Project E-News. Volunteer E-News

Similar documents
Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

3

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

BATBAYAR AND PARTNERS LLP

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

TENGER RESEARCH CENTER

Дэлхийд тэргүүлэгч. технологи, инженерингийн

Harvard Business Essentials цувралын тухай

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

Хүний эрхийн боловсрол

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

БИЕ ДААХ ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь БИЕ ДААСАН БАЙДАЛ

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

Хувьцаат компаниудын нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн тухай судалгаа

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

Төв банкны үйл ажиллагаа

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

ЭРЧИМ МЭДЭЭ. ЭРЧИМ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ Ногоон талбай -н нээлт ДЦС-4 ТӨХК. ДЦС-4 ТӨХК-ний сар тутмын сонин. 09 (19) 2012 оны 9-р сар

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

2011 оны хичээлийн жилийн тайлан

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Миний бие даах чадвартай болох арга зам

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Инновацийг нэвтрүүлж, эрдэм судлалыг дээдэлсэн цахим сургууль болно Дотор нүүрт

ART public UB 2017 Land Art Mongolia

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

Edmonds Community College АНУ Вашингтон муж Сиатл хотоос ойр

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

УЛААНБААТАР ХОТ: ТӨВЛӨРӨЛ БА АСУУДАЛ

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

Спортын мэдээ ЗУНЫ УЛИРАЛД ТАНД ЗААВАЛ ХЭРЭГ БОЛОХ 11 ЗҮЙЛ. Хяналтын албаны мэдээлэл 3-р нүүрт. 5-р нүүрт. 4-р нүүрт. 6-р нүүрт.

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

Transcription:

