ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018

Similar documents
Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

Төв банкны үйл ажиллагаа

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

BATBAYAR AND PARTNERS LLP

Project E-News. Volunteer E-News

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

TENGER RESEARCH CENTER

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

ART public UB 2017 Land Art Mongolia

3

Хувьцаат компаниудын нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн тухай судалгаа

Дэлхийд тэргүүлэгч. технологи, инженерингийн

FRONTIER S 11th ANNUAL CONFERENCE. Инвест Монголиа 2017 ЧУУЛГАНЫ ТАЙЛАН. Шангри-Ла Хотел, Улаанбаатар 2017 оны 9-р сарын 4-5

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

УЛААНБААТАР ХОТ: ТӨВЛӨРӨЛ БА АСУУДАЛ

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Хүний эрхийн боловсрол

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

Инновацийг нэвтрүүлж, эрдэм судлалыг дээдэлсэн цахим сургууль болно Дотор нүүрт

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

A:1# Мишээл экспо ESM Жолооч: Даваа

2011 оны хичээлийн жилийн тайлан

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

Enterprises. Жижиг болон дунд байгууллагуудад зориулав. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ ба менежмент сургалтын багц

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

Бүлэг EF 1: Сургалт: Ургамлан бүрхэвчийн түймэртэй тэмцэх үедээ та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах вэ

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

ХҮЧТЭЙ ЛАЗЕРЫН ОРНООР УСТӨРӨГЧИЙН АТОМЫГ ӨДӨӨХ БА ИОНЧЛОХ ПРОЦЕССЫН СУДАЛГАА

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

Хэсэг 4 Социализмын дараах Монголын шилжилт: Аугаа неолиберал өөрчлөлт

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

Кёнги Их Сургууль. Солонгос хэлний бэлтгэлийн төв. Kyonggi.ac.kr/IOIE

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Бөхөн хамгаалах холбооноос эрхлэн гаргав БӨХӨНГИЙН МЭДЭЭ. Бөхөнгийн экологи ба хамгааллын талаар мэдээлэл солилцох 6 хэл дээрх хэвлэл

Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ДООРХ УСНЫ МЕНЕЖМЕНТ БА УСНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ

АЛСЛАГДСАН ХӨДӨӨГИЙН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСЛИЙН ЭЦСИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

ЧИНГИС БОНД, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛОН ТҮҮГЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

Олон Улсын Боловсрол. Олон У лсын Боловсро лын Пиерс К о ллеж

Зам тээврийн судалгаа. БОНХАЖЯ-ны чадавхи бэхжүүлэх: Өмнийн Говийн биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

Harvard Business Essentials цувралын тухай

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

Edmonds Community College АНУ Вашингтон муж Сиатл хотоос ойр

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

CAS ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА/ ШИНЭ ҮЕ СУРГУУЛЬ. Ай Би хөтөлбөр. CAS эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага.

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

Шинэ номын мэдээ Шинэ номын мэдээ

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

Transcription:

1

2

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ФОРУМ МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, 2018 Эрхэмсэг хатагтай, ноёд, эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, чуулганы төлөөлөгчид өө! Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая! Монгол Улсын Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон АНУ-ын Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал хамтран зохион байгуулж буй Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчны аюулгүй байдлын форумд бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгч Та бүхэнд талархал илэрхийлье. Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын нийгэм, эдийн засаг хурдацтай хөгжин, хоорондын харилцаа өргөжин тэлэхийн хэрээр бүс нутгийн улсууд аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудаа хамтран шийдвэрлэх арга замыг идэвхтэй эрэлхийлсээр байна. Аж үйлдвэржилт, хүн амын хэт төвлөрөл, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, эрдэс баялгийн нөөцийн хомсдол, экологийн доройтол нүүрлэх болсон өнөө үед хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах талаар улс орнууд дор бүрнээ идэвхийлэн ажиллаж байгаа боловч тулгамдаж буй асуудлуудыг бие дааж дангаараа шийдвэрлэх боломжгүй юм. Эдгээр бэрхшээлийг хамтын хүчээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн, харилцан ярилцах, хэлэлцэх, хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Бид эдийн засаг, техник, технологийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавьж, байгаль, экологийн асуудлыг орхигдуулсантай холбоотойгоор энэхүү хөгжил, дэвшилд хүрэхэд олон сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа бөгөөд тэдгээрийн нэг болох хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын асуудлыг энэ удаагийн форумаар бид бүхний хэлэлцэх гэж байна. Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах асуудлыг дэлхий нийтийн хэмжээнд харилцан уялдаатайгаар шийдвэрлэхгүйгээр үр дүнд хүрэхгүй нь нэгэнт тодорхой болсон тул энэ нь нэг улсын хэрэг бус, олон улс, бүс нутгийн улс орнуудын нийтлэг асуудал болон хувирч байна. Үүнээс улбаалан дэлхий дахинаа болон бүс нутагт хүрээлэн байгаа орчны зохистой, байгальд ээлтэй бодлого, зорилтууд, түүнийг хангах арга зам, байгаль орчныг нөхөн сэргээх, мод тарих, усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилт, хуурайшилттай тэмцэх, ногоон хөгжлийг дэмжсэн шинэ технологиуд анхаарал татаж, хамтын ажиллагааны шинэ шинэ хэлбэрүүд бий болох үйл явц өрнөж байна. 2015 оны 12 дугаар сард Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээр баримт бичиг батлагдсан. Газарзүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий Монгол Улсын хувьд энэхүү хэлэлцээрт 2016 онд нэгдэн орсон юм. Хэлэлцээрт нэгдэн орсноор дэлхийн болон бүс нутгийн улс орнуудтай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, холбогдох олон улсын сангуудтай хамтран ажиллаж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг идэвхижүүлэх боломжтой болсон юм. Бид энд Зүүн хойд Азийн хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хамгаалах, хөгжүүлэх, хамтын ажиллагааг бий болгоход чухам юу хэрэгтэй байна 3

вэ гэдэг асуудлаар ярилцаж, санал бодлоо нээлттэй солилцох гэж байна. Энэ асуултад хариулт олоход өнөөдрийн хурлын зорилго оршино. Иймээс эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, зочид та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийн хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын өнөөдрийг хэлэлцэж, ирээдүйг тодорхойлно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд хурлын ажиллагаанд амжилт хүсэж, Зүүн хойд Азийн хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал сэдэвт форумын ажиллагааг нээснийг мэдэгдье. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Цэрэндоржийн Батбаяр 4

ГАРЧИГ МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС... 7 1 ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭВШИЛ БОЛГОХ Хөтөлбөр... 12 Илтгэгчдийн товч намтрууд... 14 Нүүр хагарах буюу танилцах үйл ажиллагаа.. 22 2 ХҮНС, УС, ЭРЧИМ ХҮЧ, ТЭДГЭЭРИЙН ХОЛБОО Хөтөлбөр... 26 Илтгэгчдийн товч намтар болон илтгэлийн хураангуй.... 28 Судалгааны газар дээр очих... 37 3 ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ Хөтөлбөр... 41 Илтгэгчдийн товч намтар болон илтгэлийн хураангуй.... 43 Танхимын дасгал.... 49 4 ХҮРЭЭЛЭН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭВШИЛ БОЛГОН ТОГТМОЛ ЯВУУЛАХ Хөтөлбөр... 53 Илтгэгчдийн товч намтар болон илтгэлийн хураангуй.... 55 5

6

Мэдээллийн хуудас Зүүн Хойд Азийн 2018 оны 9 сарын 18-21 МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС СЭДЭВ: Зүүн Хойд Азийн -2018. Улаанбаатар хот, Монгол Улс 1. Зорилго: Зүүн хойд Азийн -2018-ын талаарх үндсэн ойлголт, үзэл баримтлал, тайлбар болон зорилтуудыг сонирхогч талуудад танилцуулах. 2. Үндсэн ойлголт: Байгаль орчны аюулгүй байдал гэдгийг тухайн улс орон, бүс нутаг, эсвэл илүү өргөн хүрээг хамарсан газар нутгийн аюулгүй байдалд тодорхой нөлөө үзүүлэх боломжтой байгалийн нөөцийн элбэг байдал, эсвэл хомсдол ба/эсвэл байгаль орчны доройтол гэж тодорхойлж болно. Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын аюултай үзэгдлүүдийн давтамж ойртох, усны нөөц, хүнсний аюулгүй байдал болон байгалийн гамшиг зэрэг байгалийн хүчин зүйлс нь өлсгөлөн, ядуурал, тогтворгүй байдал, зөрчил маргаан үүсгэж, улмаар улс үндэстэн, бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлөх боломжтой юм. Байгалийн хүчин зүйлсийн нөлөөлөл нь аливаа улс орны хилээр хязгаарлагддаггүйгээрээ онцлогтой. Цэргийн болон төрийн байгууллагуудыг сургамж авсан туршлагаа харилцан хуваалцах, аливаа үйл ажиллагаагаа байгаль орчны хувьд тогтвортойгоор төлөвлөх, хэрэгжүүлэх, гүйцэтгэхэд уриалах нь бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах явдлыг дэмжиж буй хэрэг бөгөөд ингэснээр бүх нийтийн аюулгүй байдал сайжрах юм. Номхон далайн ба бүсийн уулзалтууд нь (Бүс нутгийн ууд) Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын ЦК-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн гол тулгуур бөгөөд тэдгээр нь 1) Энэтхэг-Номхон далайн бүс дэх цэргийн байгууллагуудын дунд байгаль орчныг хамгаалах үүрэг хариулагын талаарх ойлголтыг илүү сайжруулах, 2) харилцан бие биенийхээ нөөц чадамжийг нэмэгдүүлэх, байгаль орчны аюулгүй байдалд учирч буй төвөгтэй асуудлыг хамтран шийдвэрлэх, үүссэн нөхцөл байдалд уян хатан хандах чадварыг сайжруулах зорилгоор түнш улс орнуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн санхүүжүүлэхийг эрмэлздэг. Байгаль орчны аюулгүй байдалд учирч буй аюул заналыг даван туулах, шийдвэрлэхийн тулд Энэтхэг- Номхон далай дахь АНУ-ын ЦК өөрийн түншүүдтэй бүхий л талаар хамтран ажилладаг. Үүний нэг жишээ бол жил бүр зохиогддог Номхон далайн бүс нутгийн бөгөөд уг форумд иргэний болон цэргийн байгууллагын төлөөллүүд оролцож, өөрсдөд нь тулгамдаж буй асуудал, сургамж авсан зүйлс болон сайн туршлагуудаа ярилцаж, харилцан санал солилцдог явдал юм. Түүнчлэн энэ нь, зөвхөн цэргийн байгууллагад байдаг нөөц боломжийг иргэний байгууллагын мэргэжилтнүүдтэй хавсруулан 7

байгаль орчны аюулгүй байдлын төслүүдийг тогтмол хэрэгжүүлж, бодитой, тодорхой өгөөжтэй үр дүнд хүрч, улмаар бүс нутгийн аюулгүй байдлыг сайжруулахын төлөө ажилладаг идэвхтэй бүлэг байна гэсэн үг юм. Байгаль орчны аюулгүй байдлын төслүүд болон хамтын ажиллагаа нь харилцаа холбоо тогтоох, мөн бусад сэдвүүдээр яриа хэлэлцүүлэг эхлүүлэх үүд хаалгыг нээж өгдөг. Эцэст нь, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын ЦК нь байгаль орчны аюулгүй байдлын талаарх мэдлэг, мэдээллийг түгээж, байгаль орчны тогтвортой үйл ажиллагааг дэмждэг бөгөөд байгаль орчны аюулгүй байдлыг хангах зорилгоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд иргэний болон цэргийн байгууллагуудтай цаашид ч хамтран ажиллах болно. 3. Тайлбар: a) ХЭН: 2018 оны уулзалт нь бүс нутгийн хэмжээнд хийгдэх ба Зүүн хойд Азийн асуудалд анхаарал хандуулж буй улс орнуудаас төлөөлөгчид оролцоно. Тэдгээр нь Хятад, Япон, Солонгос, Монгол, Австрали, АНУ болон бусад орнууд байх юм. 2019 оны Номхон далайн бүсийн Байгаль орчны аюулгүй байдлын форумыг Шинэ Зеланд улсад зохион байгуулахаар урьдчилан товлосон учраас 2018 онд Монгол Улсад зохиогдох бүс нутгийн арга хэмжээнд тус улс оролцоно. b) ЮУ: Зүүн хойд Азийн 2018 нь Энэтхэг-Номхон далайн бүсийн байгаль орчны аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохиогддог 8 дахь чуулга уулзалт бөгөөд энэ удаагийн арга хэмжээг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын ЦК, МУын БХЯ хамтран зохион байгуулж байна. 2018 оны форумаар дараах сэдвүүдийг авч хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үүнд: Байгаль орчны аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцээрийг хэвшил болгох, хоол хүнс-ус-эрчим хүч, тэдгээрийн гинжин холбоо, цэргийн ажиллагаан дахь байгаль орчны аюулгүй байдал болон байгаль орчны аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцээрийг хэвшил болгон тогтмол зохион байгуулах гэсэн сэдвүүд багтаж байна. Зүүн хойд Азийн Байгаль Орчны Аюулгүй Байдлын Форум 2018 нь сэдэв бүрээр салбарын мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсох ба зарим тохиолдолд тухайн сэдвийг салбар хуралдаанаар хэлэлцүүлнэ. Түүнчлэн форумаар хэлэлцсэн сэдвүүдийг бататгах, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн ажил хийнэ. Жишээ нь, байгаль орчны аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагааны талаар Энэтхэг-Номхон 8

