Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан

Similar documents
Аудитынтайлан МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРК ТӨААҮГ 2016 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Аудитын код: САГ-2018/9/СТА-ТӨҮГ

Энэхүү ТМТ-ийн орчуулгыг 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Англи хэл дээрх хувилбарт үндэслэн хийв оны 11 дүгээр сарын 17-ны өдөр

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

BATBAYAR AND PARTNERS LLP

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

Нийгмийн сайн дурын үйлсийг дэмжих хөтөлбөр:

ЧИНГИС БОНД, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭХ ҮҮСВЭР БОЛОН ТҮҮГЭЭР САНХҮҮЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

Төв банкны үйл ажиллагаа

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНИЙ ХӨГЖЛИЙН АЛБАНЫ 2015 ОНД ХИЙСЭН ОНЦЛОГ АЖЛУУДААС

11/29/2012 АГУУЛГА. Гадаад худалдааны аккредитивын хэрэгслийг ашиглах ба түүний давуу талууд. 1) Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Монголын Эдийн Засгийн Сарын Тойм

Азербайжан Улсад хөрөнгө оруулахыг урьж байна

Ухаа худаг нүүрсний уурхай ба зам сайжруулан засварлах хөтөлбөр

СУТ-ийн тэнхимийн дипломын сэдэв оны хичээлийн жил MBA аны ажлын ерөнхий. Сэдэв, чиглэл

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

УННМ МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх

ҮЦТХТ байгууллагын. үйл ажиллагааны горим

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГАА. Эцсийн тайлан

Өрийн хямрал ба ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөө: Монголын эдийн засгийн загварын үр дүн

ULAANBAATAR CLEAN AIR PROJECT SEMI-ANNUAL REPORT 2018

ХОЙД БҮСИЙН ТӨМӨР ЗАМ

ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН АГААРЫН ТЭЭВЭР

МИК ХОЛДИНГ ХК-ИЙН ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН. Улаанбаатар

MGL TOKEN WHITE PAPER. WHITEPAPER May, ,

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

Үнэт цаас гаргалт (IPO) Хувьцааны Анхдагч ба Хоёрдогч зах зээл

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ ТҮНШЛЭЛИЙН БАГИЙН АЖЛЫН ТАЙЛАН

АНКЕТ. БОЛОВСРОЛ: Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургууль (МУИС, ЭЗС), 2001

Нийтийн, насан туршийн, нээлттэй боловсрол /MOOC/ төсөл шалгаруулах хөтөлбөр 2015 ШУТИС

ХҮҮХДИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ БУУРУУЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Монголын өмнөд нутгийн төмөр замд хувийн хөрөнгө оруулалтын боломж. Хувилбарууд, жишээ болон асуудлууд

Эмэгтэйчүүдийн Фитнесс тұв

Оюутны дадлагын хөтөлбөр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан 2016, Oюу толгой ХХК Copyright 2016 Oyu Tolgoi LLC, All rights reserved

БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ДАХЬ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

2015 ОНЫ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН оны 08 сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн асуудал. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын боломжууд

Project E-News. Volunteer E-News

2011 оны хичээлийн жилийн тайлан

ТӨЛБӨРИЙН КАРТ ЭЗЭМШИХ ХҮСЭЛТ

Энэхүү тойм нь Монголын эдийн засгийн сүүлийн үеийн өрнөлийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, харгалзах бодлогын зөвлөмж өгсөн болно.

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ БҮРЭН НАЙРЛАГАТ БАГСАРМАЛ ТЭЖЭЭЛИЙГ ЗАРИМ ТҮҮХИЙ ЭДЭЭР БАЯЖУУЛСАН СУДАЛГААНЫ ДҮН. Мал аж ахуй, биотехнологийн сургууль, ХААИС

АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

АУДИТ TATBAP МОНГОЛ УЛС PMG АУДИТ ХХК. зөвлөх үйлчилгээ. Ажил гүйлгээ. зөвлөх үйлчилгээ. Бүтцийн өөрчлөлт. зөвлөх үйлчилгээ. Монгол Улс дахь гишүүн

Өмнөх үг- НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Др.Нойлин Хэйзер

Цуврал 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ буюу сэтгэл амарч тайвшрах цаг ирсэн үү?

НЭН ТҮРҮҮНД ХАБ-2017 БАГА ХУРАЛ ЗӨВЛӨМЖ

2018 оны II улирлын тайлан

ХАМТАРСАН КРЕДИТ. Уур Амьсгалын Өөрчлөлтийн Ажлын Алба Цэвэр Хөгжлийн Механизмын Үндэсний Товчоо Э.Санаа

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байна уу?

Хэрвээ танд манай байгууллагын талаар мэдээлэл хэрэгтэй бол, мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа бол дараах хаягаар холбогдоно уу.

3

ХЭТИЙН ЗОРИЛГО АЛСЫН ХАРАА

Жилд ~23.2 сая тонн Нарийн Сухайтаас Шивээхүрэн хүртэл. -Жилд ~18.1 сая тонн Таван толгойгоос Гашуун сухайт хүртэл

Зам тээврийн судалгаа. БОНХАЖЯ-ны чадавхи бэхжүүлэх: Өмнийн Говийн биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал

ДААЛГАВРЫН ХАРИУЛТЫН ОНОЛ (ITEM RESPONSE THEORY)-ЫН 3 ПАРАМЕТРТЭЙ ЗАГВАРЫГ АШИГЛАЖ ТЕСТИЙН ДААЛГАВРУУДАД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ

gives Монгол улсын эдийн засгийн тойм 2010 оны 3-р сар Дэлхийн Банк

ХУВИЙН САНХҮҮГИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ

Гарчиг. 1. Танилцуулга Интернэт банк үйлчилгээ 1.2. Интернэт банкны үйлчилгээний төрлүүд 1.3. Интернэт банкны хэрэглэгч болох

МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ DEVELOPMENT OF FORESTS AND LANDSCAPE IN MONGOLIA

САНХҮҮГИЙН САЛБАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХѲТѲЛБѲР ХѲГЖЛИЙН МОДУЛ МОНГОЛ УЛС САНХҮҮЖИЛТИЙН ХҮРТЭЭМЖ ТЕХНИКИЙН ТЭМДЭГЛЭЛ 2012 ОНЫ 6 ДУГААР САР