2013.07 Дугаар 5 Project E-News Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний төсөл Төслийн удирдагч Эндо Хироши Project E-News Улаанбаатар хотын гал унтраах техник, технологийг сайжруулах төсөл Төсөл хариуцсан А. Булган Volunteer E-News Жайка-гийн 2013 оны сайн дурын гишүүдийн үйл ажиллагааны товч танилцуулга Сайн дурынхныг хариуцсан Э. Золбоо Сургалт төгсөгчийн булан Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, аливааг сэтгэл зүрхнээсээ хийж бүтээцгээе Бусад Сургалт төгсөгч, Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т. Золбоот Жайка-ийн сургалтын хамтын ажиллагаа, сургалт төгсөгчдийн шилдэг жишээ Жайка Монгол дахь төлөөлөгчийн газрын Бэлтгэсэн:Түвшин-Од шинэчилсэн танилцуулга Жайка Монгол дахь төлөөлөгчийн газар Бодь цамхаг, 7 давхар, Сүхбаатарын талбай3, Улаанбааатар Утас: 976-11-325939, 312393 Факс: 976-11-310845 E-mail: mg_oso_rep@jica.go.jp Сайн байцгаана уу, Намайг Като гэдэг. Энэ оны 3 сард төлөөлөгчийн газрын даргаар томилогдож ирээд ажиллаж байна. Өнгөрсөн жил Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар та бүхний сайн мэдэх Нарны гүүрийг ашиглалтанд өгсөн билээ. Энэ гүүр нь Монголын анхны том хэмжээний төмөр бетонон гүүр бөгөөд Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгахад хувь нэмэрээ оруулж байгаа гэж найдаж байна. Гүүрийг доороос нь харахад ув улаан төмөр дам нуруу харагдах ба энэ нь гүүрийг хэр бат бөх болсоныг илэрхийлдэг. Мөэ Жайка-ийн хамтын ажиллагааны дүнд, 2009 онд боловсруулсан хотын мастер төлөвлөгөөнд тулгуурлаад, Жайка нь одоо судалгааны түвшинд байгаа метроны төслөөс эхсүүлээд хотын асуудлыг шийдвэрлэх шинэ технологи болон бодлогыг санал болгох гэж байна. Эргээд харахад 1990 оны ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтээс хойших эрс шинэчлэлт өөрчлөлтийн улмаас хот, хөдөөгийн хүн амын шилжилт, ХАА-н үйлдвэрлэлийн бууралт, зуд зэрэг гамшгаас үүдэлтэй малын тооны бууралт, үндсэн дэд бүтцийн элэгдэл зэрэг 90-ээд онд Монгол улс маш их хүндрэлтэй нүүр тулсан юм болов уу гэж бодож байна. Эдгээр асуудлуудын тухайд Жайка нь тухайн үеэс 4-р цахилгаан станцын засварын хамтын ажиллагаанаас эхсүүлээд зам, гүүр, ус суваг зэрэг үндсэн дэд бүтцийн сайжруулалт, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх болон хүний нөөцийн хөгжил, байгаль орчныг хамгаалах зэрэг монголчуудын амьдралыг цогцоор нь сайжруулахын тулд монголчуудтай хамтран хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ сониныг уншиж буй Жайка-ийн сургалт төгсөгч та бүхэн ялангуяа эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран зүтгэж байсан гэж бодож байна. Сүүлийн үед Монгол улсын эдийн засаг уул уурхайн хөгжлийн улмаас тогтмол өсч байгаа ба бараа бүтээгдэхүүний төрөл тоо мөн баялаг болж, хот хөгжиж байгаа боловч, нөгөө талаас баян хоосны ялгаа, байгаль орчны бохирдол зэрэг асуудлууд байсаар байна. Тиймээс Жайка нь цаашид засаглалыг бэхжүүлэхийн төлөөх хүний нөөцийн хөгжил, аж үйлдвэрлэлийн нэр төрлийг олшруулах, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, нийгмийн үндсэн үйлчилгээг сайжруулах, улам бүр нягтаршил ихтэй болж ирж байгаа Улаанбаатар хотын чадавхийг сайжруулах зэрэг салбаруудыг дэмжиж ажиллана. Цаашид мөн Жайка нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн үе шат бүрт Монголын ард түмэнтэй хамтран асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй аргуудыг боловсруулан санал болгож байх болно. Ингэхийн тулд 3500 д хүрээд байгаа Жайка-ийн сургалт төгсөгчид та бүхэнтэйгээ хамтын ажиллагаагаа эрхэмлэж явах тул та бүхний зүгээс санал бодол, зөвөлгөө өгч хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Като Тошинобү

Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх төсөл Төслийн удирдагч Эндо Хироши Төслийн танилцуулга Монгол улсад улсын төсвийн хяналтыг сайжруулах зорилготойгоор төрийн байгууллагад дотоод аудитыг нэвтрүүлж эхлээд байна. Энэ үйл ажиллагааг дэмжих зорилгоор Жайка нь дотоод аудитын мэргэжилтнүүдийг Монголд илгээн ажиллуулж байна. Японы аудитын байгууллагуудын туршлага дээр тулгуурлан, Монгол улсын төрийн байгууллагын дотоод аудитыг бэхжүүлэхийг дэмжиж ажиллаж байна. Эрхэм зорилго: Төв болон орон нутгийн төрийн байгууллагуудад дотоод аудитын тогтолцооны суурийг тавих. Төслийн зорилго: Монгол Улсын Засгийн газрын хувьд, Сангийн яамны Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраар дамжуулан, төр болон орон нутгийн байгууллагуудад дотоод аудитыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн чадавхи бүрдэнэ. Үр дүн 1: Төв болон орон нутгийн байгууллагуудын дотоод аудитын ойлголт, түүний хэрэгцээ шаардлагын талаарх ойлголт дээшилнэ. Үр дүн 2: Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газар болон төсөлд хамрагдах төв, орон нутгийн төрийн байгууллагуудын ажилтнуудын дотоод аудитын олон улсын стандарт, хэрэглээний талаарх мэдлэг сайжирна. Үр дүн 3: Дотоод аудитын үйл ажиллагааг төв болон орон нутгийн төсвийн байгууллагуудад нэвтрүүлэхэд зориулсан, Монгол Улсын онцлогт нийцсэн стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулна. Өнөөг хүртэлх үйл ажиллагаа Монгол улсад дотоод аудит гэдэг нь шинэ ойлголт тул дотоод аудитороор ажиллах хүнд эхлээд суурь мэдлэг эзэмшүүлэх шаардлагатай байсан. Иймд бид нар дотоод аудитын талаарх семинар, сургалтыг олон удаа зохион байгуулж, дотоодын аудитын талаар олон нийтэд ойлголт өгч ирсэн. Өнгөрсөн 1 жилийн үйл ажиллагааны үр дүнд сургалтанд оролцогчын тоо 400-д хүрч, дотоод аудитын сургалтын сургагч 22 хүнийг бэлтгэсэн. Мөн гадаадад улсын туршлагаас бодитоор суралцах шаардлагатай байсан тул Япон, Солонгос, Англи улсад сургалт зохион байгуулан, дотоод аудитыг бодит байдал дээрээс нь суралцаад ирсэн. Стратегийг илүү бодит болгохын тулд бодит байдал дээр үүссэн нөхцөл байдлыг стратеги төлөвлөгөөнд тусгах шаардлагатай. Тиймээс бид нар Монголд анх удаа дотоод аудитын үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлэн, цаашлаад аудитын стратегийг боловсруулахаар болсон. Мэргэжилтнүүдийн танилцуулга Эндо Хироши: Төслийн удирдагч/ Дотоод аудит (Сургалт 1): - Мэргэжлийн ийн хувьд дотоод аудитыг ойлголтыг түгээсээр байх болно! Такаги Хидэюки: Дотоод аудит (Сургалт 2): -Сургалтыг надад даатгаарай! Шимэги Нацүки: Дотоод аудит (Тогтолцоо бүрдүүлэлт 1): -Дотоод аудитын стратеги төлөвлөгөө боловсруулах туршлага бол их байна. Монголыг надад даатгачих! Сүгимүра Хироаки: Дотоод аудит (Тогтолцоо бүрдүүлэлт 2): - Төмөр дотоод аудитор гэж намайг нэрлэдэг. Практик дадлагыг надад даатгаарай! Доржсүрэнгийн Намжилмаа: Тогтолцоо бүрдүүлэлт (Холбогдох байгууллагуудын зохицуулалт): - Харилцаа, холбооны зохицуулагчаар ажиллаж байна! Юу ч хамаагүй зөвлөөрэй. Нармандах:Орчуулагч -Монголын тухайд бүгдийг надад даатгаарай! Дөлгөөн: Санхүү, аж ахуй -Эвтэй найртай хамт олон дунд ажиллах хөгжилтэй сайхан байна. (Англи дахь сургалтын үеэр) (Япон дахь сургалтын үеэр) Цаашдын төлөвлөгөө Монголд улсын төсвийн хяналтын талаар шинэ төсвийн тухай хууль батлагдан, дотоод аудитыг хэрэгжүүлэх шаардлагатай болж ирсэн. Үүний улмаас бидний үйл ажиллагаа ч мөн нэмэгдэн, өдөр бүр маш их ажилтай байдаг болсон. 2013 онд дотоод аудитын үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн ба, цаашид практик туршлагатай олон мэргэжилтнүүдийг бэлтгэх төлөвлөгөөтэй байна. Нөгөө талаас орон нутагт дотоод аудитын талаарх ойлголт одоо ч муу байгаа тул, таниулах сургалт семинарыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Дадлага, танхимын сургалтыг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэн, үр дүнтэй дотоод аудитыг нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулах зэрэгцээ энэ туршлагадаа тулгуурлан, Монгол улсад нийцсэн дотоод аудитыг нэвтрүүлэх төлөвлөгөөг боловсруулах болно.

Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын төсөл хариуцсан А.Булган Улаанбаатар хотод 22 галын машин хүлээлгэн өглөө ЖАЙКА энэ оны 6 сард Улаанбаатар хотын гал унтраах техник, технологийг сайжруулах Буцалтгүй тусламжийн төсөл (840 сая иен, ойролцоогоор 12.5 тэрбум төг)-өөр 22 галын машин (Автоцистер 8, Ус тээвэрлэгч 8, Хөөсний автоцистер 1, Автомеханик шат 2, Гэрэлтүүлгийн автомашин 3) болон гал унтраах багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, галын машинуудын ашиглалт, үйл ажиллагааны сургалтыг зохион байгууллаа. Энэ төсөл нь хотжилт явагдаж, өндөр байшин барилгууд нэмэгдэж байгаа Улаанбаатар хотод гал түймрийг үр дүнтэй унтраах чадавхийг сайжруулахын галын машин, тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, гал унтраагчдад зориулсан сургалт зохион байгуулах зорилготой. Хүлээлгэн өгөх ѐслол 6 сарын 20-нд Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдсаны 9 жилийн ойн өдөр зохион байгуулагдаж, Шадар сайд Д.Тэрбишдагва, Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Шимизү болон бусад холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон. Ёслолын үер автомеханик шатны үзүүлэх сургуулилт, багаж, тоног төхөөрөмжийн үзүүлэн, Онцгой байдлын албаны ѐслолын жагсаал зохион байгуулагдаж, Улаанбаатар хотын олон иргэд шинээр хүлээлгэн өгсөн галын машин, тоног төхөөрөмжийг үзэх танилцах боломж тохиосон юм. Япон улс 10 жилийн өмнө Гал унтраах тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний байгууламжийг сайжруулах төсөл (740 сая иен, ойролцоогоор 11.0 тэрбум төг)-өөр 17 галын машин, багаж тоног төхөөрөмжийг Монгол улсад хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээр машинууд нь маш сайн засвар үйлчилгээ хийгдэж, одоо ч гал унтраах талбарт ашиглагдаж байна. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гал унтраах машины ихэнх нь Япон улсын тусламжаар шинэчлэгдээд байна.

