ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

Similar documents
ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Harvard Business Essentials цувралын тухай

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

ХҮЧТЭЙ ЛАЗЕРЫН ОРНООР УСТӨРӨГЧИЙН АТОМЫГ ӨДӨӨХ БА ИОНЧЛОХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

БДБ-ЫН 10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ-12 сар

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

Бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж /Суралцахуйн удирдамжийг удидлага болгоно/ Хими

Цахим сургалтын чанарын өөрийн үнэлгээний маягт

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь БИЕ ДААСАН БАЙДАЛ

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

Project E-News. Volunteer E-News

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

Миний бие даах чадвартай болох арга зам

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

БИЕ ДААХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

Хүний эрхийн боловсрол

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Edmonds Community College АНУ Вашингтон муж Сиатл хотоос ойр

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

ЗАЛУУЧУУД, ХӨДӨЛГӨӨНТ ХҮН АМ БОЛОН ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮН АМЫГ ХДХВ/ДОХ-оос УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨСӨЛ

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

BATBAYAR AND PARTNERS LLP

УЛААНБААТАР ХОТ: ТӨВЛӨРӨЛ БА АСУУДАЛ

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

ART public UB 2017 Land Art Mongolia

2011 оны хичээлийн жилийн тайлан

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

Бөхөн хамгаалах холбооноос эрхлэн гаргав БӨХӨНГИЙН МЭДЭЭ. Бөхөнгийн экологи ба хамгааллын талаар мэдээлэл солилцох 6 хэл дээрх хэвлэл

Ёс суртахуунтай байх зориг

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГААНЫ АНГИЙН 2012 ОНД ХИЙСЭН МАЛТЛАГА СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮН

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

TENGER RESEARCH CENTER

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

3

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

Төв банкны үйл ажиллагаа

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

Î.Îòãîíöýöýã, À. îéæàìö, Á.Îäãýðýë, (2013) ÕÀÀ-í Øèíæëýõ óõààí ñýòã ë ¹10 (01):

ТӨЛБӨРИЙН КАРТ ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ

Кёнги Их Сургууль. Солонгос хэлний бэлтгэлийн төв. Kyonggi.ac.kr/IOIE

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

Олон Улсын Боловсрол. Олон У лсын Боловсро лын Пиерс К о ллеж

Transcription:

DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v56i2.707 ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ Х.Отгонбаатар 1 1 Боловсролын хүрээлэн, Монгол улс Цахим шуудан: otgonbaatar@mier.mn Хураангуй Энэхүү өгүүлэл нь Даалгаврын хариултын онол (Item Response Theory)-ын хэрэглээний ач холбогдол, тестийн даалгавар боловсруулах аргачлалыг тайлбарлахыг зорив. Ингэхдээ 7 дугаар ангийн сурагчдад зориулсан 4 сонголт бүхий математикийн тест боловсруулж, 480 сурагчаар 40 минутад ажиллуулж хариултуудыг цуглуулсан болно. Тестийн даалгавруудад өгсөн сурагчдын хариултуудад 3 параметртэй (a, b, c) IRT загвар, BILOG-MG программыг ашиглаж анализ хийв. Даалгаврын параметрүүдийг даалгаврын онцлогийн муруйг (Item Characteristic Curve) ашиглан тайлбарласан болно. Түлхүүр үг: даалгаврын параметр, даалгаврын дискременаци, даалгаврын онцлогийн муруй, IRT ОРШИЛ Америкийн эрдэмтэн Л.Л.Төрстоүн 1925 онд хэвлүүлсэн Сэтгэл судлал, сургалтын тестийг хэмжээсжүүлэх арга зүй сэдэвт өгүүлэлдээ Орчин үеийн психометрийн онол болох Даалгаврын хариултын онол (Item Response Theory)-ын ухагдахуун, суурь ойлголтыг анхлан гаргаж тавьжээ. Хэдийгээр Л.Л.Төрстоүн энэ чиглэлийн судалгаанаасаа бага зэрэг хазайж өөр чиглэлд судалгаа хийх болсон ч түүний шавь, хамтран ажиллагсад эл онолын үзэл баримтлал, аргачлалыг боловсронгуй болгох асуудалд ихээхэн хүчин чармайлт гаргасны дотор Ричардсон (1936), Фергуссон (1943), Фред Лорд (1952), Жорж Раш нарын эрдэмтэд IRT-ийн өөр өөр төрлийн моделиудыг боловсруулж, орчин үеийн судалгааны томоохон онол, аргачлал болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Өнөө үед боловсролын чанарын үнэлгээг - 24 - тодорхойлдог PISA, TIMSS, NAEP олон улсын сорилууд энэ онолд үндэслэж байна. Даалгаврын хариултын онол нь тест боловсруулах, тестийг үнэлэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд шалгуулагчийн чадвар, даалгаврын сонголт, тестийн загвар зэргийг үнэлэхэд маш чухал хэрэгсэл болж чаддаг юм. Энэ онол нь шалгуулагчийн чадварыг тооцож гаргахаас гадна тестийн даалгаврууд чухам хэр сайн болсон байна гэдгийг үнэлэх боломж олгодог давуу талтай юм. Өөрөөр хэлбэл тухайн даалгаврын онцлогийг илтгэдэг муруй (Item Characteristic Curve)-г ашиглаж шалгуулагчийн чадвар ба даалгаврын гүйцэтгэл хоорондын хамаарлыг харуулдаг. Шалгуулагчийн чадвар, даалгаврын параметрийг шалгуулагчийн тестэд үзүүлсэн хариултууд дээр үндэслэж тооцдог бөгөөд даалгаврын параметрүүдийн тоо нь