САЛБАР СҮЛЖЭЭ...48 ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ...51

1, 2 Боллрүм, 1-р давхар, Шангри Ла зочид буудал Улаанбаатар, Монгол Улс 2015 оны 9-р сарын 24-ний өдөр

Mining v.1 Local knowledge International experience Focused on success

Хувьцаат компаниудын нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн тухай судалгаа

Монгол Улсын Эдийн Засгийн Тойм

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН IV ЗӨВЛӨЛГӨӨН Онцлох сэдэв: ХАНШИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА ГОЛОМТ БАНК МОНГОЛБАНК

ОНЫ ХИЧЭЭЛИЙН II ХАГАС ЖИЛИЙН СУРГАЛТ СЕМИНАРЫН ХУВААРЬ

Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олохсон

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ЭРЭЛТ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДИЙН ИДЭВХИЖҮҮЛЭЛТИЙГ ИНТЕРНЭТЭЭР ХИЙХ БОЛОМЖИЙН СУДАЛГАА

АРДЧИЛАЛ БА ПАРЛАМЕНТ

АГУУЛГА 1 ХЭСЭГ. АШИГТАЙ МЭДЭЭЛЭЛ 4 ХЭСЭГ. ҮҮРГҮҮД 5 ХЭСЭГ. СЭРГЭЭШ ГЭЖ ЮУ ВЭ? 8 ХЭСЭГ. ДЭЭЖИЙН ШИНЖИЛГЭЭ, ЦУГЛУУЛГА, СОРИЛ

ЭРЧИМ МЭДЭЭ. ЭРЧИМ ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБ Ногоон талбай -н нээлт ДЦС-4 ТӨХК. ДЦС-4 ТӨХК-ний сар тутмын сонин. 09 (19) 2012 оны 9-р сар

A:1# Мишээл экспо ESM Жолооч: Даваа

HARVARD BUSINESS ESSENTIALS. Багийн удирдлага

Harvard Business Essentials цувралын тухай

ЧАДВАРЛАГ ТУРШЛАГАТАЙ БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ХӨТӨЛБӨРҮҮД СУРАХ ТААТАЙ ОРЧИН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖИЛ ГАДААД ХАРИЛЦАА ЧАНАРТАЙ СУРГАЛТ

Дэлхийд тэргүүлэгч. технологи, инженерингийн

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харьцуулсан судалгаа

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТАНД ОНЦГОЙ ЧАДАВХЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

ЕСБХБ БАЙГАЛЬ ОРЧИН БОЛОН НИЙГМИЙН БОДЛОГО. Захирлуудын Зөвлөл 2008 оны 5-р сарын 12-нд батлав

ҮЙЛДВЭРИЙН ТАНИЛЦУУЛГА

Нэр томъёоны тайлбар:

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРЫН ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ / Эхний хагас жил /

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

TENGER RESEARCH CENTER

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САРЫН ТОЙМ

ӨНӨӨГИЙН МОНГОЛ ОРНЫ УРГАМЛЫН АЙМГИЙН ЗҮЙЛИЙН БҮРДЭЛ, ОЛОН ЯНЗ БАЙДАЛ

ТУРКИЙН ДОТООД БАЙДАЛ, ТӨВ АЗИЙН ОРНУУД, МОНГОЛ УЛСТАЙ ХАРИЛЦАХАД НӨЛӨӨЛӨХ НЬ

OIL: Цахим Мэдлэг байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Хүний эрхийн боловсрол

Page 155 TOOLS AND RESOURCES АРГА ХЭРЭГСЭЛ, НӨӨЦ БОЛОМЖ

МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН ЧУЛУУН ЗЭВСГИЙН СУДАЛГААНЫ АНГИЙН 2012 ОНД ХИЙСЭН МАЛТЛАГА СУДАЛГААНЫ УРЬДЧИЛСАН ҮР ДҮН

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ДООРХ УСНЫ МЕНЕЖМЕНТ БА УСНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ СУРГАЛТ

Transcription:

Авто замын сангийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн нийцлийн аудитын тайлан Зам засварын ажлын дутууг нэмэлт гэрээ хийлгүйгээр гүйцэтгүүлж, одоо болтол комисс хүлээж аваагүй байна.

АГУУЛГА Тайланг бэлтгэсэн: Дундговь аймгийн Аудитын газар Аудитын менежер Б.ГАНТУЯА Шинжээч Д.ИХБАЯР Д.ДОЛЖИНСҮРЭН Товчилсон үгc Аудитын зорилт, хамарсан хүрээ, арга зүй Бүлэг 2. Авто замын сангийн хөрөнгийг ИТХ-ын тогтоолоор орон нутгийн төсвийн орлогоос баталсан байна. 2.1 Авто замын санд АТБӨЯХ-ын албан татвар болон замын хураамжийг бүрэн төвлөрүүлэхгүй байна. 3 4-5 6-7 Аудитын тайлан, дүгнэлттэй холбоотой асуудлаар нэмж тодруулах, асууж лавлах зүйл байвал 70592225 дугаарын утас, 70592439 дугаарын факсаар харилцана уу. Бүлэг 3. Сангийн хөрөнгийг хууль, тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулсан боловч, төсвийг хянахгүй байна 3.1 Авто замын сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд нь хууль, тогтоомжид нийцсэн байна 3.2 Авто замын сангийн хөрөнгөөр зарлагдсан зам тээврийн хяналтын төв байгуулах тендерийн ажил хуулийн дагуу явагдсан ч тендерээ зарлахдаа мэргэжилтнүүд алдаа гаргасан байна 3.3. Авто замын сангаар хийгдсэн ажлууд бүрэн дууссан боловч комисс хүлээж аваагүй байна Бүлэг 4. Сангийн хөрөнгөөр хийгдсэн ажилд тавих дотоод хяналт хангалтгүй байна 8 8-10 10-13 14-16 ХАЯГ: Сайнцагаан сум 7-р баг, Нутгийн удирдлагын ордон, 2 давхар Зөвлөмж Шалгагдагч байгуулгаас ирсэн санал тайлбар Тэргүүлэх аудиторын тушаал Тайлангийн хавсралтууд 17 18 19 20-22 ы 09 дүгээр сар Дундговь аймгийн Аудитын газар 2