c) ХЭЗЭЭ: далай дахь АНУ-ын ЦК ба оролцогч улс орнуудын хооронд тусгай хэлэлцүүлэг хийгдэнэ. Мөн энэхүү арга хэмжээ нь байгаль орчны ауюлгүй байдлын талаар МУ-ын ЗГ болон Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын ЦК-ын хооронд цаашид хийхээр төлөвлөгдсөн чухал хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгөх болно. Эцэст нь, форумын үйл ажиллагааг эргэн дүгнэж, тайлан бичнэ. 2018 оны 9-р сарын 18-21 4. Зорилго: Зүүн хойд Азийн -2018 нь дараахь зорилгуудыг тавиад байна. Үүнд: 5. Холбогдох хаяг: Зүүн Хойд Азийн цэргийн байгууллагуудын дунд байгаль орчны аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцүүлгийг улам гүнзгийрүүлэх Зүүн хойд Азийн бүс нутаг дахь иргэний болон цэргийн үйл ажиллагаанд байгаль орчны аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын ЦК болон Зүүн хойд Азийн түнш орнуудын дунд байгаль орчны аюулгүй байдлын талаар харилцан уялдаатай зохицуулалтыг эрчимтэй хийх Байгаль орчны аюулгүй байдлын асуудал болон үүнтэй холбоотой шилдэг туршлага, сургамжтай тохиолдлуудын талаар мэдээлэл түгээж, энэ талаарх мэдлэгийг тэлэх МУ-ын байгаль орчны аюулгүй байдлын суурь чадамжийг нэмэгдүүлэх Кристофер Шолес Байгаль Орчны Хөтөлбөрийн Менежер Номхон далай дахь АНУ-ын Цэргийн Командлал christopher.sholes@pacom.mil +1 (808) 477-9420 Лувсандаш Оюунцэцэг Дэд хурандаа, доктор БХЯ-ны Стратеги бодлого Төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн oyuntsetseg@mod.gov.mn +976 9114-6989 Маяк Матаис АНУ-ын Нисэх Хүчний Бэлтгэл Хурандаа Номхон далай дахь АНУ-ын Цэргийн Командлал michael.matheis.2@us.af.mil +1 (609) 562-6366 9

БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ФОРУМ 1 Монгол улсын Батлан хамгаалах яам болон АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал хамтран санхүүжүүлэв. 10

11

Эхний өдөр Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцээрийг хэвшил болгох 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 0 8 0 0 0 9 0 0 БҮРТГЭЛ Нээлтийн ёслол Үг хэлэх: - Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Хэргийг түр хамаарагч Ноён Мануэл 0 9 0 0 0 9 3 0 П. Микаллер - Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны дэд сайд Ноён Ц.Батбаяр - БХЯ-ны стратеги төлөвлөлтийн хэлтэсийн дарга Бригадын генерал Г.Сайханбаяр 0 9 3 0 0 9 4 0 НИЙТ ОРОЛЦОГЧДЫН ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ 0 9 4 0-0 9 5 0 Зохион байгуулалттай холбоотой анхааруулах зүйлс Монгол Улсын ҮБХИС-ийн дэд захирал, хурандаа Л.Батцэнгэл 0 9 5 0-1 0 2 0 Улсын түншлэлийн хөтөлбөр дэх Байгаль орчны аюулгүй байдлын боломжууд АНУ-ын Аляскын Үндэсний Хамгаалалтын Армын Нэгдсэн Штаб, хурандаа Кимберли Дрен Слейвн 1 0 2 0-1 0 4 0 ЗАВСАРЛАГА 1 1 0 4 0-1 1 0 0 Байгаль орчны аюулгүй байдал: Номхон далай дахь АНУ-ын ЦК-ын хэтийн төлөв Кристофер Шөүлс, Номхон далай дахь АНУ-ын ЦК-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн Менежер 1 1 0 0-1 1 2 0 Монгол Улсын байгаль орчны аюулгүй байдлын талаарх тойм Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган 1 1 2 0-1 1 4 0 Хятад Улсын байгаль орчны аюулгүй байдлын талаарх тойм Хятад Улсын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн Их Сургуулийн прфессор, хурандаа Сие Чаушин 1 1 4 0-1 2 0 0 Япон Улсын байгаль орчны аюулгүй байдлын талаарх тойм БНСУ-ын Үндэсний Батлан Хамгаалах Яамны Байгаль Орчин хамтын ажиллагааны багийн захирал Сун Гил Сү 1 2 0 0-1 3 0 0 ҮДИЙН ХООЛ Зүүн хойд Азийн Байгаль орчны аюулгүй байдал нэгдсэн хуралдаан 1 3 0 0-1 3 4 5 Удирагч: Кристофер Шолес, Номхон далай дахь АНУ-ын ЦК-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн Менежер 1 3 4 5-1 4 0 0 Яриа хэлэлцээрийг хэвшүүлэх үйл ажиллагааны тойм Жастин Пуммелл /инж./, АНУ-ын ХЗЦ-ийн Инженерийн корпусын газар зүйч 1 4 0 0 1 4 3 0 ЗАВСАРЛАГА 2 Яриа хэлэлцээрийг хэвшүүлэх - Эхний салбар хуралдаан Дараах улсуудын хооронд хоёр талт хэлэлцүүлэг (90 минут). 1 4 3 0 1 6 0 0 Хятад - Япон - Өмнөд Монгол - Шинэ Зеланд - Автрали-АНУ АНУ АНУ Солонгос АНУ АНУ - АНУ 1 6 0 0 1 6 1 5 Зохион байгуулах ажлын хураангуй Л.Батцэнгэл, Монгол Улсын ҮБХИС-ийн дэд захирал, хурандаа Монгол Улсын Батлан хамгаалахын Дэд сайдын хүлээн авалт /танилцах ажиллагаа/ 1 8 3 0 2 0 0 0 - Урлагийн тоглолт - Босоо хүлээн авалт Хаана: Офицеруудын ордон, Соёмбо танхим. 12

13

Илтгэгчдийн товч намтар 1 НЭЭЛТИЙН ЁСЛОЛ Мануэл П.Микаллер. Элчин сайдын хэргийг түр хамаарагч, Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ Монгол Улс Ноён Микаллер нь АНУ-ын Гадаад харилцааны албаны Зөвлөх зэрэгтэй, мэргэшсэн дипломат ажилтан юм. Тэрбээр 2016 оны 8 дугаар сараас эхлэн Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүнээр, 2017 оны 11 дүгээр сараас эхлэн Элчин сайдын хэргийг түр хамаарагчаар ажиллаж байна. Ноён Микаллер нь 2014-2016 онд Зүүн болон төв Азийн хэрэг эрхлэх хороо (SCA)-нд Энэтхэгийн хэрэг эрхлэх газрын дэд тэргүүнээр ажиллаж байв. Үүнээс өмнө тэрээр Душанбе хот дахь АНУ-ын ЭСЯ-нд Улс төр, эдийн засгийн хэлтсийн дарга, мөн дэд тэргүүний үүргийг орлон гүйцэтгэгчээр, түүнчлэн Зүүн болон төв Азийн хэрэг эрхлэх хороонд эдийн засгийн ахлах мэргэжилтэн, мөн Маракко улсын Рабат хотод Эдийн засаг хариуцсан албаны орлогч даргаар тус тус ажиллаж байсан. Микаллер нь Москва, Ашхабад хотуудад Төрийн департментын үйл ажиллагааны төв болон Шуурхай албанд ажиллаж байсан. Түүнчлэн, дипломат албаны гүйцэтгэх зөвлөлөөс хэрэгжүүлдэг Лоренс С. Ийглбургер хөтөлбөрийн гишүүний хувьд, Тайко Интернэшнл байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Ноён Микаллер Жон Хопкинсын их сургуулийн бакалавр, Жорж Вашингтоны их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг тус тус дүүргэсэн бөгөөд Үндэсний цэрэг дайны коллежийн үндэсний аюулгүй байдлын стратегийн магистрын шилдэг оюутан болж байжээ. Тэрээр орос болон перс хэлтэй. 14

Илтгэгчдийн товч намтар 1 НЭЭЛТИЙН ЁСЛОЛ Цэрэндоржийн БАТБАЯР, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд, Монгол Улс Ц.Батбаяр нь 1964 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ. Тэрбээр төрийн салбарт 14 жил ажилласан туршлагатай. Сүүлийн жилүүдэд Монгол улсын байгалийн амьдрах орчинг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хадгалах, байгаль орчныг хамгаалах үйлсэд зүтгэж байна. Ц.Батбаяр нь 2016 оны 8 дугаар сард УИХ-ын тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайдад томилогдон ажиллаж байна. Боловсрол 1982 Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль 1984 Волгоград хотын техникийн институц, ОХУ 1996 Шихихутуг хуулзүйн дээд сургууль, Улаанбаатар хот 2018 МИУС-ын улс төр судлалын магистрын зэрэг Орос, Энэхтэг, БНСУ болон Сингапур улсад эдийн засаг, удирдахуйн ухаан ба манлайллын чиглэлээр суралцсан Орос, англи хэлтэй Ажлын туршлага 1984 1985 Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д цахилгаанчин 1987 1992 НАХЯ-ны барилгын хороонд мастер 1993 1996 Нийслэлийн МАХН-ын улс төрийн ажилтан 1996 1997 Залуучууд-хөгжил төвийн дэд захирал 1997 1999 Монголын ардчилсан социолист залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга 1999 2000 Нийслэлийн өмчийн газарт хуулийн зөвлөх 2005 2007 Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын зөвлөх 2007 оноос Монголын зүүний хүчний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга 15

Илтгэгчдийн товч намтар 1 ИЛТГЭГЧ - 1 Хурандаа Кимберли Дероен Славен, АНУ-ын Аляскийн Үндэсний Гвардын Нэгдсэн штабын дарга, АНУ Хурандаа Кимберли Дероен Славен нь 1983 онд Калифорни мужийн Үндэсний гвардын 649-р Цэрэг цагдаагийн ангид элсэж, хэд хэдэн албан тушаал хашиж байсан. Хурандаа Кимберли Дероен Славен 1988 онд Калифорнийн цэргийн академид томилогдсон ба тээврийн офицер болж 2632-р Тээврийн ангид тээврийн салааны даргын албан тушаалд бүтэн цагаар ажиллаж эхэлсэн. Хурандаа Кимберли Дероен Славен 2220-р тээврийн ангийн хамт Аризона мужийн Үндэсний гвардын ЦӨЛИЙН ШУУРГА (DESERT STORM) ажиллагаанд томилогдон ажилласан. Түүний дараа тэрээр Луизана мужийн Үндэсний гвардын армид шилжсэн. Тэрбээр Бригад, дивиз, армийн албаны бүрэлдэхүүний цэргийн хороо, армийн албан хаагчид ба нэгдсэн штабад штабын офицерээр ажиллаж байв. 2015 онд хурандаа Кимберли Дероен Славен Аляска мужийн Үндэсний гвардид шилжсэн ба өдгөө Нэгдсэн штабын даргаар ажиллаж байна. Хурандаа Кимберли Дероен Славены өмнөх албан тушаалуудаас дурьдвал: Баруун өмнөд Азийн харуулын заставт жагсаалын офицер; Луизана мужийн Үндэсний гвардын 1083-р тээврийн ангид жагсаалын офицер; Миссури хотын Үндэсний гвардын 735-р ангийн харуулын бательонд зохион байгуулагч (S3), мөн Инженерийн 35-р бригадад албан хаагч (S1); Пуэрто Рикогийн Үндэсний гвардын 192-р бательонд албан хаагч (S1); (АНУ-ын армийн цэргийн нөөцийн) Явган цэргийн тактикийн арын 2-р төвд үйл ажиллагаа хариуцсан офицер; Солонгос дахь АНУ-ын цэргийн төлөвлөлт болон үйл ажиллагаанд J1; Солонгос дахь АНУ-ын найм дахь армийн 343-р дэмжих төвд нөөцийн зөвлөх, протокол хөтлөгч, мөн 2-р байдлааны ангид ажиглагч/хянагчаар тус тус ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр 2006 онд Вайоминг мужийн Үндэсний гвардын арми руу шилжиж, Орлогч генералийн Цэргийн албан хаагчдын тэгш эрх, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх болон G1-ээр ажилласан. Түүний дараа Калифорни мужийн Үндэсний гвардын армид гэр бүлийн хөтөлбөрийн менежерээр томилогдож, батлан хамгаалахын хангамжийн 746-р бательон (CSSB)-д J4 логистикийн төлөвлөгч, командлагчаар ажилласан. Харин 2015 онд Аляска мужийн Үндэсний гвардын армид J1 буюу ажиллах хүчний удирдагчаар томилогдож, өдгөө Нэгдсэн штабын даргаар ажиллаж байна. Хурандаа Кимберли Дроен Славен Пуэрто Рикогийн Интер-Америк их сургуульд сувилахуйн ухааны бакалавр, Пенсильванийн Карлайл дахь АНУ-ын Дайны коллежид стратеги судлалын магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Түүний цэргийн боловсролоос дурьдвал: АНУ-ын цэрэг дайны коллежийн давхар зэргийн командлагчийн сургалт, Арми ба үйлчилгээний ажилтны хосолсон сургуульд АНУ-ын армийн команд болон ерөнхий цэргийн албаны албан хаагчийн сургалт, нөөцийн бүрэлдэхүүний үндэсний аюулгүй байдлын сургалт, дэмжих ажиллагааны сургалт, цэргийн албан хаагчдын тэгш эрх, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхийн сургалт, 16

