Edmonds Community College АНУ Вашингтон муж Сиатл хотоос ойр

Similar documents
Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

Олон Улсын Боловсрол. Олон У лсын Боловсро лын Пиерс К о ллеж

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

Кёнги Их Сургууль. Солонгос хэлний бэлтгэлийн төв. Kyonggi.ac.kr/IOIE

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

Европын Тойрон Аялал. Франц, Бельги, Голланд, Герман, Швейцарь, Итали. 12 өдөр 11 шөнийн аяллын хөтөлбөр

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

Миний бие даах чадвартай болох арга зам

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

ART public UB 2017 Land Art Mongolia

Harvard Business Essentials цувралын тухай

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь БИЕ ДААСАН БАЙДАЛ

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

A:1# Мишээл экспо ESM Жолооч: Даваа

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

Project E-News. Volunteer E-News

2011 оны хичээлийн жилийн тайлан

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

BATBAYAR AND PARTNERS LLP

Хүний эрхийн боловсрол

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН БАРТААТ ЗАМЫН ЗУНЫ АЯЛЛЫН ЖУРАМ

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

ХҮЧТЭЙ ЛАЗЕРЫН ОРНООР УСТӨРӨГЧИЙН АТОМЫГ ӨДӨӨХ БА ИОНЧЛОХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

БИЕ ДААХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Ёс суртахуунтай байх зориг

15 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ. МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО СПОРТЫН АНХДУГААР БАГА ОЛИМП -ИЙН НААДАМ

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Шинэ номын мэдээ Шинэ номын мэдээ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

TENGER RESEARCH CENTER

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

3

Сузуки Витара автомашины албан ёсны борлуулагч Бридж Корпорац

Инновацийг нэвтрүүлж, эрдэм судлалыг дээдэлсэн цахим сургууль болно Дотор нүүрт

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

ТӨЛБӨРИЙН КАРТ ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

УЛААНБААТАР ХОТ: ТӨВЛӨРӨЛ БА АСУУДАЛ

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГААНЫ АНГИЙН 2012 ОНД ХИЙСЭН МАЛТЛАГА СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮН

БДБ-ЫН 10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ-12 сар

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Цахим сургалтын чанарын өөрийн үнэлгээний маягт

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Transcription:

Edmonds Community College АНУ Вашингтон муж Сиатл хотоос ойр Их сургуулийн эрдмийн зэрэгээ бидэнтэй эхэлнэ үү. Баклаврын зэрэгээ горилон их сургууль руу шилжихэд хялбар Дотуур байр болон Айлд байрлах Бидний байршил? Edmonds Community College нь Сиатл хотоос хойд зүгт 24 километрт орших нийтийн, 2 жилийн сургалттай коллеж юм. Манай коллеж нь Lynnwood хотод орших бөгөөд 50 акр талбайтай амар тайван газар оршдог. Дэлгүүр, банк, түрээсийн орон сууц, кафе мөн ресторануудад ойрхон байршилтай. Бидний орчин тойрон Edmonds Community College нь Сиатл хотын төвөөс 25 мин мөн Cиатл-Такома олон улсын нисэх онгоцны буудлаас 45 мин зайд оршдог. Түүнчлэн Канадын Ванкоүвер хотоос 1 цаг 30 мин зайд мөн далайн эргээс холгүйхэн оршино. Бид аюулгүй, дуу чимээ бага, сурагчдын сурах нөхцөлийг бүрэн хангасан Сиатл хотын ойролцоо оршино. Манай сургууль нь мөн гольфын курс хичээллүүлдэг. Манай оюутны хотхон нь дэлгүүрүүд, банкууд, ресторануудаас ердөө хэдхэн алхмын зайд оршдог. Lynnwoodын онцлох газруудын нэг болох Alderwood mall нь дотроо кино театр, үндэсний голчлох дэлгүүрүүд мөн хооллох газруудыг багтааснаараа онцлогтой. Ойролцоо орших Эдмондс нь Номхон Далайн эргийн дуу чимээ бага Puget Soundын эргээр оршдог. Үүний ойролцоо өргөн сонголт бүхий ресторанууд, дэлгүүрүүд, урлагийн галлерейнүүд мөн Olympic Peninsula.д байх Olympic үндэсий парк руу явах усан онгоц байх болно. Сиатл ойр орчим БОИНГ компани, Microsoft корпораци, Starbucks кофе компани, Amazon.com Inc. уудын өлгий нутаг юм. Мөн үндэсний хэмжээний том спортын багууд болох Mariners бейсболын баг, Sounders FC хөл бөмбөгийн баг, Seahawks америк хөл бөмбөгийн багуудын өлгий нутаг болно. Сиатл нь технологи, урлаг, бизнесс, соёлын шинэ соргог санаа гаргадгаараа алдаршсан хот юм. Нэртэй театрууд, опера, симфони, орчин үеийн концертууд, урлагийн үзэсгэлэнгүүд нь Сиатл хотын бэлэг тэмдэг боломж өгдөг юм. Мөн цанаар гулгах, snowboarding, hiking хийхэд тохиромжтой газрууд ойрхон. Ойр орчмын ресторанууд нь Европ болон Ази хоолнуудаараа алдартай. Онцгой заавар зөвлөгөө Edmonds Community College ийн төлбөр нь ихэнх их сургуулиудаас 2 дахин бага үнэтэй. Манай сургуулийн 2 жилийн хугацаатай Associate зэрэг нь АНУ доторх ихэнх их сургуулиудын эхний 2 жилийн сургалттай тэнцнэ.