ТОВЧИЛСОН ҮГС ГХБХБГ ЗДТГ ОНХС ХХК ТАЗГ АТБӨЯХАТ ҮАГ КМ МКВ Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар Засаг даргын тамгын газар Орон нутгийн хөгжлийн сан Хязгаарлагдмал хариуцлагатай компани Тээвэр авто замын газар Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар Үндэсний аудитын газар километр Метр квадрат Дундговь аймгийн Аудитын газар 3

АУДИТЫН ЗОРИЛТ, ХАМАРСАН ХҮРЭЭ, АРГА ЗҮЙ 1. Аудит хийх үндэслэл, бүрэн эрх Аудитыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны Аудитын сэдэв батлах тухай 2014 оны 20 дугаар тогтоол, ҮАГ-аас д нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөө, Дундговь аймгийн Аудитын газрын ы үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хийв. 2. Аудитын зорилго, зорилт Авто замын сангийн хөрөнгөөр Дундговь аймагт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, сангийн хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэхэд аудит хийж, дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулан дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад аудитын зорилго чиглэгдэв. Аудитыг дараах дэд зорилтын хүрээнд хийж гүйцэтгэлээ. Үүнд: Хууль, эрх зүйн зохицуулалт оновчтой эсэх, Сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу төлөвлөж бүрэн бүрдүүлж байгаа эсэх, Сангийн хөрөнгийг хууль, тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулж, үр дүн Дотоод хяналт үр нөлөөтэй эсэх, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар 3. Аудитын хамрах хүрээ Аудитаар сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтын байдал, Авто замын сангаас 2014 онд санхүүжүүлсэн хөтөлбөр арга хэмжээний хэрэгжилт, авто замын сангийн хөрөнгөөр хийгдсэн байгууламж болон зам засварын ажлын ашиглалт, хадгалалт хамгаалалттай танилцаж, бусад холбогдох баримт материал, бүртгэл тайлан мэдээг хамруулав. 4. Аудитын арга зүй Аудитыг Төрийн хяналт шалгалтын стандарт, гүйцэтгэлийн аудитын арга зүй, гарын авлагыг ашиглан гүйцэтгэж, Тэргүүлэх аудиторын баталсан аудитын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай ярилцлага хийх, судалгаа, тайлан мэдээг харьцуулах, хөрөнгийн дансны бүртгэлийг анхан шатны баримттай тулган баталгаажуулах зэрэг гүйцэтгэлийн аудитын арга зүй, горимыг хэрэгжүүлэн нотлох зүйл цуглуулж, аудитын дүгнэлт, зөвлөмж боловсруулсан болно. Аудитын дүгнэлтэд дэмжлэг болох нотолгоо, холбогдох шинжилгээ, судалгааг тайланд хавсаргав. Аудитад ашигласан шалгуур үзүүлэлт Дараах хууль эрх зүйн актыг аудитын шалгуур үзүүлэлтийн эх сурвалж болгон ашиглалаа. Үүнд: Төрийн хяналт шалгалтын стандарт Төрийн аудитын тухай хууль Төсвийн тухай хууль Дундговь аймгийн Аудитын газар 4

Авто замын тухай хууль Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль Бусад холбогдох эрх зүйн актууд 5. Аудит хийсэн бүрэлдэхүүн, хугацаа Аудитыг аудитын менежер Б.Гантуяа хянан удирдаж, нийцлийн багийн шинжээч Д.Должинсүрэн, Д.Ихбаяр нар ы 7 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн 9 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ. 6. Аудитын дүн, тайлан баталгаажуулалт: Аудитын дүн нь аудитын зорилтын хувьд 2 дугаар бүлгийн 2.1 асуудал, 3 дугаар бүлгийн 3.1 асуудал, 3.2 асуудал, 3.3 асуудал, 4 дүгээр бүлгийн 4.1 асуудалд хамаарагдаж байгаа тул тайланг энэ хүрээнд бэлтгэв. Тайлангийн төслийг ы 9 дүгээр сарын 14- ны өдрөөс 9 дүгээр сарын 21-ны өдрүүдэд боловсруулж, төслийг аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст санал авахаар ы 9 дүгээр сарын 22-ны өдрийн 197 тоот албан бичгээр хүргүүллээ. Аудитын явцад 4,186.5 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, зөрчлийг арилгуулахаар 2,825.9 мянган төгрөгийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, 1,343.7 мянган төгрөгийн зөрчлийг дахин гаргуулахгүй байхаар зөвлөж ажиллалаа. Дундговь аймгийн Аудитын газар 5

Бүлэг 2. Авто замын сангийн хөрөнгийг ИТХ-ын тогтоолоор орон нутгийн төсвийн орлогоос баталсан байна. 2.1 Авто замын санд АТБӨЯХ-ын албан татвар болон замын хураамжийг бүрэн төвлөрүүлэхгүй байна. Авто замын тухай хуульд орон нутгийн авто замын сан дараахь эх үүсвэрээс: 20.1.1.-д /авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар/ 20.1.2-д / хууль тогтоомжид заасны дагуу орон нутгийн зам ашигласны төлбөр/ 20.1.3-д /улсын болон орон нутгийн төсвөөс олгосон хөрөнгө/ 20.1.4-д /энэ хуулийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийн тодорхой хувь, хэмжээ/ 20.1.5-д /зээл, тусламж, хандивын орлого/зэргээс бүрдэнэ гэж заажээ. Дундговь аймгийн замын сангийн 2014 оны эх үүсвэрийг авто замын тухай хуульд заасан нэр төрлөөр төлөвлөөгүй, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал орон нутгийн орлогоос шууд баталсан. 2014 оны татварын гүйцэтгэлийн мэдээгээр: аймгийн АТБӨЯХ албан татварын төлөвлөгөө 233.0 сая төгрөгөөр батлагдснаас, гүйцэтгэлээр 237.3 сая төгрөг орж 4.3 сая төгрөг буюу 1.8 хувиар давсан, авто замын хураамжийн төлөвлөгөө 30.5 сая төгрөгөөр батлагдснаас гүйцэтгэлээр 32.9 сая төгрөг орж 2.4 сая төгрөг буюу 7.8 хувиар давсан, нийт АТБӨЯХ-ын албан татвар болон авто замын хураамжаас 270.2 сая төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн байна. Авто замын сангийн 2014 оны орлогыг: Иргэдийн төлөөлөгчдийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар тогтоолоор замын санд 171.0 сая төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалд 19.0 сая төгрөгөөр баталж, 2014 оны 7 дугаар сарын 08 өдрийн 07 тоот тогтоолоор замын санд 198.6 сая төгрөг, 2014 оны 12 сарын 23 өдрийн 14 дугаар тогтоолоор замын санг 220.3 сая төгрөг, жолоочийн хариуцлагын даатгалыг 23.2 сая төгрөг буюу анх батлагдсан төсвөөс нийт 53.2 сая төгрөгөөр буюу 28 хувиар өсгөн, орон нутгийн төсвөөс нийт 243.5 сая төгрөгийг авто замын санд тодотгон баталсан байна. Дундговь аймгийн Аудитын газар 6