Илтгэгчдийн товч намтар 1 нөөцийн бүрэлдэхүүний хангамжийн сургалт, 7-р явган зэргийн дивизийн бага түрүүч (NCO) зэрэг болно. Кимберли Дроен Салавены гавьяа зүтгэлийг үнэлэн, Царс модны хүрэл навчин баглаа, Цэргийн гавьяаны одон, Нэгдсэн үйлчилгээний амжилтын медаль, Армийн сайн ажиллагааны медаль, Армийн нөөцийн бүрэлдэхүүний медаль, нэг мөнгө, гурван хүрэл навчин баглаатай; Үндэсний батлан хамгаалахын цэргийн гавьяаны медаль, нэг хүрэл одтой; Баруун өмнөд Азийн цэргийн гавьяаны медаль, нэг хүрэл одтой; Кувейтийн эрх чөлөөний медаль; Бага түрүүчийн мэргэжил хөгжлийн тууз; Зэвсэгт хүчний нөөцийн медаль, М эмблемийн хамт; Терроризмийн эсрэг дэлхийн тэмцлийн медаль, мөн Солонгосын батлан хамгаалахын цэргийн медалиудаар тус тус шагнаж урамшуулжээ. 17

Илтгэгчдийн товч намтар 1 ИЛТГЭГЧ - 2 Кристофер Шолес, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын Байгаль орчны хөтөлбөрийн менежер Крис Шолес нь Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын Инженерийн хэсгийн Байгаль орчны аюулгүй байдал хөтөлбөрийн менежер юм. Түүний хариуцдаг ажил үүрэг нь: хоёр талын дасгал сургуулилтын (жишээ нь, Talisman Saber тактик сургуулилт) биелэлтийг хянах, Номхон далай дахь Байгаль орчны аюулгүй байдлын форум болон олон улсын байгаль орчны семинаруудыг төлөвлөх явдал. Түүнчлэн, цэргийн ангиудын боловсруулсан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хянадаг ба Хавай мужийн болон бусад байгаль орчинтой хамаатай албан газруудын төсөл хөтөлбөрүүдийг харилцан уялдуулж, зохицуулдаг. Тэрээр өмнө нь байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар олон төслийн менежментийн багт ажиллаж байсан. Тэдгээрээс дурьдвал, Хавай болон Номхон далайн хөрс, усны нөхөн сэргээлт, Испани, Гуам, Япон, Солонгос улсууд, мөн Палмир хот болон бусад алслагдмал арлуудын Тэсрээгүй бөмбөг цэвэрлэх ажиллагаа зэрэг юм. Кристофер Шолес Лондонгийн эдийн засгийн сургуульд олон улсын харилцаа ба эдийн засаг мэргэжлээр, Тэнгисийн цэргийн аспирантын сургуульд системийн инженерээр магистрын зэрэг тус тус хамгаалсан ба нийт таван эрдмийн зэрэгтэй. Мөн тэрээр АНУ-ын эрх бүхий байгууллагуудын олгодог Гэрээ хэлцлийн менежер (CPCM), түүнчлэн Төслийн менежер (PMP)-ийн гэрчилгээтэй. 18

Илтгэгчдийн товч намтар 1 ИЛТГЭГЧ - 3 Т.Булган, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Монгол Улс ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ T.Булган нь 2013 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байна. Тэрээр урьд нь Ус цаг уурын албаны удирдах ерөнхий газрын Орчны бохирдлыг хянах хэлтэст инженер, Байгаль орчны шинжилгээний төв лабораторид инженер, ерөнхий инженер, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд нарийн бичиг, Байгаль орчны яаманд ахлах мэргэжилтэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референтээр тус тус ажиллаж байсан. Т.Булган ОХУын Санкт Петербург хотын Ус цаг уурын их сургуулийг усзүйч инженер мэргэжлээр төгсөж, МУИС-д магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын байгаль орчны аюулгүй байдлын талаарх тойм Монгол улс нь газар зүйн байрлал, уур амьсгалын нөхцөл, хөгжлийн түвшин, эдийн засгийн голлох салбаруудын онцлог, хүн амын амьдралын хэв маяг зэргээс улбаалан уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг юм. Сүүлийн 70-аад жилд уур амьсгалын хувьсал, өөрчлөлт ба хүний үйл ажиллагааны нөлөөгөөр цөлжилт эрчимжиж, бэлчээр доройтох, газрын доройтол нэмэгдэх, усны нөөцийн хомсдол бий болох, ургамлын зүйлийн бүрдэл цөөрөх, зэрлэг амьтдын тархацын бүс нутаг хумигдах, тоо толгой нь хорогдох, ой, хээрийн түймрийн давтагдал нэмэгдэх зэргээр байгаль орчны доройтол явагдаж байна. Мөн, хот руу чиглэсэн их нүүдэл, хотын төлөвлөлтгүй тэлэлт, дэд бүтцийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник, технологийн хоцрогдол, ядуурал зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр хот, суурин газрын агаар, орчин бохирдож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж, үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байна. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Байгаль орчны тэнцвэрийг хадгалж, усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн гэж тодорхойлсон. Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн, байгаль орчинд нийцтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс болгоно гэсэн гол зорилтыг тавьж, хэрэгжилтийг хангаж байна. Энэхүү илтгэлийн хүрээнд, хүрээлэн байгаа орчинд нөлөөлж буй дээр дурьдсан гол хүчин зүйлсийн талаар болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулах болно. 19

Илтгэгчдийн товч намтар 1 ИЛТГЭГЧ - 4 Хурандаа Сие Чаошин, Хятад Улсын Ардын чөлөөлөх армийн Цэргийх их сургуулийн профессор, Хятад Ахлах хурандаа Сие Чаошин нь Хятад Улсын Ардын чөлөөлөх армийн Цэргийн их сургуульд багшилдаг ба цэргийн байгаль орчны хамгаалал сэдвээр судалгаа хийдэг. 20

Илтгэгчдийн товч намтар 1 ИЛТГЭГЧ - 5 Санг Жил Сүй, БНСУ-ын Үндэсний Батлан Хамгаалах Яамны Байгаль орчин хамтын ажиллагааны багийн удирдагч Боловсрол 2007 оны 8 сар Нарийн бичгийн даргаар (C4) томилогдсон 1994 оны 9 сар Нэгдсэн вант улсын Бирмингемийн Их сургуульд эдийн засгийн хөгжлийн бодлогоор магистр 1982 оны 2 сар Жонбук их сургуульд төрийн социологиор бакалавр Ажлын туршлага (БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам дахь) 2000. 8. 2002. 6. ҮБХЯ-ны Америкийн бодлогын хэлтсийн орлогч дарга 2002. 7. 2005.12. ҮБХЯ-ын Хөрөнгө оруулалт, үнэлгээний тасгийн орлогч дарга 2006. 1. 2007. 8. ҮБХЯ-ны Цэргийн тэтгэврийн хэлтсийн орлогч дарга 2007. 8. 2010. 8. ҮБХЯ-ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга 2010. 9. 2013.12. ҮБХЯ-ны Логистик төлөвлөлт, менежментийн хэлтсийн орлогч дарга 2014. 1. 2015. 1. Төрийн өмчийн хэлтсийн дарга 2015. 1. 2017. 1. Инчеоны үндэсний оршуулгын газрын захирал 2017. 1. 2018. 1. ҮБХЯ-ны Нөөц дайчилгааны хэлтсийн дарга 2018. 1. - ҮБХЯ-ны Байгаль орчин зохицуулалтын хэлтсийн дарга Гавьяа шагнал 2001. 12. ҮБХЯ-ны Гавьяа зүтгэлийн сайшаалын бичиг 1995. 12. Ерөнхий сайдын Үлгэр жишээ албан хаагч сайшаалын бичиг 1982. 12 Аудит, хяналт шалгалтын хэлтсийн ТУЗ-ийн Гавьяа зүтгэлийн сайшаалын бичиг 21

Нүүр хагарах буюу танилцах үйл ажиллагаа 1 НҮҮР ХАГАРАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ Хэзээ: 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 18.00 20.00 цаг Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Офицеруудын ордон Ноорог хөтөлбөр 18.00-18.20 Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын дуу, бүжгийн үзүүлбэр (Концертийн их танхимд) 18.20-20.00 Монгол улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржийн зохион байгуулах оройн буфет хоол (Соёмбо танхим) Зүүн хойд Азийн Аюулгүй Байдлын Форумд оролцогсдыг автобусаар хүргэж өгнө. ҮБХИС Офицеруудын ордон 22

23

БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ФОРУМ 2 Монгол улсын Батлан хамгаалах яам болон АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал хамтран санхүүжүүлэв. 24

25

Хоёр дахь өдөр Хүнс, хөрс ус, эрчим хүч, хүн, малын халдварт өвчин, тэдгээрийн холбоо 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 0 8 5 5 0 9 0 0 Зохион байгуулалттай холбоотой бэлтгэл ажил 0 9 0 0-0 9 1 0 Хөрс- ус- хүнс, Эрчим хүч-хүн, малын халдварт өвчин, тэдгээрийн харилцан холбоо сэдвийн танилцуулга Хариуцах хүн: Бригадын генерал Ч.Сосорбарам, ҮБХИС, БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга 0 9 1 0-0 9 4 0 0 9 4 0-1 0 1 0 Монгол Улсад сүүлийн жилүүдэд гарч байгаа малын гоц халдварт өвчин, батлан хамгаалах чадавхид үзүүлэх нөлөө Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрлэлийн дэд сайд Хатагтай Ж. Сауле Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, хүн амын болон цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн асуудал ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Туяацэцэг 1 0 1 0-1 0 3 0 ЗАВСАРЛАГА 1 0 3 0-1 1 0 0 Цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан газар орны экологийн төлөв байдалд хийсэн судалгааны үр дүн Л.Оюунцэцэг, БХЯ-ны ШУТЗ, ЗХ-ний ШУТ-ийн салбар зөвлөл Монгол Улс 1 1 0 0 1 1 3 0 Эрчим хүчний аюулгүй байдал ба батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын тухай Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ш.Ганзориг 1 1 3 0-1 2 0 0 Хүнс-Ус-Эрчим хүч, тэдгээрийн уялдаа холбоо. Нэгдсэн хуралдаан Удирдагч: Бригадын генерал Ч.Сосорбарам 1 2 0 0 1 3 0 0 ҮДИЙН ХООЛ Судалгааны газарт очих талаар товч танилцуулах 1 3 0 0 1 3 1 5 Хариуцах хүн: Л.Батцэнгэл, Монгол Улсын ҮБХИС-ийн дэд захирал, хурандаа, Монгол Улс 1 3 1 5-1 3 4 5 СУДАЛГААНЫ ГАЗАР РУУ ЯВАХ СУДАЛГААНЫ ГАЗАР ДЭЭР ОЧИХ ҮБХИС-ийн Шар хад сургуулилтын төв. 1 3 4 5-1 6 1 5 Шар хад сургуулилтын төв ҮБХИС-аас /15км/ машинаар 15-20 минут явж хүрэх газар байрлана. Сургуулилтын төвийн байрлалд хичээлийн 4 цэг бэлтгэсэн байна. 1. Хог хаягдлаас үүдэлтэй хөсний бохирдол, 2. Ахуйн бохир уснаас үүдэлтэй хөрс, байгаль орчны бохирдол, 3. Цагаан даваа дахь нийслэлийн хогийн цэг, түүнээс цэргийн анги байгууллагын орчны бохирдолд үзүүлж буй нөлөө 1 6 1 5 1 7 0 0 СУДАЛГАА ХИЙСЭН ГАЗРААС БУЦАХ 26

27

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 2 СЭДВИЙН УДИРДАГЧ Бригадын генерал, Чимиддоржийн СОСОРБАРАМ, ҮБХИС, БХЭШХ-ийн Аюалгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга, Монгол Улс Овог нэр: Чимэддорж СОСОРБАРАМ Төрсөн он: 1958-06-04 Гэр бүлийн байдал: Гэрлэсэн, 3 хүүхэдтэй Эрдмийн зэрэг, цол Боловсрол 1965 1975 21-р дунд сургууль, Улаанбаатар хот, Монгол 1975 1979 Цэргийн Академи, Улаанбаатар хот, Монгол 1985 1989 Холбооны цэргийн академи, Ленинград хот, ОХУ 1995 1996 АНУ-ын Комманд Ерөнхий штабын коллеж, АНУ 2000 2001 АНУ-ын Дайны коллеж, АНУ МУ-ын ЦИС-д цэргийн техникийн ШУ-ны магистр АНУ-ын Дайны коллежид Аюулгүй байдал, стратеги судлалын магистр 2011 онд МУИС-д түүхийн ухааны доктор (PhD) Ажлын туршлага 1979 1985 ЦЕДС-д курс, салбарын захирагч 1989 1991 Зэвсэгт хүчний 228 дугаар ангид штабын орлогч дарга, чигийн холбооны дарга 1991 1996 БХЯ-ны Тооцоолох төвд цэргийн мэдээллийн мэргэжилтэн 1995 ЗХЕШ-ын Холбоо, Цэргийн удирдлага автоматжуулалтын хэлтэст офицер 1996 БХЯ-ны Тооцоолох төвийн дарга 1996 1997 БХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын орлогч, хэлтсийн дарга 1997 2000 Ерөнхийлөгчийн тамгын газарт ЗХЕК-ын адьютант, ҮАБ хариуцсан референт, Ерөнхийлөгчийн шадар туслах, ахлах референт 2001 2002 Монголын Зэвсэгт хүчний ЗХЖШ-ын даргын зөвлөх 2002 2009 БХЯ-ны Бодлого, төлөвлөлт, газдаад хамтын ажиллагаа, стратегийн удирдлага төлөвлөлтийн газрын дарга 2009 2012 ТЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээний газрын дарга 2012 2015 УИХ-ын АБГББХ-нд ахлах зөвлөх 2015 2018 БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга 2018 оноос БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн дарга Цэргийн цол: Бригадын генерал Ажлын хаяг: Засгийн Газрын 7-р байр, Баянзүрх дүүрэг, Дандарын гудамж, Улаанбаатар Утас: 976-9971 9700 Цахим хаяг: sosorb58@yahoo.com 28