Жайка-гийн 2013 оны сайн дурын гишүүдийн үйл ажиллагааны товч танилцуулга (1) Одоогийн байдлаар монгол улсад Жайка-гийн нийт 46 гишүүн томилогдон ажиллаж байна. Үүнээс эрэгтэй 20 гишүүн эмэгтэй 26 гишүүн байна. (2) Томилогдон ажиллаж буй гишүүд маань дараах салбаруудад ажиллаж байна. - Боловсрол: 22 гишүүн - Эрүүл мэнд: 14 гишүүн - Ажлын байрыг нэмэгдүүлэх: 6 гишүүн - Дэд бүтэц : 4 гишүүн (3) Сайн дурын гишүүд нь Залуу сайн дурын гишүүн 20-39 насны болон ахмад сайн дурын гишүүн 40-69 насны гэж хоѐр насны ангилалд хуваагдана. 1991 оны 3 сарын 26-ны өдөр Япон Монгол хоѐр улс засгийн газрын гэрээ хэлэлцээрийг байгуулсанаар, 1992 оны 4 сарын 8-ны өдрөөс эхлэн Жайка-гийн залуу сайн дурын гишүүд Монгол улсад томилогдон ажиллах болсон. Одоогийн байдлаар 36 залуу сайн дурын гишүүд ажиллаж байгаагаас 14 нь эрэгтэй, 22 нь эмэгтэй байна. Өнөөг хүртэл нийт 397 залуу гишүүд ажиллаж байсанаас 166 нь эрэгтэй, 231 нь эмэгтэй гишүүд байсан. (4) Ахмад сайн дурын гишүүдийн хувьд 2000 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж эхэлсэн ба одоогийн байдлаар нийт 10 гишүүн ажиллаж байгаагаас 6 эрэгтэй, 4 эмэгтэй гишүүн эзэлж байна. Өнөөг хүртэл нийт 133 ахмад гишүүд томилогдон ажилласнаас 108 нь эрэгтэй, 225 нь эмэгтэй гишүүд байсан байна. Сайн дурын гишүүдийг томилон ажиллуулах чиглэл болон гарах үр дүн Боловсролын салбарт (Үүнд спорт болон соѐлын чиглэл багтана) : Сургуулийн өмнөх болон бага дунд, ахлах ангийн боловсрол, спорт, япон хэлний чиглэлээр боловсролын байгууллагуудад сайн дурын гишүүд томилогдон, хичээлийн заах арга зүйг сайжруулахад өөрийн мэдлэг чадварыг дайчилан ажилладаг. Ингэснээр хамтран ажиллагч Монгол ийн заах арга зүй сайжирахын зэрэгцээ, сурагчдын хичээлд хандах хандлагыг сайжруулах тал дээр хувь нэмрээ оруулж байна. Эрүүл мэндийн салбарт : Эмчилгээ болон нөхөн сэргээх чиглэлээр улсын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд томилогдон хамтран ажиллагчиддаа өөрийн мэдлэг туршлагаа хуваалцахын зэрэгцээ асаргаа сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг хэрхэн явуулах тухай ойлголтыг өгөх, ур чадварыг түгээн дэлгэрүүлэхийг зорилгоо болгодог. Эдгээр ажлууд нь эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх салбарт : Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургууль, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад томилогдон, энэ салбарт ажиллаж байгаа монгол хүмүүсийн ажлын чадавхийг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулж байна. Сайн дурын гишүүнээс сурсан мэдсэн зүйлээ тухайн салбарын ажил хэрэг болгон ажиллаж эхэлсэн нь харагдаж байна. Дэд бүтийн салбарт : Өнөөг хүртэлх хугацаанд Жайка-гийн төсөл хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламж болон иений хөнгөлөлтэй зээлийн хэлбэрээр дэд бүтцийн салбарт олон төсөл хэрэгжсэн байдаг. Тухайн төсөл хөтөлбөрийн хүрээнд баригдсан байгууламжийг зохистой ашиглан удирдан явуулах хүний нөөцийг хөгжүүлэх тал дээр анхаарч сайн дурын гишүүдийг томилон ажиллуулж байна. Жишээ нь Дулааны 4-р цахилгаан станц. Сайн дурын гишүүдийн чадвараас суралцсан нь ажил хэрэг болгон ажиллаж байна. Энэ жилийн 1-р ээлжээр 15 сайн дурын гишүүн шинээр томилогдон ирсэн бөгөөд та бүхэнд танилцуулгыг хүргэе. No Овог нэр Мэргэжил 1 Ичикава Томохиро 2 Икэда Ёошифүм и 3 Канэока Мари Төр захиргааны үйлчилгээ Сагсан бөмбөг эрүүл мэндийн Томилолт ын дуусах хугацаа Ажиллах байгууллага 2015/03/25 Хөдөлмөр судалгааны институт 2015/06/30 Багануур дүүргийн БТС-ын газар 2015/03/25 Завхан аймгийн ЭМГ 4 Вашиминэ 2015/06/30 Толгойт нутгийн Мотоэ хөгжлийн төв 5 Ивата Биеийн тамир 2015/03/21 Завхан аймгийн БГ Эрико 6 Асо Цэцэрлэгийн 2015/06/30 Сэлэнгэ аймгийн БГ Юүтаро 7 Сүгиүра Өсвөр үеийн 2015/06/30 Төв аймгийн Макото хөгжлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс 8 Ямамото Волейбол 2015/06/30 Дорноговь аймгийн Масаюки БТСГ 9 Сүгимото Бага ангийн 2015/03/21 Дорноговь аймгийн Цүтаэ I сургууль 10 Савамото Байгалийн 2015/03/21 Дорноговь аймгийн Ёшихиса ухааны III сургууль 11 Цүяма Рай Бага ангийн 2015/03/21 Дорноговь аймгийн II сургууль 12 Томии Ай Дуу 2015/03/25 Дорнод аймгийн хөгжмийн Хан-Уул цогцолбор сургууль 13 Карияа Изүми 14 Сүгияма Харүка 15 Кина Аяако 16 Фүрүкава Макико Бага ангийн Бага ангийн эрүүл мэндийн эрүүл мэндийн 2015/03/21 Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор 2015/03/21 Дорнод аймгийн Ⅴ сургууль 2015/03/25 Булган аймгийн ЭМГ 2015/06/30 Багануур дүүргийн ЭМТ