Автозамын санд 2014 онд нийт 243.5 сая төгрөг батлагдаж, авто замын байгууламж болон засварт 193.8 сая төгрөг зарцуулагдаж, жолоочийн даатгалд 23.2 сая төгрөгийг зарцуулан, 26.5 сая төгрөгийн үлдэгдэлийг 2014 оны жилийн эцэст орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлжээ. Аймгийн татварын хэлтсийн мэдээгээр 2014 онд АТБӨЯХ-ын албан татвар болон авто замын хураамжаас нийт 270.2 сая төгрөг төвлөрчээ. Автозамын тухай хуулийн 20.2-д /Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас орон нутгийн замын санд үлдээх хувь, хэмжээг Засгийн газар тогтооно./ гэж заасан боловч ЗГ-ын тогтоол гараагүй байна. Харин жолоочийн даатгалын тухай хуульд АТБӨЯХ-ийн албан татвараас 10%, жолоочийн даатгалын тухай хууль зөрчсөн буруутай этгээдэд ногдуулсан торгуулийн орлогын 50%-ийг хуулийн Автозамын тухай хуулийн 21.2-д заасны дагуу албан журмын даатгагчдын холбооны дансанд төвлөрүүлсэн байна.. Дундговь аймгийн Аудитын газар 7

Бүлэг 3. Сангийн хөрөнгийг хууль, тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулсан боловч, төсвийг хянахгүй байна 3.1 Авто замын сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд нь хууль, тогтоомжид нийцсэн байна Дундговь аймгийн хэмжээнд 2014 онд замын сангийн хөрөнгөөр аймгийн Засаг даргын 2014 оны 6 сарын 24 өдрийн Замын сангийн хөрөнгийг хуваарилах тухай А/392 тоот захирамжийн дагуу зам тээврийн хяналтын төв байгуулах, орон нутгийн зам засвар, тэмдэг тэмдэглэгээ гэсэн 2 ажил гүйцэтгэсэн байна. Эдгээр ажлууд нь авто замын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д /Орон нутгийн авто замын санг тухай наймаг, нийслэлийн орон нутгийн чанартай автозам, замын байгууламжийг барих, засварлах, арчлах, хамгаалах, тохижуулах, мэргэжлийн хяналт тавихтай холбогдон гарах арга хэмжээ санхүүжүүлэхэд зарцуулна./ гэсэн заалтанд нийцсэн. Замын сангийн хөрөнгөөс: Зам тээврийн хяналтын төв байгуулахад 150.0 сая төгрөгийг, аймгийн төвийн зам засвар, тэмдэг, тэмдэглэгээнд 48.5 сая төгрөгийг нийт 198.5 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. 2014 онд гүйцэтгэлээр 193.8 сая төгрөгийг зарцуулсан байна. Гүйцэтгэсэн ажлын санхүүжилтын судалгааг хавсралт 1, 2-оор харуулав. 3.2 Авто замын сангийн хөрөнгөөр зарлагдсан зам тээврийн хяналтын төв байгуулах тендерийн ажил хуулийн дагуу явагдсан ч тендерээ зарлахдаа мэргэжилтнүүд алдаа гаргасан байна Авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үйл ажиллагааг судлахад: Зам тээврийн хяналтын төв байгуулах тендер 1. Зам тээврийн хяналтын төв байгуулах ажилд 2014 оны 07 сарын 23 өдрийн А/455 тоот захирамжаар үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан 2. Үнэлгээний хороо 2014 оны 08 сарын 11-нд ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 4 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулиараа 150.0 сая төгрөг нь босго үнээсээ давсан учраас нээлттэй аргаар тендер зарлахаар шийдвэрлэсэн. 3. Тендерийг ы 8 сарын 12-оос ы 9 сарын 12-ны 10 цагт хүртэл аваад 11 цагт нээхээр зарласан. Зарыг зууны мэдээ сонин, e-procurement.mof.gov.mn сайт, орон нутгийн телевиз болон мэдээллийн самбарт тавихаар шийдвэрлэсэн 4. Тендерт оролцохоор ОГОСЦ ХХК тендерийн хүчинтэй хугацаанд материал ирүүлж нэг оролцогчтой тендерын үнэлгээ амжилттай болж, 2014 оны 9 сарын 19 өдөр үнэлгээний хороо гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн байна. 5. Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/598 дугаар захирамжаар шууд гэрээ байгуулах эрхийг олгож мэдэгдлийг хүргүүлжээ. Дундговь аймгийн Аудитын газар 8