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 2 ИЛТГЭГЧ-1 Жанимханы САУЛЕ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Монгол Улс ТОВЧ НАМТАР Ж.Сауле нь ажлын гараагаа төрийн байгууллагаас эхэлж Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, 2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан. 2016 онд тус яамны дэд сайдаар албанд хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Ж.Сауле 2008-2012 онд ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байхдаа Атрын III аян", "Монгол мал" хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг баталж хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Мөн дээрх онуудад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хандивлагчид болон олон улсын байгууллагын Бэлчээрийн экосистемийн удирдлагын ногоон алт хөтөлбөр, Монгол төмс, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр, Мал, амьтны хил дамжин халдварладаг өвчнийг урьдчилан мэдээлэх системийг бэхжүүлэх нь төсөл, Мал аж ахуй, газар тариалангийн хосолсон загвар аж ахуйн хөгжлийг дэмжих төсөл, Малын эрүүл мэнд, мал аж ахуйн зах зээл төсөл, Малын үржлийн ажлыг шинэчлэн сайжруулах зэрэг олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. 2016 онд ХХААХҮ-ийн дэд сайдаар дахин томилогдсоноос хойш Засгийн Газрын сангийн тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулиудыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч болон гишүүнээр ажиллан, эдгээр хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан. Түүнчлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ -г соёрхон батлах тухай хуулийн төслийг 2018 оны 05 сарын 10-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Монгол Улсад сүүлийн жилүүдэд гарч буй малын гоц халдварт өвчин, батлан хамгаалах чадавхид үзүүлэх нөлөө Илтгэлийн хураангүй ирүүлээгүй. 29

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 2 ИЛТГЭГЧ - 2 Жамбалын ТУЯАЦЭЦЭГ, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор, профессор, Монгол Улс ТОВЧ НАМТАР Овог нэр: Жамбал ТУЯАЦЭЦЭГ Төрсөн он: 1964 Мэргэжил: Байгууллага: Хүнс үйлдвэрлэлийн машин аппарат ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Боловсрол 1982 1988 ОХУ-ын Хүнсний технологийн их сургууль, Москва хот, ОХУ 1996 1998 ШУТИС, Хүнсний инженерийн магистр, Улаанбаатар хот, Монгол 2004 2005 Хүнс судлалын үндэсний хүрээлэн, Цукуба хот, Япон 2005 2008 ШУТИС, Техникийн ухааны дэд доктор (PhD), Улаанбаатар, Монгол Ажлын туршлага 2009 оноос ШТУИС, Хүнсний инженер, биотехнологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал 2004 2009 ШТУИС, Хүнсний инженер, биотехнологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургуульд эрдэмтэн нарийн бичгийн дарга 1997 2004 ШТУИС, Хүнсний инженер, биотехнологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургуульд багш 1990 1994 ШТУИС, Хүнсний инженер, биотехнологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургуульд сургалтын мастер 1994 1997 Хүнс үйлдвэрлэлийн Ноён хангай ХХК-д инженер-технологич 1988 1990 Улаанбаатар хотын Талх чихрийн комбинатад инженер-механик Ажлын хаяг: Бага тойруу-42, Улаанбаатар хот Утас: +976-11-324590-(2601) Гар утас: +976-91915451 30

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 2 Одоо эрхэлж буй ажил үүрэг Хүнс үйлдвэрлэл ба технологи тоног төхөөрөмжийн салбарт суралцаж буй оюутны сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, судлаа хийх, судалгааны ажил удирдах, доктрын болон доктрын дараах сургалтыг зохион байгуулах. Заадаг хичээлүүд Хүнсний инженерийн чиглэлээр сурч буй бакалаврын болон магистрын түвшний оюутнуудад дараах хичээлүүдийг заадаг: 1) L.FE204 Хүнс үйлдвэрлэлийн машин аппарат 2) L.FM336 Хүнсний тоног төхөөрөмж 3) L.FM523 Хүнсний инженерчлэл 4) L.FM332 Хүнс үйлдвэрлэлийн шугам ба үйл ажиллагааны загвар Хэвлэсэн бүтээл Нийт 8 ном хэвлүүлж, 4 ном хянаж, Монголын болон олон улсын сэтгүүлүүдэд 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Олон улсын эрдэм шинжилгээний 5 хуралд оролцож, илтгэл танилцуулсан. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээ (МУ-ын хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, хүн амын болон цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн асуудал) Монголчуудын хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисын хэмжээг нэмэгдүүлэх, мөн бусад орнуудаас гаргасан зөвлөмжүүдэд үндэслэн МУ-ын ЭМЯ-наас 1981 онд Хоол хүнсний зохистой хэрэглээний зөвлөмжийн анх боловсруулан гаргасан. Тухайн үед ОХУ-ын судлаачдаар удирдуулсан баг МУ-ын нярай, мөлхөө хүүхдүүдээс авахуулаад өсвөр насныхан, насанд хүрэгчид болон өндөр настан гэх мэт янз бүрийн насны бүлгийнхний дунд судалгаа явуулж, тэдний хоногт авах шаардлагатай шим тэжээлийн бодисыг тооцсон. 1991 онд МУ-д ардчилсан хувьсгал явагдаж, нийгэм бүхэлдээ өөрчлөгдсөнөөр хүнсний ихэнх үйлдвэрүүд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Улс төр, эдийн засгийн нөхцөл хурдацтай өөрчлөгдөж, хөдөөнөөс хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн энэ нөхцөлд хүн амын хоол тэжээлийн дутагдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, стратегийн хөтөлбөрүүд шаардлагатай болсон. Монголчуудын хоол тэжээлийн хангамжийг үнэлэн тооцоолох зорилгоор МУ-ын ЭМЯ олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 1992 онд Хоол тэжээлийн үндэсний анхны судалгааг (NNS I), 1999 онд хоёр дахь (NNS II), 2004 онд гурав дахь (NNS III), 2010 онд дөрөв дэх (NNS IV), 2017 онд тав дахь судалгааг (NNS V) тус тус хийсэн. Эдгээр судалгааны үр дүнд үндэслэн МУ-ын Засгийн газар иргэдийн дундах шим тэжээлийн дутагдлыг бууруулах зорилгоор хүүхдийг хөхөөр хооллохыг дэмжин сурталчилах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, иодын дутагдлыг бууруулахын тулд иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх, А, Д болон болон бусад олон 31

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 2 төрлийн тэжээлийн бичил элементүүдийг агуулсан хүнсний нэмэлтүүдийн хэрэглээг дэмжих зэрэг төрөл бүрийн санал санаачилгыг хэрэгжүүлсэн. Түүнчлэн, судалгааны үр дүнд тулгуурлан Хоол хүнсний зохистой хэрэглээний зөвлөмжийг шинэчлэн боловсруулсан. Монголчуудын дунд хүнсний зохистой хэрэглээ алдагдах, хоол тэжээлийн дутагдалд орох явдал нэлээд байгааг уг судалгаа харуулсан. Хүн амын дунд таргалалт, илүүдэл жин, чихрийн шижин гэх мэт архаг хууч өвчин давамгайлж байгааг судалгааны дүн мөн харуулсан. Монголын хүн амыг архаг өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд Хоол хүнсний зохистой хэрэглээний зөвлөмжийг энэхүү судалгааны үр дүнд үндэслэн шинэчлэн шаардлагатай болсон. Тиймээс, 1997, 2008 болон 2017 онд тус тус энэхүү зөвлөмжийг шинэчлэн боловсруулсан бөгөөд энэ ажлын явцад нэг хүний хоногт авах илчлэгийн дундаж хэмжээг байнга бууруулж, 2007 онд 2800 ккал, 2008 онд 2600 ккал, харин 2017 онд 2400 ккал байхаар тусгасан. Монголчуудад зориулсан хоол хүнсний зохистой хэрэглээний зөвлөмжийг анх 2000 онд ЭМЯ-наас Гэр сэтгүүлд хэвлүүлж байсан ба түүний гол зорилго нь хүнсний мэргэжилтнүүдэд гарын авлага болгох, мөн хүн амыг хоол тэжээлийн дутагдал болон өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хоололтыг төлөвлөх явдал байсан. Хүн амын хооллолт болон хоол тэжээлтэй холбоотой өвчлөлтийг өөрчлөх боломжтой тул Засгийн газар болон хүнс тэжээлийн нийгэмлэгүүд хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэндийг урамшуулан дэмжих зорилгоор хоол хүнсний зөвлөмж болон хоногт авах шим тэжээлийн талаарх зөвлөмжийг байнга эргэн харж, шинэчлэн боловсруулж байх шаардлагатай юм. 32

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 2 ИЛТГЭГЧ - 3 Дэд хурандаа, Лувсандашийн ОЮУНЦЭЦЭГ, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улс ТОВЧ НАМТАР Овог нэр: Төрсөн газар: Цэргийн цол: Байгууллага: Эрхэлж буй ажил: Лувсандаш ОЮУНЦЭЦЭГ Улаанбаатар хот Дэд хурандаа БХЯ, Улаанбаатар, Монгол Улс МУ-ын БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Боловсрол 2008 2010 Монгол улсын их сургуулийн төгсөлтийн дараах сургууль 1996 1998 Цэргийн их сургуулийн төгсөлтийн дараах сургууль 1985 1990 Монгол улсын их сургуулийн физик математикийн факультет 1974 1984 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р дунд сургууль Компьютрийн ухааны доктор Диплом F20104073 Магистр, Диплом 98023 Математикч, математикийн багш, Диплом 22688 Бүрэн дунд боловсрол Ажлын туршлага 1990 1995 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 48-р дунд сургуульд математик, мэдээлэл зүйн багш 1995 2004 Батлан хамгаалах их сургуулийн Компьютер сургалтын төвд компьютрийн багш 2004 2011 Батлан хамгаалах их сургуулийн Компьютер сургалтын төвийн дарга 2011 2015 МУ-ын БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн 2015 оноос МУ-ын БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 33

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 2 ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан газар орны экологийн төлөв байдал Монгол Улсад хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хөрсийг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх талаарх харилцааг хууль тогтоомж, бусад эрхзүйн актаар зохицуулдаг. Манай улсын хувьд хөрсний бохирдлын голлох эх үүсвэр нь уул уурхай, боловсруулах үйлдвэрүүд, гэр хорооллын ариун цэврийн байгууламж, хог хаягдал, агаарын бохирдол байна. Хот суурин газарт гэр хорооллын ариун цэврийн байгууламжтай холбоотой нянгийн бохирдол их байдаг бол хөдөө орон нутагт уул уурхай, аймаг, сумын төвүүдийн ахуйн хог хаягдал нь хөрсний бохирдол үүсгэх үндсэн шалтгаан болж байна. Улаанбаатар хотын ихэнх дүүргийн хөрсөнд агуулагдах мөнгөн ус, хром, цайр, стронци нь өмнөх жилүүдээс өссөн агууламжтай байна. Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад хөрсний бохирдол мөн илэрч байна. Жишээлбэл, Говьсүмбэр аймгийн Баян нексус цэгт хар тугалганы агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 580.5 мг/кгаар давж, хортой түвшинд, цайрын агууламж 7.8 дахин давж аюултай түвшинд хүрч бохирджээ. Судалгаанаас үзэхэд, цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан 30 байршил бүхий 10,9 мянга га газар байгаа бөгөөд хуучин цэргийн хотхонуудын ихэнх нь нурсан, ашиглах боломжгүй болсон байна. Бид Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран дээрх 30 байршлаас 18-д нь хөрсний бохирдлын судалгаа явуулахад ихэнх нь газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдсон байх бөгөөд зарим газарт хүнд металл илэрч, барилгын хог хаягдал бөөгнөрсөн байгаа нь экологийн эмзэг төлөв, хүн амд эрсдэлтэй орчныг үүсгэж байна. Иймд цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан газруудын төлөв байдлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээлтийн ажлын цар хүрээг тодорхойлохын тулд тэргүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлэн урт хугацааны хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байна. 34