Бидний оюутны хотхонд их сургууль. Их сургуулийн дадлага туршлагийг танд. Central Washington Их сургууль (CWU) нь Edmonds CC-ын орчинд байрлах бөгөөд баклаврын зэрэгийг санал болгож байна. Үүнд: Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлага, Мэдээлэл технологи, Удирдлагийн менежмент, Хууль зүй, Нийгмийн шинжлэх ухаан түүгээр зогсохгүй Нягтлан бодох бүртгэлээр магистрын зэрэг хамгаалах боломжтой. Edmonds CC болон CWU ийн сурагчид нь адил байранд хичээллэж, номын сан, сургуулийн хоолны газар болон дотуур байранд (Rainier Place) хамтдаа цагийг өнгөрөөдөг. Их сургуулийн дадлага туршлагаа эндээс эхлэх. 2 жил Edmonds Community College.д 2 жил АНУ-ын их дээд сургуульд = 4 жилд баклаврын зэрэг Associate-ын зэрэг болон их сургууль руу шилжих процесс 2 жилийн хугацаанд Associate of Arts, Associate of Sciences, Associate of Technical Arts зэргүүдийг санал болгож байна. Эдгээр зэргүүдийн аль нэгийг сурагчид дүүргэсний дараагаар 4 жилийн сургалттай их сургуульруу шилжин баклаврын зэрэгээ эзэмших боломжтой. Доорх дурдах курсүүд нь нилээд түгээмэл: Зэргүүд: Associate of Arts: Нягтлан бодох бүртгэл, Бизнес, Антропологи (Хүн судлал), Архитектур, Урлаг, Мэдээлэл холбоо, Эдийн засаг, Боловсрол, Англи хэл, Франц хэл, Газар зүй, Герман хэл, Түүх, Олон улс судлал, Япон хэл, Сэтгүүл зүй, Дуу хөгжим, Философи (Гүн ухаан), Улс төр судлал, Сэтгэл зүй, Социологи, Испани хэл, Илтгэх урлаг, Театрын урлаг, Медиа...г.м. Associate of Science: Одон орон судлал, Биологи, Хими, Компютерын шинжлэх ухаан, Инженер, Байгаль орчин судлал, Геологи, Математик, Анагаах ухаан, Сувилах ухаан...гэх мэт. Associate of Technical Arts: Бизнес мэдээллийн технологи, Бизнес менежмент, Компютер анимейшн, Компютер мэдээллийн систем, Барилгын менежмент, Дижитал дуу хөгжим, Сургуулийн өмнөх насны боловсрол, Хоолбооны эрүүл мэнд, Цэцэрлэгжүүлэлт, Аялал жуулчлал, Түүхий эдийн шинжлэх ухаан, Веб загвар зохион бүтээл...гэх мэт. Их сургуулиуд

