Berkeley: University of California Press. 8. Wade, R. 1990. Governing the Market: Economic Theory and the Role of Government in East Asian Industrialization, Princeton University Press.