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 2 ИЛТГЭГЧ - 4 Шагдарсүрэнгийн ГАНЗОРИГ, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн ТОВЧ НАМТАР Овог нэр: Шагдарсүрэн ГАНЗОРИГ Төрсөн он: 1975-08-04 Мэргэжил: Байгууллага: Цахилгааны инженер ЭХЯ, Улаанбаатар, Монгол Улс Боловсрол 2014 2016 Эрчим хүчний бодлого төлөвлөлт, инженерийн шинжлэх ухааны магистр, Сөүлийн Үндэсний Их Сургууль 2008 2010 Цахилгаан системийн магистр, ШУТИС, Эрчим хүчний их сургууль 2003 2007 Цахилгааны инженер, ШТУИС, Эрчим хүчний сургууль 1983 1993 Улаанбаатар хотын 40-р дунд сургууль Гадаад хэлний мэдлэг Монгол эх хэл Англи сайн Герман сайн Орос сайн Мэргэжлийн нийгэмлэгийн гишүүнчлэл Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүн Ажлын туршлага 2012 2018 Эрчим хүчний бодлого,төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, ЭХЯ 2011 2012 Эрчим хүчний төвлөрсөн бодлого,төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, ЭБЭХЯ 2009 2011 Цахилгаан систем, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцын ашиглалт, горим тооцоо хариуцсан мэргэжилтэн, ЗГ-ын Хэрэгжүүлэгч агентлаг, ЭХГ 2006 2009 Захиалагч, барилга угсралт, техникийн хяналтын инженер, Эрчим хүчний судалгаа хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газар 2003 2006 Эрдэм шинжилгээний ажилтан, горимын тооцооны техникч, орчуулагч, Эрчим хүчний судалгаа шинжилгээний Эрчим төв 35

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 2 ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Эрчим хүчний салбарт төрөөс баримталж буй бодлого Энэхүү илтгэлд Монгол улсын эрчим хүчний салбарт төрөөс баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Энэхүү илтгэлээр дамжуулан Монгол улсын эрчим хүчний чадавхийн талаар үндэсний тоо баримтыг танилцуулж, улмаар энэ салбарт тулгамдаж буй хүндрэлтэй асуудлын талаар өгүүлнэ. Түүнчлэн Монгол улсын хууль эрхзүйн орчин, ялангуяа эрчим хүчний салбартай эрхзүйн орчны талаар онцлон тайлбарлахын зэрэгцээ 2015-2030 онд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын талаар танилцуулна. Монгол улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд цаашдаа сэргээгдэх нөөцөд суурилсан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаа талаар энэхүү илтгэлд мөн онцлон дурьдана. Илтгэлийн төгсгөлд ирээдүйд Монгол улсад баригдах томоохон хэмжээний эрчим хүчний төслүүдийн талаар товч танилцуулга хийнэ. 36

Судалгааны газар дээр очих 2 Оролцогч бүр өөрийн хуваарилагдсан машинд сууж, судалгааны газрууд дээр очно. Бүх газруудтай нэг бүрчлэн танилцаж, тэдгээрийн байршил болон байгаль орчны аюулгүй байдалд ямар ач холбогдолтой болох талаар хэлэлцүүлэг хийнэ. Машинууд бүх судалгааны газарт хүргэж өгөх боловч зочдын тоог тэнцүү хуваарилах үүднээс судалгааны газрууд дээр заавал дараах дарааллаар очих албагүй гэдгийг анхаарна уу. Цагаан даваа -ны хогийн цэг Цагаан давааны хогийн цэг 2012 онд байгуулагдсан. Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн хог хаягдлууд энэ хогийн цэгт хүргэгддэг ба энэ нь Улаанбаатар хотын хамгийн том хогийн төвлөрсөн цэг юм. Хотын нийт хог хаягдлын 50 гаруй хувь нь энд төвлөрдөг. Өдөрт дунджаар 350-400 машин 1000 тонн хог хаягдлыг энд авчирдаг бөгөөд сар бүр 30000 тонн хог хаягдал нэмэгддэг. Хогийн цэгүүдийг байгуулахаас өмнө урьдчилсан төлөвлөгөө боловсруулаагүйн улмаас энэ хогийн цэгийн цар хүрээ өдрөөс өдөрт томорсоор байна. Цагаан давааны хогийн цэг нь Шар хад хээрийн сургуулилтын төвөөс 1.5 километрийн зайтай байрладаг. Хогийн цэгээс үүдсэн бохирдол нь хэдэн жилийн турш эргэн тойрны газруудад хурдтай тархаж, зөвхөн сургуулилтын төвөөр төдийгүй, Улиастайн голын сав газрыг хүртэл бохирдуулж байна. Ахуйн хаягдал уснаас шалтгаалсан хөрс болон усны бохирдол Монгол улсын Батлан хамгаалахын их сургуулийн Шар хад хээрийн сургуулилтын төвд, улиралд 200-800 орчим суралцагчид бэлтгэл сургуулилт хийдэг. Дундаж ачаалалтай үеэр өдөрт 4-5 тонн бохир ус гардаг ч сургуулилтын төв нь бохир ус цэвэршүүлэх төв шугаманд холбогдоогүйн улмаас Улиастай голын сав газрыг ихээр бохирдуулахад хүргэж байна. Улаанбаатар хотын гэр хороололд энэхүү асуудал нийтлэг байдаг. Цэргийн албан хаагчид төдийгүй хотын оршин суугчдад энэ нөхцөл байдал эрүүл ахуйн чухал асуудал болсоор байна. СУДАЛГААНЫ ГАЗРЫН ЗУРАГ 37

Судалгааны газар дээр очих 2 Тус газарт Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас машинаар засмал замаар 4 км, шороон замаар 3.3 км явж, 20-25 минутад хүрнэ. 1. Үндэсний батлан хамгаалахын сургууль 2. Шар хад сургуулилтын төв 1. Хотын хог хаягдлаар бохирдсон газар 2. Цагаан давааны хогийн цэг 3. Хаягдал усаар бохирдсон газар 38

Судалгааны газар дээр очих 2 БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ФОРУМ 3 Монгол улсын Батлан хамгаалах яам болон АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал хамтран санхүүжүүлэв. 39

40

Гурав дахь өдөр Цэргийн ажиллагааны байгаль орчны аюулгүй байдал 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр. Пүрэв гараг 0 9 0 0 0 9 0 5 Зохион байгуулалттай холбоотой бэлтгэл ажил 0 9 0 5-0 9 1 5 Цэргийн ажиллагаа сэдвийн танилцуулга Бригадын генерал, Крэйг Добсон, Director General Support (J1/J4), Нэгдсэн Штабын захирагч (DGSPT HQJOC), Австрали 0 9 1 5-0 9 3 5 0 9 3 5-0 9 5 5 Байгаль орчны аюулгүй байдал нь тогтворгүй байдлын шалтгаан/аюул занал болох нь Австралийн Нэгдсэн Штабын Удирдах газрын Байгаль орчны Ахлах төлөвлөгч хурандаа Майк Гүүдиер НҮБ ба байгаль орчны хамгаалалт, нөхөн сэргээлт Профессор Лиза Гафи, Ази Номхон далайн байгалийн гамшиг болон зөрчилдөөнийг зохицуулагч Дайны галд доорхи өв соёл: Соёлын өвийг хамгаалах, хадгалах 0 9 5 5-1 0 1 5 Австралийн Нэгдсэн Штабын Удирдах Газар, Нэгдсэн нөлөөллийн дэд захирал, профессор Андриа Аригридес (Австралийн Рояал Тэнгисийн цэрэг) 1 0 1 5-1 0 4 5 ЗАВСАРЛАГА Олон улсын стандартуудыг цэргийн үйл ажиллагааны төлөвлөлтөнд нэвтрүүлэхийн үр ашиг 1 0 4 5 1 1 0 5 Авсрталийн Нэгдсэн Штабын Удирдах Газрын Байгаль орчны төлөвлөгч Травис Коллинс 1 1 0 5-1 2 0 0 Цэргийн ажиллагаан дахь байгаль орчны аюулгүй байдал. Нэгдсэн хуралдаан Удирдагч: Бригадын генерал, Крэйг Добсон, Director General Support (J1/J4), Нэгдсэн Штабын захирагч(dgspt HQJOC), Австрали 1 2 0 0 1 3 0 0 ҮДИЙН ХООЛ 1 3 0 0 1 3 1 5 Цэргийн ажиллагаа. Дасгал ажлын товч танилцуулга Хошууч, Травис Коллинс, Байгаль орчны албаны төлөвлөгч, J45, Нэгдсэн Штабын захирагч (DGSPT HQJOC), Австрали 1 3 1 5-1 4 1 5 Цэргийн ажиллагаа - танхимын дасгал ажил: 1-р хэсэг 1 4 1 5-1 4 4 5 ЗАВСАРЛАГА 1 4 4 5 1 5 4 5 Цэргийн ажиллагаа танхимын дасгал ажил: 2-р хэсэг 1 5 4 5 1 6 0 0 Захиргааны ажлын хураангүй Монгол Улсын ҮБХИС-ийн дэд захирал, хурандаа Л.Батцэнгэл 41

42

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 3 СЭДВИЙН УДИРДАГЧ Бригадын генерал, Крэйг Добсон, Нэмэлт хүчний захирагч (J1/J4), Нэгдсэн Штабын захирагч (DGSPT HQJOC), Австрали улс Бригадын генерал Добсон нь 1970 онд Австралийн Виктория мужийн Шеппартон хотод төрсөн. Тэрбээр 1991 оны нэгдүгээр сард Дантрүүний Рояал цэргийн коллежид элсэхээсээ өмнө Дейкин их сургуульд худалдааны чиглэлээр бакалаврын зэрэг дүүргэжээ. Бригадын генерал Добсон 1992 оны 6 дугаар сард Австралийн Рояал Армийн зэвсэг хангамжийн корпуст томилогдсон. Бригадын генерал Добсоны ажлын замнал нь албан хаагчдыг байршуулах талаар удирдлагын логистик тушаалуудыг гүйцэтгэж ирснээрээ онцлогтой. Тэрээр өмнө нь хээрийн хангамжийн 2-р бательон, удирдлагын дэмжлэг үзүүлэх 3-р бригадын бательон, Армийн логистикийн сургуулилтын төв зэрэг газруудад хуваарилагдан ажиллаж байсан. Мөн 1-р бательон, Австралийн Рояал цэргийн хорооны Удирдлагын захиргааны дэд командлагчаар ажиллаж байсан төдийгүй Aide-de-Camp-аас Дэмжлэг үзүүлэх армийн командлагч, улмаар цол нэмэн, тушаал дэвшиж Хошууч цол хүртээд, эхлээд Бательоны цэргийн ажиллагааны офицер, дараа нь хээрийн хангамжийн 2-р газар, цэргийн албанд дэмжлэг үзүүлэх 10-р бательон (10 FSB)-уудад ахлах офицерын албанд томилогдон ажилласан. Бригадын генерал Добсон 2005 онд Австралийн команд ба албан хаагчдын коллежид сурч, хожим нь Армийн карьер менежментийн удирдлага (DOCM-A)-д Армийн зөвлөхөөр томилогдон ажиллажээ. Энэхүү томилгоо нь түүнийг улам дээд түвшний удирдлагын албан тушаалд томилогдох боломжийг олгосон байна. Тухайлбал, DOCM-A-д Армийн ахлах офицер, менежер (2007-08), 10 FBS-д удирдагч офицер, Цэргийн стратегийн (MSC) хэлтэст дотоодын үүрэг даалгаврын SO1 (2011), мөн штабын дарга (2012)-аар тус тус ажиллаж байсан. Тэрбээр 2016 онд Батлан хамгаалах болон стратегийн сургалтад хамрагдахаасаа өмнө Армийн албан хаагчдын карьер менежментийн захирлын (2012 оны 11 дүгээр сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл) албан тушаал хашиж байв. Бригадын генерал Добсон 2016 оны 12 дугаар сард Нэгдсэн штабын захиргаанд Нэмэлт хүчний даргын (J1/4) ажилд томилогдон ажиллаж байна. Цэргийн албаны дэмжлэг үзүүлэх 10-р бательон (10 FSB)-д удирдагч офицер байх үедээ SLIPPER ажиллагаанд Цэргийн дэмжлэг үзүүлэх 2-р ангийг (2009 оны 7-р сараас 2010 оны 4-р сар хүртэл) удирдаж байсан, мөн дэд ангийн командлагч байхдаа ANODE ажиллагаанд Цэргийн дэмжлэг үзүүлэх дивизийн удирдагч офицероор (2004 оны 11-р сараас 2005 оны 3-р сар хүртэл) томилогдож байв. Мөн тэрбээр НҮБ-ын Түр эвлэрлийг хянах байгууллагын Голан-Дамаск дахь ажиглагчийн багт цэргийн ажиглагч, ажиллагааны офицерийн үүргийг (2001 оны 6-р сараас 2002 оны 7-р сар хүртэл) гүйцэтгэж байсан. Бригадын генерал Добсон нь Камберрагийн Их сургуульд (Батлан хамгаалахын) менежментийн чиглэлээр, Мельбурнийн технологийн рояал институтэд (Нэгдсэн логистикийн менежментийн) инженерийн чиглэлээр тус тус аспирантын зэрэг хамгаалсан. Тэрээр 2012 онд Онцгой гавьяаны одонгоор шагнуулсан бөгөөд 2016 оны Хатан хааны төрсөн өдрийн хүндэтгэлийн жагсаалтанд Австралийн Member of the Order -р өргөмжлөгдсөн. Түүнчлэн Армийн даргын сайшаалын бичиг, Австралийн командлагчийн сайшаалын бичгээр шагнагдаж байсан. Тэрээр чөлөөт цагаараа аялах, ном унших, цанаар гулгах, ууланд авирах дуртай. Түүний гэргий Лиза гэдэг аж. 43