Бүтээмжийн хандлага институтын Гүйцэтгэх захирал, ЖАЙКА Сургалт төгсөгчдийн холбооны УЗ-ийн гишүүн Т.Золбоот 2009 оны Practical Corporate Management for Productivity Improvement сургалт төгсөгч Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, аливааг сэтгэл зүрхнээсээ хийж бүтээцгээе You can t mandate the productivity; you must provide the tools to let people become their best. \Steve Jobs\ Оршил хэсэг Би 2009 оны хавар Японы ЖАЙКА байгууллага, Японы Бүтээмжийн Төвийн шугамаар Компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх практик менежмент сэдэвт сургалтанд хамрагдах шалгаруулалтанд оролцон эцсийн шатанд нэр бүхий их сургуулийн нартай өрсөлдөн шалгарч Японы Токио хотноо 2 сарын хугацаатай суралцахаар явсан юм. Бизнесийг дэмжин урамшуулах, өмгөөлөн хамгаалж, тэдэнд үйлчилдэг байгууллагад багагүй хугацаанд ажилласан хэдий ч суралцах гэж буй чиглэлээрээ буюу үйлдвэрлэл, түүний менежмент, санхүү, бүтээмжийн талаар маш өнгөц мэдлэг, мэдэгдэхүүнтэй байсан. Тийм хэдий ч үйлдвэрлэл, бүтээмжийн талаар 1 сарын дотор нэлээдгүй уншиж танилцан практик туршлагуудтайгаа уялдуулан, бүрдүүлэх ѐстой бичиг баримт, танилцуулга эссэ зэргийг нь бичээд л өгчихсөн хэрэг. Ингээд дотроо сэтгэл, итгэл, зүтгэл тээгээд л Япон руу нисэж одвоо. Очсоны нөгөөдөр л маш шахуу програмтай хичээлүүд орж эхлэв. Хичээл эхлээд л мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүй зүйл гарч ирсэн дээ. Харин хамт нэг ангид суралцах хэд маань бүгд энэ чиглэлээр ажиллаж байсан мэдлэг, туршлагатай хүмүүс байв. Японы сургалтын арга барил, дэг жаяг, хатуу ажээ. Хичээл таслана, суухгүй байна гэсэн ойлголт байхгүй, өдөр бүр буюу 7 хоногийн 5 өдөр бүтэн 8 цаг хичээллэнэ. 2 сарын турш шүү дээ. Мөн хичээл бүр дээр ганцаарчлан эсвэл багаар танилцуулга хийж өнгөрсөн хичээл дээр үзсэн сурсанаа өөрийн болгосон мөн практик дээр хэрхэн уялдуулж болох талаараа танилцуулна. Шүүсээ шахуулна гэгч л болсон доо, миний хувьд. Бусад ангийн, өөр сэдвээр сурч байсан хүмүүс ийм шахуу айхтар биш гэж байсан, манай анги нэлээн хэцүү шахуу хатуу болж таарав. Сүүлийн 2 долоо хоногт бүүр оройны 8-9 цаг хүргэж хичээл тарж байв. Гэх мэтчилэн хичээлийн агуулга, аялал, сонин хачин зэргийн талаар бичвэл зөндөө зүйлийг бичиж болох хэдий ч энэхүү бичлэгийн маань зорилго энэ биш тул ингэсгээд орхие. Харин цаашид шаардлага гарч завшаан тохилдвол үргэлжлүүлэн бичиж болох биз ээ. Бүтээмж Японд товчхон Дэлхийн II дайны дараа Япон улс маш хүнд байдалд байлаа. Үйлдвэр, үйлдвэрлэлийн тулгуур, суурь хэсэг нь бараг бүхэлдээ устгагдсан бөгөөд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд нь хямд бөгөөд чанар муутай. Хэдий тийм боловч, Америкууд тэнд байрлах өөрийн цэргийн баазын найдвартай бэлтгэн нийлүүлэгч байлгахын тулд Японыг сэргээн босгох сонирхолтой байв. Коммунист Хятадаар дэмжүүлсэн Хойд Солонгос дайны байдалтай болж эхэлсэн бөгөөд тэдгээртэй дайтах магадлалтай байсан нь гол шалтгаан ажээ. Дайн болсон тохиолдолд АНУ-ын хувьд түүний армийг дэмжиж тэдэнд бүхий л хэрэгцээт зүйлийг нь нийлүүлж байх хүчирхэг эдийн засагтай Япон улс хэрэгтэй байв. Тиймээс, АНУ-ын тал Япон руу өөрийн бизнесмен, инженер болон бүтээмжийн мэргэжилтнүүдийг илгээж японы мэргэжилтнүүдийг Америк маягийн үйлдвэрлэлийн арга барилд сургаж эхэлжээ. Мянга мянган япон бизнесменүүд Америкийн цэргийн баазуудад сургалтанд хамрагдаж шинэ ур чадварууд эзэмшиж эхлэв. Америкчуудын Япон руу илгээсэн мэргэжилтнүүдийн нэг бол бүтээмжийн болон чанарын томоохон мэргэжилтэн Эдвард В Демин байлаа. Демин япончуудад Америкийн үйлдвэрлэлийн арга барил болон

