УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

Similar documents
Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

ART public UB 2017 Land Art Mongolia

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

BATBAYAR AND PARTNERS LLP

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

3

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Project E-News. Volunteer E-News

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

Harvard Business Essentials цувралын тухай

Төв банкны үйл ажиллагаа

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

TENGER RESEARCH CENTER

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

ХҮЧТЭЙ ЛАЗЕРЫН ОРНООР УСТӨРӨГЧИЙН АТОМЫГ ӨДӨӨХ БА ИОНЧЛОХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

Бөхөн хамгаалах холбооноос эрхлэн гаргав БӨХӨНГИЙН МЭДЭЭ. Бөхөнгийн экологи ба хамгааллын талаар мэдээлэл солилцох 6 хэл дээрх хэвлэл

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

Хүний эрхийн боловсрол

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

Edmonds Community College АНУ Вашингтон муж Сиатл хотоос ойр

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГААНЫ АНГИЙН 2012 ОНД ХИЙСЭН МАЛТЛАГА СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮН

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ДООРХ УСНЫ МЕНЕЖМЕНТ БА УСНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

ХӨВСГӨЛ СОРИЛТ УНАДАГ ДУГУЙН БАРТААТ ЗАМЫН ЗУНЫ АЯЛЛЫН ЖУРАМ

Дэлхийд тэргүүлэгч. технологи, инженерингийн

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

Кёнги Их Сургууль. Солонгос хэлний бэлтгэлийн төв. Kyonggi.ac.kr/IOIE

2011 оны хичээлийн жилийн тайлан

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

УЛААНБААТАР ХОТ: ТӨВЛӨРӨЛ БА АСУУДАЛ

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

ЭРЧИМ МЭДЭЭ. ЭРЧИМ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ Ногоон талбай -н нээлт ДЦС-4 ТӨХК. ДЦС-4 ТӨХК-ний сар тутмын сонин. 09 (19) 2012 оны 9-р сар

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

ЭРҮҮЛ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ

15 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ. МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО СПОРТЫН АНХДУГААР БАГА ОЛИМП -ИЙН НААДАМ

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

Миний бие даах чадвартай болох арга зам

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

Инновацийг нэвтрүүлж, эрдэм судлалыг дээдэлсэн цахим сургууль болно Дотор нүүрт

Европын Тойрон Аялал. Франц, Бельги, Голланд, Герман, Швейцарь, Итали. 12 өдөр 11 шөнийн аяллын хөтөлбөр

БДБ-ЫН 10-Р АНГИЙН БИОЛОГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ-12 сар

Transcription:

Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн Ирээдүйн Чиг Хандлагыг Хэлэлцэх УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх - сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал- 2018 оны 5-р сарын 29-нээс 30-ны өдрүүд Red Rock амралт, аялал жуулчлалын цогцолбор, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар, Монгол улс

Мэндчилгээ Эрхэм хүндэт таныг, УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх сэдвийн дор 2018 оны 5-р сарын 29-нээс 30-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн БЦГ-т байрлах Red Rock амралт, аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулагдах Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна. УННМ МоМо төсөл нь эрдэм шинжилгээ, судалгаа, техник технологи, инновацийг нэвтрүүлсэн, боловсон хүчний чадавхийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн 12 жилийн үйл ажиллагаагаа дүгнэх, тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулж буй энэхүү Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцоно уу хэмээн урьж байна. Хуралд оролцогч та бүхнээс МоМо төслийн Монгол, Герман талын болоод Олон улсын хамтрагч нарын хамтын ажиллагааны хүрээнд бий болсон МоМо төслийн үр дүнг хуваалцах төдийгүй Төв Азийн усны менежментийн тухай концепци, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл, оролцогч талуудын ирээдүйн хамтын ажиллагаа болон бусад сэдвүүдийн талаар санал бодлоо солилцохыг хүсэж байгаа юм. Бид уг хуралд усны салбарын бүхий л чиглэлд эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж буй эрдэмтэн судлаачид, судлаач оюутнууд болон усны менежментийн салбарын менежерүүд, мэргэжилтнүүд, усны техник технологийн мэргэжилтнүүд гээд бүх талын оролцогчдыг хамруулахыг зорин ажиллаж байна. Хурлын бүртгэл энэхүү урилга түгээгдэж буй өдрөөс эхлэн 2018 оны 4- р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх болно. Та хуралд оролцохдоо Шинжлэх ухаанд суурилсан Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн концепци -ийн чиглэлд аман болон ханын илтгэл хэлэлцүүлэх, үзэсгэлэнд бүтээлээ танилцуулах, хэлэлцүүлгүүдэд санал бодлоо хуваалцах байдлаар оролцох боломжтой юм. Энэ удаагийн хурлын товч танилцуулгаар хурлын ерөнхий агуулга, цар хүрээ, зохион байгуулалтын талаарх шаардлагатай мэдээллийг хүргүүлж байгаа бөгөөд хуралтай холбоотой асуудлаар асууж, лавлах зүйл гарвал хурал зохион байгуулах багийнхантай холбогдно уу. Эцэст нь тэмдэглэхэд хурал зохион байгуулагдах Red Rock цогцолбор газарт баяртайгаар урьж байгаагаа дахин илэрхийлэе. МоМо төслийн хамт олныг төлөөлж таныг хүндэтгэсэн, МоМо төслийн удирдагч Проф. Др. Диетрих Борхардт 2