Орон нутгийн зам засвар, тэмдэг тэмдэглэгээ хийх засварын ажлын тендер 1. Аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/543 дугаар захирамжаар Үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 2. ы 9 сарын 09 өдөр үнэлгээний хороо 3 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж 2014 оны 09 дүгээр сарын 10-аас 17-ны хооронд тендерийг зарлахаар шийдсэн. 3. Тендерийг шалгаруулах харьцуулалтын аргыг хэрэглэн урилгыг Мотор сервис ХХК, Нутгийн зам ХХК, Гурван зам ХХК-уудад цахимаар хүргүүлсэн бөгөөд тендер зарлагдсан хугацаанд нэг ч материал ирээгүй тул харьцуулалт амжилтгүй болсон гэж үзээд шууд гэрээ хийх зөвлөмжийг 2014 оны 9 сарын 19-ны өдөр үнэлгээний хорооноос хүргүүлсэн байна. 4. Захиалагч /ТАЗГ/ нь аймагт ОНХС-аар хийгдсэн Нисэх буудлын чиглэлийн 0,6 кмийн замыг засварласан Даш зам ХХК-тай /Төв аймгийн/ шууд гэрээ байгуулахыг санал болгосноор аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/602 дугаар захирамжаар шууд гэрээ байгуулах эрхийг олгож мэдэгдлийг хүргүүлжээ. Замын сангийн хөрөнгөөөр хийгдсэн авто замын ажлын тендер шалгаруулалтыг дараах хүснэгтээр харуулбал: Хүснэгт 1 Гүйцэтгэсэн ажил 1 Зам тээврийн хяналтын төв байгуулах 2 Аймгийн төвийн зам засварын ажил Нийт өртөг нээлттэй 147.9 147.9 Тендер шалгаруулсан арга Хязгаарлагдма л Харьцуулалт Шууд гэрээ 45.8 45.8 дүн 193.7 147.9 - - 45.8 Зам тээврийн хяналтын төв байгуулах ажилд нээлттэй тендер шалгаруулсан боловч ганцхан компани үнийн санал ирүүлж оролцсоныг дараах зүйлстэй холбон тайлбарлаж болохоор байна. 1. Орон нутагт барилга болон замын мэргэжлийн боловсон хүчин байдаггүй. Үүнийг дагаад мэргэжлийн компани дутагдалтай. 2. Зам тээврийн хяналтын төв байгуулах зарыг олон нийтийн хэрэгслээр зарлахдаа шалгуурыг өндөрсгөж /хүснэгт 2/ тавьснаас бусад аймаг, нийслэлээс компаниудын оролцох боломжийг хаасан байх магадлалтай. 3. Зууны мэдээ сонинд нийтэлсэн тендерийн урилгын танилцуулга дээр Дэлгэрцогт сумын халуун усны барилга шинээр барих ажил гэж буруу бичсэн. Уг өдөр Дундговь аймгийн 2 тендерийн урилга нийтлэгдсэн бөгөөд нөгөө урилга нь Дэлгэрцогт сумын халуун усны барилга шинээр барих ажил байжээ. Зар алдаатай нийтлэгдсэн нь тухайн мэргэжилтний ажлын хариуцлага алдсантай холбоотой байна. Дундговь аймгийн Аудитын газар 9

Тендерийн зарын мэдээлэл тавигдсан байдал Хүснэгт 2 Зарын утга Самбарт тавьсан зар e-procurement.mof.gov.mn Тендерийн материалын 50,000 100,000 үнэ Аудитаар 2 буюу 2013, 2012 3 буюу 2013, 2012, 2011 баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо Тендерийн баталгаа Үнийн дүн 1% Үнийн дүн 2% буюу 3,000,000 Хүснэгтээс харахад тендерийн зарыг ялгаатай мэдээлсэн нь худалдан авах ажиллагааны зарчим, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1.-д/ Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална./ гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.3. Авто замын сангаар хийгдсэн ажлууд бүрэн дууссан боловч комисс хүлээж аваагүй байна Монгол улсын Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор орон нутгийн замд 150 км тутамд замын цагдаагийн хяналтын пост барих нормативыг тогтоосон байна. Энэ тогтоолын дагуу орон нутгийн замд баригдах байнгын постыг нэгдсэн зураг төсвөөр бариулахаар замын хяналтын байгууламжийг эхлүүлжээ. Аймгийн ЗДТГ-ын захиалгаар Зам тээврийн хяналтын төв байгуулах нийт 148.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын зураг төсвийг мэргэшсэн төсөвчин Ш.Цэцэгмаа зохиосон байна.. Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд засварын ажлыг 2014 оны 10 дугаар сарын 02-ний өдөр эхлүүлж 11 дүгээр сарын 20-ний өдөр ашиглалтад оруулахаар заажээ. Гэрээнд төсвийг дараах байдлаар тусгасан: Барилгын засвар ажил, машин 142,182,779.00 төгрөг Норм норматив шимтгэл 236,547.00 төгрөг Магадлашгүй зардал 2,628,305.00 төгрөг Зураг төсвийн үнэ 300,000.00 төгрөг Захиалагчийн албаны зардал 2,628,305.00 төгрөг Нийт 147,975,936.00 төгрөг Зам тээврийн хяналтын төв байгуулах ажлын зураг төслийг Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар барилгын зураг төсөл боловсруулах 13/8 тоот гэрээг үндэслэн барилгын зураг төслийн Хатанбаатар ХХК-д боловсруулсан байна. Замын цагдаагийн постын барилгын нэг маягийн ажлын зурагт дагалдах тоног төхөөрөмжийн жагсаалтын дагуу Цагдаагийн постын барилгын ажлын төсөвт авто Дундговь аймгийн Аудитын газар 10