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 3 ИЛТГЭГЧ - 1 Хурандаа Майк Гүүдиер, Нэгдсэн Штабын Удирдах газрын Байгаль орчны Ахлах төлөвлөгч, Австрали улс ТОВЧ НАМТАР Хурандаа Майк Гүүдиер 1976 оны 12-р сард Австралийн рояал явган цэргийн корпуст томилогдсон бөгөөд 2004 онд Цэргийн нөөцийн газар руу шилжихээс өмнө удирдлага, хороонд болон нэгдсэн албанд ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрбээр Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнод болон Афганистан дахь үйл ажиллагаануудад оролцож байсан. Түүнчлэн АНУ-ын арми, Нэгдсэн вант улсын армид солилцооны офицерээр ажиллаж байв. Цэргийн нөөцийн офицерын хувьд, тэрбээр Нэгдсэн штабын удирдах газарт үйл ажиллагааны үнэлгээний дарга, мөн байгаль орчны ахлах төлөвлөгчөөр ажиллаж байсан. Майк байгаль орчны ахлах төлөвлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хилийн чанад дахь цэргийн үйл ажиллагаанд зориулсан байгаль орчны талаар дагаж мөрдөх ерөнхий бүтцийг боловсруулж, хэрэгжүүлсэн. Хурандаа Гүүдиер нь Дантрүүний Рояал цэргийн коллеж, Австралийн армийн удирдлага, албан хаагчдын коллеж, Нэгдсэн штабын коллежуудад сурч дүүргэсэн. Тэрбээр цэргийн алба судлалын (UNSW) бакалавр, батлан хамгаалах судлалын магистр (Дейкин их сургууль), менежментийн ухааны магистр (UNSW), байгаль орчны менежмент болон нөхөн сэргээлт чиглэлээр магистрын (Чарльс Стөрт их сургууль) зэрэгтэй. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Байгаль орчны аюулгүй байдал нь тогтворгүй байдлын шалтгаан/аюул занал болох нь Өнгөрсөн 60 гаруй жилд өрнөсөн муж/улс хоорондын зөрчилдөөний 40 хүртэлх хувь нь байгаль орчны асуудлуудаас болсон байна. Үүнд эрдэс, тос, мод гэх мэт үнэ цэнэ бүхий байгалийн нөөцүүд, түүнчлэн ус, тариалангийн талбай зэрэг ховордсон нөөцүүд багтана. Дайнаас шалтгаалж байгаль орчинд маш олон сөрөг нөлөөлөл үүсэж, биологийн олон янз байдал устахад хүрдэг. Дэлхийн хүмын ам тасралтгүй өсөлт ба аюулын харанга дэлдээд буй цаг уурын өөрчлөлтийн аюулаас үүдэн байгалийн нөөцийн төлөөх зөрчилдөөн ихсэх хандлагатай болжээ. Дэлхий даяар хүмүүс мод тайрч, ус бохирдуулж байгаа нь байгаль орчныг эмзэг болгож, эргээд хүн төрөлхтөн болон байгаль орчны аль алинд нь сөргөөр нөлөөлөх тасралтгүй эргүүлгийг үүсгэж байна. Аюулгүй байдал болон тогтвортой хөгжлийн хоорондох уялдаа холбоог үр дүнтэй удирдахын тулд цэргийн ажиллагаатай холбоотой дэлхийн хамтын нийгэмлэгүүд нь үндэсний бие даасан байдлыг улам дэмжих зорилгоор байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ач холбогдлыг илүү гүн гүнзгий ойлгох хэрэгтэй. 44

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 3 ИЛТГЭГЧ - 2 Профессор Лиза Гафи, Ази Номхон далайн байгалийн гамшиг болон зөрчилдөөний зохицуулагч, Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөр (UNEP) ТОВЧ НАМТАР Профессор Лиза Гафи 2018 оны 8 дугаар сараас НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт Ази Номхон далайн бүсийн байгалийн гамшиг ба зөрчилдөөний зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. Австрали улсын иргэн Гафи нь Канад дахь Нэгдсэн үндэсний байгууллагын Ус, байгаль орчин, эрүүл мэндийн их сургуульд ажиллаж байсан. Түүнээс өмнө тэрбээр Европ, Ази, Африк, Ойрхи Дорнодод гамшгийн эрсдэлийг бууруулах, эхэн үеийн нөхөн сэргээлт, хүмүүнлэгийн үйл ажиллагаануудад ажиллаж байсан туршлагатай. Лиза Баруун Австралийн их сургууль болон Лондонгийн их сургуульд ужиг хямралын менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт: Уян хатан байдлыг бий болгохын тулд мөргөлдөөнд өртсөн газруудын байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийг тодорхойлох, удирдах, хэмжих нь Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт нь байгалийн нөөцийн менежмент ба экосистемийн үйлчлэлээр дамжуулан, мөргөлдөөнд өртсөн газар нутгуудад хор хөнөөлийн бууруулах, нөхөн сэргээх, уян хатан байдлыг бий болгохыг зорьдог. Ингэснээр дэлхийн энх тайван байдалд ихээхэн эергээр нөлөөлөх боломжтой бөгөөд нөлөөлсөөр ч байгаа билээ. Сүүлийн 60 гаруй жилд тохиолдсон нийт зэвсэгт мөргөлдөөний бараг тал нь байгалийн нөөцөөс үүдсэн эсвэл байгалийн нөөцийн орлогоор санхүүжсэн байгаагаас үзэхэд байгалийн нөөцийг анхаарах нь чухал юм. Энхийг сахиулах үйл ажиллагаанууд нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх санаачилгуудыг стратегийн түвшиндээ танилцуулснаар улс үндэстэний аюулгүй байдалд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой юм. Энэ нь нутгийн ард иргэдэд туслах санаачилгуудыг дэмжихэд мөн тустай байх болно. Орон нутгийн түвшинд аваад үзвэл, нийгмийн бүлэг хоорондын, өрх хоорондын, эсвэл хүйсийн зөрчилдөөн зэргээс үүдэлтэй аюул занал үүссэн байж болох юм. Ийм тохиолдолд энхийг сахиулагчид нэгдүгээрт, хүмүүсийн аюулгүй байдал, хоёрдугаарт, ундны усны аюулгүй байдал зэрэг байгалийн нөөцүүд, гуравдугаарт, ус-цаг уурын эрсдэлээс голдуу үүсдэг байгаль орчинтой холбоотой цочрол, стресс гэх мэт доод тал нь гурван сэдэвтэй холбогдож буй байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийг хэрхэн хэмжих, удирдах талаар эргэцүүлэх шаардлагатай. Энхийг сахиулагчид нь дараах асуултуудад анхаарлаа хандуулах хэрэгтэй: байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт нь зөрчилдөөн үүсэхэд нөлөөлж байна уу, хэрэв тийм бол үүнийг хэрхэн шийдэх вэ? Энхийг сахиулах үйл ажиллагаа нь өөрөө байгаль орчныг доройтуулж, энэ нь нутгийн иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд хохирол учруулах эрсдэлийг дагуулж байна уу? Мөн уур амьсгалаас мөргөлдөөнд үзүүлж буй нөлөөллийг хэрхэн урьдчилан тааварлаж, удирдаж, хянах боломжтой вэ? Эдгээр асуултуудад хариулах нь байгаль орчны хамгаалалд хувь нэмрээ өгөөд зогсохгүй, нутгийн иргэдэд урт удаан хугацааны аюулгүй байдлыг бүрдүүлж өгнө. 45

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 3 ИЛТГЭГЧ - 3 Тэнгисийн цэргийн хошууч, профессор Андреа Аргиридс (Австралийн Рояал тэнгисийн цэрэг), Нэгдсэн штабын удирдах газрын Нэгдсэн нөлөөллийн дэд захирал, Австрали улс ТОВЧ НАМТАР Профессор Андреа Аргиридс нь Австралийн Рояал тэнгисийн цэргийн нөөцийн хошууч бөгөөд энэ албан тушаалд 2003 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр янз бүрийн албанд томилогдож, Ойрхи Дорнодод хэд хэдэн удаа ажиллаж байсан. Профессор Аргиридс нь нийт зургаан эрдмийн зэрэгтэй ба түүний хоёр нь (Боловсролын хөтөлбөрийн үнэлгээ болон Хойд Азийн батлан хамгаалах судлалын чиглэлээр) магисртын зэрэг болно. 2018 оны 7 дугаар сард тэрээр Австралийн Мельбурн их сургуулийн Классик ба археологийн төв дэх Түүх ба философи судлалын сургуульд Археологи ба соёлын үнэт өв чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Профессор Аргиридс өдгөө Австралийн Канберра дахь Нэгдсэн штабын удирдах газарт Нэгдсэн нөлөөллийн удирдлагад тэнгисийн цэргийн хошуучаар ажиллаж байна. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Дайны гал доорхи өв соёл: Соёлын өвийг хадгалах, хамгаалах нь Сүүлийн 3 жилд Исламын улсуудаас (ДАЕШ) Ирак, Афганистан, Сири, Тимбукту, Босни, Ливан, Кипр улсууд дахь соёлын үнэт өвийг сүйтгэсэн үйл ажиллагаагаар тодорхой харагдсан шиг соёлын үнэт өвийг дайны зэвсэг болгон ашиглах явдал ихээхэн газар аваад байна. Гаагийн конвенцэд бүх үүрэг хариуцлагуудыг тодорхой тусгасан байдаг. Соёлын өвийг хамгаалах нь эвслийн зорилгыг тухайн улс үндэстний зорилготой уялдуулахад тусалдгаараа ач холбогдолтой юм. Соёлын өв бүхий эдгээр газрыг онилох, гутаан бузарлах нь анхдагч, хоёрдагч, эсвэл гуравдагч ажиллагааны үр нөлөөнд мэдэгдэхүйц хор хөнөөл учруулна. 46

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 3 ИЛТГЭГЧ - 4 Хошууч Травис Коллинс, Австралийн Нэгдсэн штабын удирдах газрын Байгаль орчны төлөвлөгч ТОВЧ НАМТАР Хошууч Травис Коллинс 1995 онд Цэргийн бэлэн нөөцийн хөтөлбөрөөр армид орж, Австралийн Рояал явган цэргийн корпуст томилогдон ажилласан. Түүний хашсан цэргийн албан тушаалуудаас дурьдвал: Малайз, АНУ дахь богино хэмжээний томилолтууд, мөн 2000 оны Сиднейн олимпод туслах үйл ажиллагаа зэргийг дурьдаж болно. Батлан хамгаалахын хүний нөөцөд ажилласныхаа дараа тэрбээр Нэгдсэн штабын удирдлагын газрын Байгаль орчны хэлтэст томилогдон ажиллаж байна. Байгаль орчны эрдэмтний хувиар буюу энгийн байх үеийн ажил нь хүртэл Батлан хамгаалахын хэлтсээс эхэлж байжээ. Хошууч Травис 2005 2011 оны Talisman Sabre тактик сургуулилтын байгаль орчны менежментийг удирдаж, байгаль орчны менежментэд зориулсан Австралийн батлан хамгаалах ажиллагааны бодлогыг боловсруулсан. Үүнд Зүүн Тимор, Соломоны арлууд, Афаганистан дахь Австралийн цэргийн баазуудыг хаах талаар байгаль орчны үзэл бодлыг чиглүүлэх ажил багтана. Одоогийн байдлаар хошууч Коллинс Батлан хамгаалахын байгаль орчны газрын байгаль орчны хоёр хөтөлбөрийг удирдан явуулж байна. Хошууч Коллинс байгаль орчин судлалын чиглэлээр бакалаврын зэрэг, байгаль орчны хуулийн чиглэлээр магистрын зэрэгтэй. Түүнчлэн тэрбээр Нэгдсэн штабын даргын сайшаалын бичгээр шагнагдаж байсан. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Олон улсын стандартуудыг цэргийн ажиллагааны төвөлөгөөнд нэвтрүүлэхийн ач тус Зэвсэгт мөргөдлөөний үед олон улсын хүний эрхийн хууль, хүмүүнлэгийн хууль, эрүүгийн хуулиудад шууд болон шууд бус байгаль орчныг хамгаалах асуудлууд уялдсан байдаг. Цэргийн ажиллагааны үед зэвсэгт мөргөлдөөний тухай хуулийн байгаль орчны шаардлагууд болон түүнтэй холбоотой олон улсын байгаль орчны хуулиудын талаар сайтар авч үзэх шаардлагатай гэдгийг түүх харуулсаар ирсэн. Ажиллагааны арга зам, хэрэгслүүд болон төгсгөлийг төлөвлөхдөө, хүн ам болон байгаль орчны аль алиных нь бүрэн бүтэн байдалд ижил тэнцүү анхаарах хэрэгтэй. Байгаль орчны хамгааллыг төлөвлөгөөндөө багтаан, байгаль орчны зарчим, стандартуудыг хариу үйлдлүүддээ шингээн тооцдог нэгдмэл арга замыг сонговол цэргийн ажиллагааны төлөвлөлт үр ашигтай байх болно. Байгаль орчин ба байгаль орчны хамгаалл, нөхөн сэргээлтийг дэмжихийн тулд цэргийн ажиллагаанд зориулсан байгаль орчныг хамгаалах арга хэрэгслүүд хэрэгтэй болно. 47