Манай сурагчид эдгээр АНУ н топ их сургуулиудруу шилжин суралцдаг. University of Washington Washington State University Cornell University Purdue University Rutgers University University of California, Berkeley Michigan State University University of Indiana University of Southern California Georgia Institute of Technology Seattle University University of Virginia University of Texas University of Wisconsin University of Minnesota University of Kansas University of Buffalo, N.Y. State University of New York, Buffalo San Francisco State University Pennsylvania State University Ohio State University Central Washington University Болон бусад Ахлах сургуулиас их сургууль руу Ахлах сургуулын дипломоо хамгаалахын сацуу коллежийн кредит ангиудаас сонгон элсэх орох боломжтой. Хэрэв сурагч 16 настай юм уу түүнээс дээш тохиолдолд бидний ахлах сургуулиас их сургууль хэмээх программд хамрагдаж болох юм. Edmonds Community College нь 1993 оноос эхлэн олон улсын ахлах сургуулийн программыг хэрэгжүүлсэн бөгөөд 500 гаран сурагчид ахлах сургуулийн диплом болон Associate зэргийг хослуулан авчихаад байна. Бид энэхүү программаараа АНУ дотроо нилээд туршлагатайд тооцогддог. Та цаг хугацаа болон мөнгөө хэмнэнэ! ½ жил ахлах сургуулийн аигиудад (энэ нь дундаж сурагчдын хугацаа, гэхдээ хэзээ энэ хөтөлбөрт хамрагдсанаас шалтгаална) ½ жил Associate зэргийн ангиудад 2 жил их дээд сургуульд =

4 жилд Ахлах сургуулийн диплом, Associate зэрэг мөн Баклаврын зэрэг авах боломж Мэргэжлийн зэргүүд болон ажлын туршлага Мэргэжлийн зэрэгээ 2 жилд эзэмшин авах/ эсвэл 6 хан сард сертификат авах. Associate зэрэг нь Баклаварын зэрэг горилон их сургууль руу шилжихэд хэрэглэгдэнэ эсвэл шууд ажлынхаа гарааг эхэлсэн ч болох юм. Албан журмын бус практикын дадлага (OPT-Optional Practical Trainig) Зэрэг юмуу сертификатаа дүүргэсний дараа та АНУ-д мэргэжлийнхаа дагуу OPT эрхээ ашиглаад эх оронруугаа буцахаас нэг жилийн өмнө эсвэл их сургуульруу шилжихээс нэг жилийн өмнө ажиллах эрхтэй юм. Баклаврын зэрэгээ хамгаалсны дараа эх оронруугаа буцахаас өмнө мөн нэмэлт нэг жил мэргэжлийнхээ дагуу ажиллах эрхтэй. ½ жил ахлах сургуулийн аигиудад (дундаж сурагчдын хугацаа, гэхдээ хэзээ энэ хөтөлбөрт хамрагдсанаас шалтгаална) 1 юмуу 2 жил коллеж-д 1 жил ажиллах 2 жил Баклаврын зэрэг.т 1 жил ажиллах = 4 өөс 6 жилийн дотор Сертификат, Associate зэрэг, Баклаврын зэрэг мөн хоёр жилийн ажлын дадлага туршлага Гүнзгийрүүлсэн Англи хэл Англи хэлийг түргэн хугацаанд Гүнзгийрүүлсэн Англи хэл программд хамрагдан сурч болно. Бид энэхүү программаараа дамжуулан сурагчдыг коллеж болон их сургуулын ангиудад бэлтгэдэг. Үүнд: Долоо хоног бүр 20 цагийн хичээл Жижиг анги танхим Анхан шатнаас гүнзгийрүүлсэн хүртэл 5 шатны ангитай TOEFL-д бэлтгэх ангиуд Нээлттэй элсэлт: куартэр эхэлснээс хойш 4 долоо хоногын дотор хэзээд ч элсэн орсон болно Орчин үеийн мэдлэгийн эх үүсвэр: сурагчид зөвхөн багшаас суралцахаас гадна нэмэлт болгон компютер интернет ашиглах Америк сурагчидтай нүүр тулан харилцан ярилцах Сурагчид өдөр бүр 4 ангийн хичээлд сууж, олон талын арга барилд суралцах болно: Уншлага Дүрэм