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 56 No 02 (218) 2016 ямар загвар ашиглаж байгаагаас шалтгаалан өөр өөр байдаг. Хэдийгээр эдгээр загварууд нь математик илэрхийллүүдийг агуулсан байдаг ч суурь ойлголтуудыг нь ойлгоход тийм ч хэцүү биш. Хамгийн нийтлэг хэрэглэгддэг загварууд 1,2,3 (1PL, 2PL, 3PL) параметртэй загварууд юм. Энэхүү судалгааны ажилд доор тайлбарласан 3 параметртэй (3PL) загварыг ашигласан болно. 3 параметртэй IRT загвар (3PL) 1980 онд Германы эрдэмтэн Фред Лорд энэхүү 3 параметрт загварыг анх сонголттой хариулттай тестийн даалгаварт тааж хариулах боломжийг тооцож боловсруулсан байна. Даалгавар i-д зөв хариулах боломжийг тооцсон 3 параметртай загварыг доор харуулав: (1) Таах параметр нь С нь шалгуулагч хэдийгээр даалгаврын хариултыг мэдэхгүй байсан ч зөв хариулах боломжийг харуулж байна. Таах парамтетр С=0 үед хоёр болон гурван хэмжээст загварууд эквивалент байна. Харин b параметр нь даалгаврын хүнд хөнгөний түвшинг илтгэх бөгөөд шалгуулагчийн зөв хариулах боломж (.5 +.5c)*(100) % байна. Даалгаврын параметрүүд Даалгаврын параметр нь IRT-ийн суурь ойлголт юм. Нийтлэг IRT загварууд дээр дурдсанчлан нэг, хоёр, гурван параметртай байдаг. Эдгээр 3 параметрийг дэлгэрэнгүй тайлбарлая. Даалгаврын дискреминаци буюу a параметр: Энэхүү параметр нь өндөр чадвартай шалгуулагчийг сул чадвартай шалгуулагчаас ялгадаг параметр юм. Өөрөөр хэлбэл, даалгавар сайн болон муу шалгуулагчийг хэр сайн ялгаж чадаж байгааг харуулдаг гэсэн үг юм. Хэрэв а параметр өндөр байвал өндөр чадвартай шалгуулагч зөв хариулж, бага чадвартай шалгуулагч буруу хариулна гэж ойлгож болно. Даалгаврын дискреминаци -1 ба 1 хооронд байх бөгөөд сайн даалгавруудын а параметр ихэнхдээ 0.5-1 хооронд байна. Ерөнхийдөө а параметр 0.4-өөс багагүй байх хэрэгтэй. Даалгаврын хүнд хөнгөний түвшин буюу b параметр: Хэрэв b параметр өндөр байвал тухайн даалгаварт зөв хариулахад хэцүү байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, b параметр өндөртэй даалгаварт чадвар султай шалгуулагчийн зөв хариулах боломж багасна. Харин b параметр бага тохиолдолд ихэнх шалгуулагч, тэр дундаа чадвар султай шалгуулагч ч зөв хариулах боломж байдаг. АНУ-ын Вашингтоны их сургуулиас боловсруулсан ScorePak программын тооцооллоор даалгаврын хүнд хөнгөний түвшин 0.85 болон түүнээс дээш байвал хялбар, 0.51-0.84 хооронд байвал хэвийн, 0.5-аас доош бол хүнд гэж ангилж үздэг. Таамаглах c параметр: Дээр өгүүлсэнчлэн зарим IRT загварууд таамаглах параметртай байдаг. Энэхүү таамаглах с параметр нь сул чадвартай шалгуулагч ч тааж, зөв хариулах боломжтой нөхцлийг тооцоолсон байдаг. Жишээлбэл; 4 хариултын сонголттой даалгаварт шалгуулагчийн тааж, зөв хариулах магадлал 0.25 байна гэсэн үг. Мэдээлэл цуглуулалт ба түүврийн хэмжээ Судалгаанд хот, хөдөөгийн ерөнхий боловсролын тус бүр 5 сургуулийн 7 дугаар ангийн 482 сурагчид хамрагдав. Математик чадварыг хэмжээсжүүлэх үүднээс тус бүр 4 сонголт бүхий 30 даалгавартай тест боловсруулсан ба 15 даалгаврыг Олон улсын математик, шинжлэх ухааны хичээлийн сорилоос (TIMSS), 15 даалгаврыг ЕБС-ын - 25 -

7 дугаар ангийн сурагчдын математикийн хичээлээр эзэмших мэдлэг чадварын хүрээнд боловсруулсан болно. Тестийн даалгавруудыг арифметик, статистик ба магадлал, геометр, алгебр, пропорц гэсэн 5 мэдлэгийн хүрээнд сонгосон бөгөөд даалгаврын тоог дунд сургуулийн хөтөлбөрт заасан математикийн сэдвийн цагаас хамааруулан боловсруулсан. Сурагчид тестийг 40 минутын хугацаанд гүйцэтгэсэн болно. Даалгаврын параметрүүд болон даалгаврын онцлогийн муруйг IRT-ийн гол судалгааны хэрэгсэл болох BILOG-MG программын тусламжтайгаар гаргаж авсан болно. Даалгаварт шинжилгээ хийх Хөтөлбөрөөр олгож буй мэдлэгийг сурагчид хэрхэн эзэмшиж байна гэдгийг үнэлэхийн тулд тэдгээрийг хэмжихэд чиглэсэн даалгаврууд бүхий тест боловсруулах шаардлага гардаг. Харин тухайн тестийн даалгаврууд хэр чанартай болсон бэ гэдгийг тогтоохын тулд даалгавруудад анализ хийх нь чухал ач холбогдолтой юм. Тестийн даалгавруудад анализ хийснээр чанартай тест боловсруулж чадна. Тухайлбал, тухайн судлагдахууны хүрээнд анхан шатны мэдлэгийг шалгах даалгаврууд (хэтэрхий хялбар даалгаврууд) олон байвал сурагчид хөөсөрсөн өндөр оноо авах бөгөөд сурагчдын мэдлэгийг хангалттай зөв үнэлж чадахгүй. Харин хэтэрхий хүнд даалгаврууд олон байвал сурагчид маш бага оноо авч улмаар сэдэл, тэмүүлэл нь буурч, суралцах сонирхолгүй болох сөрөг талтай. Дээр дурдсан математикийн тестийн даалгавруудад IRT- ийн a, b, c параметрүүд болон даалгаврын онцлогийн муруйн (ICC) тусламжтайгаар шинжилгээ хийж үзье. Зураг 1-д даалгавар 2-ын онцлогийн муруйг харуулав. Нэлээд хүнд даалгаврын онцлогийн муруй нь ийм хэлбэртэй гардаг. Таалтын буюу с параметр тодорхой хэмжээгээр байгаа ч даалгаврын хүнд хөнгөний түвшин буюу b параметр -2,5 байгаа нь энэ даалгавар хэтэрхий хүнд байсныг илтгэж байна. Даалгаврын дискременаци буюу а параметр 0,4 байгаа нь сурагчдыг чадварын Зураг 1. Даалгавар 2-ын онцлогийн муруй - 26 - түвшингээр нь сайн ялгаж чадаагүйг илтгэж байна. Дүгнэж хэлбэл энэ даалгавар сайн даалгавар болж чадаагүй бөгөөд дараачийн удаа тест боловсруулахдаа анхаарах, яагаад сурагчид энэ даалгаврыг муу гүйцэтгэв гэдэгт дүгнэлт өгөх шаардлагатайг харуулж байна.