48

Цэргийн ажиллагааны сургуулилт 3 Нөхцөл байдал Хэдэн жил үргэлжилсэн ган гачгаас болж Триндер арал дээр иргэний дайн гарах аюул нүүрлээд байна. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байгуулсан эвсэл энд эмх цэгцийг тогтоохын тулд энхийг сахиулах цэргийн ажиллагааг явуулахаар төлөвлөж байна. Тухайн ажиллагаа хамгийн багадаа 12 сар үргэлжилнэ хэмээн тооцоолж байна. Даалгаврыг амжилттай биелүүлэхийн тулд үйл ажиллагааны, үүрэг хариуцлагын болон мөн байгаль орчны асуудлыг удирдаж буй этгээд нь байгаль орчны эрсдлүүдийг тодорхойлж, удирдах шаардлагатай. Багийн ажил Цэргийн ажиллагааг төлөвлөх болон хэрэгжүүлэх үед байгаль орчны эрсдэлүүдийг талаар ярилцахын тулд оролцогчдыг жижиг багуудад хуваан, багийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгт дараах гол санаануудыг анхаарна: Байгаль орчны талаарх хууль эрхзүй болон олон улсын холбогдох гэрээ хэлэлцээрүүдийн талаар ярилцах Байгаль орчны хувьд эмзэг газруудын талаар хэлэлцэх Цэргийн-байгаль орчны хувьд эрсдэлтэй байж болзошгүй газруудыг тодорхойлох Сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой үйл ажиллагааг тодорхойлох Чухал байдлаар нь эрэмбэлэх Бодлого ба зарчмуудын стандарчлалыг сайжруулах санал дэвшүүлэх Үр дүн Багуудын хэлэлцүүлэг болон байгаль орчны эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг нягталж, даалгаврыг амжилттай биелүүлж, байгаль орчны болон үнэт өвийн талаарх гэрээ хэлцэлд нийцэж буй эсэхийг шалгаж үзнэ. 49

50

БАЙГАЛЬ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ФОРУМ 4 Монгол улсын Батлан хамгаалах яам болон АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлал хамтран санхүүжүүлэв. 51

52

Дөрөв дэх өдөр Хүрээлэн орчны аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцээрийг хэвшил болгон тогтмол явуулах 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр. Баасан гараг 0 9 0 0-0 9 0 5 Зохион байгуулалттай холбоотой бэлтгэл ажил ҮБХИС-ийн дэд захирал хурандаа Л. Батцэнгэл 0 9 0 5-0 9 3 0 Байгаль орчны аюулгүй байдлын төслүүдийг тодорхойлох, үнэлэх ба сонгох АНУ-ын Номхон далайн ЦК-ын Иргэний хэрэг J9, U.S. хурандаа Жефри Браин 0 9 3 0-1 0 0 0 Монгол Улсад байгаль орчны аюулгүй байдлын талаар хэрэгжүүлэх төслүүдийн санал ҮБХИС-ийн дэд захирал хурандаа Л. Батцэнгэл Л.Оюунцэцэг, БХЯ-ны ШУТЗ, ЗХ-ний ШУТ-ийн салбар зөвлөл 1 0 0 0-1 0 1 5 Байгаль орчны аюулгүй байдлын талаарх яриа хэлэлцээрийг хэвшил болгох талаар тойм Жастин Памел /инж./, АНУ-ын ХЗЦ-ийн Инженерийн корпусын газар зүйч 1 0 1 5-1 0 4 5 ЗАВСАРЛАГА 1 0 4 5 1 1 4 5 Авсрали- АНУ Яриа хэлэлцээрийг хэвшил болгох Тойм хэлэлцүүлэг Хятад - АНУ Япон - АНУ Өмнөд Солонго с - АНУ Монгол - АНУ 1 1 4 5-1 1 5 0 Автрали - АНУ яриа хэлэлцээрийн хураангуй 1 1 5 0-1 1 5 5 Хятад - АНУ яриа хэлэлцээрийн хураангуй 1 1 5 5-1 2 0 0 Япон - АНУ яриа хэлэлцээрийн хураангуй 1 2 0 0-1 2 0 5 Өмнөд Солонгос - АНУ яриа хэлэлцээрийн хураангуй 1 2 0 5-1 2 1 0 Монгол АНУ яриа хэлэлцээрийн хураангуй 1 2 1 0-1 2 1 5 New Zealand USA Dialogue Summary Шинэ Зеланд-АНУ 1 2 1 5-1 3 1 5 ҮДИЙН ХООЛ 1 3 1 5-1 3 4 5 Номхон далайн бүсийн хүрээлэн буй орчны аюулгүй байдлын форум-2019 санал Жеин Ниелсон, Шинэ Зеландын БХЯ-ны Цаг уурын өөрчлөлт ба Аюулгүй байдлын Бодлогын Газар, Шинэ Зеланд 1 3 4 5-1 4 4 5 Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын форумын үйл ажиллагааг улс орнууд эргэн дүгнэх Удирдагч: Маяк Матаис, АНУ-ын Нисэх хүчний бэлтгэл хурандаа, АНУын Номхон далайн цэргийн командлал 1 4 4 5-1 5 0 0 ОРОЛЦОГЧДООР ҮНЭЛГЭЭНИЙ МАЯГТ БӨГЛҮҮЛЭХ 1 5 0 0 1 5 3 0 ЗАВСАРЛАГА 1 5 3 0 1 5 4 5 Хаалтын ёслол Үг хэлэх хүмүүс: АНУ-ын Инженерийн корпус, Номхон далайн Цэргийн Дивизийн командлагч Бригадын генерал Томас Ж. Тикнер болон Батлан хамгаалахын Дэд сайд Т.Дуламдорж, Монгол Улс 1 5 4 5 1 6 0 0 Оролцогчдод гэрчилгээ болон гэрэл зураг гардуулах 53

54

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 4 ИЛТГЭГЧ - 1 Хурандаа Жефри Браин, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын Иргэний хэрэг төлөвлөх баг, J9 ТОВЧ НАМТАР Хурандаа Жефри Браин нь 2017 оны 7 сарын 25-наас эхлэн АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын Иргэний хэрэг төлөвлөх багийн даргаар ажиллаж байна. Тэрбээр нийт 31 жил алба хаасан ба үүний 28 жил нь идэвхитэй, 3 жилд нь Үндэсний гвардын армид алба хаасан. Хурандаа Браин нь Небраска мужийн Осеола хотод төрсөн. Тэрээр 1986 онд Небраска мужийн үндэсний гвардын нисэх хүчний зэвсгийн системийн техникч болон оржээ. Хурандаа Браин 1989 оны 6-р сард Небраска-Линкольны их сургуулийн Цэргийн албан хаагчдын сургалтын корпус (ROTC)-ыг бизнесийн менежмент ба худалдаа чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсчээ. Түүнчлэн хуягт офицерын суурь сургалт, тагнуулын салааны манлайллын сургалт, цэргийн бэлтгэлийн даргын ахисан шатны сургалт, АНУ-ын армийн хүний нөөцийн сургалт, Зэвсэгт хүчин ба үйлчилгээний ажилтны хосолсон сургууль, Удирдлага ба ерөнхий албан хаагчийн коллеж, нэгдсэн төлөвлөлтийн сургалт, иргэний хэрэг мэргэжлийн сургалт, Африк судлал болон ерөнхий байцаагчийн мэргэжлийн сургалтуудад тус тус хамрагдаж байсан. Тэрбээр урьд нь Цөлийн бамбай болон Цөлийн шуурга ажиллагааг дэмжих 3-67 цэргийн хороонд салааны удирдагч, ахлах офицер, хорооны удирдагчаар ажиллаж байсан. Хурандаа Браин Калифорни мужийн Санта Роса дахь Хойд эргийн армийг 30-н сар удирдаж байсан туршлагатай. Дараа нь тэрээр Герман улс дахь 21-р Дайны газрын хангамжийн ангид (TSC) хангамж, үйчилгээний офицер, бательоны үйл ажиллагааны офицероор томилогдож, 574-р хангамжийн ангийн дарга болон дэвшсэн. АНУ-ын армийн удирдлага ба ерөнхий албан хаагчийн коллежид (CGSC) сурсны дараа буюу 2002 онд хурандаа Браин Иргэний хэрэг хариуцах офицерүүдийн сургалтад сууж, иргэний хэрэг хариуцах (CA) 96-р бательонд отрядын командлагчаар томилогдож, Ирак улсад цэрэг байршуулахад сонгогдон, 2 удаа Иракийн эрх чөлөө ажиллагаа (OIF)-нд оролцсон. Хурандаа Браин төв станцдаа эргэж ирснийхээ дараа OIF ажиллагааны үеэр эмнэлгийн ахлах офицер (CMO)-оор томилогдон ажиллаж байсан Вашингтон дахь Луис Маккордын нэгдсэн баазын 42-р цэрэг цагдаагийн бригад руу шилжиж, бригадын даргын албанд томилогдсон. Улмаар тэрээр OIF ажиллагаанд дайчлагдсан 15 сарын хугацаандаа Эмнэлгийн 62-р бригадад эмнэлгийн ахлах офицероор ажилласан. Иракаас эргэж ирснийхээ дараа хурандаа Браин 1-р корпусын Тусгай цэргийн бательоны хойд отрядыг 17 сарын турш командалсан. Тийнхүү ажиллаж байх үедээ тэрээр хойд Калифорнийн ЭфТи Брайг дахь Тусгай үйл ажиллагаанд цэрэг элсүүлэх бательоныг 2010 оны 7 сараас 2012 оны 8 сар хүртэл удирдахаар сонгогдсон. Хурандаа Браин 2012 онд Лиус-Маккордын нэгдсэн бааздаа 7-р явган цэргийн дивизид хянагч генералийн албанд томилогдсон. 2014 оны 1 дүгээр сард хурандаа Браин одоогийн цолдоо дэвшин, Иргэний цэргийн газарт G9 албаны армийн найм дахь дэд даргаар 2014 оны 7 сарын 7-ноос 2017 оны 7 сарын 2-ны хооронд ажилласны дараа Номхон далай дахь цэргийн командлал J9-д Дайны газрын иргэний хэрэг эрхлэх багийн даргын албанд томилогдсон. Тэрбээр Армийн шүхэрчний медаль, Армийн хүний нөөцийн медаль, Агаарын багийн гишүүний медалиудаас гадна Гавьяаны одон тэмдэг, Хүрэл одон медаль (1 навчтай), Цэргийн гавьяа 55

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 4 зүтгэлийн медаль (5 навчтай), Армийн сайшаал медаль (6 навчтай), Армийн гавьяаны медаль (3 навчтай)-аар тус тус шагнагдаж байсан. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Байгаль орчны төслүүдийг тодорхойлох, үнэлэх, сонгох нь Хилийн чанад дахь хүмүүст учирч буй гамшиг болон иргэний тусламж (OHDACA)-ийн нөөцөөр хангах цаг хугацааны төлөвлөлт болон төслийн амьдралын мөчлөг буюу үе шатуудын талаар уг илтгэлд хэлэлцэнэ. Жил бүр, санхүүгийн жил эхлэхэд OHDACA-аас танилцуулсан бүх төслийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал хэрхэн хүлээн авч, эрэмбэлж, баталдгийг нөөцийн цаг хугацааны төлөвлөгөөнд тусган харуулдаг. Харин төслийн амьдралын мөчлөг нь төсөл батлагдах, санхүүжих, хэрэгжих, улмаар амжилттэй дуусахын тулд туулж гарах ёстой бүх үе шатууд болон тэдгээрийг зохицуулах төрөл бүрийн удирдлага зохион байгуулалтыг харуулдаг. 56

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 4 ИЛТГЭГЧ - 2 Дэд хурандаа, Лувсандашийн ОЮУНЦЭЦЭГ, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улс ТОВЧ НАМТАР Боловсрол Овог нэр: Төрсөн газар: Цэргийн цол: Байгууллага: Лувсандаш ОЮУНЦЭЦЭГ Улаанбаатар хот Дэд хурандаа БХЯ, Улаанбаатар, Монгол Улс Эрхэлж буй ажил: МУ-ын БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 2008-2010 Монгол улсын их сургуулийн төгсөлтийн дараах сургууль 1996-1998 Цэргийн их сургуулийн төгсөлтийн дараах сургууль 1985-1990 Монгол улсын их сургуулийн физик математикийн факультет 1974-1984 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р дунд сургууль Компьютрийн ухааны доктор Диплом F20104073 Магистр, Диплом 98023 Математикч, математикийн багш, Диплом 22688 Бүрэн дунд боловсрол Ажлын туршлага 1990-1995 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 48-р дунд сургуульд математик, мэдээлэл зүйн багш 1995-2004 Батлан хамгаалах их сургуулийн Компьютер сургалтын төвд компьютрийн багш 2004-2011 Батлан хамгаалах их сургуулийн Компьютер сургалтын төвийн дарга 2011-2015 МУ-ын БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн 2015 оноос МУ-ын БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Холбоо барих утас: Цахим хаяг: 976-51-263202 (a) 976-91146989 oyuntsetseg@mod.gov.mn basarhan@yahoo.com 57