Удиртгал ХБНГУ-ын Боловсрол, Судалганы Яамны санхүүжилтээр хэрэгжиж буй Монгол- Германы хамтарсан Төв Азийн Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент: Загвар бүс нутаг Монгол (УННМ-MoMo) эрдэм шинжилгээ, судалгааны төсөл нь 2006 оноос хэрэгжиж байгаа бөгөөд Төв Азийн хэмжээнд усны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, тус бүс нутгийн усны нөөцийг хамгаалах нэгдсэнтогтвортой менежментийг боловсруулах чиглэлүүдэд хэрэгжиж, олон талт судалгаа, сорилт туршилтын үр дүнг гаргаад байгаа билээ. УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар МоМо төслийн 12 жилийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг танилцуулахаас гадна олж авсан мэдлэг, туршлагаа цаашдын УННМ-ийн чиглэлд хэрхэн ашиглах талаар хэлэлцэх юм. Эдгээр хэлэлцэх асуудлууд бүгд НҮБ-аас гаргасан Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр -ийн дор дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан байх юм. Уг хурлын бас нэг зорилго бол төслөөс гарсан үр дүн, инноваци, ноу-хауг Монгол улс цаашлаад Төв Азийн орнуудын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн хамтын ажиллагааг эхлүүлэхэд зорьж байгаа болно. Иймд усны салбарт хамаарах усны мэргэжилтнүүд, бодлого гаргагчид, эрдэмтэн судлаачид, судлаач оюутнууд та бүхнийг УННМ МоМо төслийн үр дүн, ололт амжилтын талаар хамтран дүгнэх, эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн мэдээ баримт, үр дүн, бүтээгдэхүүнээ танилцуулах, Монгол орны болоод Төв Азийн хэмжээнд УННМ-ийн ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх энэхүү олон улсын хуралд урьж байна. Түүнчлэн хурлыг санхүүжүүлэгч байгууллага болох ХБНГУын Холбооны Боловсрол, Судалгааны Яамны төлөөлөгчид уригдан оролцох болно. 3

Бага хурлын сэдэв УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд усны салбарт ажиллаж буй эксперт, удирдлага захиргааны ажилтан, бодлого гаргагч, инженер техникч, эрдэмтэн судлаач, оюутан зэрэг усны салбарт хамаарах хүн бүрийг оролцохыг урьж байна. Хурал зохион байгуулагчдын зүгээс 2 үндсэн чиглэл, хэлэлцүүлгийн асуултуудыг дэвшүүлж байгаа юм: 1) Төв Ази, Монгол орны усны менежмент, эрдэм шинжилгээ, судалгааны өнөөгийн тулгамдсан асуудлууд юу байна вэ? Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд МоМо төслийн судлаачид болоод бусад эрдэмтэн судлаачдын оруулсан хувь нэмэр юу байв? Сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд юу байна вэ? Мэдлэгийн цоорхой хаана байна вэ? 2) Байгаль орчин, хүн амын усны аюулгүй байдлыг хангахад цаашид тулгарах сорилт бэрхшээлүүд юу байна вэ? Усны тогтвортой хэрэглээг хэрхэн бий болгох вэ? НҮБ-ийн 2030 Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Үндэсний хууль эрхзүйн хүрээнд УННМ-ийг цаашид хэрхэн бэхжүүлж ажиллах вэ? Усны эрдэм шинжилгээ, судалгаа, менежмент, боловсон чадавхийг цаашид хөгжүүлэхэд ямар хэрэгцээ, шаардлагууд байна вэ? гэсэн асуултуудад хариулт олохыг зорьж байгаа юм. MoMo-гоос дэвшүүлж буй сэдвүүдийн түлхүүр үгс. Эдгээр түлхүүр үгсийг МоМо төслийн сүүлийн 5 жилийн туршид хэвлэн нийтлүүлсэн бүтээлүүдийн гарчигаас түүвэрлэсэн болно. 4