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 56 No 02 (218) 2016 Харин маш хялбар даалгаврын муруй ийм хэлбэртэй байдаг. Таалтын буюу с параметр харьцангуй өндөр бөгөөд даалгаврын хүнд хөнгөний түвшин буюу b параметр 2,9 байгаа нь энэ даалгавар хэтэрхий хялбар байсныг илтгэж байна. Харин даалгаврын дискременаци буюу Зураг 2. Даалгавар 4-ийн онцлогийн муруй. а параметр 0,685 байгаа нь сурагчдыг чадварын түвшингээр нь ялгаж чаджээ. Дүгнэж хэлбэл энэ даалгавар мөн л сайн даалгавар болж чадаагүй бөгөөд үүнээс арай дээр түвшний даалгавар боловсруулах шаардлага байгааг харуулж байна. Боломжийн сайн даалгаврын онцлогийн муруй ихэвчлэн ийм хэлбэртэй харагддаг. Даалгаврын хүнд хөнгөний түвшин буюу b параметр 0,84 байгаа нь ScorePak программын тооцооллоор боломжийн гэж үзэж болох ба даалгаврын дискременаци Зураг 3. Даалгавар 8-ын онцлогийн муруй. - 27 - буюу а параметр 0,84 байгаа нь сурагчдыг чадварын түвшингээр нь сайн ангилж чадсан байна. Ерөнхийдөө энэ даалгавар сайн даалгавар болж чадсан гэж дүгнэж болохоор байна. Судалгааны ажилд ашигласан тест