машины үнэ 12,500,000 төгрөгийг багтаасан байна. /хүснэгт 4/ материалын зардал 61,947,005 төгрөгт Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад захиалагчийн талаас хүсэлт гарган барилгад өөрчлөлт оруулсан байна.үүнд: 1. Гэрээ хийгдсний дараа 2014 оны 12 сарын 11-ны 34/3094 албан тоотоор захиалагчаас замын хяналтын төвийн барилгын урсгал зардал төлөвлөгдөөгүй учир 380 вольтоор ажилладаг цахилгаан хаалаагуур тогоог нам даралтын зуухаар солихоор болсон байна. 2. Гражийн цонхыг ажилчдын өрөөний баруун талд гаргасан 3. Нам даралтын зуух тавьснаар галын өрөөг ажилчдын амралтын өрөө болгож, тохижуулан паркетан шал хийлгэсэн байна. Техник хяналт буюу магадлашгүй ажлын зардлаар гадна талбайн 4 ширхэг иж бүрэн гэрэлтүүлэг хийж, 18 мкв гражийн шалыг резин будгаар будсан байна. График 1 Зам тээврийн хяналтын төв байгуулах ажилд нэмэлтээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж тайлагнасан байна. 1. Замын 2 ширхэг хяналтын камер 2. Зам талбайн өргөтгөлийг хайрга, шороогоор хийсэн 3. Цахилгаан зуух байсан өрөөнд нам даралтын зуух тавьж, ажилчдын амралтын өрөө болгон паркетен шал суулгуулсан 4. Нам даралтын зуухны доор плитан шал тавиулсан байна. ГХБХБГ-ын даргын 2014 оны 12 сарын 09-ны өдрийн А/93 дугаар тушаалаар Барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссыг 9 хүний бүрэлдэхүүнтэй томилсон байна. 2014 оны 12 сарын 12 өдөр барилга хүлээн авах улсын комиссын хурлын тэмдэглэлээр дараах ажлыг гүйцээж хийлгэхээр даалгасан байна. Үүнд: 1. Усны хаялаганы баруун, зүүн талд төгсгөвч хийлгэх 2. Баруун хойд цонхны шил солих 3. Баруун хойд усны хаялага засах 4. Гражын хаалганы дулаалга сайжруулах Дундговь аймгийн Аудитын газар 11

5. Бие засах газрын хаалганд бариул цоож хийж угсрах 6. Магадлашгүй ажлын акт, төсвийг хийх 7. Халаалтын босоо шугамд хаалт хийх 8. Зуухны яндан дээрх хар тортог арилгах, өгөлтийн босоо шугам, буцах хэвтээ шугамд хаалт тавих 9. Цонх, төмөр хаялага хоёрын завсар цилкон түрхэх 10. Зуухны урьд талд галд тэсвэртэй материал тавих гэсэн үүрэг даалгавар өгч гүйцэтгэлийг хүлээн авсан байна. Мөн уг байгууламж нь аймгийн төвөөс 3 км зайтай, төвлөрсөн цахилгааны шугам очоогүй, газраар утас татан цахилгаан авч байгаа учраас цахилгааны хүчдэл буурч очиж байгааг тэмдэглэсэн байна. ГХБХБГ-ын даргын 2014 оны 12 сарын 09-ны өдрийн А/93 дугаар тушаалаар Барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтийн дагуу Цагдаагийн хэлтэс үндсэн хөрөнгийн дансанд / Хүснэгт 3 /, Зураг 1, зураг 2/ бүртгэж авсан байна. Д/ Д Нэрс Хэмжих нэгж Огноо Тоо ширхэг Нэг үнэ бүрийн Нийт үнэ Хүснэгт 3 1 Замын цагдаагийн постын барилга ш 12/31/2014 1 132,975,936.00 132,975,936.00 2 Суудлын авто машин ш 12/31/2014 1 3 Компьютер ш 12/31/2014 1 4 Принтер ш 12/31/2014 1 5 Ширээ ш 12/31/2014 2 Нийтдүн 13,220,000.00 13,220,000.00 880,000.00 880,000.00 100,000.00 100,000.00 400,000.00 800,000.00 147,975,936.00 2. Дундговь аймгийн төвийн авто замын засварын нийт 45.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын захиалагч нь аймгийн Тээвэр автозамын газар байсан байна. Гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээгээр засварын ажлыг 2014 оны 10 дугаар сарын 02- ны өдөр эхэлж 10 дүгээр сарын 15-ний өдөр ашиглалтад оруулахаар заасан байна. Гэрээнд төсвийг дараах байдлаар тусгасан: Зам засварын ажил 44,984,922.00 төгрөг Норм норматив шимтгэл 72,263.00 төгрөг Захиалагчийн хяналт 773,970.00 төгрөг Нийт 45,831,155.00 төгрөг Гүйцэтгэгч 2014 онд Дундговь аймгийн 5 байрлалд 908.2 мкв замын засварыг хийхээс 3 байрлалд 852 мкв замын засвар хийсэн байна. 2014 онд хийсэн зам засварын ажлын мэдээгээр: 1. Театрын баруун урьд талын засмал 706 мкв замын нөхөөс /Зураг 3/ 2. Хар овооны энгэрийн зүүн урьд уулзварын дагуух замын нөхөөс 126 мкв 3. Халамж үйлчилгээний хэлтсийн баруун талын замын нөхөөс 20 мкв /Зураг 4/ Дундговь аймгийн Аудитын газар 12

д хийсэн зам засварын ажил /2014 онд хийх ажлаас үлдсэн/: 1. Хар овооны баруун урьд зам Залуус хотхоны хойд замын уулзвар 18 мкв /зураг 5/ 2. Спорт хорооны хойд талын замын зүүн хойд талын уулзварын замд 3 газар нөхөөс нийт 38 мкв / зураг 6, зураг7 / 2014 онд хийгдсэн зам засварын ажлыг ГХБХБГ-ын даргын 2014 оны 10 сарын 03 ны А/70 дугаар тушаалаар томилогдсон 13 хүний бүрэлдэхүүнтэй комисс 2014 оны 10 сарын 17-ны өдөр шалгаж актаар хүлээж авсан. Хүйтэрч, хөлдөлт эхэлсэн тул 2,825.9 мянган төгрөгийн 56 мкв зам засварын үлдэгдэл ажлыг ы 5-р сард Тээвэр, авто замын газрыг Дашзам ХХК-тэй нэмэлт гэрээ байгуулан хийж дуусгуулахаар комисс шийдвэрлэсэн байна. 2014 онд хийгдсэн зам засварыг Сайнцагаан сумын Хот тохижуулах албаны санхүүгийн тайланд 45,831.0 мянган төгрөгөөр замыг капиталжуулж бүртгэж авсан байна. Замын цагдаагийн пост Журмын хашаа Театрын баруун урд уулзвар замын засварын ажил Халамж үйлчилгээний баруун талын зам Дундговь аймгийн Аудитын газар 13