үйлдвэр дэх бүхий л үйл явц, үйл ажиллагааг сайжруулахын тулд бага гэлтгүй жижиг сайжруулалтуудыг алхам алхамаар тасралтгүйгээр байнга хэрэгжүүлж байх хэрэгтэйг зааж өгсөн юм. Демингийн зөвлөгөөг бүрэн хүлээн авч дагаж хэрэгжүүлсэн хамгийн том компани бол Тоѐота бөгөөд тэд Тоѐотагийн үйлдвэрлэлийн систем \TPS\ хэмээх бүтээмжийг сайжруулах үйлдвэрлэлийн шинэчлэлийн цогц системийг боловсруулан хөгжүүлж өнөөг хүргэсэн нь тэдний төдийгүй Япон улсын хөгжил дэвшлийн үндэс суурь болсон гэж үздэг. Бүтээмжийг сайжруулах, зардлыг бууруулах, чанарт анхаарах, хүний нөөцөө хөгжүүлэх зэргээр олон японы компаниуд Тоѐотагийн жишээг даган хөгжсөн байдаг. Бүтээмж гэж юу вэ? Бүтээмжийг бид үйлдвэрлэлийн гарц, үр ашигтай байх явдал, хөдөлмөрийн үндсэн дээр бий болсон аливаа зүйл юм гэх мэтээр ойлгодог. Зөв л дөө. Гэхдээ... Бид бүтээмж, түүний хэмжүүр, төлөвлөгөө гэх мэтийг ярихгүйгээр, бүтээмжийн арга барилыг хэрэгжүүлэхгүйгээр, энэ талаарх уламжлалт ойлголтоо шинэчлэхгүйгээр бүтээмжийн талаарх бидний ойлголт хэвээрээ л байх болно. Нэг талаар бүтээмж гэдэг нь үйлдвэрлэлд оролцдог бүхий л нөөцүүд \хүн, тоног төхөөрөмж, түүхий эд\-ийн ашигт ажиллагаа хамгийн өндөр байх тэрхүү цэг бөгөөд эдгээр нь хамгийн их өгөөжтэйгээр ашиглагдах явдал юм гэдэг. Харин сонгодог утгаараа бүтээмж гэдэг нь юуны түрүүнд сэтгэлгээний хандлага байдаг. Хүн аливааг хийж бүтээдэг, тэр аливааг бүтээдэг хүн маань өөрөө өөрийнхөө сэтгэлгээнд өөрчлөлт, шинэчлэлт хийж, үйлчлүүлэгч болон ажиллагсаддаа тулгуурласан бүтээмжийн арга барилуудыг хэрэгжүүлж байж түүний эрхэлж буй ажил үйлс, бизнес амжилттай байх нь дамжиггүй биз ээ. Тиймээс бүтээмжийн хамгийн гол хүчин зүйл бол түүхий эд материал, дэвшилтэт машин тоног төхөөрөмж гэхээсээ илүү хүний нөөц байдаг. Бид яах хэрэгтэй вэ? Аливаа бизнесийн байгууллагын дампуурал, уналт, амжилтгүй үйл ажиллагааны цаад шалтгаан нь бүтээмж бага байх явдал байдаг. Төлөвлөж буй бүтээмждээ хүрэхгүй байх нь нэгжид ноогдох зардлыг нэмэгдүүлэх, ингэснээр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ өндөр байх, таны бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээл дээрх хангалттай өрсөлдөхүйц байж чадахгүй байх шалтгаан болдог. Манай улсад үйлдвэрлэл төдийлөн хөгжөөгүй, үүнийгээ дагаад үйлдвэрлэлийн удирдлагын арга барилд суралцаагүй, хамтаар хийж бүтээх дадал туршлага үгүй, зардлыг бууруулах, хэмнэлтийн ач холбогдолыг ойшоодоггүй, бүтээмж, бүтээмжтэй үйлдвэрлэл, түүний хэмжүүрийн талаар ойлголт хангалтгүй зэргээс шалтгаалан дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чаддаггүй. Харин манай үйлдвэрүүд өөрийн удирдлага, зохион байгуулалтандаа өөрчлөлт хийн сурсан дадсан, болоод л байдаг юм гэдэг уламжлалт хандлагаа орхиж шинэ арга барилаар ажиллаж эхлэх нь дотооддоо гэлтгүй гадаадад манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах ба жинхэнэ брэнд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах суурь нөхцөл болох юм гэдэгийг ойлгох нь чухал байна. Иймээс үйлдвэр, байгууллагууд өөрийн хэсэг, тасаг, цех бүрийн үйл ажиллагааны процесс бүрийг хэмжин, үнэлгээ дүгнэлт өгч, түүнээс болохгүй байгаа шат дамжлага зүйлийг олж илрүүлэн засаж залруулах шийдлүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Байгууллагад бүтээмжид хамааралгүй үйл ажиллагааны функц гэж үгүй. Байгууллагын санхүү, хүний нөөц, маркетинг зэрэг голлох функцүүд хоорондоо уялдан бүтээмжид чиглэх ѐстой. Бүтээмжээ хэмжих, бүтээмжийн төлөвлөгөө гаргах, ажиллагсаддаа сургалт явуулах, баг дугуйлан зэргийг байгуулан урамшууллын тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Кайзен саналын систем, 5S-ийн зарчим, 6 сигма, Чанарын менежмент, Яг цагт нь систем, 7 хаягдалыг тооцох гэх мэт бүтээмжийн систем, арга барилуудыг дэс дараатай нэвтрүүлэх хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнийгээ хянаж дүгнэх, явцын дунд нь засаж залруулах хэрэгтэй. Харин энэ сэтгэлгээний хандлагыг өөрчлөх, бүтээмжийн менежментийг хэрэгжүүлэхэд зөвлөх компаниуд, тэдгээрийн зүгээс үзүүлдэг сургалт, төсөл, зөвлөх үйлчилгээнүүдийн үүрэг маш их байх болно. Бүтээмжид чиглэж, Чанарыг үйлдвэрлэе.