Хурлаар устай холбогдсон бүх л асуудлаар хэлэлцэх учир хэлэлцүүлэх аман болон ханын илтгэлийн сэдвээ бидэнд ирүүлэхийг та бүхнээс хүсэж байна. Хурлын дэд хуралдаанууд, тэдгээрийн сэдэв, хөтөлбөрүүдийг та бүхний ирүүлэх, санал болгох сэдвүүд дээр тулгуурлан тодорхойлох ба хурлын үндсэн үйл ажиллагаа нь (1) одоогийн олж авсан мэдлэг туршлагаа солилцох, (2) цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн 2 үндсэн чиглэлд хурлын цагийг тэнцвэртэйгээр хуваарилж хурлыг зохион байгуулах болно. Хурал зохион байгуулагчдын зүгээс ирээдүйн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг хийх, санал бодлоо солилцох боломжийг олгох зорилгоор тусгай цаг, уулзалтын өрөөнүүд - ээр хангах юм. Түүнчлэн өөрсдийн мэдлэг, туршлага, цаашдын зорилго, зорилтоо хуваалцах, танилцуулахыг та бүхнээс хүсч байна. Хурлыг санхүүжүүлэгч болон дэмжигч байгууллагууд Энэхүү Олон улсын бага хурлыг МоМо төслийн баг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай (ШУА-ийн харъяа Газарзүй-Геоэкологийн хүрээлэн) хамтран зохион байгуулж байгаа болно. Хурлын санхүүжүүлэгч байгууллага нь ХБНГУ-ын Холбооны Боловсрол, Судалгааны яам (BMBF) юм. Тус Яам нь МоМо төслийг Тогтвортой хөгжлийн төлөөх эрдэм шинжилгээ, судалгаа хөтөлбөрийн (FONA) хүрээнд Герман улсын Боловсрол, Шинжлэх Ухаан, Эрдэм шинжилгээ судалгааны олон улсын хамтын ажиллагааны стратеги бодлогыг хэрэгжүүлэх зорилтын дор сүүлийн 12 жил санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний тогтвортой хангамж, нүүдэл шилжилт, хүнсний болон усны аюулгүй байдал зэрэг тулгамдсан асуудлууд аливаа улс гүрнүүдийн хилээр хязгаарлагдахгүй. Аль ч улс орон эдгээр асуудлуудыг дангаараа шийдвэрлэх боломжгүй юм. Шийдлийг зөвхөн боловсрол, шинжлэх ухаан, судалгаанд тулгуурлан, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд гаргаж чадна. Тийм ч учраас Монгол-Герман улсуудын хооронд боловсрол, шинжлэх ухааны олон улсын хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд оюуны хөрөнгийг бий болгох, шинжлэх ухаан, бизнесийн талбарт тэдний байр суурийг хадгалах нь чухал юм. Дээр дурдсан хамтын ажиллагааны жишээ болж МоМо төсөл хэрэгжсэн бөгөөд цаашид ч энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэх үүднээс дараа дараагийн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа юм. Уг хуралд ХБНГУ-ын Холбооны Боловсрол, Судалгааны яам (BMBF)-ны өндөр албан тушаалтан эрхмүүд зочилох ба хоёр орон усны салбарт цаашид хэрхэн хамтарч ажиллаж болох арга замын талаар хэлэлцэх юм. Төгсгөлд нь МоМо төслийн багийн хамт олноос Холбооны Боловсрол, Судалгааны Яаманд талархаж байгаагаа илэрхийлэе. 5