Бүлэг 4. Сангийн хөрөнгөөр хийгдсэн ажилд тавих дотоод хяналт хангалтгүй байна Гүйцэтгэгч Дашзам ХХК-ны д дуусгахаар болсон 56 мкв зам засварын ажлын гэрээг Тээвэр, авто замын газар хийж, хяналт тавих байсан ч оны эхээр татан буугдсан тул үүрэг нь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст шилжсэн байна. Дашзам ХХК нь ы 6 сард замын засвар хийлгэх газраа заалган 8 сард 56 мкв зам засварын ажлыг гүйцэтгэсэн боловч хүлээлгэж өгөөгүй байна. Энэ талаар аймгийн ЗДТГын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээс тодруулахад Хот тохижуулах албаны дарга, Хөгжлийн бодлогын хэлтэсийн мэргэжилтэн нарын ээлжийн амралттай байх үед таарсан. Нэмэлт гэрээ хийх, комисст хүлээлгэн өгөх ажлыг амралтын хугацаанд ажил хавсран гүйцэтгэж байгаа мэргэжилтэнтэй уулзаж шийдвэрлүүлэхээр ярьсан гэсэн тайлбар өгсөн. Энэ нь Дашзам ХХК-тай 2014 оны 10 сарын 2 өдөр байгуулсан гэрээний 12-т /Захиалагч болон гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас үл хамааран ажил гүйцэтгэх хугацаанд саатал гарсан тохиолдолд хамтран тохиролцож, ажлын графикт зохицуулалт хийсний үндсэн дээр ажил дуусгах хугацаанд өөрчлөлт оруулж болно/, мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д/барилгын тухай хууль тогтоомж, эрх зүйн акт болон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;/, Засгийн газрын 2012 оны 12-р сарын 01-ний өдрийн 151 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн.6-д/ Зураг төсөл зохиогч, захиалагч буюу зөвлөх үйлчилгээ эрхлэгч, гүйцэтгэгч талууд хамтран тухайн барилга байгууламжид техникийн болон чанарын үзлэг, шалгалт хийж дотоодын хяналтын дүгнэлт гаргана./ гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд зөрчлийг арилгуулах, зам засварын ажлыг шалгаж хүлээн авах талаар хугацаатай албан шаардлага хүргүүллээ. Зураг 5 Зураг 6 Зураг 7 Зураг 1 Залуус хотхоны хойд талын баруун хойд уулзвар нөхөөс хийсэн Зураг 2 Спортын ордоны хойд замын зүүн хойд уулзварт 3 газарт нөхөөс хийсэн Зураг 3 Спортын ордоны хойд замын зүүн хойд уулзварт 3 газарт нөхөөс хийсэн Аудитын явцад аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэсийн хөрөнгө хариуцсан мэргэжилтэнтэй хамт явж, зам засварын нөхөөс хийсэн газруудад ажлын зураг авалт хийхэд зам нь шороо чулуу ихтэй зарим газраараа шороо дагтрагшсан, цэвэрлэгээ огт Дундговь аймгийн Аудитын газар 14

хийгдээгүй байсан. Автозамын цэвэрлэгээ арчилгаа хангалтгүй байгаа нь эргээд зам нь амархан эвдрэх шалтгаан болж зам ашиглалтын хугацаанд нөлөөлөх, засварын ажлууд ямар ч үр дүнгүй болох, хөрөнгө үр ашиггүй зарцуулагдах нөхцөл бий болсон байна. Зам тээврийн хяналтын төв байгууламжийн төсвийн тооцоолол нь алдаатай байхад хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн огт хянаагүй байна. Тухайлбал: 1. Нийт цалин, Нийт материал, Тээвэр, Машин механизм гэсэн 4 зардлын нийлбэр нийт төсөв дүн 102,392,885.65 төгрөг байхад 103,612,453.94 төгрөг гэж тооцооллын алдаа гарган 1,219,568 төгрөгөөр илүү тооцоолсон байна. 2. Мөн Барилга угсралтын ажлын дүнгээс 0.18%-аар нормчилолын санг бодоход 230,087 төгрөг гарч байгаа боловч 232,283 төгрөгөөр тооцоолон 2,195 төгрөгөөр илүү тооцоолсон алдааа гаргаж, нийт 1,343,721 төгрөгөөр Зам тээврийн хяналтын төв байгууламжийн төсвийг илүү тооцоолсон байна. Үүнийг хүснэгтээр харуулбал: Хүснэгт 4 Зардлын нэр ОГОСЦ ХХК-ны гарсан зардлын төсөв Аудитлагдсан төсөв Зөрүү Нийт цалин 27,286,811 27,286,811 - Нийт материал 61,079,747 61,079,747 - Тээвэр 7,680,825 7,680,825 - Машин механизм 6,345,503 6,345,503 - Нийт төсөв/шууд материал/ 103,612,454 102,392,886 1,219,568 Нэмэгдэл зардал 9,891,583 9,891,583 - Ашиг 15,541,868 15,541,868 - Барилга угсралтын ажлын дүн 129,045,905.38 127,826,337 1,219,569 НӨАТ 10% 12,904,591 12,782,634 121,957 Нормчлолын сан 0.18% 232,283 230,087 2,195 Дүн 142,182,778.55 140,839,057.82 1,343,721 Захиалагчийн албаны дүн 2,628,305.00 2,628,305 - Инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн 300,000.00 300,000.00 - Дүн 145,111,083.55 143,767,362.82 1,343,721 Магадлашгүй ажил 2,628,305 2,628,305 - Норм норматив зардал 236,547 236,547 - Дүн 147,975,936 146,632,215 1,343,721 Дундговь аймгийн Аудитын газар 15