Бичлэгийн анги Яриа/ Сонсгол Онцгой гүнзгийрүүлсэн ангиуд: Дуудлага/хэллэгийн анги Эрчимжүүлсэн яриа/сонсгол Их сургуульд бэлтгэх анги Орон нутагт түнш болох Туршлагаа ахиулах. Орчин тойрны сургуулиуд болон үйлчилгээний газруудад сайн дурын ажил хийн дадлага туршлага солилцох. Сурагчдад зориулсан үйлчилгээнүүд: Чиний амжилтын төлөө тусална! Олон улсын сурагчдын үйлчилгээний төв (ISS) нь туршлагатай зөвлөгчүүд болон олон хэлээр ярьж чаддаг ажилтнуудтай юм. Манай багш нар ч мөн үргэлж сурагчдын асуултад хариулахад бэлэн байдаг. Зөвлөгөө болон Сурагчын зүг чиг Зөвлөгчүүд нь сурагчдын онол эрдмийн тал дээр, визний асуултууд, хувийн болон соёлын ямар ч төрлийн асуултад хариулах болно. Куартер болгонд сургуультай танилцах долоо хоног зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр шинэ сурагчид коллежийнхаа тухай илүү мэдээлэл олж аван, шинэ найзуудтай болон, Сиатл хотынхоо орчин тойронтой танилцах боломж олгож өгдөг юм. Их сургуульруу шилжих төлөвлөгөө Манай их сургуулийн шилжилт хариуцсан зөвлөгч нь олон улсын оюутнуудад хэрхэн яаж зөв их сургуулиа олон, бүртгүүлэхэд тэр бүхий л процесст тусалдаг. Жил бүр манай олон оюутнууд дээд мэргэжлийн их сургуулиуд руу шилжин суралцдаг. Үйл ажиллагаанууд болон сургуулийн оролцоо Оюутнууд сонирхол нэгтэй сурагчидтайгаа хамт клүб байгуулан мөн түүндээ элсэж болно. Манайд дуу хөгжмийн клүбээс авхуулаад компютер тоглоомын клүб гэх мэтчилэн олон төрлийн клүбүүд байдаг. Оюутнууд оюутны зөвлөлд элсэн мөн кампус дотроо ажил хийн цалин авах боломжтой. Молл явж шоппинг хийн эсвэл Сиатл хотын төврүү явж ч болно. Англи хэлтэй найзуудтай болон амьдралынхаа туршийн найз нөхөдтэйгөө учирч болох юм. Сагсан бөмбөг тоглох, воллейболл тоглох, хөл бөмбөг тоглон сургуулийн орчиндоо цагийг зугаатай өнгөрөөж болно. Бичих дуртай хүмүүс сурагчдын сонинд нийтлэлээ хэвлүүлсэн ч болно. Суралцагч грүпптэй нэгдэн хичээлээ хамт давтаж болно. Коллежийн үйлчилгээнүүдэд ямар нэгэн атлетикт хамрагдах таатай нөхцөл, сурагчдын амралтын өрөө, тоглоомын өрөө, ресторанууд, кафенууд, номын сан, номын дэлгүүр, бэлэн мөнгөний машин мөн компютер өрөөнүүд багтдаг. Сурагчид энэхүү орчинд шинэ найзуудтай болж хичээлээ давтан оюутны хотхондоо болон ойр орчиндоо зугаацаж өнгөрөөх боломжтой.