Хурлын талаарх мэдээлэл Хурлын албан ёсны хэл: Англи, Монгол. Синхрон орчуулга явагдна. Огноо: 2018 оны 5-р сарын 29-нээс 30-ны өдрүүдэд Хурлын дараагаар экскурс зохион байгуулагдна. Бүртгэлийн хураамж: Хуралд бүртгэлийн хураамж байхгүй бөгөөд харин Улаанбаатар хотоос хурал болох газар хүртэлх автобусны (төслөөс зохион байгуулна) төлбөрийг төлөх шаардлагатай. Хурал зохион байгуулагдах 2 өдөр хоол, цай болоод байрлах байраар (хэдэн хүнтэй нэг өрөөнд байрлах нөхцөлтэй) хангана. Гадаадаас оролцох цөөн тооны хүнд замын зардлын тэтгэлэг олгох боломжтой. Хэрхэн бүртгүүлэх вэ? Хурлын зохион байгуулалтын ажлыг хөнгөвчлөх үүднээс та хуралд бүртгүүлэх, хуралд ямар байдлаар оролцох оролцоогоо аль болох эрт шийдвэрлэхийг зохион байгуулагчдын зүгээс хүсч байгаа болно. Та хуралд бүртгүүлэхдээ хурлын цахим хуудсаар (http://www.iwrm-momo.de/) 2018 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл бүртгүүлэх боломжтой. Хуралд оролцож болох эсэх эцсийн шийдвэрийг хурал зохион байгуулагчдын зүгээс өгөх болно гэдгийг анхаарна уу. Уг хуралд ойролцоогоор 200 орчим оролцогчдыг хамруулах боломжтой байгаа юм. Хурал зохион байгуулах баг Хуралд бүртгүүлэх болон бусад зохион байгуулалтын талаар лавлах зүйл гарвал хурлыг зохион байгуулагчид болох Др. А. Саулегүл, Др. Мартин Пфайффер нартай MoMo.conference@100zero.org имейл хаягаар холбогдох боломжтой. Түүнчлэн Улаанбаатар хот дахь төслийн оффистой харилцах шаардлагатай бол оффис менежер А. Чимэгсайхантай atschimgee@gmail.com имейл хаягаар холбогдох боломжтой. Др. А. Саулегүл, Др. М.Пфайффер, А. Чимэгсайхан 6

Хурал зохион байгуулагдах газар Олон улсын бага хурлыг Горхи-Тэрэлжийн БЦГ-т байрлах Red Rock цогцолборт зохион байгуулна. Улаанбаатар хотоос хурал зохион байгуулагдах газар хүртэл автобусаар үйлчилнэ. Хуралд оролцогчид хурал зохион байгуулагдах газар болох Red Rock цогцолбороос гадна уг газартай ойролцоо 8 км-ийн зайд орших World Terelj цогцолборт байрлах шаардлага гарах бөгөөд дангаараа нэг өрөөнд болон хэд хэдэн хүнтэй нэг өрөөнд байрлах боломжоор хангаж байгаа юм. Уг хоёр газрын хооронд төлбөргүй автобус үйлчилнэ. Red Rock Resort 7

World Terelj Resort Зочид буудлын үнэ МоМо төслийн зүгээс хурлын хугацаанд Red Rock Resort амралт жуучлалын цогцолбор газарт үнэ төлбөргүй байрлах нөхцлөөр хангах ба гэвч та хуралд оролцогч 2-3 хүний хамтаар байрлах нөхцлийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болох юм. Хэрэв энэ нөхцлийг зөвшөөрөхгүй, тусдаа өрөөнд байрлах хүсэлтэй бол зочид буудлын төлбөрөө хувиасаа төлөх юм. Үнийн хувьд Red Rock цогцолборт нэг өрөө хоногийн 250,000 төгрөг, World Terelj цогцолбор 200,000 төгрөг байхаар байна. 8

Хурал болох газарт хэрхэн очих вэ? Хурал болох газар автобусаар үйлчлэх хүртэл бөгөөд Улаанбаатар хотоос ойролцоогоор 70 минут явна. Чингис Хаан ОУ-ын нисэх буудал Автобус хөдлөх газар Хурал болох газар Red Rock амралт, аялал жуулчлалын цогцолбор газрын байршил ----------------------------------------------------------------------------------------------------------------- Red Rock амралт, аялал жуулчлалын цогцолбор газрын талаар нэмэлт мэдэлэл авах, холбогдох шаардлага гарвал: Цахим хуудас: www.redrock.mn Имейл: info@redrockresort.mn Утас: 77000111 World Terelj Resort амралт, аялал жуулчлалын цогцолбор газрын талаар нэмэлт мэдэлэл авах, холбогдох шаардлага гарвал: Цахим хуудас: www.resortworldterelj.com Имейл: info@resortworldterelj.com Утас: (976) 7777 7775 9

Бусад үйл ажиллагаа Red Rock амралт, аялал жуулчлалын цогцолбор газар нь Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт байрлах ба байгалийн үзэсгэлэн бүрдсэн, хад асга бүхий уулын тогтоцуудаар хүрээлэгдсэн байдаг. Хуралд оролцогчид хурал зохион байгуулагдах газрын ойр орших Туул голын экосистемтэй танилцах боломжтойгоос гадна Цонжинболдог, Мэлхий хад, Аръяабалын хийдэд зочилж, ууланд алхах, морь унах, байгалийн зураг авах зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. 10