Барилгын санхүүжилтыг 3 үе шаттайгаар ажлын гүйцэтгэлийг үнэлэн олгосон байна. /хүснэгт 4/ Хүснэгт 5 Огноо Барилгын гүйцэтгэл / хувь Санхүүжилт /төгрөг/ / 1 2014.11.06 54% 79,798,100 2 2014.12.02 80% 41,000,000 3 2014.12.23 100% 24,249,531 нийт 145,047,631 1 2014.12.23 Техник хяналт 2,628,305 Барилгын ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг олгосон бөгөөд зардлыг дараах байдлаар тооцсон байна. Хүснэгт 5 Зардлын нэр Барилгын төсөв Эхний санхүүжилт 2 санхүүжилт 3 санхүүжилт Нийт цалин 27,286,811 14,734,878.20 7,121,857.80 5,430,075.49 Нийт материал 61,079,747 36,647,848.16 24,431,898.77 Тээвэр 7,680,825 4,301,261.80 3,379,562.84 Машин механизм 6,345,503 4,441,851.81 1,903,650.78 Нийт төсөв 103,612,454 55,950,725.13 30,980,123.73 16,681,605.08 Нэмэгдэл зардал 9,891,583 5,341,454.82 2,611,378.00 1,938,750.34 Ашиг 15,541,868 8,392,608.77 4,103,053.18 3,046,206.15 Барилга угсралтын ажлын дүн 129,045,905.38 69,684,788.91 37,694,554.91 21,666,561.57 НӨАТ 10% 12,904,591 6,968,478.89 3,381,002.72 2,555,108.93 Нормчлолын сан 232,283 125,432.62 69,684.79 37,165.22 0.18% Дүн 142,182,778.55 76,778,700.42 41,145,242.42 24,258,835.71 Захиалагчийн албаны дүн 2,628,305.00 1,419,284.70 1,209,020.30 Инженер хайгуул, 300,000.00 162,000.00 138,000.00 зураг төслийн ажлын дүн Дүн 145,111,083.55 78,359,985.12 41,283,242.42 25,467,856.01 Магадлашгүй ажил 2,628,305 1,314,152.50 1,314,152.50 Бусад нэмэлт зардал 236,547 118,273.50 37,847.52 Нийт дүн 147,975,936 79,798,133.38 41,283,242.42 26,819,856.49 Хүснэгтээс харахад нийт төсөв нь эхний санхүүжилтээр нийт дүнгийн 40.6% байхыг 37.8%, 2 дахь санхүүжилтээр 24.8% байхад 20.9%, 3 дахь санхүүжилтээр 34.6% байхад 37.4% болгон тооцоолсон. Энэ нь анх буруу тооцоолсон 103,612,454 төгрөгтөө бариулж тооцсноос болсон байна гэж дүгнэхээр байна. Дундговь аймгийн Аудитын газар 16

Аудитын үр дүнд үндэслэн дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: Хот тохижуулах албанд 1. Аймгийн төвийн замын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, хяналт тавьж анхаарч ажиллах 2. Зам засварын д хийгдсэн 56 мкв ажлыг шалгаж шийдвэрлэх Хөгжлийн бодлогын хэлтэст 1. Хэрэгжиж байгаа тендерийн төсвийн тооцооллыг хянаж хэвших ТАЙЛАН БИЧСЭН: ШИНЖЭЭЧ Д.ДОЛЖИНСҮРЭН Дундговь аймгийн Аудитын газар 17

ШАЛГАГДАГЧ БАЙГУУЛЛАГААС ИРҮҮЛСЭН САНАЛ ТАЙЛБАР Дундговь аймгийн Аудитын газар 18

ТАЙЛАНГ БАТАЛГААЖУУЛСАН ТУШААЛ Дундговь аймгийн Аудитын газар 19

Дундговь аймгийн Аудитын газар 20

Хавсралт Замыг газар дээр нь очиж үзэхэд замын цэвэрлэгээ огт хийгдээгүй шороо нь дагтаршсан байна. Цахилгаан зуухыг нам даралтын зуухаар сольсон, пильтан шал болон төмрийг нэмэлт ажлаар гүйцэтгэсэн Байгууламжийн материалд камер болон хянах дэлгэц, ширээ сандал авсан. камер цахилгаанаас болоод ажиллахгүй Гадаа камер Магадлашгүй ажлаар хийгдсэн гадаа гэрэл

ТАЙЛАНГИЙН ХАВСРАЛТ Төсөл, арга хэмжээний нэр Гэрээ ний дүн Гүйцэтгэгчи йн нэр Тендерийн ерөнхий мэдээлэл Хугаца а хэтрүүл сэнд тооцсон алданг ийн хэмжээ Эхлэх Дуусах Сунгас ан Улсын комисс Хэтэ рсэн Нэр Огноо Огноо гэрээн хүлээн хуга ий авсан цаа дуусах огноо огноо (хон ог) А 2 4 7 8 9 10 11 12 13 14 15 16 1 Зам тээврийн хяналтын төв байгуулах 147.9 ОГОСЦ ХХК 2014.10.02 2014.11.20 2014.12.12 Хэрэгжсэн 0.3% 1 Хэрэгжилт дутуу Хэрэгжээгүй Тайлбар (дутуу болон хэрэгжээг үй бол шалтгаан, бусад тайлбар) 2 Орон нутгийн зам засвар, тэмдэг тэмдэглэгээ 45.8 ДАШЗАМ ХХК 2014.10.02 2014.10.15 2014.10.17 0.3% 1

[АВТО ЗАМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ҮР ДҮН] 2014 он Хуулийн код Төсөл, арга хэмжээний нэр Худалдан авах ажиллагаанд мөрдөгдсөн журам Тендер шалгаруулалтын онцгой журам Нээлт тэй Хязгаа рлагд мал Харь цуула лт Шууд гэрээ Тендерт зарцуулсан хугацаа Үнэлгээний хороо байгуулсан огноо Тендерийн урилга нийтэлсэн огноо Гэрээ байгуулах эрх олгосон огноо А 1 2 3 4 5 6 7 8 9 Зарцу улсан нийт хугац аа (хоно г) 10=7 +8+9 Худалдан авах ажиллага аны төлөвлөгө өнд тусгасан төсөвт өртөг Тендер Шалгарсан өртөг 11 12 Тендер ийн хэмнэлт 13=11-12 (сая төгрөг) Тайлбар 14 1 ДУХАА/201 4/049 Зам тээврийн хяналтын төв байгуулах Тийм 2014.07.23 2014.08.12 2014.09.24 63 150,0 147,9 2,0 2 ДУХАА/201 4/123 Орон нутгийн зам засвар, тэмдэг тэмдэглэгээ Тийм 2014.09.04 2014.09.09 2014.10.02 29 48,5 45,8 2,7 Тендэр харьцуулалтаар зарлагдсан боловч амжилтгүй болж шууд гэрээ хийгдсэн ДундговьаймгийнАудитынгазар 23