хэр найдвартай болсныг мөн шалгаж үзэх хэрэгтэй. Хүснэгт 2-т тестийн даалгавар тус бүрийн найдвартай чанарыг, Хүснэгт 3-т тестийн найдвартай чанарыг тус тус харуулав. Хүснэгт 2. Тестийн даалгавруудын найдвартай чанарын үзүүлэлт Даалгавар Найдвартай чанар Даалгавар Найдвартай чанар 1 0.777 16 0.775 2 0.779 17 0.784 3 0.773 18 0.774 4 0.789 19 0.768 5 0.780 20 0.772 6 0.782 21 0.768 7 0.772 22 0.780 8 0.775 23 0.786 9 0.767 24 0.768 10 0.769 25 0.767 11 0.768 26 0.768 12 0.771 27 0.765 13 0.774 28 0.770 14 0.773 29 0.774 15 0.765 30 0.771 Хүснэгт 3. Тестийн найдвартай чанарын үзүүлэлт Тестийн мэдээлэл Даалгаврын тоо Сурагдчын тоо Найдвартай чанар Математик 30 482 0.779 Тестийн онолоор тестийн найдвартай чанарын үзүүлэлт 0-1 хооронд байдаг бөгөөд 0.7-оос дээш байх шаардлагатай гэж үздэг. Тестийн найдвартай чанарын үзүүлэлт 0.7-0.8 байвал сайн тест гэж үзэх бөгөөд магадгүй зарим даалгавруудыг сайжруулах шаардлагатай, 0.8-0.9 байвал сайн тест, 0.9 буюу түүнээс дээш байвал маш сайн тест гэж үзнэ.(2) Судалгаанд ашигласан тестийн найдвартай чанарын үзүүлэлт 0.7-оос дээш байгаа нь тухайн тестийг хангалттай найдвартай гэж үзэж болохоор байна. ДҮГНЭЛТ Боловсролын салбарт үндэсний түвшинд, сургуулийн түвшинд, ангийн түвшинд гэхмэтчилэн сургалтын үйл ажиллагаанд тогтмол үнэлгээ хийдэг байх нь их ач холбогдолтой. Тэдгээр үнэлгээний үр дүнгээс шалтгаалан сургалтын үйл ажиллагаатай холбоотой - 28 - чухал шийдвэрүүд гардаг байх ёстой юм. Даалгаврын хариултын онолыг боловсролын салбар тэр дундаа сургалтын үйл ажиллагаанд үнэлгээ хийх томоохон аргазүй гэж ойлгож болно. Манай улсын хувьд элсэлтийн ерөнхий шалгалт болон бусад түвшний тестүүдийн даалгаварт

Proceedings of the Mongolian Academy of Sciences Vol. 56 No 02 (218) 2016 Даалгаврын хариултын онолыг ашиглаж анализ хийснээр хөтөлбөрөөр олгохыг зорьж буй тодорхой мэдлэг, чадварыг зөв үнэлэх, цаашлаад хөтөлбөрийн агуулгыг сайжруулах арга замыг тодорхойлох, дараа дараачийн тестийн даалгавруудыг сайжруулах боломжтой болох юм. Мөн түүнчлэн багш нар энэ онолыг ашиглан тест боловсруулах, тестийн даалгавруудад анализ хийх аргазүйд суралцсанаар аль мэдлэгийг хэрхэн заах шаардлагатай байна вэ гэдгийг олж мэдэх, өөрийн хичээл зааж буй арга барилдаа дүн шинжилгээ хийх, сурагчдын мэдлэг, чадварын түвшинг зөв тогтоох боломжтой юм. Ашигласан бүтээлийн жагсаалт 1. Deborah Harris. (1989). Comparison of 1-, 2-, and 3- parameter IRT models, Educational Measurement: Practice and Issues, 36-37. 2. Nunnally, J. C. (1967). Psychometric theory, 172-235, 6-26, 196. New York: McGraw-Hill. - 29 -

SIGNIFICANCE OF USING ITEM RESPONSE THEORY Abstract This paper is aimed to explain concept of Item Response Theory (IRT) and introduce effectiveness of this test developing approach. IRT is significantly effective approach for developing and evaluating tests. Therefore IRT can be an appropriate tool to measure examinee ability, test item selection, and test form equating. More significantly, IRT allows teachers and researchers to evaluate examinee s ability and to describe how well items on the test are performing. In addition, IRT uses the concept of Item Characteristic Curve (ICC) to show the relationship between examinee ability and performance on an item. Another important concept of IRT is item parameters. The number of item parameters depends on which IRT model will be used. In this paper 3 parameters logistic model (3PL) was used to estimate students ability. Research participants were 482 students from secondary schools in Mongolia. - 30 -