Тэтгэлэгүүд Намар, өвөл, хаварын куартеруудад шинээр болон суралцаж буй оюутнуудад тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой. Орон сууц Дотуур байр Рейниер Плес Рейниер плес хэмээх шинэхэн баригдсан оюутны хотхонд байрлах дотуур байранд амьдрах боломжтой. Орон сууцаа Америк оюутнуудтай болон олон улсын оюутнуудтай хамтран эзэмших боломжтой. Энэхүү эд хогшилууд нь хувийн өрөө болон угаалгын өрөөнүүдийг илтгэнэ. Ангиудруугаа минут алхаад л орно. Голчлох зүйлүүд: Хувийн унтлагын өрөө 4 унтлагын өрөө/2 угаалгын өрөө, том өрөө болон гал тогоо Ор, хичээлийн ширээ, бусад тавилгууд Интернет, утас, телевизын холболт Хувцас угаах газар Нүүхэд хэрэгтэй хэрэгслүүд Оюутны хотхонд байрлалтай Рейниер плес нь: Давхар болгонд дотуур байрны зөвлөгч нар амьдрах Сурагчид иайзуудтайгаа уулзах боломжтой арга хэмжээнүүд зохиогдох Нийт 181 өрөөтэй Хөүмстей болон хаус хувааж хэрэглэх Америк айлууд сурагчдыг гэрийнхээ нэг гишүүнээ болгон хүлээн авахад бэлэн байдаг. 1980 оноос хойш олон улсын оюутнуудыг манай орчин тойрны айлууд хүлээж авсаар ирсэн билээ. Бид үргэлж сурагчдынхаа байгаа айлтай болон сурагчидтайгаа нягт холбоотой ажилладаг. Хөүмстей Шинэ найзуудтай болох, Англи хэлээ дээшлүүлэх, Америк амьдралтай танилцах. Амьдрах айл тань Америк соёл болон амьдралд өөрийг тань танилцуулах болно. Хаус хувааж хэрэглэх Өөрийнхөө сонголтоор биеэ даан нэгэн айлын өрөөг хөлслөн амьдарч бас болно. Хоолоо айлтайгаа болон ганцаарчлан хийн идэж болно. Онгоцны тосож авах үйлчилгээ Рейниер плесийн ажилтнууд буюу дотуур байрны ажилтнууд шинээр ирж буй оюутнуудыг тосож авдаг. Мөн тэдгээр оюутнуудаа очих айлуудад нь байрлуулж өгдөг. Автобусны үйлчилгээ Орон нутгийн автобус байнга танд үйлчлэх болно. Яг оюутны хотхон дотор мөн автобусны зогсоол байдаг.

Хэрхэн байранд бүртгүүлэх Онлайнаар бүртгүүлэх! Бүртгэлийн хуудсаа http://international.edcc.edu гэсэн хаягаар татаж авч болно. Бүртгэлийн хуудсаа 425.774.0455 дургаарруу факсдах Iss_desk@edcc.edu гэсэн хаягруу и-мейлээр явуулах Мөн доорх шуудангийн хаягаар материалаа илгээж болно. International Student Services Edmonds Community College 20000 68 th Avenue West Lynnwood, Washington 98036, U.S.A. Манай коллежид элсэхэд TOEFL болон бусад төрлийн тестүүдийг өгсөн байх шаардлагагүй. Ирснийхээ дараа манай коллежийн Англи хэлний шалгалт өгөн коллежийн ангиуддаа орж болно. Хэрэв зайлшгүй тохиолдолд коллежийн бэлтгэл ангийн Англи хэлэнд орж болно. TOEFLийн IBT 55, CBT 157, PBT 480 оноонуудтай эсвэл IELTS 5.0 буюу түүнээс дээш оноотой байх мөн түүнчлэн Cambridge First Certificateыг А, В, С дүнтэй дүүргэсэн тохиолдолд шууд сургуулийн шалгалтгүйгээр элсэн орно. Манай сургуульруу бүртгүүлэхийн тулд сурагч 16 нас хүрсэн байх шаардлагатай. Edmonds Community College ийг хэзээд эхлэх вэ Намарын куартер: Есдүгээр сар Өвөлийн куартер: Нэгдүгээр сар Хаварын куартер: Дөрөвдүгээр сар Зуны куартер: Долдугаар сар Edmonds Community College нь Баруунхойд бүсийн коллеж болон их сургуулийн комиссоор бүрэн эрх олгогдсон ба Вашингтон мужийн коллеж болон техникийн коллежууд хариуцсан ерөнхий хорооны захиргаан доор үйл ажиллагаагаа явуулдаг. International Student Services Edmonds Community College 20000 68 th Avenue West Lynnwood, Washington 98036, U.S.A Утас: 425.640.1518 Факс: 425.774.0455 Iss_desk@edcc.edu http://international.edcc.edu Edmonds Community College нь арьс өнгө, үндэс угсаа, хүйс, хөгжлийн бэрхшээл, хүйсийн хандлага, нас болон бусад зүйлээр ялгаварлан гадуурхдаггүй гэдгийг цохон тэмдэглэе.