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 4 ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Монгол Улсад байгаль орчны аюулгүй байдлын талаар хэрэгжүүлэх төслийн санал Дэд хурандаа Оюунцэцэг нь учирч болзошгүй хор хөнөөлийг урьдчилан бууруулахын тулд Монгол улсын Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлэхийг хүсэж буй байгаль орчны аюулгүй байдлын талаарх төслийн саналыг танилцуулна. Төслийн анхдагч санал нь Улаанбаатар хотын ойролцоо байрлах Батлан хамгаалахын их сургууль, Шар хадны бохирдсон газрыг анхааралдаа авах юм. Монгол Улс нь бохирдсон газрыг цэвэрлэх, хөрсний бохирдлыг хянах, тэсрээгүй бөмбөгийг зайлуулах, хөрсний бохирдлын менежментийн асуудлуудтай холбоотой шийдлүүдийг тодорхойлох ажлуудад Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран ажиллах хүсэлтэй байна. 58

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 4 ИЛТГЭГЧ - 3 Жеин Ниэлсон, Шинэ Зеландын Батлан хамгаалах яамны Уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын бодлогын газар ТОВЧ НАМТАР Жеин Ниэлсон нь Шинэ Зеланд улсын Батлан хамгаалах яамны Бодлогын хэлтсийн дунд түвшний шинжээчээр ажилладаг. Тэрбээр голчлон Өмнөд Номхон далайн аюулгүй байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх нөхцөлүүдийн талаар судалдаг. Жеин 2017 оны 10 сард Шинэ Зеландын Батлан хамгаалахын цэргийн албанаас БХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын бодлогын газарт шилжин одоогийн түр албан үүрэгтээ томилогдсон. Уур амьсгалын өөрчлөлтөд анхаарал хандуулан судалж эхлэхээсээ өмнө буюу 2014 оны 2 сараас эхлэн Жеин Шинэ Зеландын Батлан хамгаалахын цэргийн албанд Ази-Номхон далайн стратегийн шинжээчээр ажиллаж байв. Батлан хамгаалахад ажиллахаас өмнө 2012 онд тэрбээр Бельги улсын Брюссель хотод байрлах Европын парламентын ордонд дадлага хийж байсан. Жеин Шинэ Зеландын Оклендын их сургуульд улс төр судлал ба франц хэлээр бакалаврын зэрэг, мөн улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Чөлөөт цагаараа усанд сэлэх дуртай. Мөн тэрээр Шинэ Зеландын айзамт гимнастикийн шүүгчийн гэрчилгээтэй ба Веллингтон дахь гимнастикийн клубт сайн дураараа ажилладаг. ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ Номхон далайн Байгаль орчны аюулгүй байдлын форум - 2019 Шинэ Зеланд улсын Батлан хамгаалахын 2018 оны стратеги бодлогын тунхагт (ялангуяа Номхон далайн бүсийн) уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөллөөс үүдэлтэй аюулгүй байдлын асуудлуудад өндөр ач холбогдол өгсөн байдаг. Шинэ Зеланд улс нь Номхон далайн байгаль орчны аюулгүй байдлын форум-2019-ыг Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалтай хамтран зохион байгуулах бөгөөд тус форумаар уур амьсгалын өөрчлөлт болон уян хатан байдлыг онцгойлон авч үзэх юм. Энэхүү илтгэлд Шинэ Зеланд улсын Батлан хамгаалах яамнаас уур амьсгалын өөрчлөлтийн аюулгүй байдалд нөлөөлж буй зүйлсийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогынхоо талаар тоймлон танилцуулж, уян хатан байдал, шилжилт өөрчлөлт болон олон талт хамтын ажиллагаа зэрэг Номхон далайн байгаль орчны аюулгүй байдлын форум- 2019-өөр хэлэлцэх гол сэдвүүдийн талаар өгүүлнэ. 59

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 4 ИЛТГЭГЧ - 4 Хурандаа Маяк Матаис, АНУ-ын Нисэх хүчний бэлтгэл хурандаа, АНУ-ын Номхон далайн цэргийн командлал Хурандаа Маяк Т. Матаис нь Хавайн Смит цэргийн алба дахь АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын байгаль орчны аюулгүй байдлын инженер юм. Хурандаа Матаис 1990 онд Цэргийн албан хаагчдын сургалтын корпус (ROTC) хөтөлбөрийн Нисэх хүчний ангийг амжилттай төгсөн, алба хааж эхэлжээ. Тэрбээр анх гэрээ хэлцлийн програмист ба Эдвардсийн нисэх хүчний баазыг газар хөдлөлтөнд бэлтгэх, Агаарын хөлгийн буултыг сургууллилуулах ажлыг хариуцдаг бэлэн байдлын даргаар ажиллаж эхэлсэн. Дараа нь Маяк УЛААН МОРЬ 554-р дивизэд томилогдон, цэргийн төслүүдийг хэрэгжүүлэх, Номхон далайн өнцөг буланд дайны талбайг төлөвлөх ажлуудыг гүйцэтгэсэн. Түүний дараа Робинсын нисэх хүчний бааз (AFB)-ын ОДОД E-8C нэгдсэн нисэх хүчнийг сайн ажиллахад удирдаж, АНУ-ын Нисэх хүчний экспедицийн төв дэх Бүргэдийн далбаа сургуулилтыг хөгжүүлсэн. Цэргийн нөөцийн албан хаагчийн хувьд тэрээр 514-р Иргэний инженерийн дивизийн командлагч байсан ба одоогийн албандаа томилогдохоос өмнө Агаарын хөдөлгөөний анги, Нисэх хүчний агаарын анги, Нисэх хүч суурилуулалт ба даалгаврыг дэмжих төвд ажиллаж байсан туршлагатай. Хурандаа Матаис Оман улсын Seeb агаарын бааз болон Афганистаны Кабул хотын ҮҮРДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ажиллагааг дэмжихээр томилогдож байсан. Иргэн хүнийхээ хувьд, хурандаа Матаис Филадельфид барилгын менежер хийж байсан. Тэрбээр Филадельфи хотын нисэх буудлын олон улсын терминал, 45 давхар орон сууц, мөн хэд хэдэн интерьер шинэчлэлтийн төслүүдэд ажиллаж байжээ. 2009 онд Маяк Макгуаер-дикс-Лейкхорст нэгдсэн баазад цэргийн ажилтнаар бус төслийн менежерээр ажиллаж, улмаар програмистуудын дарга, мөн үйл ажиллагааны инженерийн даргаар тус тус ажиллаж байсан. Одоо хурандаа Матаис 787-р иргэний инженерийн дивизийн дэд даргын албан тушаалд ажиллаж байна. 60

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 4 ХААЛТЫН ЁСЛОЛ Бригадын генерал Томас Ж. Тикнер, АНУ-ын Инженерийн корпус, Номхон далайн Цэргийн Дивизийн командлагч, АНУ 2017 оны 7 дугаар сарын 27-нд, бригадын генерал Томас Ж. Тикнер АНУ-ын Армийн инженерийн корпус, Номхон далайн цэргийн дивизийн 33 дахь командлагч, дивизийн инженер болсон. Дивизийн инженерийн хувьд тэрээр Хавайн арми, Аляскийн арми ба нисэх хүч, мөн Япон, БНСУ, Маршаллын арлуудын Кважалейн арал дахь Батлан хамгаалахын бүх газар, агентлагуудын инженерийн дизайн, барилга байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийг хариуцдаг. Номхон далайн цэргийн дивиз нь Аляск, Хавай, Америкийн Самао, Гуам, Хойд Марианы арлуудын корпусын холбооны усны нөөц хөгжүүлэлтийн хөтөлбөр, ус ба чийг ихтэй газруудын захиргааны хөтөлбөрийг удирддаг. Дивизийн хөтөлбөрүүдээс дурьдвал, 10.7 тэрбум ам.долларын 1-5 жилийн хугацаатай Солонгос улсын өөрчлөлт хөтөлбөр, мөн 15.8 тэрбум ам.долларын санхүүжилттэй АНУ-Японы Батлан хамгаалахын бодлогын тойм санаачлагууд зэрэг юм. Үүний дээр Номхон далайн цэргийн дивиз нь Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон Номхон далай дахь АНУ-ын армийн байлдааны аюулгүй байдлын хамтын ажиллагааны стратеги, Хүмүүнлэгийн тусламж ба гамшгийн хариу үйлдлийн хөтөлбөр, мөн Энэтхэг-Ази-Номхон далайн бүст зохиогдож буй Иргэний-цэргийн онцгой байдлын бэлтгэл зэргийг дэмжин ажилладаг. Бригадын генерал Тикнер нь тактикийн, үйл ажиллагааны, түүнчлэн стратегийн төрөл бүрийн үүрэг даалгаврыг гүйцэтгэж ирсэн 27 жилийн арвин туршлагатай. Хамгийн сүүлд тэрээр Афганистанд нэг жилийн хугацаатай Афган дахь Нэгдсэн аюулгүй байдлын шилжих анги (CSTC- A)-ийн инженерийн даргаар ажиллаж эх орондоо ирсний дараа, Армийн санхүүгийн удирдлага ба хяналтын нарийн бичгийн газрын Армийн төсвийн холбоонд даргаар ажилласан. Бригадын генерал Тикнер бол Цэргийн албан хаагчдын сургалтын корпус (ROTC)-ын 1989 оны цэргийн шилдэг төгсөгч юм. Тэрбээр анх 326-р инженерийн бательон болон 101-р нисэх хүчний дивизэд салааны дарга, гүйцэтгэх офицер, үйл ажиллагааны туслах офицерын албуудыг хааж, дараа нь Хавайн Скофилдийн цэргийн хуарангийн инженерийн 84-р бательонд газрын даргаар томилогдсон. Түүнчлэн Лос-Аламос дахь гал түймрийн аюулаас хамгаалах төвд томилогдож, улмаар АНУ-ын Армийн инженерийн корпусын Сакраменто хотод төрөл бүрийн үүрэгт ажлуудыг гүйцэтгэж байв. Бригадын генерал Тикнер Колорадо мужийн Карсон бэхлэлтийн 52-р инженерийн бательонд (Combat Heavy) үйл ажиллагааны офицер, гүйцэтгэх офицерээр ажиллаж байх үедээ Иракийн эрх чөлөө үйл ажиллагаанд дэмжих хүч болон томилогдож байсан. Түүний дараа тэрбээр Армийн хүний нөөцийн газарт, дараа нь буюу 2008 оны 6 дугаар сараас 2010 оны 7 дугаар сар хүртэл АНУ-ын Армийн инженерийн корпусын Филадельфи хотын Инженерийн салбарын үүрэгт офицерын албыг тус тус хашжээ. Бригадын генерал Тикнер Армийн иргэний хэрэг хариуцсан нарийн бичгийн газар ASA(CW)-т, дараа нь АНУ-ын Армийн инженерийн корпусын Саванна хотод 2013 оны 7 дугаар сараас 2015 онч 6 дугаар сар хүртэл томилогдон ажилласан. Бригадын генерал Тикнер нь Пенсильвани мужийн Уэйн хотын уугуул юм. Тэрбээр 1990 онд Пенсильванийн Улсын их сургуулийг Иргэний инженерийн бакалаврын зэрэг, 1999 онд Колорадо их сургуулийг иргэний инженерийн магистрын зэрэг, 2013 онд Батлан хамгаалахын 61

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 4 үндэсний их сургуулийн Эйзенхауэрийн сургуулийг үндэсний нөөцийн стратегийн магистрын зэрэгтэй тус тус дүүргэжээ. Мөн тэрээр АНУ-ын Армийн удирдлага, албан хаагчдын коллежид Инженерийн албан хаагчийн суурь болон ахисан түвшний хичээлүүдийг судалсан. Үүний дээр бригадын генерал Тикнер нисэх хүчний, мөн агаарын дайралтын болон рейнжерийн сургалтуудад сурч төгсжээ. Тэрээр Төслийн менежментийн мэргэжилтний гэрчилгээтэй. Бригадын генерал Тикнер нь байлдааны тэмдэг болон Армийн албан хаагчийн мадалиар шагнадсан бөгөөд Гавьяаны одон тэмдэг, Хүрэл одон медаль, Батлан хамгаалахын гавьяаны медаль, Цэргийн гавьяа зүтгэлийн медаль, Инженерийн de Fleury мөнгөн медаль зэргээр шагнагдаж байсан. 62

Илтгэгчдийн товч намтар, илтгэлийн хураангуй 4 ХААЛТЫН ЁСЛОЛ Батлан хамгаалахын дэд сайд, Тогоочийн ДУЛАМДОРЖ, Монгол улс Монгол улсын Батлан хамгаалах яамны дэд сайд Тогоочийн ДУЛАМДОРЖ 1977 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Төрийн албанд 14 жил ажилласан туршлагатай. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Боловсрол 1995 Дархан уул аймгийн 10 жилийн дунд сургууль 2001 Улаанбаатар эрдэм дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2005 Удирдлагын академийг төрийн удирдлагын чиглэлээр Ажлын туршлага 2016 оноос Батлан хамгаалах яамны дэд сайд 2015 2016 Монгол шуудан ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2012 2015 Онцгой байдлын ерөнхий газрын дарга 2012 Монгол улсын шадар сайдын зөвлөх 2009 2012 Засгийн газрын нарийн бичгийн зөвлөх 2007 2009 Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөх 2005 2007 Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хуулийн зөвлөх 2003 2005 Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын орлогч дарга 2001 2002 БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд мэргэжилтэн Гадаад хэлний мэдлэг Англи, Орос хэлтэй. 63

64